Байдаг л нэг блог...

Ирж буй оны мэнд :)

2010 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Simple
Бие биесийнхээ эгэл жирийн өдөр хоногуудыг гэгээн өнгөөр гэрэлтүүлж, амьдралыг гайхамшигтай болгох гэж бид хамтдаа байдаг. Ийм болохоор хамт байгаа та нартаа баярлалаа :). Дэлгэрэнгүй»

Миний 2010 он. Миний хавар, зун, намар, өвөл.

2010 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Simple
Надтай хамт аяга халуун цай, гарч “харанхуйд утаагаар нь гунигаа зурах” нэг ширхэг тамхи, Алсугийн “Зима” гэдэг дуу, том цонхоор, гадаах гэрэлд шаргалтан харагдах зузаан цас... Дэлгэрэнгүй»

Ийм юм бичдэг байжээ...

2010 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Simple
Нэг хэсэг дууны үг шиг юм бичих гэж оролддог байж билээ... гээд бичиж байсан даа? Тэгээд л, тэгэхэд, 2, 3-н жилийн өмнө нэг ийм юм бичиж байж. Тэр үеэс үлдсэн ганц юм нь л энэ шив дээ. Дэлгэрэнгүй»

Бичигчийн тухай...

2010 оны 12-р сарын 18 Нийтэлсэн Simple
Инээдэг, уурладаг, гунигладаг, догдолдог, уйддаг, мөрөөддөг, эргэлздэг... Ямар нэгэн зүйлийг хүсдэг, түүндээ хүрэх гэж хичээдэг, хүссэндээ хүрэхдээ баярладаг, үгүй бол сэтгэл дундуур үлддэг... Чамтай л адилхан хэн нэгэн. Дэлгэрэнгүй»

Блог, бичигч хоёрын тухай...

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн Simple

Яагаад бичдэг вэ гэж үү?... Магадгүй зүгээр л дуртай болохоороо... 

 Бас дотор минь нуугдсан "би" оршин байгаагаа баталж, өөрийн орон зайг эзэлж, биежиж, бусдад мэдрэгдэж, бодогдож, "Би, энд, энэ цаг хугацаанд амьдарч байна. Чи, та нар харин хаана байна?" гэсэн дохиог бусдадаа илгээх гэж бичдэг.

 Дэлгэрэнгүй»

Байгаагаар нь л...

2010 оны 12-р сарын 10 Нийтэлсэн Simple
Жинхэнэ дүр төрх маань, бүх өө сэвтэйгээ ил гарсан ч хүний ой гутмаар муухай биш юм байна гэдгийг мэдэж авах гэдэг чамайг ямар байдаг гээч? Дэлгэрэнгүй»
Би үүний л төлөө амьдарч байгаа юм байна, амьдарсан юм байна гэмээр аз жаргалтай мөчүүдийг марталгүй дурсаж, зүрхээ бүлээцүүлж явъя. Амьдрал чиний гайхамшигтай гэдэгт итгэдэг итгэлээ бөхөөлгүй явсаар энэ насаа дуусгая. Тэр сайхан итгэлийг бусдадаа бас бэлэглэж явъя. Дэлгэрэнгүй»

Алзахгүй ээ...

2010 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Simple

Амьдралд юу чухал вэ? Юун дээр тогтдог вэ? гэж хүн болгон хэзээ нэгэн цагт боддог байх, өөрөөсөө асуудаг байх..

Би л лав товчхон, энгийнээр хариулсаан. Дэлгэрэнгүй»

Эр хүн бай.(Өөртөө хэлсэн үгс)

2010 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Simple

Эр хүн чи ноён нуруутай бай. Түүнийгээ хэний ч, юуны ч өмнө бүү бөхийлгө. Гэхдээ хэний ч үгийг үл тоон дүлий оргиж явах, нөхцөл байдлаас огт хамааралгүйгээр муйхарлан зүтгэхийг хэлээгүй шүү.

Эр хүн чи зоригтой бай. Эр зориг гэж юунаас айх, юунаас айхгүйгээ мэддэг байхыг хэлдэг гэж нэгэн ухаантан хэлсэн юм гэнэ лээ. Зориг, холч ухаан хоёр чухал холбоотой. Ирэх өчүүхэн зовлонгоос айдаг нь түүнийг даваад гарахыгаа, тэрнээс цаадхыгаа харж чадахгүй өчүүхэн дотортойнх биз.

