Байдаг л нэг блог... : Байгаагаар нь л...

Байгаагаар нь л...

Өөрийгөө байгаагаар нь л хүлээж авах тухай...  Өрөөлийг ч бас...Ялангуяа жаахан сүүдэртэй талаас нь...

Өөрийнхөө муу муухайг өөрөөсөө нуух гэж оролдож, өөрийгөө хуурч суух хэрэг юун? Өөрийгөө төөрөгдүүлж, үнэнээс холдуулахаас л цаашгүй биш үү? Нэгэнт байгаа зүйлийг гадагшлуулахгүй улам цааш нь буглуулж байгаа хэрэг ч юм бил үү? Зүгээр л өөрийгөө хүлээн зөвшөөрчих нь өөрт амар, тэгээд ч минийхээр бол амьдралын утга учиртай болгодог нэг гол үзүүлэлт жинхэнэ байх буюу өөрийнхөөрөө байх-тай шууд холбоотой. Ингэж бодоод би өөрөөсөө нуухаа больчихсон, одоо та нараас нуухаа бас больё дөө...

Би бусад жирийн хүмүүсийн л адил эд баялагт шунадаг. Материаллаг баялгийн ач холбогдол тийм ч их биш тухай уншсан, сонссон, үзсэн зүйлс, хүмүүсийн яриа, өөрийн эргэцүүлэл... Энэ бүхний дараа ч гэсэн шунал минь хэвээрээ...

Нэр хүндэд дуртай. Хүмүүс намайг хүндэлдэг байхад, миний тухай эерэг бодолтой байж, эерэг харьцдаг байхад, би тэдэнд хэрэгтэй, тэд надтай харилцахыг хүсч байна гэдгийг мэдрэх тааламжтай байдаг.

Өөрийгөө их юманд бодсон амьтан. Үнэнээ хэлэхэд аль багын л өөрийгөө дунджаас дээгүүр хүн гэж боддог байлаа. Хүнээс илүү гарах чадвар, гийгүүлсэн юм байхгүй байж яагаад тэгж боддогоо мэдэхгүй юм даа...

Хүмүүсийг ялгадаг. Өөрөө нэг их сүрхий амьтан юм шиг, ухаалаг, ноён нуруутай, ёс жудагтай, чадварлаг, ирээдүйтэй хүмүүстэй л нөхөрлөнө гэж боддог. Гаднаа хэзээ ч ил гаргадаггүй ч зарим хүнийг дотроо Энэ миний нөхөр байхад тэнцэх хүн биш. Надтай мөр зэрэгцэн зүтгэж чадахгүй хүн гэж бодож, тодорхой зайнаас дотогш ойртуулдаггүй. Бас л нөгөө өөрийгөө их юманд боддогтой болон бусад араншингуудтай минь холбоотой биз.

Худалч. Мэдсээр байж буруу юм хийчихээд, зөвтгөх шалтаг олдохгүйдээ, хэн нэгнээр хүссэн зүйлээ хийлгэх гэсэндээ, бодит байдлыг ойлгуулж тайлбарлах цаг, нөхцөл байгаагүйгээс... гэх мэт янз бүрийн шалтгаанаар олон удаа худлаа ярьж байсан, ярих ч биз...

Гээд тоочоод байвал дуусахгүй биз дээ... Харин ч би хамгийн гайгүйгээс нь тоочиж бичлээ... хэхэ.

Чи ч бас ийм үү? Яахав дээ, нэг талаасаа бид нар чинь хоорондоо туннн төстэй шүү дээ.

Гэхдээ л энэ бүхэнтэй маань бүхлээр нь хайрлаж хүндлэх, итгэх хүмүүс байдаг. Чамд ч бас байх болно.

Жинхэнэ дүр төрх маань, бүх өө сэвтэйгээ ил гарсан ч хүний ой гутмаар муухай биш юм байна гэдгийг мэдэж авах гэдэг чамайг ямар байдаг гээч? Зүгээр ээ, битгий ай. Өөрийгөө ил гарга. Нэгэн цагт би ч бас яг л тийм айдастай, хүмүүст хамгийн сайнаар, сайхнаар харагдах гэж оролддог байлаа. Энэ намайг ямар болгосон байсныг тайлбарлах гэж цаг гарздах хэрэггүй биз дээ...

Эцэст нь, зүйрлэвэл, хүмүүс чиний зүүсэн, өөрт чинь тээртэй байдаг тэр багтай харилцаж, тэр багны тухай бодож, тэр багт дурлаж, тэр багтай нөхөрлөж байхыг хүсч байна уу, эсвэл жинхэнэ читэй юу?....

