Байдаг л нэг блог... : Гунигтай...

Гунигтай...

Том том цасан ширхгүүд аажим аажмаар буусаар гудамжуудыг хөвсгөр цагаан бүрхүүлтэй болгожээ. Гудамжны гэрэлтүүлгэд тэр нь шаргалтаж харагдана. Дөнгөж ажил тарж байх үе учир хөл хөдөлгөөн ихтэй, дээр нь халтиргаанаас болж зам түгжирч байгаа боловч бүх юм цаанаа л нэг тайван. Дулаахан, тогтуун, “цав цагаахан одод тэнгэрээс дусалсан” ийм орой хүмүүс гэр лүүгээ нэг их яараагүй байх шиг. Ямар ч байсан бодол, цас хоёрт нэг мөсөн дарагдчихаад, бариу хар пальтоных нь мөр цав цагаан болчихсон яваа энэ залууд лав хэн ч гэр лүүгээ яарахгүй байх шиг санагджээ.

Энэ чигээрээ алхсаар, хэзээ ч зогсохгүй нь гэмээр алхаж байсан тэр залуу нэг орон сууцны өмнөх сүүдрэвч рүү ороод суучихлаа. Яг энд тэр хоёр олон ч зүйлийн тухай ярилцаж байсан. Тэр охин гэртээ ямар хоол хийчихээд гарч ирсэн, тэрний жаахан дүү нь өнөөдөр яаж хөглөсөн тухайгаас авахуулаад сонгодог зохиолууд, шашин шүтлэгийн тухай гээд л… Заримдаа яриаг нь сонсож байгаад “Чи ч их ухаалаг шүү” гэж хэлдэг байсан нь, ээжээрээ хэд дахин утасдуулж байж нэг юм гэртээ орохоор орцныхоо хаалгыг татахдаа “Болгоомжтой яваарай, баяртай!” гэж хэлдэг байсан нь, гоё юм авч өг гээд л байрны булангийн мухлагаас иштэй чихэр, зайрмаг, шоколад мэтхэн авахуулахдаа жаахан хүүхэд шиг дуртай байдаг нь, жаахан даарчихвал зогьсуулаад эхэлдэг нь…

Өнгөрсөн зун бороо орох болгонд тэр дандаа л ийшээ хүрээд ирдэг байсан, тэр охин ч инээгээд л гараад ирдэг байсан. Цас ороход л их дуртай тухайгаа ярихад нь анхны цас ороход гүйгээд л ирэх юм шүү гэж боддог байжээ. Одоо харин анхны цас орж байна. Охин гарч ирэхгүй…

Жаахан суугаад халааснаасаа тамхи, чүдэнз гаргаж ирээд асаав. Гар нь бээрчихжээ. Хэдий дулаахан байгаа ч гэсэн энэ чинь өвлийн эхэн, намрын сүүлч шүү дээ. Хамаг сэтгэл гэгэлзүүлсэн дурсамжуудаа, сэтгэлд нь хөндүүр оргиулах биелэхгүй хүслүүдээ тамхиныхаа утаатай хамт зүгээр л үлээгээд гаргачихаж болдог болоосой.

Байдал яагаад ийм болчихсоныг тэр бодоод бодоод олохгүй. Яачихсан юм бол доо гээд янз бүрээр бодно. Өөрөөсөө буруу хайж, хайснаа олох боловч тэр нь төдий л хангалттай шалтгаан болж чадахгүй. Ахиад л эргэлзээ, шинэ шинэ таамаг гарч ирнэ. Зүгээр л өөрийг нь шалгаж байж ч магадгүй гэж хүртэл бодож үзнэ. Янз янзаар, ахин дахин бодно. Гэтэл Хариулт нь тун энгийн.“Зүгээр л таалагдахаа больчихсон” гэсэн гуравхан үг санаанд нь орж ирэхгүй байгаа нь гайхмаар. Яагаад ийм болсныг охин өөрөө ч мэдэхгүй байж мэднэ. Заримдаа юу болоод байгаагаа өөрөө ч мэддэггүй, төрж байгаа мэдрэмжээ тайлбарлаж чадахгүй үе байдаг шүү дээ. Тэр тусмаа өсвөр насны охины сэтгэл шиг барьцгүй, ойлгомжгүй юм цөөхөн биз. Ямар ч байсан таалагдахаа больчихсон. Нэгэнт ийм болсон бол зүгээр л чимээгүйхэн яваад өгсөн нь дээр байдаг билээ. Араас нь гүйж, гуйж гувшаад улам л дургүйг нь хүргэхээс цаашгүй. Даанч залуу ердөө л энүүхнийг ойлгодоггүй юм шиг болтлоо дурлачихжээ.

