Байдаг л нэг блог...

Зүгээр л нэг...

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Simple
....Яривал их урт түүх ээ. Товчхондоо бол... товчхондоо бол... бүтэлгүй дурлал. Хөвгүүн сахиусан тэнгэрт дурлачихаж, далавчаа гээчихсэн сахиусан тэнгэр. Харамсалтай нь тэр нь зүрхээ ч гэсэн өөр хэн нэгэнд аль хэдийнээ, бүр мөсөн алдчихсан байсныг ухаарсангүй. Тэрүүхнийг ухаарахад түүнд бүхэл бүтэн 3-н жил шаардагдаж. Тэгээд өөрийгөө ч, түүнийгээ ч зовоохгүйн тулд зүгээр л яваад өгөхөөр шийдэж. Тэр бүх мөрөөдөл, догдлол, мэдрэмжүүд, тэр шаналал зовлонгоо ч гэсэн гэгээн дурсамж болоод л үлдэнэ биз гэж итгэжээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр тийм болоод байгаа ч юм шиг санагдаж. Товчхон, дэндүүүүү товчхондоо ийм л зүйл болоод өнгөрсөн... Дэлгэрэнгүй»

Цас Орж Байна...

2009 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Simple


Гадаа цас орж байна. Нэгэн найзын маань сая надад хэлснээр "Хэнээсээ гуйсан юм бэ?" гэмээр жижигхэн жижигхэн цасан ширхэгүүд. Салхигүй, тогтуухан байгаа болохоор зөөөөлхөн, зөөөөлхөн бууж ирээд л ... Хичнээн гоё байна гээч... Тэгээд бас дулаахан байгааг ч хэлэх үү... Бүр гэгэлзэж, элдэв янзын юм бодогдож энэ тэр(хэ хэ). Олон л хүмүүст адилхан санагдаж байгаа байлгүй.

Ийм сайхан үед санал болгох нэг дуу байна аа. "Let it snow". Би ч Frank Sinatra-гийн л дуу юм байх гэж боддог байсан чинь үгүй юм байна. Анх бүр '45 онд Vaughn Monroe гэдэг дуучин дуулж байсан юм байна. Ингээд Frank Sinatra-ийн дуулсныг нь аплоад хийчихье. Энэ хамгийн алдартай хувилбар нь байх гэж бодож байна. Jessica Simpson, Aaron Neville( нэг дажгүй жазз дуучин бий)-ээс авахуулаад зөндөө л хүмүүс дуулж байсан, тэгээд Зул Сарын түүвэр цомгуудад ороод л байдаг, уг нь тэр баяртай ямар ч хамаагүй дуу шүү дээ. Цас гэхээр л шууд Зул Сартай холбож ойлгоод... Тэгээд бас энэ хэдэн зурагнууд, ерөнхийдөө "Цас ба шөнө" гэсэн сэдвээр түүвэрлэсэн их гоё зурагнууд байгаа(хэхэ)...

Snowy Images

Frank Sinatra-Let It Snow