Эр хүн чи уужим дотортой бай. Ноён нуруу, энэ хоёр салшгүй холбоотой. Багахан зовлонд хөл алдах, багахан жаргалд ташуурах шиг хүнийг алдаг юм байхгүй. Гэхдээ тэнэгийн дотор амгалан гэдэг шиг алмай царайлж суухаас тэс ондоо ойлголт шүү.

Эр хүн чи тэвчээртэй бай. Тэвчээр дутагдсанаас аавын хөвгүүд хичнээн их боломжийг алддаг бол, хичнээн их буруу зүйл хийдэг бол... Жаахан тэвчээр гаргаж чадахгүй эр хүн ч гэж дээ...

Эр хүн чи эрдэмтэй бай. Эрдэм чадалтай байж, их зүйлд хүрч, их үйлийг бүтээж явах хичнээн бахархалтай.

Эр хүн чи нэр төртэй бай. Нэр хүнд хөөцөлдөхөөс тэс өөр ойлголт. Гишгэсэн мөр бүрийг чинь шиншилсэн ч АЛДАА олдохоос ШИВШИГ олдох ёсгүй.

Өөр хэлэх юмс зөндөө бий... Эр хүн чи, хамгийн гол нь, ухаантай бай. Мэргэн ухаан үгүй бол энэ бүхэн дутуу дундуур, уялдаа холбоогүй үрэн таран. Энэ бүгдийг чи ухаанаараа нэгтгэн зангидаж, нэгэн цогц болгоно...

Өөрөө өөртөө хэлсэн хэдэн үг. Ийм байж чадсан цагтаа өөрийгөө эрийн зэрэгт хүрлээ гэж тооцъё.

Цооооо шинэ Linkin Park /Waiting for the End music video and lyrics./

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Цоооооо шинэ Linkin Park. Өнгөрсөн сард гарсан A Thousand Suns цомгийнх нь 2 дахь сингл Waiting for the End гэдэг дуу. Нээрэнгээсээ шааал ондоо болчихжээ. Хувьсана, хөгжинө, өөрчлөгдөнө өө гэж...  Надад лав таалагдсан. Чадаж байна ш дээ. Дэвшил гарч байна, хүрээнээсээ хальж гарч чадаж байна ш дээ. Нэг иймэрхүү : Дэлгэрэнгүй»

Сэтгэлд хоногших Жиоржиа

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Зохиогдсон цагаас нь хойш Ray Charles, Billie Holiday, James Brown, Dean Martin-аас авахуулаад Micheal Buble, Usher, Alicia Keys, Coldplay хүртэл дуулсан алдартай дуу юм байна өө. Ёстой л дууныхаа үгэн дээр гардаг шиг "old, sweet song" байна даа : ). Дэлгэрэнгүй»

Ховч этгээд ба Сократ

2010 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Simple
- Тийм байж. Тэгэхээр, чиний хэлэх гэж байгаа зүйл чинь үнэн эсэх нь тодорхойгүй, тэгээд таагүй зүйл, бас хэрэггүй юм бол хэлэх хэрэг юу байгаа юм бэ? Дэлгэрэнгүй»
Ингэж төсөөлье. Хүн бүр ганц ганц хувь хэвлэгдсэн, хором мөч тутамд үргэлжлэн бичигдсээр байдаг ном гээд төсөөл дөө. Бидний мэдрэмжүүд, дурсамжууд, мөрөөдлүүд, намтар... Таны сэтгэл оюун чинь нэгэн номын агуулга, харин бие махбодь чинь номын хавтас, хуудсууд. Бид нар олон зүйлсээрээ номтой адилхан. Дэлгэрэнгүй»

Rorschach's Inkblot test

2010 оны 09-р сарын 18 Нийтэлсэн Simple
Роршахын тест ( Hermann Rorschach’s Inkblot test) тухайн хүнд бэхэн толбо мэт тусгай зургуудийг үзүүлэн, Энд юу байж болох вэ? гэсэн асуултад өгч буй хариултууд дээр нь үндэслэн тухайн хүний сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалдаг арга юм. Дэлгэрэнгүй»

Анддаа бичих захиас - 2

2010 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Simple
Ирэх зун хүртэл баяртай анд минь... Дэлгэрэнгүй»

GOOOOAAAALLLLL!!!!!

