Байдаг л нэг блог... : Урсгал

Урсгал

Тавдугаар сарын дулаахан, усархаг бороо шаагисан өглөө, долоон цагт арван минут дутуу байхад нэг залуу автобусны буудал дээр ирлээ. Эргэн тойронд нь буй цөөхөн хүмүүсийн ихэнхитэй нь өглөө болгон тааралддаг. Бие биесийнхээ гэр нь энэ хавьд ойрхон байдаг, аль буудал дээр буудаг гэдгээс өөр зүйл мэдэхгүй ч зарим нь хоорондоо толгой дохин мэндэлцгээнэ. Долоо хоногт таван удаа давтагддаг, ажлын өдрийн жирийн л нэг өглөө.

Түүнийг өглөө сэрэхэд нь л орж байснаас ч тэр үү, энэ бороо ингээд л ороод байсан юм шиг, хэзээ ч зогсохгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байлаа. Хот дээр асгарах борооны чимээ чихэвчний хөгжмөөрөө сонсож буй төгөлдөр хуурын аязаас нь ч тод сонсогдоно. Тэр өглөөгүүр чанга хөгжим сонсох дургүй.

Өглөө болгон автобусны цонхоор хараад өнгөрдөг хорин дөрвөн цагийн супермаркет, эмийн сан, бага сургууль... эрт нээгддэг, ихэнхидээ хар ногоон хормогчтой буурал өвөө шатыг нь шүүрдээд зогсож байдаг кафе, тэр кафены замын эсрэг талын нэгэн оффисын барилгын өмнөх цэцэрлэг гэж нэрлэж арай боломгүй хэдэн бут сөөг, цэцгийн мандал, хоёр модон сандал... Автобусны цонхон дээр тогтсон дуслуудын цаанаас харагдах танил дүр зураг...

Энэ бүхэн түүнд ямар нэгэн гайхамшигтай боловч сэтгэлд нь дотно санагдах түүхийг ярьж өгөхийг тэсгэлгүй их хүсэвч хэзээ ч чадахгүй юм шиг, тийм болохоороо бөөн бөөн гуниг төрүүлэх шиг, ямар нэгэн нандин бэлэг өгөх гээд ч байгаа юм шиг, сэтгэлийг нь зүйрлэшгүй ихээр татах ч шиг, юм бүхэн бороонд угаагдах шиг, түүний сэтгэл ч бас... Ийм мэдрэмж танил дотно мөртлөө нэг л нууцлаг, цэнгэг...

Нэг найз нь түүнтэй мэндлэхэд л тэр сая сэхээ оржээ. Өөрөөс нь хоёр гурван насаар ах тэр залуу хажууд нь суугаад ойр зуурын хөгжилтэй зүйлс, сонин хачин ярьж эхлэв. Тэр танилынхаа асуултуудад хариулж, инээх хэрэгтэй үед инээж байсан боловч түүнд саяхан анзаарагдсан нэг зүйл анхаарлыг нь бүрэн эзэмдчихээд танилынхаа яриаг ойлгох ч үгүй байлаа.

Өмнөөс нь харсан суудалд нэг охин ирээд суучихсан байжээ. Шоколадан бор өнгийн цамцтай, гартаа эвхээд барьчихсан жижгэвтэр шүхэр байгаа боловч цамц нь нэвт норчихсон байв. Мөрөө шүргэсэн торгомсог хар үснээс нь ус дусалж, нүдний шилэн дээр нь бяцхан дуслууд бөнжигнөнө. Бороонд нормоор санагдаа биз. 

Хоёр гараа энгэртээ зөрүүлээд сууж байгаа нь их л даарчихсан юм шиг. Гэсэн ч тэрнээс дулаан илч, гэрэл гэгээ мэдрэгдээд байлаа. “Өчигдрийн нарнаас үлдсэн туяа тэндээс гэрэлтэж байгаа юм уу?” гэж асуумаар...

Жаахан гунигтай байх шиг... Цонхоор харан бодлогоширч буй нүднийх нь харц нэг л жаахан хүүхдийнх шиг, тэгсэн хэрнээ ухаалаг. Түүний нүднээс харагдаж байгаа гунигтай яг адилхан гуниг өөрийнх нь нүднээс ч бас харагдана гэдгийг залуу мэдэрч байлаа.

Тэр урьд нь холливудын киноноос ч, сэтгүүлийн хавтаснаас ч, хаанаас ч тийм гоо үзэсгэлэнг харж байсангүй. Цонхны хүйтэн шил хайрчих вий, зүүсэн ээмэг нь хүртэл түүнийг өвтгөчих вий гэмээр энхрий... Харах тусам нь зүрхэн тушаа нь ямар нэг дулаахан урсгал мэдрэгдэх шиг болж, сэтгэл нь хөвсөлзөнө.

