Байдаг л нэг блог... : Би сонирхолгүй хүн... Уучлаарай.

Би сонирхолгүй хүн... Уучлаарай.

Зүгээр л нэг бичлэг хийх үү? Зүгээр ч биш, юу гэх гээд, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм нэг тэнэгдүүхэн, арчаагүй үнэр үл мэдэг ханхалсан бичлэг? Тэгье ээ тэгье.

Хаанаас эхлэх вэ гэж үү? Эндээс. Би мэдрэмжгүй хөөөн.

Хэрэгтэй үед, чи тэр үгийг сонсмоор байгаагаа янз янзаар илэрхийлээд байхад л сонсохыг хүссэн үгийг чинь хэлж өгөхгүй хойлогтоод байж ч мэднэ. Арай тэгдэггүй ч юм уу?

Олон юм яримааргүй байхад чинь "дотрыг чинь онгойтол яриулах" гээд асууж шалгаагаад байж мэднэ.

Цөхрөнгөө бараад ганцаараа баймаар байхад чинь нөмөр түшиг болж, анхаарал халамж тавих гээд чичрээд байж мэднэ.

Нулимсаа хэнд ч харуулмааргүй байхад чинь арчиж өгөх гээд гай болоод байж мэднэ. 

Нээлттэй, чин сэтгэлээсээ байгаа нь энэ гээд юу юуны туханд хүрэлгүй хамаг хөзрөө чиний өмнө дэлгэж хаяад, "хоорондын харилцаа" гэдэг тоглоомыг сонирхолгүй болгочихож мэднэ.

Зөндөө ихийг идчихсэний дараа ямар ч бялуу амтгүй санагддаг шиг мэдрэмж төртөл нь хэн нэгнийг(мэдээж дотночилж үздэг хэн нэгэн) магтаад өгөх үгнүүд ч надад бэлхэн байдаг.

Уурынхаа мунхагт буруу үйлдэл хийж, буруу үг хэлэх нь бага. Тийм болохоор дараа нь чамаас уучлал эрэх, аргадах гэх мэтийн амттайхан зүйлс ч бас бараг байхгүй гэсэн үг.

Чамаар тоглоом тохуу хийхгүй, далд санаа агуулахгүй, үргэлж ойлгомжтой байдаг. Тиймдээ ч сонирхолгүй.

Нэг үгээр сонирхолгүй, нэгэн хэвийн, уйтгар төрүүлэм, бойтог... нэг ийм хүн. Уншиж байхад чамд нэг тийм нялцгар, наалдамхай, нойтон, хүйтэн мэдрэмж төрсөн биз? Аанхаан, наадах чинь би мөн юм шиг байна лээ.

Уучлаарай. Ийм л хүн. Уучлаарай. Байгаа нь л энэ. Уучлаарай. Одоо яая ч гэх вэ? Уучлаарай...

Дандаа ийм сүлд хийморьгүй юм бодож явахгүй байлгүй дээ, хэхэ. Өнөөдөртөө яахав ингээд нэг иймэрхүү... 

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Ма экс шууд санаанд ордог байна шд. Гэхдээ хичээгээрэй, уг нь эмэгтэй хүн бүр цөхрөхийн бол юу хүсээд байгаагаа шууд хэлдэг болдогийн байналээ шд. Хэлээд байхад нь хэлснээр нь л байх хэрэгтэй шүү. Аяандаа л чамд яг юу хүсээд, эсүл юу хүсэхгүй байгаа нь мэдрэгддэг болно.

Simple

Өөрийгөө газар доогуур ортол нь... За яахав яахав, магтах хүмүүс бас бий бий...

Undriga (зочин)

хэхэ, яг үнэндээ ийм биш юм уу тэ?

