Байдаг л нэг блог... : Зургаан тэрбум найман зуун далан сая гаруй ном...

Ингэж төсөөлье. Хүн бүр ганц ганц хувь хэвлэгдсэн, хором мөч тутамд үргэлжлэн бичигдсээр байдаг ном гээд төсөөл дөө. Бидний мэдрэмжүүд, дурсамжууд, мөрөөдлүүд, намтар... Таны сэтгэл оюун чинь нэгэн номын агуулга, харин бие махбодь чинь номын хавтас, хуудсууд. Бид нар олон зүйлсээрээ номтой адилхан.

"Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй" гэсэн үг байдаг гэнэ лээ. Хавтас нь дотор бичигдсэн зүйлтэйгээ шууд холбоогүй. Гэхдээ угсаатны зүйн номын хавтсан дээр эрвээхэйний зураг байдаггүй, хүүхдийн номын хавтсан дээр уугиж байгаа тамхины зураг байхгүй нь лав. Хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэж болохгүй ч дотоод мөн чанар гаднаа ямар нэгэн хэмжээгээр, ямар нэгэн байдлаар илэрч л байгаа. Яг л номын хавтас, агуулга хоёр шиг тодорхой бус уялдаа холбоотой.

Тавиур дээр ганц номыг босгоод тавьчихвал амархаан уначихна. Харин олныг зэрэгцүүлээд өрвөл өөр байна. Найз нөхөд, гэр бүл гэдэг энэнтэй л адилхан.

Эрдэмтэй хүн даруу байдаг. Агуу бүтээлүүд эрээн мяраан, гялгар хавтастай хэвлэгдсэн байхыг би л лав хараагүй ээ.

Гайхамшигтай сайхан бичигдсэн, ховор ном түүнийг уншаад ойлгохгүй хэн нэгний шүүгээн дээр тоосонд даруулаад хэвтэх харамсалтай биз дээ? Үүнтэй яг адилхан, дотоод ертөнц нь гайхамшигтай сайхан хүн өөрийг нь ойлгож, мэдэрч чадахгүй хүний дэргэд байх ч бас харамсалтай.

Ном нь алга болчихлоо гээд уншсан зүйл чинь мартагддаггүйтэй адилхан, хэн нэгнээс хагацлаа ч тэр хүн өөрийн орон зайг эзлэн сэтгэлд чинь оршсоор л байна. Чамд дотно байсан хэн нэгэнтэй хамт өнгөрөөх байсан цаг хугацаа чинь уншиж чадаагүй номын хуудсууд шиг л...

Номууд олон янз. Хүн хүнд өөрөөр ойлгогдох нь ч бий. Хэн нэгний хувьд уншаад уншаад ойлгохгүй харь, хачин номууд ч бий. Энгийн мөртлөө сэтгэлд ойр, сайхан зохиолууд ч бий... Заримынх нь эхний хэдэн хуудсыг уншаад л хаагаад орхичихдог. Магадгүй ахиж хэзээ ч нээхгүй ч байж мэднэ. Гэтэл чи хамгийн гайхамшигтай хэсгүүд нь эхлэхийн дөнгөж өмнөх хуудсан дээр нь хүрээд зогсчихсон, тэгээд ахиж нээгээгүй бол яах вэ?

Энэ зурган дээрхи шиг хэн нэгэн нь яг л чам шиг номыг хайж байгаа ч юм бил үү? Хэзээ нэгэн өдөр чамайг олох байх. Чамайг унших ёстой, чиний унших ёстой "ном" чинь.

Намайг унших ёстой, миний унших ёстой тэр "ном" бид хоёр бие биенээ олчихсон ч байж магадгүй ээ...

Нээгээд үзэхгүй юм уу? Тэр цагт би хамгийн яруу хуудсуудаа өмнө чинь дэлгэнэ ээ...

 




start=0 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэл: 50-с 1-50 харуулж байна

null
≡ Панда ≡

яасан хөөрхөн бичээ бээ? унших номооо олохсон :о

RainBow

Бид нар хүртэл өөрийнхөө номны дараагийн хуудсын адал явдлыг тааж мэдэхгүйм ... тийм болохоор ном унших сайхөөн

FC

тиймээ санал нэгэ байна гэхдээ тэр номоо нээхийг яарах хүн ч бий алгуурхан нээх хүсэлтэй хүмүүс ч бий шүү дээ

Хариука

хуулбар номуудыг умшдгүү, тоож ч хардгүүтэй адил зарим хүнүүс өөрийнхөө үнэлэмжийг чулуудчхиймаа энгийн биш хөөрхөн бичлэг умшлааа

