Байдаг л нэг блог... : Бонсай, захидал хоёр...

Бонсай, захидал хоёр...

Жирийн л, он жилүүдийн турш цагаан будгаар олон дахин будсаар зузаан давхарга тогтсон модон хүрээтэй цонхны цаана тавцан дээр нь тавьсан жижигхэн мод харагдана. Яг л өнө удаан жил ургасан аварга том, мөнх ногоон агч мод шиг харагддаг хэрнээ гурав, дөрөвхөн тохой өндөр бяцхан мод. Цагаан өнгөтэй, ирмэгийнх нь дагуу ямар нэгэн навч, ургамал мэт хээ товойлгож хээлсэн гар хийцийн хавтгайдуу саванд хийсэн энэ мод яг эндээ, энэ цонхны тавцан дээр таван өвөл, хавар, зун, намрыг үджээ.

Эсрэг талынх нь байранд амьдардаг олон хүн хэн нэгэн нүдэнд дулаахан бүсгүй энэ ургамлыг услахдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан бодолд автаж байхыг нь ганц удаа ч болов харж байсан биз.

Тэр анх энэ модыг нэгэн танихгүй охин авч ирсэн өдрийг сайн санадаг. Бүсгүй тэр үед арван долоотой жаахан охин байлаа. Тэгэхэд одоо энэ үзэсгэлэнт мод байгаа цонхны тавцан хоосон байдаг, тэр дээр нь гарч суугаад доошоо, тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүд, хүүхдээ салхилуулж буй ээжүүд, нааш цаашаа явах хүмүүсийг харангаа хөгжим сонсоод суух их дуртай байж билээ. Яагаад ч юм нэг л гунигтай байдаг, тэгж гуниглахдаа өөрөө их дуртай байсан санагдана. Олон хоног үргэлжилсэн усан бороотой нэг өдөр бас тэгээд л сууж байхад нь хаалгыг нь тогших чимээ гарсан. Яг тэр үед ямар дуу сонсож байснаа хүртэл сайн санадаг. Шөнийн галт тэрэг хамтлагийн Цэнхэр Шувуу гэдэг дуу.

Яагаад ч юм Хэн бэ? ч гэж асуулгүй хаалгаа тайлахад нь гартаа энэ модыг барьсан, улаан өнгийн юүдэнтэй цамцтай нэг охин Мөн байна!” гээд инээмсэглэн зогсож байсан. Тэр гайхаж :

- Юу мөн гэж? Хэмээн асуухад нөгөө охин нэг гараараа цамцныхаа юүдэнг арагш буулгангаа :

- Чи мөн байна аа. Яг чам шиг хөөрхөн охин гэсэн, чи мөн байна. Энийг нэг залуу чамд дамжуулаад өгөөч гэж гуйсан юм. Энэ мод гоё байгаа биз? Хэн гэдгийг нь асуух хэрэггүй ээ, би ч танихгүй. Зүгээр л сая гудамжинд явж байхад минь тааралдсан юм. Энэ дугтуй уг нь модноос өлгөөтэй байсан юм, бороонд норох гээд байхаар нь би аваад халаасандаа хийчихлээ л дээ.

Тэр охин ингэж нэг амьсгаагаар дуржигнуулах завсраа түүнд бяцхан мод, хөх өнгөтэй дугтуй хоёрыг өгчихөөд үг дуугарахын завдалгүй шатаар уруудаад явчихав. Араас нь дуудах сэхээ авалгүй хэсэг алмайрч зогссоныхоо дараа Хүүе, хүлээж бай даа гэж хашгирсан боловч, тэртэй тэргүй холдчихсон байсан хөлийн чимээ нь улам бүдгэрсээр алга болсон.

Ийм гэнэтийн зүйл болсонд гайхаж, эргэлзсэн хэвээрээ, бяцхан модыг одоо ч байгаа тэр байранд нь тавьчихаад зориг муутайхан задалж байсан тэр дугтуй одоо ч түүнд хадгалаатай байгаа...

Сайн уу?

Үнэндээ чиний тухай би бараг юу ч мэдэхгүй...

Гэхдээ л чи надад нэг л танил дотно санагддаг. Дурсамжууд шиг, борооны үнэр шиг, анхны цас шиг, хуучны уянгалаг дуунууд шиг, жаахан байхдаа дуртай байсан чихэр шиг...