Залуу оройжингоо энд сууна, түүнтэй тааралдаж магадгүй гэж битүүхэн горьдоно. Бүр түүнийг зүгээр л урьдных шигээ инээмсэглэсээр гарч ирээд, бас болоогүй зайрмаг иднэ гэж зөрүүдлэх ч юм бил үү гэж бодно. Гэхдээ охин өнөөдөр гарч ирэхгүй. Дараа нь нэг өдөр тааралдахдаа тоомжиргүйхэн толгой дохьчихоод гүйгээд орчихно.

Тэр олон оройг энд, унтарч өгөхгүй өөрийг нь зовоох ийм гэнэн горьдлогуудтайгаа хамт, ингэж өнгөрөөнө. Ердөө л “Зүгээр л таалагдахаа больчихсон” гэсэн богинохоон бодол орж ирэхгүй байгаагаас болоод л тэр олон сар шаналж ч магадгүй. Дурлал гэдэг хүнийг сохор, ухаангүй гэхэд ч хаашаа юм, нэг иймэрхүү болгочихдог. Одоо яая гэх вэ дээ, ийм л байх ёстой юм байлгүй.

Утасныхаа хонхон дээр тавьсан дуу нь “Ain’t no sunshine when she is gone…” хэмээн эхэлж бодлыг нь тасалдуулахад цас орохоо больчихсон байлаа. Эгч нь ярьж байна. Ахиад жаахан оройтох шалтаг зохиогоод, бас битгий санаа зовоорой гэж хэлчихээд утсаа тасаллаа. Түүн рүү залгах уу болих уу гэж хэсэг эргэлзэж байгаад утсаа халаасандаа хийв. Дараа нь гэрэлтэй цонхнууд руу харахдаа гэр нь яг хэдэн давхарт, аль цонх гэдгийг огт асууж байгаагүйдээ харамсан суусаар л байлаа…

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

хмм, гунигтай ч гэсэн надад их таалагдлаа. Бүр сэтгэл хөдөлчихлөө.

Sol@ce

үнэхээр гунигтай хэрнээ цаанаа л гоё санагдлаа. иймэрхүү уйдах үе гардаг. өдөр бүр шинээр дурлах юмсан

Хав хар тэнгэрээс цагаахан одод дуслана
Харанхуйд хэн нэгэн нь уйлж байна
Энэ яасан сэвсгэр зөөлөн
Энэ яасан сэрүүн аниргүй

~Freedom writer~

Хэхэ....Нээрээ л орцны үүдэнд амьдрал өрнөдөг бж билээ. Яг д чиний бичсэнээр иштэй чихэр,шокола гээл...

MC Аав

Асууж байхгүй юугаа хийжийсэн лүдэв

sunbeauty (зочин)

илүү дутуу чимэггүй, энгийн, сэтгэлд дүрслэгдсэн

Simple

Ундрига :)
Солэйс : Энэ залуугийн мэдрээд байгаа нь уйдах биш юм шиг байгаан. Илүү гүнзгий мэдрэмж юм шиг байгаан. хэхэ
Фрийдаам : Тийм бий вий вий... хэхэ
Аав : Харин өөр ярих юм зөнннндөө байгаад мартчихсан юм байлгүй дээ... хэхэ
Санбьюти : Би бодоод байгаа юм, энэ ерөөсөө л Эрнест Хэмингуэй уншсаны үр дүн гэж, хэхэ. Зүгээр л ном уншаад хэвтэж байснаа гэнэт босч ирээд л тачигнуулаад хаячихсан гэхээр чинь... Тийм л байгаа биз дээ? Гэхдээ хуулбарласан гэсэн үг биш л дээ... хэхэ.

AEЯO

Гоё бичсэн байншдэээ надаа лав их дотно, их таалагдлаа :)

temi (зочин)

hehe yag minii talaar.......

zoe (зочин)

tsastai oroi ni tusulugduud goe sanagdjina...

zoe (зочин)

tsastai oroi ni tusulugduud goe sanagdaj bna...

zoe (зочин)

uneeher setgeld hurlee

Meki (зочин)

Ih goy boljeee setgel dogdolow bituuhendee ter ohiniig garaad ireeseech gj bodoh shg....

Simple

Аэрос : Таалсанд баярлав :)
Тээмий : Чи *****-ийн гэрийн гадаа сууж байгаа юм шиг л... хэхэ
Зоеэ : :)
Мэки : :). Харин гарч ирдэггүй юм байна лэээ... хэхэ

Sol@ce

хэлснээрээ Гунигтай, Ганцхан удаа 2г дахиж уншлаа. бүүр нэг кино үзжаам шиг нүдэнд харагдтал дүрслэхиймаа чи кк надад тийм ч адилхан санагдсангүй ээ. ямарчайсан гоё таалагдсан :)

Frank

Таалал нь их чухал юм. Гэхдээ эмэгтэйчүүд заримдаа харгис. Бас эрэгтэйчүүд заримдаа өрөвдөлтэй...

anu

гэрийг нь асуужаахкүй баларсийн, гүйээ тэр муу охинч гэсэндээ яадаг дурааак вэ. Гүээ чи ер нь өөрөө яаахаараа ийм юм биччдэг золиг вэ хэхэхэ тихдээ сайхан болжэээ.