2010 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Simple
За, нэг ийм богинохон бичлэг, эргээд ажилдаа орлоо хэхэ. Дэлгэрэнгүй»

Өглөө эртийн гудамж

2010 оны 07-р сарын 01 Нийтэлсэн Simple
Чи миний тухай юу ч мэдээгүй. Цагаан футболка, жинсэн шорт хоёроос өөр юу ч мэдээгүй. Тэрэнтэй адилхан би ч бас миний хажуугаар чи бид хоёр шиг эгэл нэгэн байтугай хэн нэгэн гайхамшигтай ертөнц зөрөөд өнгөрч байгааг ч мэддэггүй биз. Чи ямар хүн байсныг, магадгүй насан туршдаа нөхөрлөж явах сайн анд эсвэл хуурай ах, эгч байж чадах хүн байсан эсэхийг ч би мэдээгүй л зөрсөн. Дэлгэрэнгүй»

Анддаа бичих захиас

2010 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Simple

Муу найз маань ингээд л яваад өгдөг юм байжээ. Ахиад бүтэн жил уулзахгүй гэхээр нэг л сонин санагдаад... Тэр хооронд баяртай ч, барцадтай ч үйл явдлууд өчнөөн төчнөөн болно, гэтэл тэр болгонд чи байхгүй гэхээр бас л... Гэхдээ найз маань улам биеэ дааж, ухаажаад ирнэ, ирээдүйтэй мэргэжилтэй болж, сайхан амьдрах эхлэлээ тавьчихаад ирнэ гэхээр сэтгэл өег байна аа.

Хамт байцгаасан 2 жилээ бага хугацаа гэхгүй ээ. Тэнд очоод хэсэгтээ жаахан тиймхэн л байна байх даа. Хүний газарт... Хамт байдаг ижил дасал болж, зан зангаа авалцсан найз нөхөд чинь байхгүй... Байнга анхаарал халамж тавьдаг эцэг эх нь байхгүй... Гэлээ гээд яалтай ч билээ. Хүний амьдрал тэр чигтээ аз жаргал байдаг бол хатуужил тэвчээр, зориг, ухааныг хаанаасаа ч олж авах билээ.

За, нэг мэдсэн чинь найзыгаа нэг л их зовлонгийн газар луу үдээд явуулчихсан юм шиг юм биччихсэн сууж байна ш дээ, хэхэ. Нэг их эцэг царайлаад захиас бичих гэж байна аа, би. Санаж яваарай даа, хэхэ.

Хүний нутагт очихоороо Монголчууд хүнээ байдаг. гэсэн утгатай яриа зөндөө л сонсогддог доо, тийм ээ? Чиний гомдох, уурлах чинь жаахан амархан шүү. Итгээд, их юм хүлээчихсэн байгаад, тэр хүний тухай сайхан төсөөлөл чинь өөрөөр эргэсэн болохоор л уурлах, гомдох гэсэн хариу үйлдэл гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, тэнд очоод эргэн тойрныхноосоо их юм битгий горьдоорой. Чин үнэнээсээ сайхан сэтгэл гаргадаг хүн ховор байна л гэж бодож яваарай. Гэхдээ мэдээж хүнд муу санаж, өмхий санаалж яв гээд байгаа юм биш шүү , угаасаа ч чи тэгэх хүн биш л дээ.

Миний найз чинь нүдэнд дулаахан, өнгөлөг явдаг, юм юманд авьяастай, яриа хөөрөөтэй, ер нь л дажгүй залуу. Хаана ч очсон нэр хүндтэй. Юу гэхээр, тэнд очиход чинь чамд долгинох, наашаа гэх хүн олон байх вий. Тэдэн дунд далбаан дор чинь намирч явах гэсэн нэр хүнд хайгчид, араас чинь хутгалах гэсэн атаархагчид ч байж мэднэ. Хүнээс юу ч гарч болдог юм байна лээ. Болгоомжтой л байгаарай.