Чи миний дуртай бүх л дуунуудыг надтай хамт дагаад дуулж чадах юм шиг, хамт хөл бөмбөг тоглоод эрэгтэй хүүхэд аятай гүйж явах юм шиг, жижигхэн суурин хүрдэг эл хуль зам дагаж хэдэн километр хамтдаа алхсан ч яриа тасрахгүй хөгжилдөж явах юм шиг, хүнд хэцүү үеүүдэд чи л дэргэд минь байж, урам зориг өгөх юм шиг л...

Бас чи энгийн хэрнээ их нууцлаг, өөр байдаг. Цэлмэг шөнийн тэнгэр шиг, сюрреалист зураг шиг, хайку шиг, пост-рок шиг...

Чиний ертөнц цэвэр тунгалаг, эмзэгхэн, тэнд чи өөрөө яаж ч хичээгээд, хичнээн ч олон зураг зурж, шүлэг бичээд ч бусдад мэдрүүлж, ойлгуулж чадахгүй мэдрэмжүүд дэндүү олон байдаг байх, тийм үү? Чи тэр бүхнийгээ энэ амьдрал дунд хамгаалж үлдэх хэрэгтэй, тийм болохоор чи бага зэрэг ганцаардмал, бас ихэмсэг санагддаг байх.

....

Энийг зүгээр л чамд өгмөөр санагдсан юм, чамд таалагдах байх аа. Үүнийг бонсай гэж нэрлэдэг. Бонсай гэдэг нь модны жижигхэн хэсгийг байнгын арчилгаа, ажиллагааны үр дүн өөрийн хүссэн загвартай мини мод болгож ургуулдаг японы уламжлалт урлаг. Норвегийн агч модыг бонсай болгочихсон байгаа нь энэ. Мөнх ногоон мод. Навч нь гоё хэлбэртэй, бас өвлийн улиралд навчаа гөвөөд чамд гунигтай санагдуулаад байхгүй учраас энэ модыг сонгосон юм. Яаж арчлахыг нь удахгүй чамд өөрөө зааж өгнө өө.

Түр баяртай...”

Дугтуй доторхи цаасан дээр цэвэрхэн бичсэн байсан эдгээр үгсийг тэр нэгд нэгэнгүй цээжилтлээ уншчихсан.

Эхлээд түүнд их хачин санагдаж билээ. Хамт хөл бөмбөг тоглоод эрэгтэй хүүхэд аятай гүйж явах юм шиг гэнэ шүү, бас уран сэтгэмж сайтай нөхөр байх нь... Пост-рок шиг ч гэж байх шиг, пост-рок гэж ямар ч хөгжим байдаг юм... Намайг яаж ч харахаараа ганцаардмал гэж хардаг юм... Бас толгойг минь эргүүлэх гэж хөөрхөн романтик арга сэтгэжээ...гэх мэт янз бүрийн бодлууд хөвөрч байлаа. Гэхдээ л тэр баярласан, бас уярсан юм. Нээрээ ч тэр бяцхан мод охинд маш их таалагджээ. Тэр бүрхэг, баргар өдөр тод ногоон өнгөтэй энэ жижигхэн зүйл гэрт нь, бас сэтгэлд нь гэрэл, дулаан нэмэх шиг санагдсан.

Долоо хоног... Нэг сар... Хоёр сар... Түүнийг хүлээгээд л, хүлээгээд л байлаа. Эхлээд зүгээр л ямархуу хүн байгаа нь сонирхол төрүүлж, тэр таавартаа хариу авах гэж хүсэж байлаа. Хүлээсээр, хүлээсээр, нэг мэдэхэд яагаад ч юм, уулзмагцаа л тэвэрч аваад Ямар удаан хүлээлгэдэг юм бэ? гэж гомдолломоор ч юм шиг санагддаг болов. Пост-рок сонсох дуртай болов. Бонсайгаа маш сайн арчилж сурав.

Бас явсан газар бүртээ түүнийг нууцхан эрдэг болжээ. Өөрийг нь хараад догдолдог, тийм зүйл сэдэж мэдэхээр өвөрмөц хэн нэгнийг, тэр цаасан дээр байсантай ижилхэн цэвэрхэн бичигтэй хүнийг... Бүхэл бүтэн жил хүлээхэд тэр ирсэнгүй. Яг түүнд энэ бонсайг авчирч өгсөн 6-р сарын 15-ны өдөр бүр ч их догдлон хүлээжээ. Бас л ирээгүй. Дотроо түүнд ямар их гомдож байв аа?...

