Байдаг л нэг блог... : Өөр ертөнцийн өнгө

Өөр ертөнцийн өнгө


Цолмон тэр зураач залуугийн Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд гаргасан үзэсгэлэнг үзэхэд түүнд зүгээр нэг сонирхолтой санагдахаас хамаагүй илүү хүчтэй сэтгэгдэл төржээ. Бас бүх зургууд хар цагаан зургууд байсан нь яг л өөрийнх нь бодож олсон санаа юм шиг түүний сэтгэлд нийцсэн. Тэгээд зураачаас ярилцлага авахаар шийджээ. Томоохон өдөр тутмын сонинд саяхнаас хийж эхэлсэн сурвалжлагчийн ажилд нь ч тустай, өөрт нь бүр ч их сонирхолтой санагдсан хэрэг.

Тэр тэмдэглэж авсан хаягийнхаа дагуу ирж хотын төвийн нэгэн барилгын гурван давхар дахь модон хаалгануудын хамгийн зүүн талынхыг хэд тогшоод дотроос чимээ чагнав. Жаал түжигнэх чимээ гарсныг тэр хэн нэгэн нь хаалга тайлахаар ирж явна гэж ойлгожээ. Удалгүй нэг залуу гарч ирээд :

- Сайн байна уу? гэж бага зэрэг тоомжиргүй аястай мэндэллээ.

Өндөрөвтөр нуруутай, тас хар хувцастай, тачирхан засуулсан арзгар үстэй, эрүүнийхээ доор сахалтай залуу. Нас нь хорин таваас хэтрэхээргүй харагдах атлаа гялалзсан хар үсэнд нь олон мөнгөн сор буужээ. Бүсгүй түүнээс :

- Сайн, та сайн байна уу? Та Соёмбо мөн үү? гэж угсруулан асуулаа.

Залуу толгой дохив.

- Улаанбаатар таймс сониноос. Сэтгүүлч Цолмон.

Ингэж хэлээд гараа сунгахад нь залуугийн уруул мушийж байгаа, ярвайж байгаа нь мэдэгдэхгүй болоод ирэв.

- Надаас ярилцлага авч очихгүй бол цалингаас чинь хасах уу?

- Үгүй дээ, зүгээр л...

- Тэгвэл дургүй байгаа намайг албадалгүй зүгээр л яваад өгөхөд чинь юу ч саад болохгүй юм шив дээ?

Үгийг нь таслан ингэж асуунгаа саяын хэлснээ бүдүүлэг санагдуулахгүй гэсэн мэт өөдөөс нь харан инээмсэглэв.

Хөмсгөн дороо сүүдэртэх хөнхөр нүднийх нь харц тогтуун, хүйтэндүү боловч цаана нь гал дүрэлзэж буй мэт хурц. Бас яагаад ч юм насандаа баймгүй их л ухаалаг, түүний нүд рүү биш доторхи бодлууд руу нь нэвт шувт харж байгаа мэт.

- Гэхдээ...

- Гэхдээ юу гэж? хэмээн ахиад л үгийг нь тасаллаа.

- ...

Тэр юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Хэсэгхэн тээнэгэлзэж зогсох хооронд нь хаалга зөөлөн, чимээгүй, бас хурдан хаагдчихлаа. Шальгүй ч гэсэн ямар нэгэн сайхан зүйлийг үүрд алдчих шиг санагдахад тэр хаалгыг ахиад, анх тогшсоноосоо хүчтэй тогшчихжээ. Тогшсон хойноо Ядаж юу гэж хэлэхээ бодчихоод тогших минь яав даа” гэж харамсав. Хаалга яг л түрүүнийх шигээ зөөлөн онгойж, тэр залуугийн асуусан харцтай тулгарлаа.

- Би... Би.. Би...

Залуу үл мэдэгхэн санаа алдангаа :

- За за, ороод ир дээ... гэж хэлэв.