Тэгээд наашаа гэх тэр хүмүүс дунд буруу юманд уруу татаж мэдэх хүмүүс ч бий шүү. Ер нь дэмий хүмүүсээс тодорхой зайгаа барьж л яваарай. Хүн ер нь ямар хүмүүстэй нийлэх вэ гэдгээс их юм шалтгаална шүү. Би чамд хэлж байсан даа, ээж чамайг их хөөрхөн хүүхэд, гэм нь жаахан хөнгөн байж магадгүй ээ гэдэг гээд... Тэрийг бас бодож яваарай.

Бидний анд хүнд дээрэлхүүлэх хүн биш. Гэхдээ хүний нутагт өөрийгөө жаахан дарж яваарай. Янз янзын л зантай хүмүүс дунд дээрэнгүй, далдганасан юмнууд ч байж л байгаа. Зодоон цохион хийх вий. Тэгээд л хэн нэг тэнэгийн доромжлолыг хэдэн минут тэвчиж чадаагүйгээс болж эцэг эх, элгэн саднуудынхаа урмыг хугалаад буцаад ирэх юм болох вий... Эндээ байдаг шигээ омголон байж болохгүй шүү... Гэхдээ манай хүн ч угаасаа хөөрхөн ааштай, нийтэч юм чинь гайгүй дэээ....

Одоо хамгийн гол юм нь. Хүний хамгийн том дайсан хүн өөрөө л байдаг гэж ёстой үнэн шүү. Чамд чадвар бий. Чи хичээх л юм бол баргийн юмыг ойлгочихдог, сурч чаддаг ш дээ. Тэгээд хамгийн том дайсан чинь чи өөрөө шүү. Сайн санаж аваарай, эргэцүүлж байгаарай. Бэрхшээл ихэнхидээ бидний гадна биш, дотор талд байдаг гэдэг. Чи өөрөө л чадна гэж бодоод, өөрийгөө захирч дайчлаад явбал бидний анд хэниийй ч дор орохгүй ээ, тэрийг бол сайн мэдэж байна. Тэгээд сүүлж ярьж байснаа санаарай, дор хаяж өөр зургаан хүний ирээдүй чиний ирээдүйтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбогдож байгаа шүү.

Нэг иймэрхүү л байна даа... Өглөө чамайг гаргаж өгчихөөд буцаад явж байхад Хосоо 9-н сарын нэгэн нтр, энэ жил хичээлд ороол За, энэ жил хичээл тасалцгаахгүй шүү гэж ярьчаал анхны өдрөө зааланд юм хийгээд хичээл таслаад гүйж байсан энэ тэр саяхан юм шиг л санагдаад байхынгэж байсан, нээрээ л тийм байгаа юм даа. Чи нэг Тэнд очжаагаад... гээд л балай юм яриад инээлдээд сууж байсан маань бүр нэг өчигдөр л юм шиг... Тэгсэн чинь чи одоо жинхэнээсээ тэнд оччихсон байдаг...

Ирэх зун хүртэл баяртай, анд минь...

Өөр ертөнцийн өнгө

2010 оны 06-р сарын 22 Нийтэлсэн Simple
- Би зүгээр л чаддаггүй юм аа... - Худлаа, чамайг чадахгүй гэдэгт итгэхгүй байна. Өөр илүү сонирхолтой шалтгаан байгаа даа? Тэр тухайгаа яриач дээ? гэж сахилгагүйтэх гэж байгаа хүүхэд шиг инээмсэглэн хэлэхдээ тэр залуу руу цаанаас нь ямар нэгэн гайхамшигтай зүйл гарч ирэх хаалга руу ширтэж байгаа юм шиг харж байлаа. Дэлгэрэнгүй»

Урсгал

2010 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Simple
Нөхцөл байдлын түүнд ярих гээд байсан тэр сэтгэлд дотно мөртлөө танихгүй, гайхамшигтай түүх өмнө нь биеэрээ сууж байлаа. Учрал, тохиолдлын түүнд өгөх гээд байгаа нь мэдрэгдээд байсан тэр нандин бэлэг нь түүний нүдний өмнө байна. Гартаа шүхэр барьсан, нойтон үстэй сахиусан тэнгэр. Дэлгэрэнгүй»

