Байдаг л нэг блог...

Хаа нэгтээ...

2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Simple
Байшин руу алхаж байхдаа юу болох гэж байгааг мэдэхгүй би ирээдүйд татагдаж байв, одоо харин юу болоод өнгөрснийг мэдэхгүй би өнгөрсөнд гацчихжээ. Дэлгэрэнгүй»

Эргэж ирсэн нь...

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Simple
Энэ хүнээс болж хичнээн зовсон бол...Хэдхэн сарын өмнө би зүгээр нэг хөөрхөн царайтай охиноос салчихаад хичнээн шаналж, шалдаа бууж явлаа даа? Гэтэл хэдэн жил ханилсан, хамтдаа бүхнийг туулна гэж итгэсэн хань нь хаяад явахад ямар хэцүү байсан бол доо... Дээрээс нь би гэж юугаа ч мэдэхгүй нялх амьтан аавыгаа нэхээд л... Дэлгэрэнгүй»

Бонсай, захидал хоёр...

2011 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Simple
Тэр охин ингэж нэг амьсгаагаар дуржигнуулах завсраа түүнд бяцхан мод, хөх өнгөтэй дугтуй хоёрыг өгчихөөд үг дуугарахын завдалгүй шатаар уруудаад явчихав. Араас нь дуудах сэхээ авалгүй хэсэг алмайрч зогссоныхоо дараа Хүүе, хүлээж бай даа гэж хашгирсан боловч, тэртэй тэргүй холдчихсон байсан хөлийн чимээ нь улам бүдгэрсээр алга болсон. Дэлгэрэнгүй»

Ирж буй оны мэнд :)

2010 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Simple
Бие биесийнхээ эгэл жирийн өдөр хоногуудыг гэгээн өнгөөр гэрэлтүүлж, амьдралыг гайхамшигтай болгох гэж бид хамтдаа байдаг. Ийм болохоор хамт байгаа та нартаа баярлалаа :). Дэлгэрэнгүй»

Миний 2010 он. Миний хавар, зун, намар, өвөл.

2010 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Simple
Надтай хамт аяга халуун цай, гарч “харанхуйд утаагаар нь гунигаа зурах” нэг ширхэг тамхи, Алсугийн “Зима” гэдэг дуу, том цонхоор, гадаах гэрэлд шаргалтан харагдах зузаан цас... Дэлгэрэнгүй»

Ийм юм бичдэг байжээ...

2010 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Simple
Нэг хэсэг дууны үг шиг юм бичих гэж оролддог байж билээ... гээд бичиж байсан даа? Тэгээд л, тэгэхэд, 2, 3-н жилийн өмнө нэг ийм юм бичиж байж. Тэр үеэс үлдсэн ганц юм нь л энэ шив дээ. Дэлгэрэнгүй»

Бичигчийн тухай...

2010 оны 12-р сарын 18 Нийтэлсэн Simple
Инээдэг, уурладаг, гунигладаг, догдолдог, уйддаг, мөрөөддөг, эргэлздэг... Ямар нэгэн зүйлийг хүсдэг, түүндээ хүрэх гэж хичээдэг, хүссэндээ хүрэхдээ баярладаг, үгүй бол сэтгэл дундуур үлддэг... Чамтай л адилхан хэн нэгэн. Дэлгэрэнгүй»

Блог, бичигч хоёрын тухай...

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн Simple

Яагаад бичдэг вэ гэж үү?... Магадгүй зүгээр л дуртай болохоороо... 

 Бас дотор минь нуугдсан "би" оршин байгаагаа баталж, өөрийн орон зайг эзэлж, биежиж, бусдад мэдрэгдэж, бодогдож, "Би, энд, энэ цаг хугацаанд амьдарч байна. Чи, та нар харин хаана байна?" гэсэн дохиог бусдадаа илгээх гэж бичдэг.

 Дэлгэрэнгүй»

Байгаагаар нь л...

2010 оны 12-р сарын 10 Нийтэлсэн Simple
Жинхэнэ дүр төрх маань, бүх өө сэвтэйгээ ил гарсан ч хүний ой гутмаар муухай биш юм байна гэдгийг мэдэж авах гэдэг чамайг ямар байдаг гээч? Дэлгэрэнгүй»
Би үүний л төлөө амьдарч байгаа юм байна, амьдарсан юм байна гэмээр аз жаргалтай мөчүүдийг марталгүй дурсаж, зүрхээ бүлээцүүлж явъя. Амьдрал чиний гайхамшигтай гэдэгт итгэдэг итгэлээ бөхөөлгүй явсаар энэ насаа дуусгая. Тэр сайхан итгэлийг бусдадаа бас бэлэглэж явъя. Дэлгэрэнгүй»

Алзахгүй ээ...

