Байдаг л нэг блог...

Эр хүн бай.(Өөртөө хэлсэн үгс)

2010 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Simple

Эр хүн чи ноён нуруутай бай. Түүнийгээ хэний ч, юуны ч өмнө бүү бөхийлгө. Гэхдээ хэний ч үгийг үл тоон дүлий оргиж явах, нөхцөл байдлаас огт хамааралгүйгээр муйхарлан зүтгэхийг хэлээгүй шүү.

Эр хүн чи зоригтой бай. Эр зориг гэж юунаас айх, юунаас айхгүйгээ мэддэг байхыг хэлдэг гэж нэгэн ухаантан хэлсэн юм гэнэ лээ. Зориг, холч ухаан хоёр чухал холбоотой. Ирэх өчүүхэн зовлонгоос айдаг нь түүнийг даваад гарахыгаа, тэрнээс цаадхыгаа харж чадахгүй өчүүхэн дотортойнх биз.

Эр хүн чи уужим дотортой бай. Ноён нуруу, энэ хоёр салшгүй холбоотой. Багахан зовлонд хөл алдах, багахан жаргалд ташуурах шиг хүнийг алдаг юм байхгүй. Гэхдээ тэнэгийн дотор амгалан гэдэг шиг алмай царайлж суухаас тэс ондоо ойлголт шүү.

Эр хүн чи тэвчээртэй бай. Тэвчээр дутагдсанаас аавын хөвгүүд хичнээн их боломжийг алддаг бол, хичнээн их буруу зүйл хийдэг бол... Жаахан тэвчээр гаргаж чадахгүй эр хүн ч гэж дээ...

Эр хүн чи эрдэмтэй бай. Эрдэм чадалтай байж, их зүйлд хүрч, их үйлийг бүтээж явах хичнээн бахархалтай.

Эр хүн чи нэр төртэй бай. Нэр хүнд хөөцөлдөхөөс тэс өөр ойлголт. Гишгэсэн мөр бүрийг чинь шиншилсэн ч АЛДАА олдохоос ШИВШИГ олдох ёсгүй.

Өөр хэлэх юмс зөндөө бий... Эр хүн чи, хамгийн гол нь, ухаантай бай. Мэргэн ухаан үгүй бол энэ бүхэн дутуу дундуур, уялдаа холбоогүй үрэн таран. Энэ бүгдийг чи ухаанаараа нэгтгэн зангидаж, нэгэн цогц болгоно...

Өөрөө өөртөө хэлсэн хэдэн үг. Ийм байж чадсан цагтаа өөрийгөө эрийн зэрэгт хүрлээ гэж тооцъё.

Цооооо шинэ Linkin Park /Waiting for the End music video and lyrics./

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Цоооооо шинэ Linkin Park. Өнгөрсөн сард гарсан A Thousand Suns цомгийнх нь 2 дахь сингл Waiting for the End гэдэг дуу. Нээрэнгээсээ шааал ондоо болчихжээ. Хувьсана, хөгжинө, өөрчлөгдөнө өө гэж...  Надад лав таалагдсан. Чадаж байна ш дээ. Дэвшил гарч байна, хүрээнээсээ хальж гарч чадаж байна ш дээ. Нэг иймэрхүү : Дэлгэрэнгүй»

Сэтгэлд хоногших Жиоржиа

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Зохиогдсон цагаас нь хойш Ray Charles, Billie Holiday, James Brown, Dean Martin-аас авахуулаад Micheal Buble, Usher, Alicia Keys, Coldplay хүртэл дуулсан алдартай дуу юм байна өө. Ёстой л дууныхаа үгэн дээр гардаг шиг "old, sweet song" байна даа : ). Дэлгэрэнгүй»

Ховч этгээд ба Сократ

2010 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Simple
- Тийм байж. Тэгэхээр, чиний хэлэх гэж байгаа зүйл чинь үнэн эсэх нь тодорхойгүй, тэгээд таагүй зүйл, бас хэрэггүй юм бол хэлэх хэрэг юу байгаа юм бэ? Дэлгэрэнгүй»