Аавдаа

2010 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Simple
Хэд хоног гэртээ байхгүй байхад чинь хичнээн ганцаардаж үгүйлж байсныг хэн ч гадарлаагүй. Буцаад ирэхэд чинь ханхгар хоосон гэрээр угтсанд,халуун цай аягалж өгөөгүйд уучил. Үнэндээ таныгаа ирэхэд хичнээн их санаснаа, ямар ихээр хайрладгаа болхи хэдхэн үг холбоод хэлчихэж чадахгүй дуугүй л ажин зогссонсон.  Дэлгэрэнгүй»

Би үүрд хүлээж чадна

2010 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Simple
Чи ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч? Наанаа ингээд сууж байхад чинь өөр тийшээ харна гэдэг ямар хэцүү юм бэ? Хэлэх үгээ олох гэж ядаж байна. Хол ойр байх нь хамаагүй гэдгийг мэднэ ээ, гэхдээ л чи холын хол санагдаад байна. Би худлаа ярьж чадахгүй нь. Дэлгэрэнгүй»

Гунигтай...

2010 оны 05-р сарын 03 Нийтэлсэн Simple
Том том цасан ширхгүүд аажим аажмаар буусаар гудамжуудыг хөвсгөр цагаан бүрхүүлтэй болгожээ. Гудамжны гэрэлтүүлгэд тэр нь шаргалтаж харагдана. Дөнгөж ажил тарж байх үе учир хөл хөдөлгөөн ихтэй, дээр нь халтиргаанаас болж зам түгжирч байгаа боловч бүх юм цаанаа л нэг тайван. Дулаахан, тогтуун, “цав цагаахан одод тэнгэрээс дусалсан” ийм орой хүмүүс гэр лүүгээ нэг их яараагүй байх шиг. Ямар ч байсан бодол, цас хоёрт нэг мөсөн дарагдчихаад, бариу хар пальтоных нь мөр цав цагаан болчихсон яваа энэ залууд лав хэн ч гэр лүүгээ яарахгүй байх шиг санагджээ. Дэлгэрэнгүй»

Зүгээр л...

2010 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Simple

Энэ бүхэн тийм хэцүү байх албатай гэж үү? Бид өөрсдөө л энэ бүхнийг тийм төвөгтэй болгодог биз дээ? Үгүй гэж үү?

 Богинохон байсан ч хамаагүй ээ, гэгээлэг, жаргалтай түүх... Тэндээс харамсал, гуниг үлдэхгүй, дараа нь дурсахдаа инээмсэглэж байх тийм сайхан дулаахан дурсамжууд үлдэнэ...

Зүгээр л аз жаргалтай цаг мөчүүдийг хамтдаа өнгөрүүлье. Хүүхдүүд шиг...

Бороотой өдөр, хоёул хоёулаа ямар ч мөнгөгүй болчихоод, халаасаа ухаж байж гаргаж ирсэн жаахан мөнгөөр чамд зайрмаг авч өгчихөөд гэр лүү чинь алхаж хүргэж өгье.

Гоё дуу тавьдаг кофе шопд ороод зөндөө удаан сууцгаая. Би харин "Дуунууд нь гоё юм байна аа, жаахан сонсоодохъё." гэж худлаа ярина, үнэндээ бол "Чамтай хамт ахиад жаахан суумаар байна аа." гэж байна гэж ойлгоорой.

Намрын сэрүүхэн орой гэрийн чинь үүдэнд очоод чамайг дуудахдаа дулаан хувцаслаарай гэж хэлье. Чи харин албаар нимгэн гарч ирээд миний цувыг өмсөөд суугаарай.

Хамтдаа галлери орж, үзэсгэлэн үзье. Чамайг "Хөөх, энэ зурган дээрхи эмэгтэй нь хөөрхөн юм байна аа." гэхэд чинь "Чамайг гүйцэхгүй юм байна аа" гэж хэлье.