Үзэсгэлэнг үзэж байхад зураач нь ямар нэгэн хэйви метал хамтлагийн гишүүн шиг л харагддаг байх гэж санагдсан. Мэдээж тийм байсангүй. Урланг нь бас тамхины утаа хөвсөн, энд тэнд базаад хаясан ноорог, зурж дууссан дуусаагүй зургууд хөглөрсөн, шал нь хар будагны толбонд цоохортсон газар байна гэж төсөөлөхдөө ч хол зөрүүлжээ.

Хаалганы өөдөөс харсан ханан дахь томоос том, хар хүрээтэй цонх руу харуулж тавьсан буйдан, хажууд нь байгаа явган ширээ, түүн дээрх ширээний чийдэн, цайны аяга, булан дахь тавиур, хогийн сав, өрөөний голд байрлуулсан зургийн тавиур, өргөн хар жаазанд хийж хаалганы хоёр талын ханыг дагуулан өлгөсөн хэдэн зургаас илүү юу ч, бүр юу ч байхгүй, том ч биш, жижиг ч биш энэ өрөөнд орж ирэхэд хэн нэгэн зураачийн урлан биш зүгээр л нэг минималист маягаар тохижуулсан өрөө шиг харагдана. Бүх юмс нь хар, цагаан, бас төрөл бүрийн саарал өнгөтэй. Ялангуяа тэнгэр уйлагнасан ийм бүрхэг өдөр энэ өрөөнд өөр ямар нэгэн өнгөний өчүүхэн туяа ч байхгүй...

Ажил хэргийн шинжтэй эхэлсэн тэдний яриа үргэлжилсээр нэг мэдэхэд бүсгүй сэтгүүлч биш, залуу олны анхаарлыг татаж буй хүн биш болчихсон зүгээр л өөртэй нь ойлголцож чадна хэмээн итгэж эхэлсэн хоёр хүн ярилцаад сууж байлаа. Өөрийнхөөсөө өөр ертөнцийн гүн рүү одож, өөрийнхөө ертөнцийн бусдын хүрч очиж чаддаггүй тэр хэсэгт ярилцагчаа аваачих гэж л ярилцдаг, байх ёстой хэмжээнээс илүүдсэн ганцаардлыг арилгаж өгдөг, бусдаас өөрийгөө тусгаарлах гэж босгосон хана хэрмийг түр зуур ч болов нээж өгдөг... Яг л тийм байлаа.

- Би түрүүн нэг гол асуултыг мартчихжээ. Гэхдээ одоо тэр хамаагүй л дээ. Зүгээр л надад сонин байна. Яагаад заавал ганцхан хар цагаанаар зурдаг юм бэ?

Залуугийн нүдийг ямар нэгэн манан бүрхээд ирэх шиг болж, харц нь тогтохгүй гүйж эхлэв. Өсвөр насны хөвгүүдийн дэргэд хэн нэгний өмнө хүчин мөхөстсөн тухай нь ярихад нэг иймэрхүү байдалтай болдог.

- Би зүгээр л чаддаггүй юм аа...

- Худлаа, чамайг чадахгүй гэдэгт итгэхгүй байна. Өөр илүү сонирхолтой шалтгаан байгаа даа? Тэр тухайгаа яриач дээ? гэж сахилгагүйтэх гэж байгаа хүүхэд шиг инээмсэглэн хэлэхдээ тэр залуу руу цаанаас нь ямар нэгэн гайхамшигтай зүйл гарч ирэх хаалга руу ширтэж байгаа юм шиг харж байлаа.

Залууд ямархуу байсныг тээнэгэлзсэн гэдэг ганцхан энгийн үгээр илэрхийлж даанч болохгүй. Ямар ч байсан хэсэг байзнаад :

- Чи өнгөний харалган гэж юу болох тухай мэдэх үү? гэж асуув

Асуултыг асуултаар хариулсан нь бүх зүйлийг тодорхой болгожээ. Бүсгүйн нүдэнд гялалзаж байсан сониучхан оч унтарч, өрөвдөж хайрласан шинж тодроод ирэв.

