Байдаг л нэг блог...

Зүгээр л нэг...

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Simple
....Яривал их урт түүх ээ. Товчхондоо бол... товчхондоо бол... бүтэлгүй дурлал. Хөвгүүн сахиусан тэнгэрт дурлачихаж, далавчаа гээчихсэн сахиусан тэнгэр. Харамсалтай нь тэр нь зүрхээ ч гэсэн өөр хэн нэгэнд аль хэдийнээ, бүр мөсөн алдчихсан байсныг ухаарсангүй. Тэрүүхнийг ухаарахад түүнд бүхэл бүтэн 3-н жил шаардагдаж. Тэгээд өөрийгөө ч, түүнийгээ ч зовоохгүйн тулд зүгээр л яваад өгөхөөр шийдэж. Тэр бүх мөрөөдөл, догдлол, мэдрэмжүүд, тэр шаналал зовлонгоо ч гэсэн гэгээн дурсамж болоод л үлдэнэ биз гэж итгэжээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр тийм болоод байгаа ч юм шиг санагдаж. Товчхон, дэндүүүүү товчхондоо ийм л зүйл болоод өнгөрсөн... Дэлгэрэнгүй»

Хайртай хамтлаг минь....:)

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Simple
Linkin Park-ийн тухай...Цомгуудыг татах линк бас багтсан... Check It Out!!! Дэлгэрэнгүй»

Music For Relief( Linkin Park & Others)

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Simple
Анх 2005 онд “Linkin Park”-ийнхан өмнөд азид болсон цунамид өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг хүсч, тэд хандив өгөөд, бусад уран бүтээлчид болон фэнүүддээ хандив өргөхийг уриалвал ихээхэн хувь нэмэр болох боломжтой юм гэсэн санаа байж, ингээд тэр нь цааш үргэлжлэн, өргөжиж тэд одоогийн Music For Relief-ийн үүсгэн байгуулагчид болцгоожээ Music For Relief -д багтдагаас бидний хамгийн сайн мэдэж магадгүй уран бүтээлчдийг нь дурдвал: Дэлгэрэнгүй»

Та Нартаа...

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Simple
Миний муу найзууд, намайг гээд л хүрээд ирдэг, сайн муу, сайхан муухай, алдсан, оносон, ямар охинд яаж дурлаж, яаж тоогдоогүй (хаха) ... нэг үгээр хэлвэл миний хэр зэрэг арчаагүй, хэр зэрэг  тэнэг, хэр зэрэг муу хүн болохыг мэдээд мэдээд намайг гэсэн сэтгэл, итгэлтэй хэвээрээ л үлдсэн найзууд минь... Бас надаас хүний үнэр хэр зэрэг үнэртдэг, хэр зэрэг... гээд сайн сайхан чанарууд байгаа бол тэрийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэд маань. Тэгэхээр мэдээж миний талаар хамгийн сайхан бодлууд, надад итгэх хамгийн бат итгэл тэдний толгойд л байдаг байх. Дэлгэрэнгүй»

Цас Орж Байна...

2009 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Simple


Гадаа цас орж байна. Нэгэн найзын маань сая надад хэлснээр "Хэнээсээ гуйсан юм бэ?" гэмээр жижигхэн жижигхэн цасан ширхэгүүд. Салхигүй, тогтуухан байгаа болохоор зөөөөлхөн, зөөөөлхөн бууж ирээд л ... Хичнээн гоё байна гээч... Тэгээд бас дулаахан байгааг ч хэлэх үү... Бүр гэгэлзэж, элдэв янзын юм бодогдож энэ тэр(хэ хэ). Олон л хүмүүст адилхан санагдаж байгаа байлгүй.

Ийм сайхан үед санал болгох нэг дуу байна аа. "Let it snow". Би ч Frank Sinatra-гийн л дуу юм байх гэж боддог байсан чинь үгүй юм байна. Анх бүр '45 онд Vaughn Monroe гэдэг дуучин дуулж байсан юм байна. Ингээд Frank Sinatra-ийн дуулсныг нь аплоад хийчихье. Энэ хамгийн алдартай хувилбар нь байх гэж бодож байна. Jessica Simpson, Aaron Neville( нэг дажгүй жазз дуучин бий)-ээс авахуулаад зөндөө л хүмүүс дуулж байсан, тэгээд Зул Сарын түүвэр цомгуудад ороод л байдаг, уг нь тэр баяртай ямар ч хамаагүй дуу шүү дээ. Цас гэхээр л шууд Зул Сартай холбож ойлгоод... Тэгээд бас энэ хэдэн зурагнууд, ерөнхийдөө "Цас ба шөнө" гэсэн сэдвээр түүвэрлэсэн их гоё зурагнууд байгаа(хэхэ)...

Snowy Images

Frank Sinatra-Let It Snow