Муухай дуулдаг ч гэсэн чамд олон олон гоё дуунуудыг дуулж өгье. Ярихыг хүссэн бүхнээ илүү юу ч бодолгүй зүгээр л ярьчихаж болдог, өдрийн тэмдэглэл чинь байя...


Би сонирхолгүй хүн... Уучлаарай.

2010 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Simple
Зүгээр л нэг бичлэг хийх үү? Зүгээр ч биш, юу гэх гээд, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм нэг тэнэгдүүхэн, арчаагүй үнэр үл мэдэг ханхалсан бичлэг? Тэгье ээ тэгье. Дэлгэрэнгүй»

Gorillaz Plastic - Plastic Beach (2010)

2010 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Simple
Ааааа-хахаа-хаха-ха-хааа....(Feel Good-ийн эхлэл шиг инээсэн шүүү...). Gorillaz-ийн цоо шинэхэн цомгийг сонсох уу? Эндээс татаад ав! Энэ доорх линкээр ороод... :). Дэлгэрэнгүй»

Ахиад л төөрөлдсөн...

2010 оны 04-р сарын 06 Нийтэлсэн Simple

"Маргааш надад хамаагүй. Өнөөдөр л чухал. Өнөөдөр би жаргалтай байна..."

Авч хэлэлцэхгүй байгаа маргааш чинь 24-н цагийн дараа Өнөөдөр болон хувирах үед яах вэ?

 Дэлгэрэнгүй»

Нэг цаг...

2010 оны 03-р сарын 26 Нийтэлсэн Simple
Бидний гүйцэгдэж өгөхгүй материаллаг сонирхол, ханаж цадах гэж байхгүй хэрэглээ, бие биеэсээ өрсөх шунал, хариуцлагагүй үйл ажиллагаа... Энэ бүхний төлөөс, шийтгэл үр хүүхдүүдэд маань оногдоно. Ямар нэгэн юм хийх цаг болсон тийм үү? Энэ бол буяны үйлс биш, хойч үеийнхээ өмнөх хариуцлагын тухай асуудал. Дэлгэрэнгүй»

Heeeyyyy Juuude... (Ирээдүйн Жон Леннон)

2010 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Simple
Ёооооооостой хөөөөөөөөөөрхөн хүүхэд хэхэ. Дэлгэрэнгүй»

Love is all around...

2010 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Simple

Хөөе, өнөөдөр сайхан сэтгэлтэй танихгүй хүнтэй таарсан шүү, хэхэ. Шальтай ч юм болоогүй л дээ...

...Харин энэ бичлэгийн гарчгийн тухайд уу? Яг тэндээс харагддаг шиг санагдаж байна, Cashmere Kids-ийн сурталчилгааны самбар дээр ийм үг байдаг. Жаахан хүүхдийн зурагтай. Тэр санаанд ороод л ийм хаа хамаагүй ч юм шиг гарчиг өгчихлөө, өөр гарчиг олдохгүй байна ааа, хэхэ. Дэлгэрэнгүй»
Өнөөдөр Монгол улсын зэвсэгт хүчний 89-н жилийн ой болохоос Эрчүүдийн, тэр тусмаа банди нарын "баяр" биш болой. Бүү догдолцгоо. Дэлгэрэнгүй»

Ахиад...

2010 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Simple
Хэн нэгний худлаа инээх, дотроо харамсан байж тус болох, санаа тавин сонсож буй дүр үзүүлэх,  их занг нь дэвэргэх шалтгаан болохгүй л явах юм шүү! Дэлгэрэнгүй»
Цасан шуурга, амралтын өдөр, дулаахан байшин, халуун кофе, ээжийн хийж байсан хоолны үнэр, хийж дуусгасан ажил... Хэзээ хамгийн сүүлд ийм тайван, ийм тухтай, байхан байлаа даа? Мартаж орхижээ. Ямар ч л байсан өнөөдөр сайхнаас сайхан өдөр байлаа. Нэг л тайван...Энэ бүхэн, ийм жаргалтай, дулаахан дурсамж, гэр минь, энэ байшинг ГЭР гэж нэрлэж болохуйц болгож байгаа Ээж минь байхад маргааш, эсвэл нөгөөдөр надтай тулгарах бэрхшээл тун ч өчүүхэн юм. Дэлгэрэнгүй»

Эхлэхийнхээ өмнө уучлал гуйя...