- Мэднэ ээ... гэсэн гэмшсэн мэт сулхан дуу өрөөнд замхрав.

Зураач гартаа уугих тамхинаас хөөрөх утааг ширтсэн хэвээр ярьж эхлэв....

- Тийм ээ, чи тэр тухай мэднэ. Даанч... үгүй ээ, аз болоход чи өнгөний харалган байх ямар байдгийг мэдэхгүй. Ямар гунигтай, ямар хяслантай санагддагийг мэдэхгүй. Зүгээр л нэг хар цагаан кино шиг байдаг гэж төсөөлж байна уу? Үгүй дээ, орчлон бүхэлдээ тийм байх ямар... ямар... ямар... (санаа алдлаа). Чамд хайргүй боловч чиний хайртай залуу яг дэргэд чинь сууж байна гээд бод доо. Гараа сунгахад л тэврээд авмаар, жаахан хазайхад л мөрийг нь дэрлэмээр, даанч чи хэзээ ч тэгж чадахгүй. Тийм ойрхон мөртлөө тийм хол. Ямар аймшигтэй хяслантай санагддаг билээ? Над шиг байх тэрнээс чинь ч хэцүү. Зүгээр л би ямар нэгэн нүдний шил, эсвэл линз зүүчихсэн юм шиг, тэгээд зүгээр л түүнийгээ аваад хаячихаж болох боловч тэгж чадахгүй байгаа юм шиг санагдаж бачимдах ямар аймшигтэй гээч? Өнгөтэйгээр зүүдэлж байгаад сэрэхэд саарал ертөнц угтахад, зүүдэндээ үзсэн бүхэн сэрүүн байхад минь харагдаж байгаа бүх зүйлсээс үзэсгэлэнтэй харагаад байхаар саарал амьдрал ямар утгагүй санагдаж эхэлдэг гээч? Ийм зүйлээс хаашаа ч зугтаж чадахгүй, хааш нь ч хөөж явуулж чадахгүй, угаагаад арилгаж болохгүй, халуунд хайлуулчихаж болохгүй...

Ингэж хурдан хурдан ярьж байх зуураа нүд нь гялалзаж, үе үе шүдээ зууж, хоолой, гар хоёр нь чичирч байлаа. Тамхиа гартаа юу ч үгүй базаад унтраачихсан байгааг нь бодвол алга нь түлэгдээ биз. Түүнийгээ өөрөө мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Гүнзгий амьсгаа авч, жаахан уужрав бололтой, арай намуухан дуугаар ингэж асуув:

- Бороо ямар өнгөтэй байдаг билээ?

Бүсгүй өөдөөс нь гайхсан янзтай ширтэхэд тэр өөрийнхөө асуултад хариуллаа:

- Бороо чинь борооны өнгөтэй байдаг юм аа.

Тэгээд цааш нь яриагаа үргэлжлүүлэв:

- Өнгө ялгахаа болисноос хойш бороо ч бас саарал болчихсон. Тэгэхээр бороо өнгөтэй байсан байж таарна. Саарал бороо дүлий дүмбэ оргисон, зэвүүн, онцгүй байдаг. Хөгжим бас өөрийн гэсэн өнгөтэй байх. Одоо надад бүх хөгжим саарал сонсогдоод байдаг. Дээрээс нь сонсож байгаа дууны үгэнд ямар нэгэн өнгөний тухай гарахад ямар муухай санагддаг гээч? Нар тэнгэрийн хаяаг улбар туяагаар будаад жаргаж байхад ч, бүртийх ч үүлгүй цэлмэг өдөр ч би саарал тэнгэрийг л хардаг. Бусад хүмүүс нэгэн хөх тэнгэр дор амьдарч, би ганцаараа л өөр ертөнцөд байгаа юм шиг зүрх зүсмээр их ганцаардал мэдрэгдэх үе ч байдаг... Тэр ганцаардлын эсрэг зогсох гэсэндээ л би ийм зураач болсон ч байж магадгүй ээ. Хүмүүсийн илэрхийлж гаргасан мэдрэмжийг нь би үргэлж дутуу хүлээж аваад байгаа юм шиг санагддаг. Улаан сарнай, цэнхэр нүд, шаргал үс, ягаарсан хацар... өөр юу юу ч байдаг юм... Би л лав дурлахдаа хүртэл бусад хүмүүсээс дутуу дурлах юм шиг санагддаг... гэж хэлээд дуугүй болов...

