Байдаг л нэг блог... : Блог, бичигч хоёрын тухай...

Блог, бичигч хоёрын тухай...

Анх блогспот дээр нэгийг нээгээд хаячихсан байсан, яагаад ч юм, хийх гэсэн загварууд нь бүгд алдаа заагаад... Тэгээд ч тэр үед бичих юм бага ч байсан юм уу, ямар ч байсан тэгсгээд л хаячихсан. Харин дараа нь нэг найз маань gogo дээрх блогоо уншуулаад, тэр Hanging гэдэг загвар их таалагдаж билээ. Тэгээд дараа нь 2009 оны 10-р сарын 18-нд, нэг цастай шөнө, энд блог нээгээд "Цас орж байна..." гэсэн нэртэй бичлэг хийхдээ Let It Snow-ийн Frank Sinatra-ын дуулсныг нь, бас хэдэн цастай зурагнууд хавсаргачихсан байсан. Хамгийн анх сэтгэгдэл үлдээсэн хүн нь Freedom Writer.

Тэгээд л нэг иймэрхүү юм товшиж суудаг болоод жил гаран болчихжээ. Урьд нь ч бичдэг байсан л даа. Гэхдээ тэгэх нь ховор, сэтгэл зовоосон асуудлууд нь (өчүүхэн зүйлс, тэр үедээ л том асуудал шиг бодогдож, хүнд хэцүү санагддаг байж л дээ) дүүрээд ирэхээрээ хичээлийнхээ дэвтрийнхээ гол цаасан дээр сараачдаг байсан юм. Дараа нь тэгээд хогийн сав руу... Нэг хэсэг дууны үг зохиох гэж оролддог байж билээ. Газар аваагүй ээ тэр, хэхэ.

Яагаад бичдэг вэ гэж үү?... Магадгүй зүгээр л дуртай болохоороо... 

Бас дотор минь нуугдсан "би" оршин байгаагаа баталж, өөрийн орон зайг эзэлж, биежиж, бусдад мэдрэгдэж, бодогдож, "Би, энд, энэ цаг хугацаанд амьдарч байна. Чи, та нар харин хаана байна?" гэсэн дохиог бусдадаа илгээх гэж бичдэг.

Бас... Би нэг ангид байна( амьдрал дунд) гэж төсөөлье. Нэг бодлого бодлоо, эсвэл бодож чадахгүй байлаа(миний бодлууд, мэдрэмжүүд). Тэгээд өөрийнхөө гаргасан хариуг бусдадаа хэлж, бодсон аргачлалаа тайлбарлаж өгмөөр, бусадтайгаа зөвлөлдмөөр байдаг(хүмүүс юу гэж бодож байгааг сонсмоор)... Хүн болгон дээр очиж тайлбарлаж, ярилцана гэдэг их төвөгтэй, цаг ч гарзадсан ажил(хүн болгонтой ингэлээ, тэглээ гээд ярилцаад байж чадахгүй шүү дээ)... Тэгэхээр нь яаж бодсоноо самбар дээр биччихсэн. Тэр "самбар" нь миний блог маань.

Би чалчаа, гэхдээ хэзээ ч яриагаараа өөрийнхөө бодлыг энд бичдэг шигээ тодорхой, ойлгомжтой, "Миний хэлээд байгаа санааг өөрөөр ойлгоод байна уу даа?" гэсэн эргэлзээ багатайгаар бүрэн илэрхийлж гаргаж байгаагүй...

Ер нь бичээд ч бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй, бүх санаа бодлууд хоорондоо холбоотой, нэг нь нөгөөсөө нөхцөлддөг болоод тэр биз...

Нэг иймэрхүү л байна даа... Бичигчийн тухай дараа бичье дээ... Баяртай :).


start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
AEЯO

За баяртай :P

Oyuk & Zolboo

за, түр..

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

пока чики чав чүүс

Edelweiss

Хэхэ сайн жаал . Их тааллаа .. этр

Simple

Та нар тэр сүүлийн баяртай гэдэг үгэн дээр үгүй ээ мөн их анхаарал хандуулж байна аа? хэхэ. За баяртай, баяртайцгаа хүмүүс ээ :p

хэрэм (зочин)

нээх ухаантай хөөрхөн хүүхэд :)

Simple

Харин та нар маань... Яагаад, яах гэж бичдэг вэ? Блог миний хувьд тийм "самбар" юм байж, чиний хувьд?

