Байдаг л нэг блог...

Маалингын цэнхэр цэцэгс...

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Simple
Зотон даавуу болсон маалингын иш, тосон будаг болсон үр хоёр нь суут зураачдын гарт ирээд эргэн учрахдаа "Одтой шөнө", "Мона Лиза", "Хашгираан", "Хөгшин гитарчин"... гэх мэт зургууд болоод... Дэлгэрэнгүй»

Жирийн нэг өглөөний жирийн нэг бичлэг (Сиймпл)

2011 оны 09-р сарын 12 Нийтэлсэн Simple
Тэгээд мандаж байгаа нарны туяа цонхоор орж ирж байгааг, Bill Withers-ийн "Ain't No Sunshine" гэдэг дуу, бас машин замын чимээ, ханын цагний чимээг нэмбэл яг энэ мөчид, миний байгаа орчин бүрэн дүүрэн дүрслэгдлээ гэсэн үг.  Дэлгэрэнгүй»

Үзэсгэлэнт аялгуу, энгийн үгтэй...

2011 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Simple


Үзэсгэлэнт аялгуу, энгийн үгтэй

Үүрд үргэлжлэх дуу эхлэх шиг

Эрж цөхрөөд, мартчихсан гайхамшиг

   Эгэлхэн охины дүрээр хүрээд ирэх шиг...

Mister Lonely

2011 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Simple

Зандалчин, зандалчин чи

Олсоо суллаач

Түрхэн зуур ч болов суллаач дээ

Олон олон бээрийг туулаад

Олон олон бээрийг туулаад

Аав минь ирж явна шүү дээ

 Дэлгэрэнгүй»

Бодит байдал, цаг хугацаа...

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн Simple
Ингэж хөдөлгөөн, цаг хугацаа, бодит байдал гурав бие биенээсээ салангид оршдоггүй, нэгэн бүхэл зүйл ажээ. Дэлгэрэнгүй»

Мэнд мэдэх гэсэн биш...

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Simple
Яагаад ч юм зүгээр л бичмээр санагдлаа. Зүгээр л дотор байгаа зүйлсээ бүх хүмүүст дэлгэчихмээр мэдрэмж гэнэт төрчих юм... Тэгээд... Сайн байцгаана уу? хэхэ... Дэлгэрэнгүй»

CAST :

Gerel : Gerel Dzind

Journalist : Hulan Batjargal

Director of Photography : Angarag Davaasuren ASC

Cameraman : Ochgerel Enkhee

Original Story : Bat-Erdene Purev

Screenplay : Chinguun Balkhjav

Dialoge : Gurbazar Shagdarsuren

Sound Director : Erdenebayar Erdenechuluun

Sound Operator : Monhoodoi Gantulga

Production Designer : Ganzul Maralkhuu

Montaje : Enh-Amgalan Lhagvasuren

Light Technician : Batbayar Shagdarjav

1. CG Designer : Tugsbayar Dorj

Enhzaya Tseveenchoidog

Make-Up : Haliun Batrajgal

Voice Dubbing : Miyegombo Alexander

Still Photography : Gunbaatar Tserenjamts

Manager : Choijilsuren Tsend-Ochir

Driver : Radnaa Tungalag

Chinbat Gantomor

Assisstant : Muhkhbayasgalan Oyunbaatar

Tumurbaatar Dorj

Erkhtegsh Dorjpurev

MUSIC BY

Secret Garden – Imagine

Secret Garden – The promise

Herman Brood - My way

SPECIAL THANKS

Ulaanbaatar Broadcasting System

Tsagaan Darium Art Museum

Institute of Art

Amsterdam Cafй (Tseren)

Унтраагүй гэрлүүд :)

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Simple
Нэг ч гэсэн ээжийг амь амьдрал болсон үрээ алдаж, хязгааргүй зовлонд унахаас аврахад өчүүхэн ч гэсэн тус нэмэр болъё гэж хүсэх ч сайхан сэтгэл үлдээгүй тийм муухай хүн байдаг гэдэгт би л лав итгэхгүй ээ.
Юу ярих гээд байна вэ? гэвэл :
Энхтайваны Содгэрэл гэдэг гуравхан настай хүү цусны хавдар гэсэн оноштой эмнэлэгт байгаа, амийг нь аврах хагалгааны үнэ 100-н сая төгрөг гэнэ. Дөнгөж сая надад нэг хүн фейсбүүк дээрхи хуудсыг нь явууллаа л даа. Тэндээс хандивын данс, дансан дахь мөнгөний хэмжээ, зураг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Одоо харин энэ бичлэгийг уншчингуутаа ядаж 150124 дугаар луу ZA гээд бичицгээчихье, тэгэх үү?
Шалихгүй жаахан юм шиг санагдаж байж болно л доо, гэхдээ далай дусал дусал уснаас л тогтдог шиг...

Байсан, бас байгаагүй

2011 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Simple
Гэж өнөө сүүмгэр гунигт нүдний эзэн дуугарав. Түүний хоолой анир чимээгүйг сарниавч, харанхуйг улам өтгөрүүлэх шиг... Үнэндээ бол ингэж асуух шаардлага байсангүй, өөрт нь авчирсан гэдгийг тэр мэдэж байлаа. Харин хөгжилтэй хэлэх гэж хичээсэн ч тэр нь бараан мэдрэмжийнх нь дороос өнгийж чадсангүй бололтой. Дэлгэрэнгүй»

Гунигт Ням гараг...

2011 оны 02-р сарын 19 Нийтэлсэн Simple
Gloomy Sunday-ийг анх Унгарын Lбszly Jбrov гэдэг яруу найрагчийн "Гунигт Ням гараг" (Sad Sunday) гэдэг шүлгээс сэдэвлэн зохиосон юм байна, тэгээд би тэр шүлгийг нь "оршууллаа" л даа, англи хэл чинь гайгүй бол зүгээр англи хэл дээрхийг нь уншсан чинь дээр шүү, хэхэ. Дэлгэрэнгүй»

Хаа нэгтээ...

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Simple
Байшин руу алхаж байхдаа юу болох гэж байгааг мэдэхгүй би ирээдүйд татагдаж байв, одоо харин юу болоод өнгөрснийг мэдэхгүй би өнгөрсөнд гацчихжээ. Дэлгэрэнгүй»

Эргэж ирсэн нь...

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Simple
Энэ хүнээс болж хичнээн зовсон бол...Хэдхэн сарын өмнө би зүгээр нэг хөөрхөн царайтай охиноос салчихаад хичнээн шаналж, шалдаа бууж явлаа даа? Гэтэл хэдэн жил ханилсан, хамтдаа бүхнийг туулна гэж итгэсэн хань нь хаяад явахад ямар хэцүү байсан бол доо... Дээрээс нь би гэж юугаа ч мэдэхгүй нялх амьтан аавыгаа нэхээд л... Дэлгэрэнгүй»

Бонсай, захидал хоёр...

2011 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Simple
Тэр охин ингэж нэг амьсгаагаар дуржигнуулах завсраа түүнд бяцхан мод, хөх өнгөтэй дугтуй хоёрыг өгчихөөд үг дуугарахын завдалгүй шатаар уруудаад явчихав. Араас нь дуудах сэхээ авалгүй хэсэг алмайрч зогссоныхоо дараа Хүүе, хүлээж бай даа гэж хашгирсан боловч, тэртэй тэргүй холдчихсон байсан хөлийн чимээ нь улам бүдгэрсээр алга болсон. Дэлгэрэнгүй»