2010 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Simple

Амьдралд юу чухал вэ? Юун дээр тогтдог вэ? гэж хүн болгон хэзээ нэгэн цагт боддог байх, өөрөөсөө асуудаг байх..

Би л лав товчхон, энгийнээр хариулсаан. Дэлгэрэнгүй»

Эр хүн бай.(Өөртөө хэлсэн үгс)

2010 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Simple

Эр хүн чи ноён нуруутай бай. Түүнийгээ хэний ч, юуны ч өмнө бүү бөхийлгө. Гэхдээ хэний ч үгийг үл тоон дүлий оргиж явах, нөхцөл байдлаас огт хамааралгүйгээр муйхарлан зүтгэхийг хэлээгүй шүү.

Эр хүн чи зоригтой бай. Эр зориг гэж юунаас айх, юунаас айхгүйгээ мэддэг байхыг хэлдэг гэж нэгэн ухаантан хэлсэн юм гэнэ лээ. Зориг, холч ухаан хоёр чухал холбоотой. Ирэх өчүүхэн зовлонгоос айдаг нь түүнийг даваад гарахыгаа, тэрнээс цаадхыгаа харж чадахгүй өчүүхэн дотортойнх биз.

Эр хүн чи уужим дотортой бай. Ноён нуруу, энэ хоёр салшгүй холбоотой. Багахан зовлонд хөл алдах, багахан жаргалд ташуурах шиг хүнийг алдаг юм байхгүй. Гэхдээ тэнэгийн дотор амгалан гэдэг шиг алмай царайлж суухаас тэс ондоо ойлголт шүү.

Эр хүн чи тэвчээртэй бай. Тэвчээр дутагдсанаас аавын хөвгүүд хичнээн их боломжийг алддаг бол, хичнээн их буруу зүйл хийдэг бол... Жаахан тэвчээр гаргаж чадахгүй эр хүн ч гэж дээ...

Эр хүн чи эрдэмтэй бай. Эрдэм чадалтай байж, их зүйлд хүрч, их үйлийг бүтээж явах хичнээн бахархалтай.

Эр хүн чи нэр төртэй бай. Нэр хүнд хөөцөлдөхөөс тэс өөр ойлголт. Гишгэсэн мөр бүрийг чинь шиншилсэн ч АЛДАА олдохоос ШИВШИГ олдох ёсгүй.

Өөр хэлэх юмс зөндөө бий... Эр хүн чи, хамгийн гол нь, ухаантай бай. Мэргэн ухаан үгүй бол энэ бүхэн дутуу дундуур, уялдаа холбоогүй үрэн таран. Энэ бүгдийг чи ухаанаараа нэгтгэн зангидаж, нэгэн цогц болгоно...

Өөрөө өөртөө хэлсэн хэдэн үг. Ийм байж чадсан цагтаа өөрийгөө эрийн зэрэгт хүрлээ гэж тооцъё.

Цооооо шинэ Linkin Park /Waiting for the End music video and lyrics./

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Цоооооо шинэ Linkin Park. Өнгөрсөн сард гарсан A Thousand Suns цомгийнх нь 2 дахь сингл Waiting for the End гэдэг дуу. Нээрэнгээсээ шааал ондоо болчихжээ. Хувьсана, хөгжинө, өөрчлөгдөнө өө гэж...  Надад лав таалагдсан. Чадаж байна ш дээ. Дэвшил гарч байна, хүрээнээсээ хальж гарч чадаж байна ш дээ. Нэг иймэрхүү : Дэлгэрэнгүй»

Сэтгэлд хоногших Жиоржиа

2010 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Simple
Зохиогдсон цагаас нь хойш Ray Charles, Billie Holiday, James Brown, Dean Martin-аас авахуулаад Micheal Buble, Usher, Alicia Keys, Coldplay хүртэл дуулсан алдартай дуу юм байна өө. Ёстой л дууныхаа үгэн дээр гардаг шиг "old, sweet song" байна даа : ). Дэлгэрэнгүй»

Ховч этгээд ба Сократ

2010 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Simple
- Тийм байж. Тэгэхээр, чиний хэлэх гэж байгаа зүйл чинь үнэн эсэх нь тодорхойгүй, тэгээд таагүй зүйл, бас хэрэггүй юм бол хэлэх хэрэг юу байгаа юм бэ? Дэлгэрэнгүй»