Байдаг л нэг блог... : Алзахгүй ээ...

Алзахгүй ээ...

Амьдралд юу чухал вэ? Юун дээр тогтдог вэ? гэж хүн болгон хэзээ нэгэн цагт боддог байх, өөрөөсөө асуудаг байх..

Би л лав товчхон, энгийнээр хариулсаан. Хайр, ухаан хоёр дээр гэж.

Үгүй ээ, мөнгөн дээр биш. Эсвэл хэн нэгний энэ, энэ, энэ гэж тоочих олон зүйлс дээр ч биш. Ердөө л хайр, ухаан хоёр. Энэ л хангалттай. Яагаад гэвэл...

Хайр. Энэ хорвоод бидний хүн болж ирсний маань утга учир. Би л хувьдаа аз жаргалтай амьдраад буцах нь л хүний амьдралын утга учир гэж боддог. Харин юу хүнд аз жаргалыг өгч чадах вэ? Хайр л гэж би хэлнэ. Ийм болохоор би хайрыг хүн болж мэндэлсний утга учир гэж боддог.

Өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө, бүр тухайн судалж, суралцаж буй зүйл, хийж буй зүйлээ хайрлаж, сэтгэлээ гаргаж байгаа хүн аз жаргалгүй байх нь ховор доо... Огт танихгүй хэн нэгнийг ч, орчин буй ертөнцөө бүхлээр нь хайрлаж үзэх...

Хүн төрөлхтөнд бусдад тусыг бүтээгээд, өөртөө аз жаргалыг бий болгодог ХАЙР гэдэг гайхамшиг ямар ерөөлөөр бий болоо вэ?

Юм бүхний үр хөврөл оюун санаанд бий болдог. Хүний үйлдэл бүр бодол ухаанаас л ундаргатай. Чи ухаантай байвал өөрийгөө захиран жолоодож, хэрэгтэй чадваруудыг эзэмшин, нөхцөл байдлыг зөв үнэлж, зөв шийдвэр гаргаж, зөв үйлдэл хийж чадна. Ухаантай байхад чи бас зөв зүйлийг хүснэ.

Ингэсэн тохиолдолд чиний хүссэн зүйл чинь биет баялаг, өндөр боловсрол, алдар нэр, хайр дурлал, оюуны бүтээл... юу байх нь хамаагүй чи түүндээ хүрч чадна.

Ухаантай хүн бас байгаа юмандаа сэтгэл хангалуун байхаа мэднэ. Ухаантай хүн асуудлыг дэвэргэж, өөртөө том зовлон болгохгүйгээр эрүүл ухаанаар шийдэж чадна.

Өөрөөсөө цацруулах ХАЙРын урсгалаа УХААНаараа зөв залуурдаж, зөв хянаж явах...

Хайр, ухаан хоёр байхад алзахгүй ээ :).


start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Тав дугаар сар

Хүн бас шуналтай байх хэрэгтэй гэж боддог шд. Шунал их чухал шүү. Шунал өөрөө зорилго болдог болохоор...

~Lonely Wind*~

миний хувьд хариултгүй асуулт юм шиг бнаа, гэхдээ чи их зөв бодолтойин

philom8rf (зочин)

тийм байна зөв бодол , амжилт хүсье

FC

би чиний фэн болноо надад ухааруулж өгсөн бүхэнд чинь баярлалааааа

AEЯO

За

Simple

Мастер&Маргарита : Яахав, ухаантай хүн бол шуналынхаа хэмжээ, зүг чигийг яаааг сайхан өөртөө болоод бусдад хамгийн ээлтэй, хамгийн тааламжтайгаар тааруулж тавьчихаад сууж байна гэсэн үг л дээ хэхэ :p.
Салхи : Битгий бөөрөнхийлөөдаагаарай чи муу гээлүү хэхэ. Хариулах гэж хичээсэн маань нэг талаараа явцуу байж ч мэднэ ээ.
Филоморф : Баярлалаааа... Моорфи мөн үү?
Бяцхан завь : Пэээш, фен гэнэ үү, яасан хурц үг хэрэглэн вайй :p. хэхэ. Яасан сайхан сээгий вэээ :D
Айрр : Юуны чинь гурвын А? Юугээд балайтаад байгаамбээээээ

Аниргүй (зочин)

зарим хайр хальтиргаатай байдымааа хальтирч уначааад байды

ZEO ^-^

huurhun setgedeg huuhed bn minii duu er n buhniig gegeelgeer bdj yvbal yum buhen chn butnee