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Simple

Хүн ялгаж харьцдаг дээр нэмэх нь:
Бас дээрээс нь тайван байх дуртай бэртэгчин учраас өөрөө өөртөө асуудал уддаг бодлогогүй хүмүүсийг (найзын асуудал надад хамаатай, тал нь миний ч асуудал мөн)..., Нэр хүндэд дуртай учраас нэр төр сэвтээж мэдэх тэнэг хүмүүсийг (Найзаар минь намайг танина гэдэгт, дугуй дугуйгаа л олдог гэдэгт итгэдэг)...

AEЯO

Залхуу хүрчлээ маргааш уншнаа :Р

Simple

Аеро : Санаа давхардсан, нуршуу, гэгээлэг биш... тийм л бичлэг боллоо доо хэхэ

fc (зочин)

би ч гэсэн чам шиг л хүн. гэхдээ яахуу чамаас илүү муу байж магадгүй л юм. Бас нөгөө талаар бага зэрэг сайн ч байж болох. хүн бүр сайнтай муутай зүгээр л тэр хүн аль талаа илүү байлгаад байгаагаас л болох байхдаа

Bayaraa (зочин)

Humuusiig yalgadag gdgt bi orj bh shig bndaaa hehh

gerel (зочин)

bi ch gesen adilhoon hehe,

Арслантай авдар

Шунал ихэдвэл шулам болы шөө ккк. Хүн хоёр хөлтэй атлаа нэг замаар л алхдаг. Хоёр нүдтэй хэр нь нэг л цэг дээр хардаг. Хамрын нүх нь хоёр мөртлөө нэг зэрэг л агаар сордог. Харин гаанцхан нөгөө юутай...

Edelweiss

хэхэ нэг хүнтэй их төстэй гэхдээ шал ондоо ...

Ицми

гарчганд: ай?

Зочин

zow zow bgaa yumiig bgaagaar ni huleej awah l heregtei
aa gehdee bas zarm negen zan chanariin daruulga tung taaruulj bh heregtei

Мауз

тээл юу юугүй багаа аваа хаячиж болохымуу?

Neci (зочин)

mmmmm hun bolgon l iimerhuu bdag bhaa. harin humuusiig ireeduitei ireeduiguigeer ni ylgadag gedeg chini joohon tiiiiimerhuuuuu umaaaa hihi

Гэгээлэг нь...

Хүн болгон өөрийн гэсэн багтай Баг болгоны бас дахин баг байгаад л байдаг. Гагцхүү хүн өөрийгөө сайн эргэцүүлж болох хамгийн таатай орчин бол ганцаараа байх.
Өөртэй гэмшил хүсвэл хамгийн том гэсгээл нь ганцаардал гээд далийчлаа
Ер нь жаахан өөрөө өөртэйгээ харьцаж сурах хэрэгтэйн болуудаа

Өөрийгөө зоригжуулж өрөөл бусдад инээмсэглэл бэлэглэ...

Simple

Ээфсий : Мммхмм... Энэ талаар ярилцсан бөлгөө.. хэхэ
Баяраа : Муу ялгаварлагч. хэхэ
Гэрэл : Мммхмм, ер нь заримдаа бид нар бүгдээрээ хооорондоо их төстэй юм шиг санагддаг
Авдар ах : Би гэхдээ өөрийгөө дунджаас бага шуналтай гэж боддышд... хэхэ
Нууц нүд : ммм....
Ицми : ай? :p.
Зочин : Аанхаан, ухаанаараа жолоодох л хэрэгтэй...
Мауз : Эхлээд бага багаар цухуйж үзкү юу хэхэ.
Сувдаа : Хаха, харин тийм ээ... Үнэнээ л хэлээд хаялаа :p. Нэгэнт ирээдүйгээ тэр хүнтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбож байгаа хэрэг учраас ирээдүйд амьдралаа аятайхан аваад явчих хэмжээний ухаалаг хүмүүс... гэсэн санаа л даа хэхэ...
Гэгээлэг : Нөгөө брэнд үгээ яасымбээ? хэхэ

Урсогүухидду

Янзтай тунчиг эмзэг сэдвээр оролдлоо. Хоёулаа яааг адилхан юм байна. Гэхдээ би өөрийгөө дунджаас дээгүүр гэсэн бодолоо гээгээгүйн учир нь элээсэн оймсны тоонд байгаа ч юмуу даа хө.

ZEO ^-^

ер би хэлдгээ хэлийдөө би шуналтай хөөн гэхдээ шулмасаас наагуур

Гэгээлэг нь...

Брэнд үг байгаашдээ сүүлийн үед энэ өгүүлбэрийг брэнд болгох санаатай л Утга бол дөхөж очноо нөгөө үгтэй маань

Өөрийгөө зоригжуулж өрөөл бусдад инээмсэглэл бэлэглэ...