Ингэж хэлж дуусаад түүнээс санаа зовов бололтой нулимсаа сэмхэн арчсан ч тэр нь сувдан дуслууд хацар дээгүүр нь түрүүнээс хойш ганц нэгээрээ цуварсаар байсан Цолмонд анзаарагдахгүй өнгөрч чадсангүй.

- Танд хамаагүй баахан зовлон тооччихлоо, уучлаарай. Хүсвэл дараа ирж болно шүү дээ. Харин одоо би жаахан... ганцаараа... байх хэрэгтэй байна. Ойлгож байгаа биз дээ? Уучлаарай. Баяртай.

Бүсгүйг хаалга хаахынхаа өмнө эргэж харахад зураач огт хөдлөлгүй, буйдан дээрээ цонхоор харан суусаар үлдлээ. Хэдэн цаг ингэж ганцаараа суухыг нь, тэгэхдээ юу юуны тухай юу юу гэж бодохыг нь тэр мэдэхгүй. Гэхдээ тэр одоо олон юмыг мэддэг болсон. Хар цагаан зурагнууд, тас хар хувцас, нүднийх нь харц, буурал үс... энэ бүгд яагаад тийм байгааг тэр одоо ойлгосон. Одоо тэр нэг зүйлд итгэхийг хүсч байгаа. Жаргаж байгаа нарны туяанд илбүүлж, улбар өнгөөр будагдаж байгаагаасаа, хөх цэнхэр тэнгисийн мандалд сэлж байгаагаасаа, улаан даашинзтайгаа байгаагаасаа илүү өнгөгүй ертөнцөд үзэсгэлэнтэй харагдана гэдэгтээ итгэхийг хүсч байгаа...

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
wow (зочин)

ystoi huurhun ym aa, eniig oguulleg geh uu

Турьхан (зочин)

бурхан баланс бариулах дуртай. гэхдээ заримд нь дэндүү гэмээр өрөвдөм тавилан өгөх юм даа

Sol@ce

вааааув истоо янзтай болжээ :D
дүрслэл сайтай сайн зохиол уншхаар кино үзсэн юм шиг л болчдийн тэ.

Jei (зочин)

Өөр ертөнцийн өнгөний тухай өгүүлжээ. Тэгвэл өөр ертөнцийн үнэр ямар байдаг бол. Өнгөрсөн бүх он жилүүдэд түүнээс болж ганцаардаж явснаа сая л мэдэрлээ. Над шиг ганцаардсан. зожиг хүний сэтгэлийг нээсэн сайхан бичлэг байна.Баярлалаа.

AEЯO

Баярлалаа истой гоя юм уншлаа :)

Sol@ce

@Aеро чи үнэxээр ойлгосиймуу кк

дурлагч

Сонирхолтой хэр нь ганцаардал, гуниг үнэртүүлсэн өгүүллэг байна. Өнгөн дээр яриад байгаач сэтгэл хааяадаа нэг иймэрхүү бүрсгэр болох үе байдагдаа. Тэрийг ихүү мэдрүүллээ... Гунигтай...

