Байдаг л нэг блог...

Анддаа бичих захиас

2010 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Simple

Муу найз маань ингээд л яваад өгдөг юм байжээ. Ахиад бүтэн жил уулзахгүй гэхээр нэг л сонин санагдаад... Тэр хооронд баяртай ч, барцадтай ч үйл явдлууд өчнөөн төчнөөн болно, гэтэл тэр болгонд чи байхгүй гэхээр бас л... Гэхдээ найз маань улам биеэ дааж, ухаажаад ирнэ, ирээдүйтэй мэргэжилтэй болж, сайхан амьдрах эхлэлээ тавьчихаад ирнэ гэхээр сэтгэл өег байна аа.

Хамт байцгаасан 2 жилээ бага хугацаа гэхгүй ээ. Тэнд очоод хэсэгтээ жаахан тиймхэн л байна байх даа. Хүний газарт... Хамт байдаг ижил дасал болж, зан зангаа авалцсан найз нөхөд чинь байхгүй... Байнга анхаарал халамж тавьдаг эцэг эх нь байхгүй... Гэлээ гээд яалтай ч билээ. Хүний амьдрал тэр чигтээ аз жаргал байдаг бол хатуужил тэвчээр, зориг, ухааныг хаанаасаа ч олж авах билээ.

За, нэг мэдсэн чинь найзыгаа нэг л их зовлонгийн газар луу үдээд явуулчихсан юм шиг юм биччихсэн сууж байна ш дээ, хэхэ. Нэг их эцэг царайлаад захиас бичих гэж байна аа, би. Санаж яваарай даа, хэхэ.

Хүний нутагт очихоороо Монголчууд хүнээ байдаг. гэсэн утгатай яриа зөндөө л сонсогддог доо, тийм ээ? Чиний гомдох, уурлах чинь жаахан амархан шүү. Итгээд, их юм хүлээчихсэн байгаад, тэр хүний тухай сайхан төсөөлөл чинь өөрөөр эргэсэн болохоор л уурлах, гомдох гэсэн хариу үйлдэл гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, тэнд очоод эргэн тойрныхноосоо их юм битгий горьдоорой. Чин үнэнээсээ сайхан сэтгэл гаргадаг хүн ховор байна л гэж бодож яваарай. Гэхдээ мэдээж хүнд муу санаж, өмхий санаалж яв гээд байгаа юм биш шүү , угаасаа ч чи тэгэх хүн биш л дээ.

Миний найз чинь нүдэнд дулаахан, өнгөлөг явдаг, юм юманд авьяастай, яриа хөөрөөтэй, ер нь л дажгүй залуу. Хаана ч очсон нэр хүндтэй. Юу гэхээр, тэнд очиход чинь чамд долгинох, наашаа гэх хүн олон байх вий. Тэдэн дунд далбаан дор чинь намирч явах гэсэн нэр хүнд хайгчид, араас чинь хутгалах гэсэн атаархагчид ч байж мэднэ. Хүнээс юу ч гарч болдог юм байна лээ. Болгоомжтой л байгаарай.

Тэгээд наашаа гэх тэр хүмүүс дунд буруу юманд уруу татаж мэдэх хүмүүс ч бий шүү. Ер нь дэмий хүмүүсээс тодорхой зайгаа барьж л яваарай. Хүн ер нь ямар хүмүүстэй нийлэх вэ гэдгээс их юм шалтгаална шүү. Би чамд хэлж байсан даа, ээж чамайг их хөөрхөн хүүхэд, гэм нь жаахан хөнгөн байж магадгүй ээ гэдэг гээд... Тэрийг бас бодож яваарай.

Бидний анд хүнд дээрэлхүүлэх хүн биш. Гэхдээ хүний нутагт өөрийгөө жаахан дарж яваарай. Янз янзын л зантай хүмүүс дунд дээрэнгүй, далдганасан юмнууд ч байж л байгаа. Зодоон цохион хийх вий. Тэгээд л хэн нэг тэнэгийн доромжлолыг хэдэн минут тэвчиж чадаагүйгээс болж эцэг эх, элгэн саднуудынхаа урмыг хугалаад буцаад ирэх юм болох вий... Эндээ байдаг шигээ омголон байж болохгүй шүү... Гэхдээ манай хүн ч угаасаа хөөрхөн ааштай, нийтэч юм чинь гайгүй дэээ....

Одоо хамгийн гол юм нь. Хүний хамгийн том дайсан хүн өөрөө л байдаг гэж ёстой үнэн шүү. Чамд чадвар бий. Чи хичээх л юм бол баргийн юмыг ойлгочихдог, сурч чаддаг ш дээ. Тэгээд хамгийн том дайсан чинь чи өөрөө шүү. Сайн санаж аваарай, эргэцүүлж байгаарай. Бэрхшээл ихэнхидээ бидний гадна биш, дотор талд байдаг гэдэг. Чи өөрөө л чадна гэж бодоод, өөрийгөө захирч дайчлаад явбал бидний анд хэниийй ч дор орохгүй ээ, тэрийг бол сайн мэдэж байна. Тэгээд сүүлж ярьж байснаа санаарай, дор хаяж өөр зургаан хүний ирээдүй чиний ирээдүйтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбогдож байгаа шүү.

Нэг иймэрхүү л байна даа... Өглөө чамайг гаргаж өгчихөөд буцаад явж байхад Хосоо 9-н сарын нэгэн нтр, энэ жил хичээлд ороол За, энэ жил хичээл тасалцгаахгүй шүү гэж ярьчаал анхны өдрөө зааланд юм хийгээд хичээл таслаад гүйж байсан энэ тэр саяхан юм шиг л санагдаад байхынгэж байсан, нээрээ л тийм байгаа юм даа. Чи нэг Тэнд очжаагаад... гээд л балай юм яриад инээлдээд сууж байсан маань бүр нэг өчигдөр л юм шиг... Тэгсэн чинь чи одоо жинхэнээсээ тэнд оччихсон байдаг...

Ирэх зун хүртэл баяртай, анд минь...

Өөр ертөнцийн өнгө

2010 оны 06-р сарын 22 Нийтэлсэн Simple
- Би зүгээр л чаддаггүй юм аа... - Худлаа, чамайг чадахгүй гэдэгт итгэхгүй байна. Өөр илүү сонирхолтой шалтгаан байгаа даа? Тэр тухайгаа яриач дээ? гэж сахилгагүйтэх гэж байгаа хүүхэд шиг инээмсэглэн хэлэхдээ тэр залуу руу цаанаас нь ямар нэгэн гайхамшигтай зүйл гарч ирэх хаалга руу ширтэж байгаа юм шиг харж байлаа. Дэлгэрэнгүй»