Одоо тэр түүнийг ирэх болов уу гэж найдаж, яагаад ирээгүй юм бол хэмээн толгойгоо гашилтал бодож өөрийгөө зовоохоо больчихсон. Тэртэй тэргүй одоо үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх тэр хүнээ олчихсон, яагаад ирээгүйг нь байж болох бүх хувилбараар бодоод үзчихсэн юм чинь.

Гэхдээ л...

start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
ZEO ^-^

Bi 2dahi unshigch n bhaadaa te setgegdeleech mssngrr heltsendee hehehe :p

Sol@ce

сэтгэл хөдлөөд бүр сонин болчлоо

13

Баярласан бас уярсан..гэхдээ л тэр ирэх болов уу

Simple

Ширүүн мөндөр : Чи 3 дахь нь аа хэхэ.
Тайтгарал : :D
Цэнхэр шувуу : Чи Цэнхэр Шувууг сонсч байсан болохоор нь баярласан тээ? :)

13

гоё бичлэг нэмсэнд нь..бас нөгөө талаараа миний нэр байгаа болохоор сэтгэлд дотно санагдсан..дахин дахин уншиж байгаад гарав..

Simple

Анхаарч уншдаг, урмын үг бичдэгт чинь баярладаг шүү :)

Аймааар иртэй хутга

ямар гоя бичээ вэ ? Цэнхэр шувуу гээл гарангуут би шууд Цэнхэр шувууг бодлоошдээ ккк

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Чи ёстой мунддаг !

Musician

зүгээр мэнд мэдсиймаа хэхэ

Edelweiss

Хммм санааа алдтал авлаа даа чи ...
Хэрвээ надад хэн нэгнээс ийм бэлэг ирвэл . Тэгээд надад хэзээ ч өөрийгөө мэдэгдэхгүй бол ...
Гашуудмаар юм ...

~Lonely Wind нь бнөө (зочин)

үнэхээр сайхан бичлэг байна
ийм бичлэг удаан хүлээлээ этр

Гий

Hehe,neeree bonsaitai bolmoor sanagdaad baina!ter hurgej ugdug ulaan ungiin "yuuden" tei malgaitai ohin neg garaaraa malgaigaa buulgadag heseg n goy sanagdaad,chi yag harj bgad bichsen boluu gemeerim.Teheer n bi bas harlaasht :)) tegehdee zahiandaa huvaaltsmaar bgagaa,huvaaltsaj bgaagaa iim tod bichchiheed yagad bhgui boltsim bol?hmmm.,
hehe hervee hureed irtsen bol bichleg muuhai boloh bsn ch yum boluu...,hehe?

AEЯO

Би их залхуу хүн гэдгээ энэ блогт орж ирэхдээ л дахин мэдрэх юмдаа :P

FC

дараа орж ирж уншинаа ок хэхэхэ одоо би нь амжихгүй нь хэхэхэ

neci (зочин)

yaagaad ireeguim bol?? simple????? :)

Edelweiss

нөгөөөөдөх нь үхцийнмааа ....

ZEO ^-^

үгүй ээ юун үхэх андуурцан ч юм билүү хэхэх гэж наа чинь хэлсийн тгд ? тэмдэгтэй дуусгасымаа

Simple

Хутга : Тэгээд цэнхэр шувуу гэж бичиж байхад галт шувуу бодхымуу ямар? гээд бхгүй юу хэхэ
Шүлэгч цэцэг : Чи өөрөө л мундаг байх хэхэ
Хөгжимчин : сайн уу? хэхэ
Нууц нүд : :)
Ганцаардсан салхи : Баярлалаа
Гий : Чамд бас харагдсан бол бичиж байгаагийн маань хамгийн сайхан нь тэр :). Ингэж тодорхойгүй орхиод, уншсан хүмүүсийн төсөөлөлд нь илүү их орон зай үлдээх нь гоё санагдсиймөө...
Аеро : Бичлэг хийгээч залхуу хог минь нтр гээл байдаг, өөрөө гэтэл... хаха :p
Ээфсий : Тэгээрэй хө
Сувдаа : Яааасан ч байж магадгүй ээ :D.
Сээкрэт, Мөндөр 2 2уулаа худлаа яриад байгаарай, Аймаар шалиг залуу байж таараад наад охин дээр чинь очихоосоо өмнө өөр охинтой болцын... гээд бхгүй юу хэхэ

Tuugii

гоё бичэжээ... ёстоо бахрахмаар хүүхэд шүү ххэ:)