ээлэрэГ

гоя бичич таалагдлаа

AEЯO

янзтай

Sol@ce

истоо гоя зүйрлүүлжээ.. бас номыг нэг уншчихаад дараа дахиж уншихад ойлгоогүйгээ ойлгож мэдээгүйгээ мэддэг.. тоохгүй байсаар бүүр сүүлд унших номгүйдээ дурамжхан уншихад тэр нь гайхалтай ном байдаг гээээл

SinГ©ad O'Connor

Би чааг ухаантай ном гэж боддог.

elegiya (зочин)

yamar goyo yum be? neeree hvn bvrt ooriin gsn amidarliin nom bdag gsn. bi ooriinhoo amidarliin nomiig hvn bolgond jaahan ch gsn tus dem bolson hen negnii setgel dehi doliig gal bolgon badraasan tiim nom bolgomoor bna.

Цэнхэр нүдэн

Гоя бичлэг байна,

Ицми

ёстой гоя бичлэг байна даа...

13

яаг тийм..дахиал нэг гоё бичлэг нэмэгдчиж (=

Мауз

гоя бичлэг байна даа. бүхэл амьдралынхаа турш уншиш ёстой номоо олохсон. магадгүй хажууд минь байгаа ч нээж хараагүй байж болох л юм.

Иргэн Балбар

хоох янзтай бичжээ. сонин сэтэхүйтэй юмаа

t (зочин)

"Our sense of what is beautiful is a reflection of what we lack, and as our lacks change, so will our tastes." Alain de Botton.
Сайхан сэтгэлтэй хүнээс сайхан юм гардаг гэж бодном. Одоогоор надад байхгүй сайхан юм чамд байгаа юм байна.

Simple

Баярлалөөө хүмүүс ээ :).
Т - Цэнгүүн мөн үү? Чи л ийм лаг ишлэл бичиж, бас өөрийнхөө тухай хатуу үг хэлнэ дээ? :p.

Зочин

Хэрэм : Би харин таныг магтаалын үгийг харамладаггүй сайхан сэтгэлтэй ном гэж боддышд хэхэ

Sassy (зочин)

Ээ манай Simple Ямар гоё бичсийм бээ аймар таалагдлаа би өөрийнхөө номны хамгийн гоё сонирхолтой гайхамшигтай хэсгүүдийг уншихсан. хэхэхэ

HERO

хөөрхөн бичжээ

Edgard

Гайхаад ч барахгүй нь. Сайн бичжээ. Хэрэмийн хэлдэг үнэн шүү чи ухаантай ном байна.

Mazaalai (зочин)

Баярлалаа.

Энд дар (зочин)

Neere saihan bichleg baina. Uunees ul hamaarch nomyn santai bolohson...
zaaval nom baih albaguild.Neg huudas reklam bsan ch yaahuu.Gehdee olon yanz.umshaad umshaad umshaad.... za bur boldoggui yum aa gehed ooroo nom bolohson.Ulsyn tov nomyn sangyn gaduur ogdoggui nom bolohson. ain? odort 2-3 hun zaalttai umshdag. eooh, ter demii yum baina, zugeer l tov nomyn sangyn erelttei nomyn toond baihad l bolno.gargadag ntr.namaig unshuul unshaarai...

H.Ray

хммм унших тусмаа дахин дахин уншмаар болдог тийм
номыг олох юмсан...бїгдийг мартаж уншина гэхгїй ээ, гэхдээ хэзээ ч уйдхааргїй тийм л...бас єєрєє хэн нэгний хувьд тийм ном нь байхсан...

davka (зочин)

gaihamshigtai goy bichjee

хуучин

би гэж нэг навсархай хуучний нэг шүлэгийн ном хэхэ сонирхолтой бичжэээ..

хуучин

ordinary... ийм нэрийг банжигт харж байсан санагдана

Simple

Магтаад л байгаа хүмүүстээ баярлаад л байгөө хэхэ :p.
Хуучин : Би биш байх өө... биш биш. хэхэ

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Хөөрхөн бээгий хэхэ

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Энэ нөгөө сургамжит өгүүллэгүүд дээр бдаг нэг өгүүллэгтэй их төстэй юмаа..Хэрвээ таны амьдрал ном бол билүү юм билээ тийм өгүүлэг бдаг

Зочин

Мундаг жаал! :р Мөн эхлээд өөрийгөө бүрэн уншчихсан байх хэрэгтэй болов уу... Юу гэхээр би өөрөө зохиолч, бусад хүмүүс ном гэсэн зүйрлэл юм уу? Би амьдралаа зохиох зохиолч. ЯМар хүнтэй, ямар орчинд, юу хийж амьдралаа төгсгөхтэй адилхан.
Гол утгаа сайн мэддэг байхад хавсаргах номоо амархан олох байхаа
Коала

