Байдаг л нэг блог... : Rorschach's Inkblot test

Rorschach's Inkblot test

Роршахын тест ( Hermann Rorschach’s Inkblot test) тухайн хүнд бэхэн толбо мэт тусгай зургуудийг үзүүлэн, Энд юу байж болох вэ? гэсэн асуултад өгч буй хариултууд дээр нь үндэслэн тухайн хүний сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалдаг арга юм.

Уг аргыг анх Швейцарийн психиатрист (сэтгэц заслын эмч), психоаналист Херманн Роршах үндэслэсэн байна. Түүний судалгаа анх 1911 оноос эхэлж, 300-н сэтгэцийн өвчтөн, 100-н судалгаанд оролцогчдыг судалсны дараа 1921 онд хэвлэгдсэн Сэтгэц оношлогоо /Psychodiagnostik/ номондоо бэхэн толбоор оношлох тестийнхээ үндсийг тайлбарлан бичсэн байна. Мөн тэрээр хэдэн зуун бэхэн толбууд дээр судалгаа хийснийхээ дараа тэрбээр 10-н бэхэн толбыг сонгосон нь одоо хүртэл хэрэглэгддэг.

Энэ тестийн аргачлал нь хувь хүний зан төлөвийг дүгнэхийн тулд эмх замбараагүй дүрслэлд өгч буй тайлбарыг нь ашиглах санаан дээр үндэслэгддэг. Энэ тухай анх Леонардо Да Винчи, Бочилетти нар дурдаж байжээ. Харин Хэрманн Роршах бол энэ тухай системчлэн авч үзсэн анхдагч хүн юм.

Хүн гаднаас өгч буй хариултуудаас сонгох бус, өөрөө бие даан хариултаа өгөх боломжтойгоороо энэ нь урьд өмнө байсан бүх тестүүдээс хамгийн давуу талтай байсан юм.

Заримдаа хүмүүсийн ухамсар өөртөө хаалт үүсгэн, асуудлаа бүрэн ярихгүй байх, эсвэл өөрөө ч тэр бүхнээ сайн анзаарахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд энэ тест нь далд байгаа сэтгэхүйн үйл явцуудыг нээн гаргахад чухал ач холбогдолтой. Ийм чанараас нь үүдэн уг тестийг Оюун ухааныг нэвт харагч рентген туяа хэмээн нэрлэж байсан нь ч бий.

Роршахын тестэд сул талууд ч бас бий бөгөөд тестийн зарим хариу нь тухайн хүний сэтгэхүйн онцлогтой шууд, нягт уялдаа холбоо байхгүй нь тогтоогдож, тестийн аргачлалыг няцаасан баримтууд цугларсаар байжээ. Гэвч Роршахын тест нь ач холбогдлоо алдаагүй бөгөөд, уг тестийн тусламжтайгаар хүүхдийн оюун ухааны хөгжил хоцорч байгааг, тархинд хоргүй хавдар үүсч байгаа зэрэг олон эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.

2000 оны судалгаагаар сэтгэц засалчдын 20% нь, шүүхийн сэтгэл судлаачдын 36% нь хэрэглэж байсан бөгөөд, Сэтгэл судлаач бэлтгэх хөтөлбөрүүдийн 80% нь уг аргачлалын талаар заадаг байна.

Уг тестийн зургуудыг тестэнд оролцогч өмнө нь харж байгаагүй тохиолдолд л бүрэн үр дүнгээ өгдөг, тиймээс уг зургуудыг олон нийтэд ил гаргадаггүй байжээ. Харин сүүлд Жеймс Хэйлман гэдэг хүн бүх 10-н зургийг нь Википедиа дээр тавьснаараа их шүүмжлэлд өртөөд байгаа аж. Зарим сэтгэл судлаачид үүнийг Бид маш чухал нэг аргачлалаа алдлаа хэмээн үзэж байгаа гэнэ.

Та нар болж өгвөл тэр зургуудыг нь битгий олж үзээрэй. Үзчихвэл тэгээд энэ тестээр шалгуулах боломжгүй болно оо л гэсэн үг шүү дээ. Би ч яахав өнгөрсөн хөөөөн, хэхэ.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
DaBuJi (зочин)

Өө...тийм юм бас бдынмуу..монголд тийм юм хийдэг газар бдынмуу...бвуул хаягийг нь өгөөрэй..хө..

elegiya (зочин)

Mash ih bayrlalaa...saihan medeelel bna. :-)

Simple

Дабужи : Монголд ажиллаж байгаа нэг франц сэтгэл судлаачийн лекцэнд суусымаа... Даанч нэрийг нь мэдэхгүй байна өө, хоцорч орсноос болоод :p.
Элегия : :). Би бас дөнгөж эхэлж байгаа, хичээл эхлээд хэдхэн хонож байна. Ер нь л найдваргүй байж мэднэ шүүү... хэхэ.

ujin (зочин)

bi ch bas ungursun huun kk yer n ma setgel sudlaliinhan bugd ungursun kk

Sol@ce

сонирхолтойн тэхдээ тэр тэст нь хаанаайнаа, үзмээрээшдэ

AEЯO

Хэхэ би бас хэдэн толбо харсийшш сонин сонин хариулдаг хүнүүс бас байдийм байнлээ

гэснээс ганц бичлэг хийх шив

Simple

Үжин : Тххх, хэхэ.
Тайтгарал : үгүй ээ, үзүүлэхгүй. хэхэ. Ер нь бол үзээд хэрэггүй ээ гээд байхад даа чи :p.
Аэротик : Хоёр бичлэг хийцэн байгаа шөөө. хэхэ. Хааарин тийн, ихэвчлэн шизофрентэй хүмүүс ТАС хөндлөн хариулт өгдөг гэсэн.

13

википедиа ороод олоод үзчүүл би бас өнгөрсөн хүн болох уу? эсүүл тэнд тайлбр нь байгаамуу аягүй сонирхолтой юмаа

Sol@ce

аягүү сонирхолтой юм биччээд үзий гэхээр хэрэггүй гээдайхийн. хэр шизотойгоо мэдийлдэ кк

Simple

Цэнхэр шувуу : Үзчихвэл чи өнгөрсөн шувуу болно оо, хэхэ.
Тайтгарал : Харин ийм байхгүй юу. Зүгээр асуулттай, хариултын хувилбартай тестүүд шиг шууд өөрийгөө дүгнэж болохгүй ээ. Тэр зургуудыг харах үедээ гаргаж буй зан байдал, шууд өгч буй хариултууд бүгдийг нь мэргэжлийн сэтгэл судлаач ажигласны үндсэн дээрээс дүгнэлт гаргах ёстой. Зургийг хармагцаа шууд өгч байгаа хариултууд л үнэнд ойр мэдээллийг өгч чадна гэсэн үг ээ. Тэгэхээр жаахан тэсч бай за? хэхэ

FC

хамтдаа өнгөрийлдөө хэхэхэхэ

ZEO ^-^

yanztai l medeelel bna daraa n chi minii setgeliig sudlii shuu

Sol@ce

зиа зиа тэгүүл үзкүү гүрийжийе

~Freedom writer~

Би яг одоо үзмээр бна хэхэ....
Сэтгэл зүйн тестүүд бөглөх гоё...Саяхан нэгийг хичээл дээрээ бөглөсөн. Нэг л өөрөө өөрийгөө таниж мэдэх гэж бгаам шиг гоё бдымаа. Болж өгвөл тестүүд тавиад өгөөрэй за хүүхдээ??

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)