2010 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Simple
Хааяа чамд Чи зүгээр л өөрөө ч мэдэлгүйгээр бусдыг хуураад, хоосон итгэл, сайхан төсөөлөл бий болгочихоод байгаа юм шиг санагддаг уу? Тийм байтал хэн нэгэн нь, эсвэл хэсэг бүлэг хүмүүс чамд хэтэрхий их итгэж, хэтэрхий сайхнаар төсөөлөөд байх шиг? Тэгээд түүндээ гэмших мэдрэмж? Надад яг тйимэрхүү санагдаад байна. Уучлаарай. Хийсэн хэлсэн зүйлсээ тайлбарлаж чадахгүй нь. Энэ нэг дууны үгийг хар даа?. Хааяа зарим хүмүүст яг л энэ үгсийг хэлмээр байдаг. Би ч орчуулна гэж алаад хаях биз. Гэхдээ яахав, оргүйгээс охинтой гэж, ерөнхийд нь нэг... хэхэ Дэлгэрэнгүй»

Сахиусан тэнгэрүүдийн баярын мэнд... :)

2010 оны 03-р сарын 08 Нийтэлсэн Simple

Сахиусан тэнгэрүүддээ баярын мэээээнд!!! Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье эээ.

 Дэлгэрэнгүй»

Хяслантай...

2010 оны 02-р сарын 28 Нийтэлсэн Simple
Ингэхэд би энд зүгээээр л нэг яавал бусдад таалагдах тухай яриагүй. Зүгээр л нэг мундаг амьтан болж харагдах тухай ч яриагүй. Гэхдээ энийгээ баталж чадахгүй нь. Ярьсан ч байж магадгүй. Гэхдээ тийм биш гэдгийг уншиж байгаа чи мэдрэх байх аа. Дэлгэрэнгүй»

God Is an Astronaut - The End of the Beginning

2010 оны 02-р сарын 23 Нийтэлсэн Simple
Нэг ийм цомог татаад сууж байна. God Is an Astronaut. Нэрнээсээ авахуулаад л сонирхолтой байгаа биз ? Ирландаас гаралтай пост-рок хамтлаг. Зүгээр л хэн нэгэн нь хэсч яваад санаандгүй энүүгээр шагайгаад, татаж аваад, энийг таалах ч юуны магад, дуусчих юм биш, хуваалцаж л байя, хэхэ. Дэлгэрэнгүй»

The Firebird( From Walt Disney's ″Fantasia 2000″)

2010 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Simple
Гайхалтай хөгжим, гайхалтай дүрс. Үзээрэй, ёооооостой гоё!!! Дэлгэрэнгүй»

Нэг өдөр...

2010 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Simple
Хэн нэгэн найзыгаа дуудчихвал тэгээд л сарниад алга болчих тийм эмзэгхэн аятайхан байдал. Нандин гэж хэлвэл нэг их сүртэй болчих гээд байна, хэхэ. Сайхан байсаан.Магадгүй надад ганцаардал гэдэг юм дутагдсан байсан ч юм бил үү? Эсвэл би угаасаа л ганцаардчихсан байгаад, тэрийгээ мэдрэх зай гарахгүй яваад байсан ч байж болох. Тэгээд л өнөөдөр өөрийгөө мэдэрсэн нь тэгж аятайхан санагдсан ч юм болов уу? Өөрийгөө ганцаардсан хүн гэвэл хэдэн муу найзууд, дотны хүмүүсийн маань урам нь хугарах байх даа? Үгүй ч байж магад, жаахан санаа зовох байх. Дэлгэрэнгүй»

Шөнийн талд адуу янцгаана /Д.Нямаа/

2010 оны 02-р сарын 01 Нийтэлсэн Simple

Зүгээр л оруулмаар санагдаад...

