Байдаг л нэг блог...

All Would Envy(Сайхан дуу)

2009 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Simple

Өгүүлэх түүх нь :

Аав нь баймаар настай эр, гэвч залуу харчууд бүгдээрээ л адилхан бодлогогүй, мэдрэмжгүй санагддаг байлаа. Түүнд лимузин, сарнайн баглаа явуулж, хатан хаан шиг л халамжилж буй тэр ялдамхан эрийн хувьд хүссэн бүхнийг нь биелүүлэхэд ямар ч асуудалгүй.... Яагаад түүнийг сонгож болохгүй гэж? Тэгвэл түүнд "Сарыг авмаар байна." гэж эрхэлсэн ч болох... Дэлгэрэнгүй»

Монголчуудын солонгос солиорол(Р.Эмүжин)

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Simple
Сэтгүүлч Р.Эмүжиний бичсэн нэг нийтлэл. Түрүүнд оруулсан бичлэгтэй маань холбоотой. Унших л хэрэгтэй уд шиг санагдсан. Дэлгэрэнгүй»

Солонгос кино бол...

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Simple
МАЙ шүү! хэхэ. Өмнөтгөл бичихэд, үзэж байгаа хүмүүс нь тэнэг мангар гэж дайрч доромжлох гэсэн, сөнөтүгэй, зайлтугай гэж савсаганасан бичлэг биш болохыг мэргэн уншигч та саруул ухаандаа болгооно уу... Магадгүй та дүүгээсээ, хүүхдээсээ солонгос кинонд гардаг ордны доторхи амьдралын тухай асуухад тэндхийн ёс журамын тухай, оточ, маарамба хоёрын ялгааны тухай гэх мэтээр асуухад хялбархан хэлэх мөртлөө.... Дэлгэрэнгүй»

Хэцүүвтэр асуудал (цэцэрхэв)

2009 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Simple

Гэхдээ бид чинь зөвхөн солонгосчлогдоод, америкчлагдаад, баруунчлагдаад л байгаа юм шиг, тэгэх гэж хэт мэрийгээд байгаа юм шиг санагадахгүй байна уу? Залуу хүмүүсийн ихэнхийнх нь оюуны гол хэрэглээ байдаг хөгжим, кино хоёрын тухай ярья.

 Дэлгэрэнгүй»

Problem Solved....(гоё футболк)

2009 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Simple
Ороод л харахгүй юу. Problem Solved B-) Дэлгэрэнгүй»
Хүний хийж буй бүхэнд аминч үзэл хадгалагдаж байдаг. Бараг бүх хүмүүст энэ үзэл бий. Бусдын төлөө чин гэсэн чин сэтгэл гаргадаг юм шиг харагддаг, бүр жинхэнээсээ тийм хүмүүс ч, хандив тусламж үзүүлдэг, хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдогоороо алдартай хүмүүс ч энэ "бараг бүх хүмүүс" гэдэгт хамаарагдана. Яагаад вэ? гэвэл..... Дэлгэрэнгүй»

Bill Withers - Ain't No Sunshine (R&B, Blues Gem)

2009 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Simple

Уг нь ч их алдартай дуу л даа. Micheal Jackson, Tom Jones, өөр зөндөөөө олон хүмүүс коверлосон байдаг юм гэсэн. Бас Justin хэзээний ч билээ, ямар ч билээ лав л нэг том шоун дээр дуулж байсан нь санагдаж байна, хэхэ. Бас Камертоны Мээдээ дуулсан байдаг даа, яагаа вэ, нөгөө соло цомог, 3-н цуврал клип энээ тэрээ гээд л явж байхдаа. Гэхдээ яах вэ, тэр нь муухай болоогүй л санагддаг.

 Дэлгэрэнгүй»

Xэн нэгэн тэнэгийн ямар нэгэн тэнэглэл

2009 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Simple
Уг нь чи энийг ойлгодоггүй биш ойлгодог, харин яагаад ч юм түүнийг ойлгосон ухамсар чинь шүүгээний ёроолд хэвтэж байдаг, хааяа гаргаж ирээд хардаг, юунд ч ашигладаггүй ямар нэгэн хэрэггүй эд шиг л болсон байдаг.
Өөр олон жишээ бий. Дэлгэрэнгүй»

Micheal Kenji Shinoda( lil bio and artworks....)

2009 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Simple

........1977 оны 2-р сарын  11нд Agoura Hills гэдэг Los Angeles-ийн дагуул хотод төрсөн. Анх бүр 6-н настайгаасаа төгөлдөр хуур заалгаж эхэлсэн бөгөөд, гитар тоглож реп хийх болсон нь түүний өсвөр үед хамаарна. 1995 оноос л Linkin Park-ийнхаа үндэс суурийг тавиж эхэлсэн. Харин 1999 онд Art Center College of Design гэдэг коллежийг график дизайнер мэргэжлээр дүүргэсэн....