AEЯO

@Sol@ce: Хөөш надад чинь бас сэтгэл зүрх этр гэж юм байгаад байх шиг байгаам шүү гэж мэгээд :P

Коала

мундаг бичиж байгаам шүү

Lily (зочин)

намайг тэр болоогнууд дундаа чихчих :P

~Freedom writer~

Зохиолч болжэээ.

sailer (зочин)

bi onodor sanangui ene blogig olood orood irlee lde dajgui yumaa ene boginohon mortloo togsoogui huurnemjt bichleguud chini taalagdaj bna

Nanni

oor yertuntsiin ungu oor yertuntsiin medremj,,, gunigtai yumoo, shn bichij, mundag iiin kkk

SinГ©ad O'Connor

Ээ бурхан минь уншсан чинь шууд шүлэг бичмээр болж байна баярлалаа Симплэ :)

elegiya (зочин)

ali deer unshaad setgel mash ih hodolson bolowch odii hvrtel setgegdel bichij chadsangvie...uuchlaarai.manai komputer deer setgegdel bichhed garch irdeg batalgaajuulah kod ni haragddaggvimaa...hehehe

Neci (зочин)

estoi goe!!!!!!!

Simple

Баярлөөө хүмүүсээ, таалагдсан бол яамай даа :)

Гий

yamar aimarin?bi ungunii haralganii talaar bichih gj bsan!unuudur esvel margaash,,tegehdee zuraachiin tuhai.manaid sayhan nudnii hicheel orj duussan,tend neg tiim ungunii haralgan zuraachdiin zursan zurgiig uzuuldgiim ter hicheel deer,nadad mash huchtei setgegdel tursun,gunigtaiii buuur muuhai ter zuraachid uunige medeed yasan bol.Ungu bol amidraliin bayar baysgalan gj bi gun itgedeg,minii huvid ih chuhal!bi bichlegii chin duusgasan ch gu,shuud l pal hiiv.msngeriin link deer chn darsan chin zuger l shuud garj irhiin,aimar yum.yaj dee,,odoo duustal unshdgiimu..,

Гий

Gehdee minii bichleg arai uur bsiin ch yumuu,mergejliin uudnes helehed,,har tsagaan ungu l yalgadag huniig achromatic gej nerledeg,,

~Zarim humuus ingedeg gene l dee.zuvhun nogoon ungiig,esvel ulaan ungiig yalgahgui boldog tegeed ulaaniig huh ch yumuu, nogoon ungiig ulbar shar ch yumuu bolgoj hardagiim bn ldaa,,ihenhdee teriigee uuruu mederdeggui.
Zurag huulj zurdag humuus bdg shuu dee,ZURAACHID,,tiim zuraachid zurgiig herhen zursaniig haruulsan atlas uzsiim,hichel dere.yag bgaa zurag n bolon duuraij zursan huvilbariig n haruulsan..Muuhai,,ter hun harahad l tiim bgaa teged l zursan!getel uur.nogoon gj ungu mederch chadahgui.medehgui.esvel mederch chaddag bgaad emgegte bolod chadahgui bolson bdg.tegeed teriigee medvel,,ZURAACH hun shtee.aimshigtai.uuntei zuirlej bolohoor medremjuud bas olon (olon esehiig sain medehgui yum)bdg gdgt ergelzehgui bn..

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Уугнь би ганц ЗОХИОЛЧ найзтай юм бгаан. Даанч тэр нь өөрийгөө голоод ерөөсөө ямар нэг зүйл хийхгүй. Чамд жинхэнэ авъяас бгааг би МЭДРЭЭД бгаамдаа.

Хариука

аанхан, уншчихсан ч гэсэн дахиад уншчихлаа..

лхамаа (зочин)

ooooh my god gj humuus heldgiin uchir unshih egshind l nadad buuj irlee andaa
uneheer ih tosoolol
uneheer ih yruusaliin gun gunzgi manan nmg hotlood l ywchihdag chnii shulgiig unshihad. xexex and mne

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)