Simple

Хэрэм : Гоё, магтдаг хэрэм... хэхэ :D

13

Зүгээр л сайхан байдаг..өөрийгөө олоход минь тусалж байгаа.

Винни

Блог миний хувьд яг би өөрөө хэн бэ? гэдгийг маань таниулж өгдөг юм шигээ...

Simple

Тийм, өөрийгөө олоход тусалж байгаа... :)

Арслантай авдар

Зүрх нь зөв цохиод байдгийм шүү энэ хүүхдийн

Bayaraa (зочин)

hehe ene blog gedgiig chin oilgohui hiih yum oldohgui odoohondoo bi ch dunkuurch l yawna ..gehdee ene blog geech yum chin minii bodloor hun uuriiguu tanij huniig ch tanij .. dotor bgaa ter huneech baga ch bolow busdad oilguulj chadah neg zuil l gej bodjiindoo ...

Шигтгээ (зочин)

Өөрийнхөөрөө байж
Өөр бусадтай үзэл санаагаа солилцох сайхан байдаг
Өөр ертөнцөд ирсэн юм шиг

~Lonely Wind*~

GOOD JOB! =]

Gorgeous

Надаа хааа хамаагүй л дээ бичээлээдийн кк

Атаархуу Азаа

Хүн болгон дээр очиж тайлбарлаж, ярилцана гэдэг их төвөгтэй, цаг ч гарзадсан ажил(хүн болгонтой ингэлээ, тэглээ гээд ярилцаад байж чадахгүй шүү дээ)... Тэгэхээр нь яаж бодсоноо самбар дээр биччихсэн. Тэр "самбар" нь миний блог маань.



энэ хэсэг үнэхээр надтай адил санагдлаа би гэхдээ өөрийнхөө хүссэн зүйлийг бичэж чаддаг гэж боддогоо яагад ч юм хэнээс ч хамааралгүй байдаг миний л ертөнц болохоор

***ЛуНа***

Нэг талаасаа би
харин нөгөө талаасаа миний хамгийн сайн найз...

...

Хамгийн чухал нь энэ доторхи хэн нэгнийг илчлэх хэрэгтэй ...

Lacrimosa

би зүгээр л... бичих сайхаан

Бөби

шинэковд таалагдлаа дараах.г нь ядан ядан хүлээе

chris (зочин)

орж ирээгүй удчихаж. Би эхлээд монголоороо сайн найруулгатай гоё бичиж сурая гэж блог нээж байсан. Одоо бол өдөр тутмын юм л бичиж бна даа :-)

Fanizuno

бичлэгээс чинь би заавал нэг юм эргэцүүлж бодоод гарахын энэ юуных вэ?

Sol@ce

Fanizuno

бичлэгээс чинь би заавал нэг юм эргэцүүлж бодоод гарахын энэ юуных вэ?

ухаантайх л байхдаа кк

тээд ер нь болоог бичдэг хүнүүс адилхан л зорилгоор бичдэг юм шиг санагддийн

H.Ray (зочин)

нээрээ зүрх нь зөв цохилдог хүүхэд шиг байгаан

??? (зочин)

Chinii shulegiig helnee

Simple

Бүгдээрэнд нь баярлалөөөө :D

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Сайхан сайхан....

Edelweiss

Шинэ бээгий шахаач сииимпл

~Freedom writer~

Хэхэ.....Цаг хугацаа ч хурдан өнгөрч бна шүү.
Би яг анхны сэтгэгдэл үлдээж бснаа мэддиймаа. Энд ямар ч цасгүй байхад нээх гоё биччихсэн бсан...

өөрөөрөө (зочин)

хэхэ бүгдийн уншлаа бүх commentуудйг нь ч гсн. шийдлээ ерөөсөө л блогтой болноо хэхэ ийм л юм бодогдууллаа даа

●Каталияа

Бас дотор минь нуугдсан "би" оршин байгаагаа баталж, өөрийн орон зайг эзэлж, биежиж, бусдад мэдрэгдэж, бодогдож, "Би, энд, энэ цаг хугацаанд амьдарч байна. Чи, та нар харин хаана байна?" гэсэн дохиог бусдадаа илгээх гэж бичдэг... /like/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)