Simple

Мөөн мөн. Иймэрхүү... хэхэ.

maya

наад уйтгар гуниг үлбэгэр сул байдлаа зад амбаардаад хөөгөөд явуул, Pink- So what клипыг нь youtube-дээд үзээрэй, өөрийхөөрөө л бай л даа

Sol@ce

хүнд тааруулж өөрийгөө өөрчлөнө гэдэг утгагүйшд. чамайг байгаагаар чин хайрлах хэн нэгэн байгаа :) өөдрөг байгаарай. ямар ч хүн дахин давтагдашгүй бурхны бүтээл шүү, тэр тусмаа эмэгтэй хүн

Simple

Маяа - Амбаардаад уу... хэхэ. Өөрөө яваад өгсөөн :p. Өөрийнхөөрөө л байна шд. Тэр клипийг мэднэ эээ, надад нээх таалагддаггүймөө.
Солэйс - Аанхаан, өөрчлөх гээгүй байна аа. Би уг нь эрэгтэй л дээ, :p

йужү (зочин)

биеэ сул тавь :P

13

I forgive you (=

satanist (зочин)

chi rock metal ter dundaa thrash sonirhdog l yum bilee shdeee ahahhaa

Sol@ce

чамайг би чин эмэгтэй л гэж бодоод байгаашд, эрэгтэйм бол явж тэндэрт оролцоо :)) http://solace.blog.gogo.mn/read/entry102942

elegiya (зочин)

taalagdjiina shvv

Frank

Хөөх, Сонин хүн байх нь. Байгаад чинь баярлалаа.

Света

Уншаад надад л лав тийм хүйтэн мэдрэмж төрөсөнгүй. уншихад бэлэн сонин шиг шуудхан шулуухан байх сайхан шдээ.

SinГ©ad O'Connor

сонирхолгүй хүн шиг санагдахгүй байна. Би л ёстой жаахан харвцсны дараа дэлгээд тавьцан сонин шиг сонирхолгүй болчихдог хүн байна даа

♀♥♥♀SoPpY GiRl♀♥♥♀

ohiduud harin ch iim huntei





uchirhiig husdiin bishuu





kkkkkk......

·•●╚►ТаЛаАс ИлҮү ГаРсАн ЗүРх◄╝·•● ЭмЭрАлД

iim bishiimuu te

FC

хэцүү юм дааааа яаж явбал яг таарах юм болдоо гэдэг шүлэг шиг л..................

H.Ray (зочин)

unendee taalagdaj bna oo, iim baigaagaaraa l

secret (зочин)

yag nulimsaa nuumaar sanagdsan ene uyed mini uuniig olood unshchihlaa, thanks.

Солнце

чи бгаагаараа л бдаг шиг бн. энэ сайн л да. гэхдээ заримдаа тоглолт гарцаагүй хэрэг болдог. маргаангүй, энэ ч бас муу биш.

мауз (зочин)

сонирхолгүй хүн биш л байна шт. би бичлэгийг чинь уншаад эмэгтэй гэж бодсышт. ккк

Nanni

nadtai terr togloom tohuu hiideggui gdgees subad n tustei wegaad iiihiin walarsiin kkk

Hanper

chi yostoi yadargaatai gar bna daa gesen :p
harin bol unshaad sonirhol torchihloo :D

gerel (зочин)

hehe nadaa lav taalagdjiin

eri (зочин)

oowww~~~ such a kind??>> :)

"Би ба Би" ... (зочин)

mnii meddeg neg hun chas uuriiguu ingedeg bloo
ghdee gu l beediim da andaa

Neci (зочин)

hey huuhdee chi sonirholgui bishee...uuriiguu sudaldaggui humuus l sonirholgui bdag. chi uchnuun sudalsan bnshd he he...
Soppy Girl, ohid iim huntei taaraldahig hussen chn taarsnihaa daraa ihenhdee uuruusuu tulhchihdeg um daaa kk

undaraa (зочин)

unshsan chn bi yum bnaa, muuhai bn bi iim gj bodhoor yaah yostoi ve ? emegtei hun yamar bval goy ve bodloo bicheed uldeegeerei pls

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)