Байдаг л нэг блог... : Анддаа бичих захиас - 2

Анддаа бичих захиас - 2

Ахиад нэг анд маань эрдэм номын мөр хөөж алсыг зорьсоон...

Бас л бүтэн нэг жил чи байхгүй гэхээр жаахан онцгүй ч гэсэн, анд маань их юм сурч, ухаажаад ирнэ гэж бодохоор сайхан байна. Бас дээр нь одоо та хоёр хоёулаа ханьтай болсон, алзахгүй биз дээ гэсэн сайхан бодол байна аа бас.

Чамайг одоо эхлэлийг нь тавьж байгаа тэр зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа. Би л лав чамайг чадварлаг хүн гэж боддог. Суръя гэсэн юмаа дор нь сурчихдагийг чинь мэднэ ээ. Гэхдээ өөртөө бардаж, санаа амарч, хичээл зүтгэлийг орхигдуулж болохгүй ээ. Чи сайжрахыг хүсч байгаа бол өөрөөсөө илүү сайн хүмүүстэй л өөрийгөө харьцуулах ёстой гэдэг үг байдаг ч бил үү, үгүй ч бил үү...хэхэ.

Жаахан хор шартай байхад гэмгүй ээ. Чиний цайлган, гайхуулж сайрхахыг мэдэхгүй чинь сайхан. Гэхдээ хааяа тэр талын мэдрэмж, хүсэл хүнд хүч өгөх үе бас байдаг л юм байна лээ.

Бидний найз хиргүй, цагаан сэтгэлтэй. Хүнд муу санаж явсныг чинь, хэн нэгнийг хуурч явахыг чинь, муу санаалж явахыг чинь бидний хэн нь ч, хэзээ ч хараагүй. Цаашид ч ийм хэвээрээ байна гэж бас итгэдэг. Ийм байдлыг чинь хүмүүс ашиглах гэж оролдох вий. Хүнийг таних нь их чухал шүү.

За за, энэнээс цаашаа юу ч гэж мэдэмхийрэх вэ дээ... хэхэ. Түрүүнд хэлэх юмнуудаа ерөнхийд нь биччихсэн болохоор өөр олон юм яриад яах вэ дээ.

Тэгээд Төөгөөг үдэж явуулахын өмнөх орой бид хэдийнхээ юу ярьсаныг санаж байгаа биз дээ? Чи ямар болохоор бид нар бүгдээрээ чамд аймаар их хайртай байдаг гэлээ? Үнэн сэтгэлийн үг шүү.

Ахиад бүгдээрээ цугларах өдөр хэзээ юм бол доо. Цуглаж суугаад л сонин сайхнаа ярилцаад л... Чийдэн, да жүүс, шааран толгой... гээд л урьдны хөгжилтэй явдлуудаасаа ярьж инээлдээд л... Бид нар хамт байхад инээд хөөр тасардаггүй дээ, тийм ээ?

Хүүхэд шиг цайлган, эвдрээгүй зан, хөгжилтэй ярианууд, найзуудаа гэсэн сэтгэл... бас бүжиг чинь үгүйлэгдэнэ дээ... хэхэ.

За тэгээд, хамгийн сүүлийн үг. Битгий лаптопоо булаацалдаад зодолдоод байгаарай хоёр мангар аа хэхэ.

Ирэх зун хүртэл баяртай анд минь...

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
~Lonely Wind*~

хөөрхөнийн =]

elegiya (зочин)

bi bs yawahjaagaa shd gj megeed
yawaagvi bj l naizuudiigaa sanaad bhiin

Simple

Lovely Wind : :)
Elegiya : Би дээр нэг бичлэгээс чинь уншаад одоо явчихсан гэж ойлгосон шд хэхэ.

elegiya (зочин)

ireh 7 honogt jinhneesee yawnaa hehehe

13

гоё бичлэг 1ээр нэмэгджээ..

Д.Б (зочин)

за хүүхэд минь ээ сайн яваад их юм сураад ирээрэй дээ ангийнхан чинь бүгдээрээ чамд хайртай удахгүй уулзах байхаа
тэгээд чамд хамгийн том амжилт хүсье төрөөхөн минь хэхэ
хэлэх гэсэн юмнуудыг бүгдийг нь энд биччихжээ
биеэ сайн бодоорой

and ni (зочин)

nzasa iimerhu goyo zuil sonsoh uneher goyo bdiin
bn a. buur setgel hudulchlu. ta nariinha itgeliig aldahgui e. nzuudda hairtai shu. 1l medehed bid 2 niseed ochno td hedule uulzaad l but avnaa kkkk

Ногоон ЛОРД (зочин)

чи эрэгтэй юу эмэгтэй юу?

Simple

Тийм эмэгтэйлэг уншигдаад байна уу? Эрэгтэй хүн л юм сан... :p.

hongfu

huuh goyiimaa, iim sain huuhduud bas zunduu bga bhnee amjilt husey hehe, tehde hamt eh ornoo hugjuultsgeey gol ni hehe

Hero_lsr

oo laitaidoooooo

ZEO ^-^

turuu alkuee amjilt

ZEO ^-^

ireh ter udriig bid hed tes ch ydan huleej bgaa

Edelweiss

ирэх зун хүртэлч их зүйл өөрчлөгдөнөд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)