13

Гэгээлэг биш ч гэсэн үнэншд...

elegiya (зочин)

ene vyed jaahan buhimdsan bsiimuu daa?
hvn bolgond l iim zan bdag shd...gehdee zan harakter hvn chanar setgel zvrh gdg oor asuudal shd...tiim blhoor hvn chanar saitai l bwal chuhal gj nadad sanagddagiin. ehehe

Simple

Сатанист : Магадгүй ээ...
Очироо : Чамайг мэднэ ээ... гэсс хэхэ
Гэгээлэг : ааан зөв зөв.
Цэнхэр Шувуу : Мммхмм...
Элэгия : Бухимдаагүй ээ... Эр зориг амтагдаад үнэнээ хэлээд хаясан хэхэ :p

агаар

yg adilhan nasss. bagtai amidrah hetsuu shuu. boon jujig. hend heregtein ter er n.

Луу & Мэлхий

Өөрийгөө л мэдэж байвал болоо шүү дээ. Хүн болгон л жүжигчин юм чинь.

Хүн ялгаж харьцах дээр бол тэр чинь зайлшгүй байх ёстой зүйл байхөө. Далай лам л хүн болгонд адилхан ханддаг байх. (бас хүн болгоны найз хэний ч найз биш гэж үг байдаг биздээ)

Bayaraa (зочин)

Bi yalgawarlagch bishee gehdee bas yahaw bj bolhiimaa ...Chinii yalgawraldag humuus dund bi ordog bh l gej bodsnoo bichsiin...

~Lonely Wind*~

бид нар чинь хоорондоо туннн төстэй шүү дээ ...

arjuna (зочин)

i agree with what you wrote. it is simple true. So i am as A personality as you are. or my mask. Man cannot live with the truth. because truth is too intolerant hahahha and so damn shameful. he has living way of lie. he doesn`t wanna to live also double face life. but he can`t because he could not catch that his thought process or social rank identity. So i suppose that acceptance is first step.., as am I. if i have a acceptance. i can easely observe it. then laughing myself. OoHhhhhhhhhh

Just ... Feelings (зочин)

Hi,энгийн мөртлөө сайхан бичлэг болжээ. Хэн гэдгийг нь сайн санахгүй байгаа ч Японы нэгэн кино найруулагч "Энгийн зүйл гэдэг хамгийн агуу байдаг юмаа" гэж хэлсэн байдаг. Үнэн үг шүү. Угаасаа амьдрал хүнийг баг зүүхээс өөр аргагүй байдалд оруулдаг болохоор багтай байхгүй гээд яах ч юм билээ. Хүн хамгийн олон удаа багаа тайлж үнэнээ илчилсэн тэр хүнтэйгээ хамгийн дотно найзууд юмуу эсвэл гэр бүл болдог шиг санагддаг юм.Баггүй төрхийг минь мэдэх хэдхэн хүн бол бүхий л амьдралаа хамтдаа өнгөрөөсөн гэр бүлийнхэн маань л юм шивдээ. Гэхдээ баг заавал хүнд хэрэг болдог. Хүн бүхэн төрөл бүрийн багны цуглуулгатай байдгаа зарим нь өөрсдөө ч мэддэггүй байхлдаа.

Хариука

бусад хүмүүс багтай санагдаад би ганцаараа л баггүй санагдаад байдаг гэхээр л хамгийн лаг жүжигчин нь би өөрөө болоод таарчвуу яав...

zochin (зочин)

Хүмүүсийг ялгадаг. Өөрөө нэг их сүрхий амьтан юм шиг, ухаалаг, ноён нуруутай, ёс жудагтай, чадварлаг, ирээдүйтэй хүмүүстэй л нөхөрлөнө гэж боддог. Гаднаа хэзээ ч ил гаргадаггүй ч зарим хүнийг дотроо “Энэ миний нөхөр байхад тэнцэх хүн биш. Надтай мөр зэрэгцэн зүтгэж чадахгүй хүн” гэж бодож, тодорхой зайнаас дотогш ойртуулдаггүй. Бас л нөгөө өөрийгөө их юманд боддогтой болон бусад араншингуудтай минь холбоотой биз. ene heseg yg nadtai adilhan yum bn hehe.

talst (зочин)

bi ch gsn tiim enenees iluu muu zan nadaa bdag. ghdee yadaj ennigeee meded huleen zuwshuurch bgaadaa mash ih bayrladag. bi neeh bag umsuud bdagguim shig bgaamaa bodson zuilee tr chigeer ni hund heleed l tgd l hun amitanii durgui hurgeed l... kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)