ZEO ^-^

za gjiihad chn odoo

Энд дар (зочин)

Anirgui hairan deeguur yavuul haltirch unyshd, hairyg bol orgood yavdyn shd enee teree :D

~Lonely Wind*~

удаан таараагүй биш их хэрүүлч болжээ манай зөв бодолтой залуу =p

Simple

Аниргүй : Харин тийм ээ... Ухаанаа түшээд явахад хальтирч уналаа ч сүрхий чанга унахгүй байж чаддаг байх :)
Ширүүн мөндөр : Ахаха мангар :P. За гэснийг нь ч мэдээд байгаа л даа. Наргиж л байхад даа... хэхэ
Ганцаардсан сэвшээ : Би яасын? яагаачгүшд :p

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх гэдэг их чухал юмуу даа.. Мэдлэггүй боловсролгүй, хүрсэн амжилтгүй атлаа би байгаадаа сэтгэл хангалуун хүн гээд гараа хумиад суухыг би хэлсэнгүй. Харин байхгүйгээ бий болгож, МАРГААШДАА байгаагаасаа сэтгэл ханамж авахын тулд ӨНӨӨДРИЙГ зориулах ёстой юм болов уу...

Хэдийгээр БИД ухаан, хайр хоёроор амьдралыг үнэлж байгаа ч харин МӨНГӨ, эрх мэдэл, гоо үзэсгэлэн гэх мөнхийн бус зүйлд толгойгоо дөнгөлүүлчихээд түүнээсээ аз жаргал утга учраа олж авдаг хүмүүс олон бий. Тэгэхээр амьдрал гэдэг өөрөө ХЭН, хэний нүдээр, хэрхэн харах вэ гэдгээс л шалтгаалдаг хариу нь олддоггүй бодлого болж таарах нь..

13

Би аз жаргалтай байгаа..(= гоё бичлэг..чиний ухаантайг шагшин магтюу

Nimo

гүэ яахав.нэг бодогдуулж 2 ыг санагдууллаа

Candy

ХАЙР, Ухаан хоёр байхад алзахгүй ээ.

Үнэн бас гоё үг байна.

Эрдэнэбаатарын Бүжинлхам

shine bichleg hiigeesei gj mash ih husej bn

Frank

Алзахгүйээээ

Борооны дусал ^-^

Яаг үнэн хайр ухаан 2 байхад алзахгүй ээ

Gorgeous

надаа час арай л дутуу юмдагуудаа гэж боджээн жоохон чигсэн эдийн шунал хэрэгтэйшд гэж мэгээд кк

Simple

Шүлэгч цэцэг : Мммхмм... ШИнэ бичлэг хийнэ ээ хийнэ хэхэ :)
Цэнхэр шувуу : :D. Жаргалтай байгаа бол яамай даа, чиний төлөөнөөс баяртай байна өө.
Vermillion : Чиний нэр надад Слипнотын дууг санагдуулаад байна гээл далийрчлаа хэхэ
Candy : :D
Фрэнк : Аанхаан, о еэ чээгийраав гэж мгээд :p.
Борооны дусал : аанхаан. :)
Гооржүүс : хэхэ

Гоомарал

Сайхан гэгээлэг бодол байна. Чи амьдралыг ямар нүдээр харна амьдрал яг л тийм байх болно. Гэхдээ зарим үед итгэл алдрах байдаг юм аа.

Edelweiss

хэхэ ухаантай залуу ...

elegiya (зочин)

tiim shvv sanal neg bna
tanii blogiig unshhaarl setgeld aimar hani bolhiin hehe
hamgiin chuhal 2 zvil bol hair uhaan 2 shvv dee

elegiya (зочин)

tiim shvv sanal neg bna
tanii blogiig unshhaarl setgeld aimar hani bolhiin hehe
hamgiin chuhal 2 zvil bol hair uhaan 2 shvv dee

La BeLLe (зочин)

Харжинууу өөрийнхөө хэн гэдгийг =)

Tuugii

Хайр ухаан хоёр байхад алзахгүй гэдэг үнэн арга билэг хоёр шиг л сонсогдож байна гэхдээ энэ хоёрыг уяалдуулан авж явхад бас тэвчээр мэдрэмж их чухал юм шиг байгаан..

HeartBeat's (зочин)

shan bichleg bn ..
hvn ugaasaa setgeliin amitan shvv de...

fd_god (зочин)

Goe zohiomj boljee. amjilt husii.

сарнай (зочин)

санал нийлж байнаа гоё бичсэн байна,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)