Байдаг л нэг блог... : Өглөө эртийн гудамж

Өглөө эртийн гудамж

Чи саяхан СУИС орчмоор явсан бол, тэгээд өглөөний таван цагийн эл хуль гудамжаар чихэвчний хөгжим сонсоод ганцаараа алхаж байгаа залууг харсан бол тэр чинь би.

Гудамжинд алхаж яваа биш, ямар нэгэн тоглолт үзэж байгаа юм шиг, эсвэл хэн ч намайг хараагүй юм шиг толгойгоо савлаж явсныг маань харсан бол "Энэ жаахан юмтай байх аа." гэх маягийн бодол төрсөн ч байж мэднэ. Хамаагүй ээ.

Гэхдээ чи намайг Лемонсын "Будыг анх хараад төрсөн сэтгэгдэл"-ийг сонсож байсныг, дараа нь The Cars-ийн Good Times Roll гэдэг дуу, тэгээд бас баахан Лимп Бизкит сонссоныг маань, дурсамж сэргээх, хэн нэгний тухай бодогдуулах, хөнгөхөн ч гэсэн гуниг төрүүлэх дуу сонсохыг ч хүсээгүйг маань мэдээгүй. Миний сонссон Livin' It Up гэдэг дуунд нь I am just a crazy motherfucker, living it up, don't giving a fuck, in а fast lane! гэж гардгийг, тэр хэсэг нь надад их таалагддагийг бүр ч мэдэхгүй.

Надад ямар таатай санагдаж байсныг, өглөөний тэнгэрт уусч амжаагүй сарыг харж явсныг маань ч мэдээгүй.

Тэгээд найзынхаа гэрийн хаалгыг дутуу хаачихсан байж магадгүй гэж санангуутаа буцаад явсныг маань мэдэхгүй, замдаа байгуулагынхаа урд талын мод, өвсийг усалж байгаа хижээл насны хүнийг хараад хамт усалмаар санагдсаныг маань ч мэдээгүй. Тэгж санаанд чинь ч ороогүй. Хэзээ ч орохгүй.

Яагаад тэгж явсныг минь, өнөөдөр юу юу амжуулах ёстой байж тэгээд нойргүй явж байсныг маань ч мэдээгүй. Өчигдөр шөнө сайн анд бид хоёр юу юу ярьсан тухай төсөөлөл ч чамд буухгүй. Чи ч тэр тухай хэзээ ч бодохгүй. Сэтгэлд дотно энэ жижигхэн хотод хоёулаа хэзээ ч тааралдахгүй байж ч мэднэ.

Чи миний тухай юу ч мэдээгүй. Цагаан футболка, жинсэн шорт хоёроос өөр юу ч мэдээгүй. Тэрэнтэй адилхан би ч бас миний хажуугаар чи бид хоёр шиг эгэл нэгэн байтугай хэн нэгэн гайхамшигтай ертөнц зөрөөд өнгөрч байгааг ч мэддэггүй биз. Чи ямар хүн байсныг, магадгүй насан туршдаа нөхөрлөж явах сайн анд эсвэл хуурай ах, эгч байж чадах хүн байсан эсэхийг ч би мэдээгүй л зөрсөн.

Унтах цагтаа унтаагүй, одоо нойр хүрсэн ч гэсэн "Одоо унтчих юм бол сэрэх ёстой цагтаа сэрэхгүй юм болно" гэж бодоод сууж байгаа мангар гэдгийг маань ч мэдэхгүй ээ, чи хэхэ.

Амьдрал гэдэг гайхамшигтай шүү дээ...


start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Света

Хүмүүсийн урсгал тасрахгүй. Тэр олон дунд хэн нэгэн намайг хайж байгааг ч мэдэхгүй. Дотроо юу бодож яаж баярлан хөөрч, уйтгарлан шаналж байгаа ч мэдэхгүй...

Фиона

би та 2 шиг гоё бичиж чадахгүй нь ээ. гэхдээ гоё юм аа. зуны үүрээр ч гоё шүү

Аймааар иртэй хутга

Чи өглөө 6 цагаас сайн дураараа босч гадаа суусныг минь мэдэхгүй,миний царайг, миний яриаг, миний хүслийг,яахаа мэдэхгүй болсон үедээ өөрийн эрхгүй амттай зүйл их хэмжээгээр иддэгийг минь ч мэдэхгүй.Чи миний тухай юу ч мэдэхгүй.
Амьдрал гэдэг гайхамшигтай шүү дээ...

13

Тэрэнд өглөө болгон шинээр дурлаад орой гэхэд мартчихдагийг хэн ч мэдэхгүй..

Premium Пэчка

чи өчигдө шөнө манай гэрт юу болсныг мэдэхгүй ккк :)

Коала

Олон холхисон гудамж руу харсан цонхтой цомхон бөгөөд тухтай цайны газар суугаад орж гарах, хажуугаар өнгөрөх хүмүүсийг ажиглах дуртай... Миний мэдэх, мэдэхгүй тэр л ертөнцүүд харагддаг.

компот (зочин)

ENE YAMAR IH TAALAGDAJ BGAAG ODOO BI CHAMD HELII. BLOG NEESENEESEE HOISH ANH UDAA IIM TAATAI BICHLEG UNSHIJ VZLEE. ODOO BI BLOGOOS CHIN SALAHGUIEE. /HUURHUN INEEW / KIRILLEER BICHIJ AMJSANGUI, UUCHLAARAI.