Хариука

чи нээрээ нэрээ солихгүй юмуу өөрөө их ичимхий байхаа тээ гээлүү надаа лав симпл санагддаггүй шүү гэж мэгээд

Simple

Моорфи : Баярлалаа хөгшөөн хэхэ
Хайруука : Хэхэ, солихгүй байх өө... :D

HeartBeat's (зочин)

bi 2dahi unshigch ni bhgvi yu hehe

minii bodol shu (зочин)

zuger l magadgui ter edgereshgui hund ovchtei bsan yumu bolov u? times tuuniig zovoohiig huseeguide l ireegui bha hehe

Simple

Зүрхний цохилт : Гайхуулаад байна уу гүй юу? гэссс хэхэ
Миний бодол : Яасаннннн ч байж болно оо :)

Энхзаяа

Bonsai-tai hamt zurkhee uguud yavchihjee .. :)

Сансрын нисгэгч

Үнэхээр сайхан бичжээ

arolob

Сэтгэл хөдөлж байна. Сайхан бичлэг болжээ

Бөби

:D

Гүнжид дурласан мэлхий ๏(◕‿◕)๏

goy blog bn manaihaar zochilj setgegdlelee uldeesend bayarlalaaa

TigerFish

пайййййй ямар гоё өгүүллэг вэ!!!

FC (зочин)

өнөөдөр блогт орлоо хэхэ уншлаа гоё бичсэн гоё бичлэг зүгээр л миний сонсдог тэр дуунууд шиг гоё.... зүгээр л миний дуртай цэцэг шиг тийм гоё..... зүгээр л миний хүлээдэг тэр бороо шиг гоё.

zochin (зочин)

oo yanaa ymar sonin medremj toruulchihvee. uneheer goy bolson bn gj heleheer neg l engiin bolchih geed bhin. yu gj magtahaa ch medehgui bn humuusee help me!

Edelweiss

Би чамд хайртай гэж хэлмэээр л бээгий гэсс мимими хөөе нэгж алга тэгжаагаад ...

...Shake...

хөөрхөн өгүүллэг байна

ЛолитА

Гоё өгүүллэг вшд...Нээрээ нөгөө залуу нь яасын болоо? шаналгаатайн ийн ккк....

крафти

ахынхаа залуугийн явдалыг битий хүнд дэлгэж бай гэж хэлээ биздээ нтр /гоё гэхэд багадмаар бичсэн байна сайн жаал/

Бөби

Simple хүний үзэг нь нойтон....схан байлаа уншихад

агаар

сонирхолтой юмаа. ирдэггүй нь бүр гоё. уншж эхэлчээл за ингээл сүүлдээ ирниз гэж боджийсон чинь ирсэнгүй ашгүй гёо гоё

Simple

Сэтгэгдэл бичсэн хүмүүстээ баярлалаа...
Агаар: Харин надад ч гэсэн ирээгүй нь дээр санагдсын хэхэ

Sassy (зочин)

ЯААЯ аймар гоё бичсэн бээшд. Манай Simple ч лагиймаа. Дурласан хүн ийм болдийн байна :P

talst (зочин)

joohon haramsaltai l yum uuriiguu heleegui bolohoor

H.Ray (зочин)

хммм хүнийг ингэж хүлээмээр санагдчихлаа, гэхдээ ирэхгүй бол зөндөө л уйлах байх даа :-)

өөрөөрөө (зочин)

өөөө хайран сайхан 1жил.... хммм хэхэ

Зочин

“Сайн уу?

Үнэндээ чиний тухай би бараг юу ч мэдэхгүй...

Гэхдээ л чи надад нэг л танил дотно санагддаг. Дурсамжууд шиг, борооны үнэр шиг, анхны цас шиг, хуучны уянгалаг дуунууд шиг, жаахан байхдаа дуртай байсан чихэр шиг...
БҮҮР ГОЯ.

Simple

Баярлалааа хүмүүс эээ... :)

царцаа намжил (зочин)

zahia bichne gdg ni ooroo romantic yumaa. msg bichihees shal oor gsn. hahaha. yadaj l bichgiin hevees ni huniig bas unelj boloh bha. sonirholtoi goe bichleg bna. amjilt husie chamd

Э.Бүжинлхам (зочин)

Одоо үүнийг уншихаар, чамайг мундаг гэхээс илүү хоолой л зангираад, зангираад л... Залгих гэхээр нэг л болж өгөхгүй байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)