Simple

Гэгээхэн : Аан, санаа давхардсан бол цэвэр тохиолдлын шинжтэй шүү... хэхэ.
Коала : Тиххх, өөрийгөө сайн уншсан байх хэрэгтэй... Ер нь бол бүгдээрээ л адилхан номнууд, бие биенийгээ уншдаг номнууд л даа хэхэ

Кат (зочин)

би ч гэсэн өөрийнхөө үүрд унших номыг хайсаар л байна гэхдээ энгийн хавтастай номыг тийм ч олон хүн сонирхдоггүй бололтой. Нэг л өдөр надаас хэзээ ч уйдахгүй энгийн хавтастай мөртлөө гайхамшигтай утга агуулгатай нэгэн ном намайг олно гэдэгт итгээ л хүлээгээд суужийн хахахахаха

чи минь ч гэсэн сайхан ном шүү хэхэхэхэхэхээх

Кэт (зочин)

хүүе нээрээ үүрд унших номоо олцымуу?
хэн юм???? дараа хэлээрэй

Кат (зочин)

өөө дээрх сэтгэгдлийн нэр нь Кэт биш Кат шүү лол

Энд дар (зочин)

үүрд ганц номоор явдуумаа. ном ч гэсэн нэг л хүнд уншуулаад байж чаддуин. амьдралын хууль ш дээ

1988

за би л лав хөөрхөн ном :p

Zeusy (зочин)

Гоё бичсэн байна шүү. Ном чинь бас дуусдаггүй гэж байгаа. Байнга шинэчлэгдээл байна. Номныхоо амтанд орчихвол гарж чадахгүй насан туршдаа хамт байж зохиолыг нь бичилцээл эдр гээд бичлэгэнд нь автаад явчихгүй юу. Би иймэрхүү бичлэг хийнэ дээ гэж бодож байсын больедоо

mep

ном уншингаа загасчилна гэдэг ч эхэхэ, ай хөөрхий хайран номыг эхлүүлж байгаад л алдсан да

eri (зочин)

genet l dvvren piano sheet-tei nom baimaar sanagdchihla sho,neeh anzaaragddaggui murtlu neg tiiim uuriin gesen ayalguutai, vnet zviltei, bas aimr vne tsenetei hoho ^_^

13

Миний хамгийн дуртай бичлэг..(=

Simple

Кат : Цаг хугацаа бүхнийг харуулна... нтр :p.
Энд дар : Цаг хугацаа бүхнийг харуулна... нтр :p.
Зевси : Түрүүлээд биччихсэнийг маань өршөөх ажаамуу... хэхэ
Меп : Загасчлах уу... Загасанд номноосоо илүү анхаарал хандуулаад байхгүй бол ч бас.... гээд байхгүй юу хэххэ
Эрхээ : Төгөлдөр хуур гээд байлтгүй чи чинь өөрөө хийлийн ноттой ном юм биш үү? Тэгээд бас твайлайтыг бүтнээр нь хавсаргачихсан нтр хэхэ

далд (зочин)

ямар гоё бичлэг вэ, баярлалаа

Simple

Цэнхэр Шувуу : Хөөөх, ийм гоё коммент авдым байжэээ... :)
Далд : Гүй ээ, хэн нь хэндээ баярлах бил ээ юувлээ энэ чинь :p

Зочин

Гүэ сайхан бичсэн байнаа шүү хүүхээ

Болжээн хош гүэ одоо мил хувиду шуу даа

Зочин

Энэ нөө мий над биш одоо юу ч гэмээрийн ном хайгаадайгаа хүнайшд эндайнаа этр ккк ном уу би одоо ном уу тээ энэ хүнүүс нээрээ номыг ариг гамтай хэрэглэкү эрээчиж сараачиж баллаж сохолж урж тасдаж идэхийн яаанаа ном уншихдаа

Кат (зочин)

тэгээ л цаг хугацаа харуулах л юм байлгүй дээ

энэ миний уншиж байсан хамгийн гоё бичлэг шүүүү

чи ер нь зохиолч болвол хол явнаа,,,

~Lonely Wind*~

сайхан бичлэг ТАААЛАГДСАН

zochin (зочин)

o.mend ih saihan blog bn. ene bichleg uneheer taalagdlaa amjilt husie.

:-!

гоё таалагдлаа чи гэдэг ном
би бол тэрэн болгон дэлгээстэй бгаад бдаггүй хатуу хавтастай ном бна

talst (зочин)

taalagdlaa shn zuirlel bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)