 Дэлгэрэнгүй»

Cartoon Network... :)

2009 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Simple
......Тэгсэн чинь "Cartoon Network" гэж энэ нэр бага балчир үеийн минь олон олон дурсамжтай холбоотой юм байна аа.  Хүүхэд нас бодогдоод сайхан л байлаа.(Эцэг болсон юм шиг яриж байна даа, харин ч нэг хэхэ).  Юу ч гэсэн зүгээр энэ нэрнүүдийг л унш даа. Бөөн бөөн дурсамжууд хөврөөд л ирнэ вий. :) Дэлгэрэнгүй»

Зүгээр л нэг...

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Simple
....Яривал их урт түүх ээ. Товчхондоо бол... товчхондоо бол... бүтэлгүй дурлал. Хөвгүүн сахиусан тэнгэрт дурлачихаж, далавчаа гээчихсэн сахиусан тэнгэр. Харамсалтай нь тэр нь зүрхээ ч гэсэн өөр хэн нэгэнд аль хэдийнээ, бүр мөсөн алдчихсан байсныг ухаарсангүй. Тэрүүхнийг ухаарахад түүнд бүхэл бүтэн 3-н жил шаардагдаж. Тэгээд өөрийгөө ч, түүнийгээ ч зовоохгүйн тулд зүгээр л яваад өгөхөөр шийдэж. Тэр бүх мөрөөдөл, догдлол, мэдрэмжүүд, тэр шаналал зовлонгоо ч гэсэн гэгээн дурсамж болоод л үлдэнэ биз гэж итгэжээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр тийм болоод байгаа ч юм шиг санагдаж. Товчхон, дэндүүүүү товчхондоо ийм л зүйл болоод өнгөрсөн... Дэлгэрэнгүй»

Хайртай хамтлаг минь....:)

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Simple
Linkin Park-ийн тухай...Цомгуудыг татах линк бас багтсан... Check It Out!!! Дэлгэрэнгүй»

Music For Relief( Linkin Park & Others)

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Simple
Анх 2005 онд “Linkin Park”-ийнхан өмнөд азид болсон цунамид өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг хүсч, тэд хандив өгөөд, бусад уран бүтээлчид болон фэнүүддээ хандив өргөхийг уриалвал ихээхэн хувь нэмэр болох боломжтой юм гэсэн санаа байж, ингээд тэр нь цааш үргэлжлэн, өргөжиж тэд одоогийн Music For Relief-ийн үүсгэн байгуулагчид болцгоожээ Music For Relief -д багтдагаас бидний хамгийн сайн мэдэж магадгүй уран бүтээлчдийг нь дурдвал: Дэлгэрэнгүй»

Та Нартаа...

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Simple
Миний муу найзууд, намайг гээд л хүрээд ирдэг, сайн муу, сайхан муухай, алдсан, оносон, ямар охинд яаж дурлаж, яаж тоогдоогүй (хаха) ... нэг үгээр хэлвэл миний хэр зэрэг арчаагүй, хэр зэрэг  тэнэг, хэр зэрэг муу хүн болохыг мэдээд мэдээд намайг гэсэн сэтгэл, итгэлтэй хэвээрээ л үлдсэн найзууд минь... Бас надаас хүний үнэр хэр зэрэг үнэртдэг, хэр зэрэг... гээд сайн сайхан чанарууд байгаа бол тэрийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэд маань. Тэгэхээр мэдээж миний талаар хамгийн сайхан бодлууд, надад итгэх хамгийн бат итгэл тэдний толгойд л байдаг байх. Дэлгэрэнгүй»

Цас Орж Байна...

2009 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Simple


Гадаа цас орж байна. Нэгэн найзын маань сая надад хэлснээр "Хэнээсээ гуйсан юм бэ?" гэмээр жижигхэн жижигхэн цасан ширхэгүүд. Салхигүй, тогтуухан байгаа болохоор зөөөөлхөн, зөөөөлхөн бууж ирээд л ... Хичнээн гоё байна гээч... Тэгээд бас дулаахан байгааг ч хэлэх үү... Бүр гэгэлзэж, элдэв янзын юм бодогдож энэ тэр(хэ хэ). Олон л хүмүүст адилхан санагдаж байгаа байлгүй.

Ийм сайхан үед санал болгох нэг дуу байна аа. "Let it snow". Би ч Frank Sinatra-гийн л дуу юм байх гэж боддог байсан чинь үгүй юм байна. Анх бүр '45 онд Vaughn Monroe гэдэг дуучин дуулж байсан юм байна. Ингээд Frank Sinatra-ийн дуулсныг нь аплоад хийчихье. Энэ хамгийн алдартай хувилбар нь байх гэж бодож байна. Jessica Simpson, Aaron Neville( нэг дажгүй жазз дуучин бий)-ээс авахуулаад зөндөө л хүмүүс дуулж байсан, тэгээд Зул Сарын түүвэр цомгуудад ороод л байдаг, уг нь тэр баяртай ямар ч хамаагүй дуу шүү дээ. Цас гэхээр л шууд Зул Сартай холбож ойлгоод... Тэгээд бас энэ хэдэн зурагнууд, ерөнхийдөө "Цас ба шөнө" гэсэн сэдвээр түүвэрлэсэн их гоё зурагнууд байгаа(хэхэ)...

Snowy Images

Frank Sinatra-Let It Snow