Байдаг л нэг блог... : Миний 2010 он. Миний хавар, зун, намар, өвөл.

Миний 2010 он. Миний хавар, зун, намар, өвөл.

Миний 2010 он. Миний хавар, зун, намар, өвөл.

12-р сарын 30-ны шөнө. Надтай хамт аяга халуун цай, гарч “харанхуйд утаагаар нь гунигаа зурах” нэг ширхэг тамхи, Алсугийн “Зима” гэдэг дуу, том цонхоор, гадаах гэрэлд шаргалтан харагдах зузаан цас...

Энэ 365 хоногт юу юу болж өнгөрөв?

Чухал шийдвэр гаргах цаг минь ирсэн. “Миний л амьдрал, шийдвэр минийх, гарах үр дүн ч, хариуцлага ч зөвхөн минийх байг” гээд сонголтоо хийсэн. Төрснөөсөө хойш гаргасан хамгийн том шийдвэр минь байлаа. Магадгүй бас хамгийн зөрүүд нь... Өөрийнхөө зөв гэдэгт хором ч эргэлзээгүй явна.

Томоос том боломж олдсон. Тэр боломжийг алдар гавьяа болгож чадаагүй ч сургамж нь надад үлдлээ. Нөхөрлөлийн үнэ цэнийг, өөрийнхөө хэр хэмжээг улам бат ойлгож авсан. О... , чамд баярласнаа ахиад хэлье анд минь, тэр үед би чамаар ямар их бахархаж байснаа хэллүү, яалаа...

Аль дөрвөн жилийн өмнө эхэлсэн түүхэнд цэг тавьсан. Яг миний хүсэж байснаар минь болж тэр бүх мэдрэмжүүд инээмсэглэн дурсах гэгээн дурсамжууд болоод үлдчихжээ. Гэхдээ Д....., маш их зүйлийг ухаарахад минь, олон олон зүйлсийг ойлгоход минь тусалсанд чинь, тэр гайхамшигтай мэдрэмжүүдийг амсуулж, ийм яруухан дурсамжуудыг үлдээсэнд чинь баярлалаа. Чамайг үргэлж сэтгэлдээ гэгээнээр дурсаж явах болно, чамд зөвхөн аз жаргалыг л хүсдэг. Баяртай, гуниг минь гээд инээмсэглэе...

Хоёр анд маань эрдэм сурахаар алсыг зорьсон, ангийн найзууддаа баяртай гэж хэлсэн, шинэ хамт олны гишүүн болсон...

Хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөөсөн цаг мөчүүд минь... Гэртээ, Лицейгийн 257 тоот ангид, Prince coffee shop-д, Андуудад, Жүр үрд, New Orleans-д, Гандирсын ар талын модон сандал дээр, Одкогийнд, сургуулийн номын санд өнгөрөөсөн жаргалтай, инээд хөөртэй цагууд...

2010 он чи энэ гайхамшигтай хүмүүстэй намайг холбодог нандин холбоог улам батжуулж, олон гайхамшигтай хүмүүстэй танилцуулсан.

Баяр хөөр, гуниг, ухаарал, бахархал бардамнал, гэмшил ... өнгө өнгөөр сүлэлдсэн эгэл жирийн өдөр хоногууд... 2010 он чиний өдөр бүхэн чинь бурхнаас, хувь тавилангаас, өөр хэнээс, хаанаас ч юм надад илгээсэн 365-н гайхамшигт бэлэг.

Тэр бүхнийг илэрхийлэхэд энэ ганц бичиглэл даанч, дэндүү багадмаар...

2010-н он чи бид 2 ахиад хэзээ ч учрахгүй ч чи зүрхэнд минь үүрд хоногшин үлдсэн, дурсамжинд минь дандаа хамт байна. Баяртай, үүрд баяртай...

Гуравхан цагийн дараа ирэх шинэ ондоо аз жаргалтай байхыг бүгдэнд чинь ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хүсье.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

наааяс байнааа андааа

ZEO ^-^

Үр жүрэээ гэж ххэхэх

Simple

Photo by : Азжаргал Алтангэрэл :D
"Харанхуйд утаагаар нь гунигаа зурах..." quote be September Flower :D.
хэхэ

Bodolxon

suuliin udur genee? gunigtai bn

Аруунэг

он гарлаа гээд чи үхэхгү шүү дэй бүх зүйл хуучнаараа үргэжлнэ.. 11 ондоо 10 оноос илүү гоя сайхан байхыг хүсье

баярын мээнд

june (зочин)

оюутан байхад Жүр үрт өдрийг бардаг байж билээ хэхэ. Андууд гэж нөгөө андууд мөн үү? эдэр кк. Шинэ ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!

Ицми

баяртай... этр гээд к

2011 онд аз жаргал гүсий...

Edelweiss

Аз жаргал хүсье анд минь
Гайхалтай хүмүүстэй танилцсан гэнэ . Тэр хүмүүсийн нэгэнд би багтаж яваан болов уу? хэхэ
Сайхан бичиглэж эээ

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

шинэ оны мэнд

Sunshine (зочин)

Bayr boloh gej bhad hun uyraagaad sonin bolgojhimmm...kkk. Ter neg ohinoos bolj mi nz ahij bitii shanalaarai zao! kkk

Борооны дусал ^-^

2011 оныг илүү их дурсахаар тийм дурсамж үлдээгээрэй
Алдагдсан нэг минут бүр эргэж олдохгүй

~Freedom writer~

Шинэ оны мэнд...

13

Баяртай...............сайн уу 2011

Odidas! (зочин)

Зүгээр л гайхалтай.....,,,
Сэтгэл бүр хөдөлгөчихлөө яг л тэр цаг хугацаанд очсон юм шиг. Чамд нэг юмыг баттай амлаяа одооноос эхлээд найз нь оньгооны түүврээс хальж гарнаа :p (нэрнээс минь таниж байгаа байлгүй дээ!)

Odidas! (зочин)

Уншаад хамгийн түрүүнд миний сэтгэлд бодогсон зүйл бол "Өглөө эртийн гудамж"!

zochin (зочин)

za bi chinii fan bolchloo. holbombogoos oor zuiliin fanat bolj bgagui hun shdee bi chn hehe. ee dee ene blogchdiig uu

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Нээрээ л энэ блогчдыг уу..
Хэхэ сайхан бичжээ. Анд минь, миний цөөхөн орж гардаг блогын нэг чиний блог юм шүү дээ
Ёстой гайхалтай, би чамайг таньдаггүй бхдаа шүтэж биширдэг бсан, одоо ч гсэн хэвэээрээ шүү

Simple

Оодидааас! : Танилгүй яахав ээ, анд аа. Зиа амласан шөөө хэхэ
Зочин : Фен нь ч бас хаашаа юм дээ, хэхэ, чиний бичсэн бусад сэтгэгдлүүдийг уншсаан, ямартай ч таалагдаж байгаад баяртай байна өөөө :).
Шүлэгч цэцэг : Юу вэээ? Уг нь би чамайг шүтээд байгаашд? Ийм юм байж болдымуу? гэж мэгээд хэхэ. Яасан сайхан урмын үг вээ, баярлалөөө :)

lilo (зочин)

sayhan l on garch bsn odo barag talda orsn yvj bh yum kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)