Aaa juni (зочин)

Saihan huulaatahlaa:
Gadaa boroo orsoor . . . Dunguj ajil tarj bh uy uchir hudulguun ihtei, deer n boroonos bolj zam tugjireh bolowch tsaanaa l 1 namuuhan, taiwan. Humuus norohoos tuwugshuun yaaruuhan alhah bolowch, bodol, boroo 2too daragdsaar alguurhan alhana. Hezee ch zogsohgui met iinhuu alhsaar 1n oron suutsnii umnu suudrewchin door orood suuna. Yag end tuuniig huleedeg bw. Hashaanii haalga ruu harahad hurgej uguhud "Hariad msg bicheerei, bayartai" gedeg n sanaand bnga bnga orno. Boroond, 6n sard ih durtai uchir 6n sariin anhnii boroo orohod guigeel irdeg yum shuu gej boddog bw. Anhnii boroo oroh bolowch uulzaldahgui. . . Bodlogoshorch suusaar halaasnaasaa hugjim togluulagchaa gargan namuuhan ayas sonsono. Gar beerchihjee. Zunii dulaahan udur bolowch newt norson tul salhi jinduulne. Hamag setgel gegelzuulsen dursamjuudaa, setgel hunduur orgiulah bielehgui met husluudee nudnees alguurhan shiwreh borootoi hamt zugeer l ursgaad gargachihaj boldog boloosoi. Baidal yaagaad iim bolsniig bodood bodood olohgui. Yaachihsan yum bol doo geed yanz bureer bodno. Uuruusuu buruu haij, haisnaa oloh bolowch ter n tudiilun hangalttai shaltgaan bolj chadahgui. Ahiad l ergelzee, shine shine taamag garch irne. Zugeer l uuriiguu shalgaj bj ch magadgui gej hurtel bodoj taamag garch irne. Yanz yanzaar ahin dahin bodno. Getel hariult n tun engiin "Zugeer l taalagdahaa bolichhson" gesen 3han ug sanaand bnga bnga orj irne. . . Oroijin end suuna, tuuntei taaraldaj magadgui gej bituuhen goridono. Bur tuunii zugeer l uridiinh shigee ineemsegleed mendleh bolow uu gej ch bodno. Gewch ter unuudur garch irehgui, taaraldlaa ch gesen haraagui yumuu, yamar ch bsan haraagui met ortsniihoo haalgiig tataad orno. Olon oroig end, untarch uguhgui uuriig n zowooh iim genen goridloguudtaigaa hamt, ingej unguruunu. Durlal gedeg huniig sohor, uhaangui gehed ch haashaa yum, iimerhuu bolgochihdog yum bna. Odoo yaay gehew dee, iim l bh yostoi yum blgui. Utasnii honh n "Your mam's calling back . . ." hemeen ehlen bodliig n tasalduulna, ahiad jaahan oroitoh shaltag zohiogood, bitgii sanaa zowoo geseer utsaa halaaslana. Gereltei tsonh ruu n haran suusaar . . .

Оранж

хөөрхөн бичиж.

elegiya (зочин)

bi imm neg hvniig taninaa. naiz ohin ni oort ni dendvv ih gomdtson blhoor haritsaagaa tasalsiin.daan ch naiz bandi ni ooroo yaj gomdoosnoo ch medehgvi bgaa blhoor ih zowjaagaa.vneheer uyangalag saihan bichhiimaa. bi l law ingej bichij chadagvin bna

H.Ray (зочин)

гунигтай хирнээ сэтгэлд нэг л дулаахан санагдтал бичжээ.. їргэлжлїїлээд бичээрэй...

Neci (зочин)

yamar ch emegtei hun hargis baiya gej boddogguie...harin uruvch baih ni baidlig ulam ch dorduulna gedgiig l mederdeg baih...ohini setgel zaluugihaas dutahaargui shanalj baij ch medeh um...

Simple

Ааанхааан... харгис гэдэг ч арай ширүүдсэн үг байна ааа, гэхдээээ ллл.. хэхэ

zochin (зочин)

ovormots togsgoson bn shuu goy bn

Нармай монголч

ёстой гоё бичсэн байна

Э.Бүжинлхам (зочин)

Одоо эргээд уншихад ч уйлмаар сайхан мэдрэмж төрж байна. Гадаадад байдаг "мундаг зохиолч ах"

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)