Байдаг л нэг блог... : Ховч этгээд ба Сократ

Ховч этгээд ба Сократ

Нэг удаа Сократтай нэгэн танил нь тааралдаад :

-Би саяхан найзын чинь тухай юу мэдсэн гээч? гэхэд Сократ :

- Түр хүлээнэ үү. Надад аливаа нэгэн юмыг хэлэхийнхээ өмнө чамайг нэгэн шалгуурыг даваасай гэж хүсч байна. Үүнийг гурван шүүлтүүрийн шалгуур гэдэг юм.

- Гурван шүүлтүүр ий?

-Тийм ээ, чи надад найзын минь тухай ярихаасаа өмнө түр хүлээзнээд юу ярих гэж байгаагаа шүүн тунгаах нь зөв байж мэднэ. Эхний шүүлтүүр бол Үнэн юм. Чи надад хэлэх гэж байгаа зүйлээ үнэн гэдэгт туйлын итгэлтэй байна уу?

- Үгүй ээ, ер нь бол би зүгээр л энэ тухай сонссон юм гэж нөгөө эр хариулав.

-Тийм байж. Тэгэхээр чи үнэндээ бол үнэн эсэхийг нь мэдэхгүй юм байна. Харин хоёр дахь шүүлтүүр бол сайн сайхны шүүлтүүр. Чи надад найзын маань тухай сайн мэдээ дуулгах гэж байна уу?

- Үгүй ээ, гэхдээ нөгөө талаас...

Сократ яриаг нь таслан :

- Тэгэхээр чиний надад таагүй зүйл дуулгахыг хүсч байна, гэтэл үүнийхээ үнэн эсэхийг мэдэхгүй байдаг. Гэсэн ч чамд шалгуурыг давах боломж байна. Сүүлийн шалгуур бол Үр ашигтай байдал юм. Найзын минь талаар хэлэх гэж байгаа зүйл чинь надад хэрэг болох уу? гэж асуужээ.

- Үгүй ээ, тийм ч...

- Тийм байж. Тэгэхээр, чиний хэлэх гэж байгаа зүйл чинь үнэн эсэх нь тодорхойгүй, тэгээд таагүй зүйл, бас хэрэггүй юм бол хэлэх хэрэг юу байгаа юм бэ?

Өнөөдөр найз маань нэг юм орчуулж өгөхийг гуйгаад, тэр нь харин ийм дажгүй юм байв. Надад их таалагдаад.

Гэхдээ хов жив бас хүмүүсийн харилцаанд өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Тодруулбал хүмүүст өөрийн хүрч болох хязгаар, ёс суртахууны хэм хэмжээг мэдүүлж, ямар үйлдэл нь бусдаас ямар хандлага хүлээж авахыг урьдчилан үзүүлдэг.

"Хов жив бол сүргээ хариулж яваа малчин юм." гэж эртний нэг гүн ухаантан хэлсэн байдаг гэнэ лээ.

Бас нэг сонин юм нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хов жив ярьдаг гэсэн судалгаа байдаг гэнэ ээ... Эрэгтэй хүн хов ярих шиг балай юм байхгүй дээ уг нь, юу ч гэмээр юм. Нэг л ичмээр санагдаад явчих чинь вээ... :p.


start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Хариука

sain medku todorhoi bus, taigui, hereggui medee negendee damjuulahiig hov gej bgaam beeshd tee neeree sonirholtoiliin hov yarihiin huvid adilhan baihaa kk

AEЯO

ММММММММХН

Хариука

hov yarihiin huvid huisneesee bish huneesee hamaarna gej heleh gjiisan shoo

Тав дугаар сар

ккк, эрчүүд эмэгтэйчүүд рүү л ховоо гаргадаггүй болохоос хоорондоо айр их хов ярьдаг юм биш үү.

Simple

Хайруука : Тийм л болж таарч байгаа юм. Нээрээ л хүйснээсээ биш хүнээсээ л хамаарах юм уу даа... Гэхдээ эр хүн хов яриад суух тэнэг ээээ... хэхэ.

Simple

Тав дугаар сар : "Хов ярих нь хүйснээсээ биш хүнээсээ хамаарна." В.И.Хайруука :p.

Зочин

эрэгтэй хүн хов ярина гэхээр нэг л...

~Freedom writer~

Хов живээр оролдох сайхан зүйл биш ч хаяадаа мангар кайфтай...хэхэ...

Эрчүүд эмэгтэйчүүдээс их хов живчид гэдгийг харин сонссон юм бна шүү...

13

өө ёстой гоё асуултууд байна

Зочин

Хүш нөгөө хэн чэн юу яасан гэнээ хахахи хихихих этр
Эрэгтэй хүн илүү хов ярьдаг гэж дээр Тавун сар этр гэсэн хүнүс хэлжаан гэхэд
тэр хүн
3 шүүлтүүр давах хэрэгтэй
товч явнаа
1. Үнэн
2. Сайн муугийн
3. Үр ашигтай байх этр ккк

Jerry (зочин)

Ямар сүрхий шүүлтүүрүүд вэ?

Simple

Одоо тэгээл хүн ирээл юм ярих гэнгүүт нь "Байжий даа, Нэг удаа сократ..." гээл энийг ярьж өгөөл яваад байхгүй юу хэхэ:p.

Batsy

Үр ашигтай ярилцлага хийгээд сурсан л хүн байсан байна даа энэ Сократ.

Neci (зочин)

haha za naizigaa um yarih genguut naad 3 shalguurig chn asuuj uurig ni hurgeneee hahahah!!!

Smile (зочин)

Taalagdla

ЛолитА

Эрэгтэй хүн хов ярих шиг балай юм байхгүй дээ уг нь, юу ч гэмээр юм. Нэг л ичмээр санагдаад явчих чинь вээ... :p.ХЭХЭХЭХЭХЭ
ккк сайхан нийтлэл...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)