~Freedom writer~

Мэдэхгүй бсан зүйлсээ одоо харин мэдчилээ шдээ. хэхэ.... Зөрөөд өнгөрөх зүйлс болгон энгийн хирнээ ямар их утга агуулж бна гээч.

Sol@ce

гоё бичжээ, бичас хааяа ганцаараа мэдрэл юм шиг хөгжим сонсооол хаа хамаагүй юм үзэж сонирхоол эсүүл бүүр хаашаа ч хамаагүй явдийн. тээл замдаа таарсан зарим хүнүүсийг дотроо төсөөлөөл... солиорч өгийшд :P

MG (зочин)

Сэтгэгдлээ үлдээгээрэй
http://mongol-gaihamshig.bizmarket.mn/

aytyia (зочин)

Тийм ээ,яг энэ дээ . Би бас өглөө босч хөгжим сонсонгоо дугуй унадаг. Үнэхээр сайхан. Хэн ч байхгүй өглөөний сайхан агаарт дуртай симфони аль эсвэл эртний дуунуудыг сонсоод явах сайхан. Өглөөний ид сайхан 4.30-6.00 цагийн хооронд гэж боддог. Хүмүүс зүгээр л нэг тэгээд үздэг ч болоосой. Нойроо аягүй л бол харамлана даа хэхэ. Гэхдээ л сайхан

Ицми (зочин)

би яг одоо энэ гоя бичлэгийг уншаад маргааш өглөө эрт босч ажилдаа алхаж ирий гэж боджаагааг чи мэдкү. өө нээрээ маргааш амралтын өдөр л дөө. тэгүүл нэг дэх өдөр этр кк

aytyia (зочин)

Хүний дотоод ертөнц гэдэг гайхалтай. Ямар ч муухай харагдаж байгаа хүний дотор заавал нэг сайхан зүйл байдаг. Юм бодох сайхаан. Зарим хүмүүс ижилхэн бодолтой юм аа

AEЯO

Чааг тасрааж байгаад намайг яасныг чи мэдэхгүй :P

Цэнхэр нүдэн

Гоя бичлэг байна :)

Коала

хахаха энэ Аерог дэээ1

крафти

чи харин намайг шөнө болгон суугаад байдагийг шөнө бүр хардаг гэхдээ яагаад тэгээд суугаад өглөө нь ажилдаа яг цагтаа ирдэгийг мэдэхгүй амьдарал үнэхээр гайхамшиг шүүдээ... гоё бичлэг байна шүү дөө хэхэ

Урсогүухидду

Зөрөөд өнгөрөх хүний хүйсийг анзаархаар ч чөллөөгүй
Зөндөө их дуу сонсоод явжээдээ чи янз нь айн хэхэ

Өвөл. Улаанбаатар. Галт тэрэгний буудал. Үүр цайхын өмнөх хэдэн мөчүүдийг өнөөх л Лемонстойгоо үдэж явахдаа хэмжээлшгүй баяслыг мэдэрдэг байсан цагууд саяхан мэт...

SinГ©ad O'Connor

сайхан бичлэг байна. :)

Жулиа

би өглөө 5.45 гэхэд боссон :d

HERO

аан чи байсан юм уу. зүлэг усалж байхад хажуугаар гарсан хтр :P

Sunbeauty (зочин)

дажгүй бичдэг Симпл шүү

MES POSTZ

Мэдэхгүй байгаад тэр нь алдаа бол харамсалтай. Мэдээгүй болоод тэр нь огтын хамааралгүй бол харамсалгүй.

Мэдэх мэдэхгүйн хооронд мэдэрч мэдрүүлж мэдэж мэдүүлж

Beby (зочин)

haha hero!

Тэгж элийрч явсныхаа буянд нэлээд хэд илүү наслах л юм байна даа. Би лав тэгж хар үүрээр гадаа гарчуул буцаж ирээл нам унтчдын өөрийн мэдэлгүй. Тэгээд өдөржингөө нойрмоглоно аягүй хэцүү.

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Энгийн юм бүхэн агуу байдаг даа... Эгэл жирийн тэгсэн хэрнээ их сайхан бичлэг бна шүү...

Зочин

яг дуу сонсож байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө, нээх сонин, дахилттай дуу шиг....таалагдлаа

DaBuJi (зочин)

өө ёстой...тааламжтай бгаааг чи мдкүе...нтр..хахах...ёстой таалагдлаа..

Edgard

Тас тас хэлэх ч үг алга.

Гүнтэн (зочин)

зочилдогт чинь баярладаг. чимээгүй ороод гардаг ч сэтгэгдэл үлдээмээр санагдлаа..

агаар

hoho. tegvel chi eminemiin stan--g sonsoj bgaag min medkui. stan-ii ' oh shoo i forgot, how am i supposed to send this tape out' gedeg hesegt n hamgiin durtaig min booorch medkui.
goy bichleg b.a

zochin (зочин)

wow chinii ertonst iim gaihaltai gedgiig olon udaa harj bsn ch onoodor l medej bgag min chi medehgui hehe

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Өглөө эрт гудамжаар явахдаа би Лемонсын "Харах дуртай"-г дандаа сонсдог...Айррр гои санагддаг хэх...

Эрх Цагаан

amidral goy shu..... ene jijighen yum shig hotod hajuugaar hichneen udaa zorood ongorson ch baij medeh huntei hezee negen tsagt taniltsdag... ezvel hezee ch tanihgui heveeree duusdag... huvi zaya baih daa...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)