Нэгэн нөхөр маань аавдаа зориулж ингэж бичжээ. Миний сэтгэл хөдлөөд... хэхэ :)
Аавдаа
Ширүүн бороо яг л хувинтай ус шиг асгарч миний нулимсыг далдлана. Хэдхэн
мөчийн өмнө аавыгаа гомдоосон сэтгэл зүсэм үгнүүдийг жишим ч үгүй хэлчихээд
зовсондоо нүд рүү чинь харж чадалгүй ийнхүү гарсан нь энэ. Бүхий л зүйлийг
бодлоо. Багын дурсамж, миний алдаа.... Аав таныхаа энгэрээс зүүгдчихээд хүссэн
болгон луугаа гар сарвайн уйлагнаж, харин та даруухан инээмсэглэн авч өгдөг
байж билээ. Он жил ч харвасан сум шиг л өнгөрчээ... Балчир охин ч том
болжээ... Цэцэрлэг, сургууль, сургуулиас амьдрал руу ...Алдаж эндэх болгонд
ухаарал хайрлахад тань “Та юугаа мэдэх вэ
дээ...Ямар намайг ойлгох биш” гээд л бас л хаалга саван гарсанд, ганцааранг чинь
торойлгон үлдээсэнд гэнэн энэ охиныхоо алдааг уучил. Сэтгэлийнх биш шүү харин
тэнэг болохоороо бодлогогүй хэлсэн алдаа минь. Хэд хоног гэртээ байхгүй байхад
чинь хичнээн ганцаардаж үгүйлж байсныг хэн ч гадарлаагүй. Буцаад ирэхэд чинь
ханхгар хоосон гэрээр угтсанд,халуун цай аягалж өгөөгүйд уучил. Үнэндээ таныгаа
ирэхэд хичнээн их санаснаа, ямар ихээр хайрладгаа болхи хэдхэн үг холбоод
хэлчихэж чадахгүй дуугүй л ажин зогссонсон. Хайр халамж аль алийг нь
дутаагаагүй, чимээгүй уйлаад сууж байхад та л ирж тусладаг байсныг хэзээ ч
анзаарч байгаагүй. Ингээд харахад таны надад хийж өгсөн зүйлс тэнгэрийн оддоос
ч их. Хүмүүсийн хэлдгээр та яг л бурхан шиг хүн. Эсвэл хэн нэгний сүүдэр нь юм
бол уу...?? Бүхнийг мэдэж бүгдийг л хийж чаддаг та. Өмөг түшиг болон, өчүүхэн
богинохон бодлыг минь ухааруулж өгсөн тандаа түм түмэн удаа баярлалаа гэж
хэлье.
Охиноос нь...Аав
даа хаягласан захидал
13 сэтгэгдэл:
Аав гэж сайхан хүн шүү.
Хажууд байхад нь мэддэггүй хэрнээ...
xangai shig tushigtei xairt aavdaa bi xyazgaagui xairtaa baisan.Minii aav amid Burxan baisan.Bidend iim saixan aaviig xairlasan Burxand bayarlalaa.
Нэг нөхөр нь хэн юм бэ? Сэтгэл нь хөдлөөд хуулаад тавьцан уу ккк.
Аавууд сайхан шүү. Ажилдаа эсвэл хол аянд явсаных нь ард гэр эзгүйрээд цээж хоосроод сонин байдаг шүү.
аавдаа ганц ч удаа хайртай гэж хэлж үзээгүйгээ мэдэхэд л өөрийнхөө хичнээн хүйтэн сэтгэлтэйг мэдсэн. Хэрвээ тэр зүүдийг зүүдлээгүй байсан бол магад би өнгөрснийх нь дараа хэлэх байж эээ.
бич уулаасаа аавын охин. одоо ч аавдаа эрхэлдэг :P ярьсан чинь бүр их саначлаа
Миний аав хажууд тинь байдаг болохоор би зовлонг нь мэдэхгүй байх л даа
Аавыгаа санажийн...
Сайн аавтай байх азтай хэрэг. Муу аав харин олон битгий байгаасай.
bi aawdaa hairtai. gomdooj baisan ueudiig bdohooor uilmar ch boloh shg..
aaw gedeg hun uneheer amidraliin zam bdag
Аавыгаа санчлаа,,би чгэсэн аавыгаа зөндөө удаа уурлуулж байсан байхоо
Аавдаа эрхэлмээр санагдчихлаа :(