Байдаг л нэг блог... : Эр хүн бай.(Өөртөө хэлсэн үгс)

Эр хүн бай.(Өөртөө хэлсэн үгс)

Эр хүн чи ноён нуруутай бай. Түүнийгээ хэний ч, юуны ч өмнө бүү бөхийлгө. Гэхдээ хэний ч үгийг үл тоон дүлий оргиж явах, нөхцөл байдлаас огт хамааралгүйгээр муйхарлан зүтгэхийг хэлээгүй шүү.

Эр хүн чи зоригтой бай. Эр зориг гэж юунаас айх, юунаас айхгүйгээ мэддэг байхыг хэлдэг гэж нэгэн ухаантан хэлсэн юм гэнэ лээ. Зориг, холч ухаан хоёр чухал холбоотой. Ирэх өчүүхэн зовлонгоос айдаг нь түүнийг даваад гарахыгаа, тэрнээс цаадхыгаа харж чадахгүй өчүүхэн дотортойнх биз.

Эр хүн чи уужим дотортой бай. Ноён нуруу, энэ хоёр салшгүй холбоотой. Багахан зовлонд хөл алдах, багахан жаргалд ташуурах шиг хүнийг алдаг юм байхгүй. Гэхдээ тэнэгийн дотор амгалан гэдэг шиг алмай царайлж суухаас тэс ондоо ойлголт шүү.

Эр хүн чи тэвчээртэй бай. Тэвчээр дутагдсанаас аавын хөвгүүд хичнээн их боломжийг алддаг бол, хичнээн их буруу зүйл хийдэг бол... Жаахан тэвчээр гаргаж чадахгүй эр хүн ч гэж дээ...

Эр хүн чи эрдэмтэй бай. Эрдэм чадалтай байж, их зүйлд хүрч, их үйлийг бүтээж явах хичнээн бахархалтай.

Эр хүн чи нэр төртэй бай. Нэр хүнд хөөцөлдөхөөс тэс өөр ойлголт. Гишгэсэн мөр бүрийг чинь шиншилсэн ч АЛДАА олдохоос ШИВШИГ олдох ёсгүй.

Өөр хэлэх юмс зөндөө бий... Эр хүн чи, хамгийн гол нь, ухаантай бай. Мэргэн ухаан үгүй бол энэ бүхэн дутуу дундуур, уялдаа холбоогүй үрэн таран. Энэ бүгдийг чи ухаанаараа нэгтгэн зангидаж, нэгэн цогц болгоно...

Өөрөө өөртөө хэлсэн хэдэн үг. Ийм байж чадсан цагтаа өөрийгөө эрийн зэрэгт хүрлээ гэж тооцъё.

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

za oilgoloo simplee

Тав дугаар сар

Ухаалаг хүү шүү :)

Simple

Ширүүн мөндөр : За сайн байна, эр хүмүүс байцгаая, эр улсууд шиг нөхөрлөж явцгаая.
Эр хүн эвдрэхэд хан тэнгэр цуурч болдгийг
Эр хүн нөхөрлөхөд... мань чинь цаашаа мартчжээ :p.
Тавдугаар сар : Амны билгээр болтугаайй... хэхэ :).

FC

яг үнэн гэхдээ чи бол эр хүн шдээ надаа тэгж мэдрэгдээд байдын хэхэхэ

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

амтлаад гарав...

Аймааар иртэй хутга

ёстой сайхан бичжээ. эр хүн ийм л байх хэрэгтэй. Ухаантай шүү

AEЯO

бас тэнэг юм шиг 2 хөл дээрээ яваад байдаггүй байх хэрэгтэй :P

... дүрсгүйхэн багын минь алтан үеүүүүд
...одоооо бид бүгдээрэээ завгүй эрчүүүд /whistle/ гээд дууны үгс санаанд оржийнашшш

Simple

Бяцхан завь : Арай болоогүй ээ... хэхэ.
Кена : :)
Хутга : Амны билгээр болтугай :)
Айророророооо : Хэхэ, харин завгүй оюутнууд болчоод уулзаж учралдаж амжихгүй гүйцгээгээд байна өө, найзууд...

Sol@ce

яаас сүрхий ухаалаг үгс вэээ.. өөртөө зориулаад эмэгтэйлгээр бичдиймблүү кк

КО'шейк

За

13

Ухаалаг эр хүн..Амжилт хүсье

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

эрчүүдэд зориулж эр,эмгүй бичиглэв

~Freedom writer~

Эр хүн шиг бай... =]

Луу & Мэлхий

Зөв зөв, эр хүн чинь эр хүн байжийж л эр хүн шүү дээ.

Гүндүүгүй, эр хүн бл ходоодоороо татагддаг гээд бичцэн байх вий дээ гэж айлаашд хэхэхэ

Frank

Saihan helj

Minii gishgesen murnuus aldaa oldson ch shivshiglel, teneglel, bas ... buu oldoosoi!

Simple

Тайтгарал : тэхгүй юу :)
Кошейк : Үг авдаг сайн хүүхэд байна гэссс хэхэ
Цэнхэр шувуу : болох болтугаайй :)
Кена : айайн? Би нэг л ойлгодоггүй ээ...
Фрийдом врайтер : Эр хүн ШИГ биш ЖИНХЭНЭЭСЭЭ эр хүн байна аа хэхэ
Луу, мэлхий хоёр : Хэхэ, ходоодоороо татагддаг бол тэгээл тогооч хүүхнүүд од болно айн? гэссс :p.
Фрэнк : Минийхээс бол тэнэглэл зөндөө олдоно өөө :p

Neci (зочин)

bi chamd essayeee hezeeeeee ch unshuulkue

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Эр хүн чи уянгаар хөглөгдөн яв
Ээжийн охидыг нулимсан далайд живүүлэхгүй Энэхэн хорвоод бусдын гунигаар жаргал хийлгүй Эмэгтэй хүний сэтгэлийн багана болж яв...

Эр хүн чи...

Simple

ЗА мэдлээ... хэхэ

Шувуухай

tiin bi er hund hairtai...

Runner

ямар мундаг бичдийн бэ.

Where friends meet...

Ийм уран яруу үгсийг гавал доторх тархи нэртэй зөөлөн эдийн үйл ажиллагаа сайтай хүн л бичдэг байхдаа.
SeptemberFlower-ийн үгс бас сайхан үгс байна :)

Where friends meet...

Та нар "Нэвтрэх" холбоосыг битий устгажийлдаа. Тэр харагдахгүй болохоор би бүр хаашаа орох, яахаа мэдэхээ байчихын.
Хайчдын билээ байз?

HERO

nice

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Эгийн нь хүнийг хайрлаж чадаж байвал тэр хамгийн том шалгуур.

elegiya (зочин)

sain uu udaan taaraldsangvi hehe
end nadtai hamt surch bgaa teneg hvmvvst helmeer sanagdchihlaa...daan ch heleed oilgohgvi l dee. bichlegiin chin unshaad ooriin erhgvi nulims garchlaa...uul ni uilahaar bichleg bish l bna l daa...bi oird jaahan imm amarhan uilchdag bolood bgaamaa. mongold bhdaa blogoor chin bnga l orj shine bichleg nemsen bnu gj hardag bsansan. helee sain surchaagfaad bichlegiig chin orchuulaad endhiin tenegvvded haruulnaa. durgvitsehgvi bizdee? hehe

zochin (зочин)

miniiheer chi barag l er hun bolj baigaa yum shig sanagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)