 Дэлгэрэнгүй»

Zero 7 -Simple Things (Санал болгох цомог)

2010 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Simple
Zero 7 - "Simple Things". Өчигдөр нэг ийм шинэ цомог сонслоо. Шинэ ч юу байхав, уг нь 2001 оны цомог л доо. Их таалагдаад аа. Татах линктйг нь хийчихлээ. Дэлгэрэнгүй»

Биеэ шоолох /Д. Урианхай/

2010 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Simple
Ийм тийм гээд тодорхойхон хэлчих дүгнэлт алга л даа, надад. Ер нь зүгээр уншчихад илүүдэхгүй л эд байна гэж бодоод оруулчихлаа. Дэлгэрэнгүй»

Өөрийнхөөрөө байж чадаж байна уу, чи?

2010 оны 01-р сарын 26 Нийтэлсэн Simple
Хүмүүс яагаад өөрийнхөөрөө байж чадахаа больчихдог вэ? Яагаад тэгж өөрийнхөө эрх чөлөөг хасчихдаг вэ? Ихэнхдээ бусдад таалагдах, хүндлэгдэх, сэтгэлд нь нийцэх гэж л... Тэгвэл: Дэлгэрэнгүй»

Шөнийн Галт Тэрэг - Цэнхэр шувуу

2010 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Simple
"Цэнхэр Шувуу" гэдэг дууг нь хийчихмээр санагдаад болдоггүй ээ. Ганц дуу шейр хийчихэд яав л гэж тийм ээ? хэхэ. Миний хамгийн дуртай дуу. Үгүй ч юм уу? Шайгуру нь илүү гоё ч юм уу? хэхэ. Ер нь л бүгд л гоё дөөө... За, энд татах линк: Дэлгэрэнгүй»
Энэ захианаас харвал Зулаа бид хоёр англиар ярьдаг, та нар шиг "cool" хүмүүс ажээ. "Nice," "check out," "what’s up," "see ya" гээд л хэнээс ч дутахааргүй мэдэж байгаа биз? Би англи хэлийг гоё хэл гэж боддог. Англи хэлээр хар, бор, цагаан, олон янзын хүмүүстэй ойлголцож болдог нь сайхан. Хорин зургаан үсгээрээ бичээгүй түүх, хөндөөгүй сэдэв үгүй энэ хэл бол зуун давхар номын сангийн үнэмлэх л гэсэн үг. Дэлгэрэнгүй»

Үг гэдэг сэдвээсээ хазайчихлаа.

2010 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Simple
Хэлэх гэсэн, биш ээ, бичих гэсэн үгс маань зарим нь гарч ирэхээсээ өмнө төөрч алга болчихоод, зарим нь буруу гэдэг нь ухаарагдаж, няцаагдчихаад байна. Хэр их юм биччихээд, буцаах товчлуур дараад арилгачихав, бүү мэд. Дэлгэрэнгүй»
За, бодъё. Романтизм, сентиментализм, угтаа бол нэрийг нь сонссоноос цаашгүй шахам байж яриандаа хэрэглэээд байдаг философи гэгчээсээ ч, хальт мультхан уншсан ганц номноос цааш мэдэхгүй буддизм, уншсан номнууд, үзсэн кинонууд, сонсдог дуунуудаасаа ангид, энгийнээр бодъё доо. Газарт бууж байгаад, хар ухаанаар эргэцүүлье. Дэлгэрэнгүй»

Улиг болсон сэдвийн талаар шинэ бичлэг...

2010 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Simple
"The pain passes, but the beauty remains" - "Өвчин мэдрэгдээд өнгөрнө, гэвч гоо үзэсгэлэн үлдэнэ"  гэж Pierre Auguste Renoir үе мөчний өвчин тусч, хөдөлж ч чадахгүй шахам болчихоод байхдаа зурсаар л байсан хүнд хэцүү үедээ хэлжээ. Дэлгэрэнгүй»

Р.Чойном - Сүмтэй бударын чулуу

2010 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Simple
За ингээд таалан соёрхоно уу. Нээрээ анх www.tulhuur.com гэдэг сайтаас татаж авч байсан шүү. Хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээгүй хэрэг болох нь байна ш дээ энэ чинь, хэхэ. Зиа, линк энд байна: Дэлгэрэнгүй»

Жагсаалтын үнэн зөв байдлыг би биш, Ройтерс агентлаг хариуцна, буруу зөрүү юм байвал надад битгий уурлаад байгаарай!!! хэхэ

 Дэлгэрэнгүй»