Байдаг л нэг блог... : Хүнээс их жаргана гэж шунаж, хүнээс бага зовно гэж горьдохгүй ээ...


Төрсөн... Амьдарч байгаа... Үхнэ. Энэ бүхэн надад хангалттай. Хүнээс их жаргана гэж шунаж, хүнээс бага зовно гэж горьдохгүй ээ...

Би үүний л төлөө амьдарч байгаа юм байна, амьдарсан юм байна гэмээр аз жаргалтай мөчүүдийг марталгүй дурсаж, зүрхээ бүлээцүүлж явъя. Амьдрал чиний гайхамшигтай гэдэгт итгэдэг итгэлээ бөхөөлгүй явсаар энэ насаа дуусгая. Тэр гэгээн итгэлийг бусдадаа бас бэлэглэж явъя.

Зүгээр ээ, зовлон гэдгийг надад үзүүл. Өдийг хүртэл мэдэрсэн шаналангийн хэлтэрхийнүүдийг өчүүхэн гэдгийг бат нот ойлгож авъя. Зовлон ирэх цагт эрийн шийр зааж, хөмхийгөө зуугаад, "ёо" гэж дуугаралгүй давж үзмээр байна. Эрийн дайтай эр болж, сэтгэлийн хат сууж, тэвчээрийнхээ хязгаарыг тэлье. Ялалтын уухайг цуурайтуулж, омогшиж үзмээр байна. Тулаанд ороогүй дайчин яаж тэгж чадах билээ?

Сайн нөхдийг түшиж, нөхөрлөсөн шиг нөхөрлөж явъя. Бие биедээ түшигтэй, биесээ гэсэн халуун сэтгэлтэй, инээд хөөрөөр дүүрэн, гавъяаг хамтдаа байгуулж, зэмийг хамтдаа хүлээж, хамт ухаажиж, хамт өсч, сэтгэлдээ сэвгүй, итгэлдээ цөвгүй, бат сайхан нөхөрлөсөн дурсамжуудаа хуучилсан буурал өвгөд болцгооно.

Сайн ханьтай учирч, хайрласан шиг хайрлаж явах юм сан. Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсдаг Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод Тэнгэрт биш орчлон дээр хайрандаа жаргая аа... гэж дуунд гардаг шиг амьдаръя. Шинэхэн дурласан хосуудын насаараа хамтдаа байх итгэлийг нь дагуулах гэрэлт цамхаг болъё.

Хүнээс илүү гавъяа байгуулна гэж улайрахгүй ээ. Дэргэдэх хүмүүсээ хайраар дутаахгүй, шантрахад нь зориг, даарахад нь нөмөр, хазайхад нь түшиг болж явъя.

Мэргэн ухаантай, зөв бодолтой, зөв үгтэй, зөв үйлтэй байж түүнийгээ чадахынхаа хэрээр түгээж явъя.

Мэргэн ухаан, мэдлэг чадварыг өөртөө цогцлоогоод түүнийгээ олны тусын тулд зориулж явъя. Ингэж чадвал гавъяа минь тэр болог.

Эцэг эх, найз нөхөд, хань, үр хүүхдүүд, дэлхий дээрх бусад бүх хүмүүс... Дурсамж, найдвар, аз жаргал, зовлон, инээд хөөр, гуниг, алдаа, оноо, хүсэл, хясал... 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

умшлаа хэхэхэ наайс байнөө мань чинь бол шунаж явдаг гар ........

ZEO ^-^

тэхдээ шунал нь зорилго юмуудаа хэхэхэ

neci (зочин)

Шинэхэн дурласан хосуудын насаараа хамтдаа байх итгэлийг нь дагуулах гэрэлт цамхаг болъё. tegeereiiii!!!!! :)

Bodolxon

сайхан бичлэг байна. баярлалаа

Зочин

Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит, НАЙМАН чөлөө учрал бүхий ХҮН төрөлхтөн гэж.....


Коала

Edelweiss

Хэхэ аймар лаг бичжээ .
Лаг ухаантай ...

Sol@ce

ёооооо зүгээр тасарчжэээ тасарч, хаанаас чэн гардаг гоя гоя үгнүүүүдвээ кк ухаантай гэж хэлэх ч улиг болчжээ

undaraa (зочин)

яаагаад ийм гоёийн бээ үнэхээр санал нэг байна. түүнийгээ нээх сайхан тэвэрмээр санагдчлаа

13

(=

Эрдэнэбаатарын Бүжинлхам

shn bljee.. uhaalag

ineegeerei (зочин)

engiin gehed engiin bish uneheer gaihaltai ...

Fanizuno

чи нээрээ агуу бичдэг боддог хүн шүү чамайг би бишрээд л байгаа юмдаа бишэрсээрч байх байхдааа

elegiya (зочин)

hvn hedii sain ch helehees naash gdg shig meddeg hernee ter bolgon sanadaggvi, bas anzaaragdaad bdaggvi zvilsiig sanuulsand mash ih bayrlalaa :-)
bichlegiig chin unshih durtai shvv

La BeLLe (зочин)

Ухаантай жаал шүү =p

Сэмээрхэн

Таалагдлаа. Ухаарал давхар хайрласан бичвэр байна
Оруулсан бичлэгийг чинь үзэж байсан юм байна их сайхан уялджээ

Tuugii

Өв тэгш байдлаар сайн мууг ялгалгүй тэнцвэртэй амьдрах энэ амьдрал л жинхэнэ хүмүүний амьдралын утга учир мэт санагдлаа сайхан бичлэг.. :)

unshigch (зочин)

гоё бичлэг байна аа

дархад бөө Т.Эрдэнэ (зочин)

сонирхолтой л юм сайхан блог байнаа амжилт

~Freedom writer~

Мундаг бичжээ..... Нэгийг бодуулхаар бичлэг болж.

Урсогүухидду

Мундаг гэдэг нь...

цасан ширхэг (зочин)

зөндө юм бодлоо бас зөндөө юм ухаарлаа

talst (зочин)

yaj ingej bichdeg bnaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)