Нөхцөл байдлын түүнд ярих гээд байсан тэр сэтгэлд дотно мөртлөө танихгүй, гайхамшигтай түүх өмнө нь биеэрээ сууж байлаа. Учрал, тохиолдлын түүнд өгөх гээд байгаа нь мэдрэгдээд байсан тэр нандин бэлэг нь түүний нүдний өмнө байна. Гартаа шүхэр барьсан, нойтон үстэй сахиусан тэнгэр.

Нэг л мэдэхэд автобусанд суусан сахиусан тэнгэр нь буудал дээр бууж, гудамжны булан тойроод далд оржээ. Түүний тухай дэргэдээ сууж байгаа найздаа хэлэхэд “Нэг их хөөрхөн охин байгаагүй шүү дээ...” гэх маягийн л юм ярилаа...

Магадгүй түүнийг ахиж хэзээ ч харахгүй биз. Олон жил үргэлжилж, аз жаргалтай төгсөх түүх тавхан минутын өмнө эхэлж болох ч байсан юм бил үү? Эсвэл хүрэн улаан шүхэр, бор цамц, хилэн хар үснээс өөр юу ч мэдэхгүй хэвээрээ үлдэх нь илүү дээр ч юм бил үү? Хэн мэдлээ дээ...

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
☺Инээмтгий kkk☺

Өө яг арманчиг юм эхлүүлжаан бодсон дуусгачхымаа ёожийнаа?

Meki (зочин)

Shunjin suusan ajil n gogo boljee. Ter ohin n bi bish bgaadaaa : )

Солиорсон Гүнтэн. (зочин)

гайхалтай. үнэхээр гоё

Sol@ce

вүүүү ойрд уншаагүй гоё бээгий бээшд. жаахан гуниглаж байгаач уншхад сайхан байлаа :)

Sol@ce

аа тийн надаа вас нэг бээгийний санаа орж ирлээ.. coming sooon kk

Коала

Өө бүүр гоё болчихсон байна шд

tuuguu (зочин)

goy boljee and mine

Aero (зочин)

Дүүгийн бичих авъяасыг бишрэв :)

Attila

Үнхээр дажгүй шүү... сайн бичсэн байна... :)

Simple

ккк : Угаасаа хэлэх гэсэн санаа, дамжуулах гэсэн мэдрэмж маань энэ юм өө. Ийм юм байдаг шүү дээ.
Меки : Өө чи чинь нээрээ тайрмал үстэй ш дээ хэхэ
Лорд : Баярлав :)
Солейс : Зиа би тэгвэл хүлээгээд эхэлчихсэн шүү, чиний бичлэгийг. хэхэ
Коала : Редакторын ач өөө хэхэ
Төөгөө : B-)
Аеро : Бишрэх нь ч бас хаашаа юм бэээ? :p. Баярлалөөө
Аттила : :)

крафти

пайййййййййййй энэ чин цоорцон сууж байсан байна шд дүүд амжилт гэсэн

La BeLLa (зочин)

Нээрээ л ийм юм зөндөө байдаг. Дэндүү энгийн дэндүү гайхамшигтай болжээ.

Энэ хэсэг нь!!!! (зочин)

"...ямар нэгэн гайхамшигтай боловч сэтгэлд нь дотно санагдах түүхийг ярьж өгөхийг тэсгэлгүй их хүсэвч хэзээ ч чадахгүй юм шиг, тийм болохоороо бөөн бөөн гуниг төрүүлэх шиг, ямар нэгэн нандин бэлэг өгөх гээд ч байгаа юм шиг, сэтгэлийг нь зүйрлэшгүй ихээр татах ч шиг, юм бүхэн бороонд угаагдах шиг, түүний сэтгэл ч бас."

Simple

Крафти ах : Энд тэндээ хүнээс илүү цоорхой байхгүй дээ уг нь? :p. хэхэ. Баярлалөөө :)
Ла Белла : :D
Тэр хэсэг нь : их таалагдаа юу? :)

tulip (зочин)

... setgel ni dogdolj zurh ni buliglasan terhen mochid iim neg sanaa genet zurvas orj irlee, enetheg kinon deer gardag shig humuusiin dund duulj bujiglej tuunii gariig barij medrehiig huslee,, tegeed abtobusnii konduktriig buulgahiig guilaaa...

Будагчин КЭТ

Ммм Тааалагдлааа шүүү сайхан бичиж

~Lonely Wind*~

тххххх сайхан бичиж
ийм зүйл дэндүү их бдаг нь харамсалтай =(

Gorgeous

хэхэ юун амархан ийн нтр кк

anu

эээээ аллах минь манай хүн чинь үнэхэээр авъяастай дурааак юм гээч.. Ёстой их таалагдлаа бичэээд бай бичээд бай

RainBow

нэг л дотно мэдрэмж...=]

~Freedom writer~

Айхтар бичлэг болж.
Сайхан бүхэн энгийнээс эхэлдэг биз...

elegiya (зочин)

vneheer unshaal baimaar ih saihan boljee. daraagiin zohioliig chin tesen yadan hvleej bgaa shvv!AMJIL!!!

ZEO ^-^

дажгүй ээ хөгшөөн гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)