Байдаг л нэг блог... : Эргэж ирсэн нь...

Эргэж ирсэн нь...

Зуны цэлмэг, дулаахан шөнө. Түшиг зуслангийн байшингийнхаа хоёр давхрын тагтан дээр тамхилаад зогсож байлаа. Ээж нь томилолтоор явчихсан учир саяхнаас аав нь гээд гэнэт гарч ирээд хамт амьдрах болсон энэ хүнтэй хоёулаа үлдээд долоо хоножээ... Тамхины утаатай нь хамт бодол баагина...

Дөнгөж хорин хэдхэн настай эхнэрээ нялх хүүхэдтэй нь орхиод явж чадсан хүн бүхэл бүтэн арван найман жил сураггүй байсныхаа дараа бүх юм сайхан болсон хойно ичих ч үгүй эргээд ирж чаддаг л юм байна...

Тэгээд бас болоогүй ээж бид хоёрын хооронд орж, намайг ингэ, тэг гэж сургах санаатай. Тэрэнтэй тэрэнгүй өөрийгөө аваад явчих зөв хүмүүжил олоод авсан, хүнээс дутахгүй чадалтай, ухаантай болсон хойно их юмаараа гийгүүлж дээ...

Энэ амьдралыг босгох гэж, муу ээж маань яаж зүдэрлээ, би ч бас овоо юм үзсэн. Балчир байхад минь хойд эцгийн гар харуулахгүй гэж бас ямар их зовлоо. Эр хүний өмөг түшиг дэндүү ихээр үгүйлэгдсэн үеүүд ч зөндөө л байхад ээж маань ганцаараа зүтгэсээр ирсэн. Одоо би ээждээ түшиг болоод явж чадахаар болсон, бид хоёрт дутах юм алга. Хэрэгтэй цагт нь модоо усалж, тордоогүй байж одоо жимсийг нь хүртэх санаатай... Энэний банкинд байгаа хэдэн халтар цаастай цаасгүй одоо болно дог. Машин авч өгөх юм гэнэ ээ, бас. Энэний балиар мөнгөөр авсан машиныг унаж явснаас хөлгүй болсон ч мөлхөөд явах минь дээр биз....

Ээж маань насны эцэст хань болох нэг сайн хүн олоод авбал амьдрал тэгшрээд яг сайхан болох гэж байтал... Ээж яагаад энэ новшийг эргэж ирэхийг нь зөвшөөрсөн юм бол доо? Дэндүү уужим дотортой, сайхан сэтгэлтэй хүн шүү... Гэтэл энэний байж байгааг... Ээжийг зовоож дуусаагүй л... Миний эзгүйд ээжид гар хүрж ч мэдэхээр янзтай... Новш юм даа, энэ муу... гэх мэт бодлууд эргэлдэж уур нь хүрэх, оройн сэрүүн тунгалаг агаарт дотор уужрах хоёр зэрэгцэж нэг л сонин мэдрэмж төрүүлнэ...

Энэ хүнээс болж хичнээн зовсон бол...Хэдхэн сарын өмнө би зүгээр нэг хөөрхөн царайтай охиноос салчихаад хичнээн шаналж, шалдаа бууж явлаа даа? Гэтэл хэдэн жил ханилсан, хамтдаа бүхнийг туулна гэж итгэсэн хань нь хаяад явахад ямар хэцүү байсан бол доо... Дээрээс нь би гэж юугаа ч мэдэхгүй нялх амьтан аавыгаа нэхээд л...гэж бодохоос гол нь зурагдах шиг болж, нүдэнд нь нулимс цийлэгнэх шахав.

Яг энэ үеээр тэр хүн бие засахаар байшингаас гарахдаа түүний тамхины цогийг харчихав. Мэдээж, дөнгөж арван наймтай залуу энэ хорт зуршлаа ээжээсээ нуудаг. Тэр өөрийнхөө болгоомжгүйд бага зэрэг харамссан боловч хор шар, бардам зан нь дийлж, тамхиа улам шуналтай сороод, утааг нь дээш үлээв. Нөгөө хүн:

- Яаж байгаа чинь энэ вэ? гэхэд :

- Та өөрөө харахгүй байна уу? Ээжийг ирэхээр хов зөөгөөд гоншигоноод байхгүй байлгүй дээ гэж хэгжүүн хариуллаа.

Тэр хүн өөртэй нь тун төстэй. Өндөр, чийрэг, царайлаг, тас хар үстэй, ногоон нүдтэй... Түүнтэй тийм төстэйдөө дургүй нь хүрнэ. Гэхдээ тэр нүдэнд хүйтэн, зэвүүн царайтай. Ногоон нүд нь шилээр хийчихсэн юм шиг хиймэл харагддаг. Бас эелдэг аашилж, тогтуун тайван хөдөлж, ярьж байгаа нь, ээж рүү нь инээмсэглэж байгаа нь, өөрт нь эцэг хүн шиг өгөөмөр загнах гэж оролдож байгаа нь ч зэвүүн царай, булчин шөрмөс нь зангирсан биед нь зохихгүй, хиймэл харагдана. Яг л хумсаа нуусан муур шиг.

Аав нь бие засахаар явсангүй, буцаад байшин руу гаа орлоо. Хаалга тасхийтэл хаагдаж, түүний хөлийн хүнд чимээ байшинг доргиох шахан шатаар өгсөж, эцэст нь тагтны хаалга нээгдэв. Хаалгаар шар гэрэл гадагш зурваслан тусч, дотор нь аав-ынх нь сүүдэр үзэгдэхэд тэр эргэж хараад, тагтны хашлагыг налан зогслоо.

Ахиад түүнтэй хэрэлдэх нь. Тэр уг нь хүнтэй муудалцах дургүй. Гэхдээ ээжийнхээ дэргэд л биш бол энэ новшийн хорыг малтаж, янзыг нь үзэх хэзээд сайхан, таатай мэдрэмж төрүүлдэг. Аавнь тун шалмаг хөдөлгөөнөөр амандаа зуусан тамхийг нь аваад доош чулуудаж, түүнийг тас хийтэл алгадаад авав. Түшигийн уур буцалж, түүнийгээ дарах гэж хичээж байгаа нь энэ гэмээр удаан боловч, зуунги өнгөөр ярьж эхэллээ...

- Чи сонсож бай, новш минь. Би ээжийгээ бодоод л чамайг тэвчиж байгаа болохоос би чамайг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш шүү. Чи ч зальтай муу новш юм даа, ээж юу бодож чам шиг амьтныг эргээд ирэхийг зөвшөөрсөн юм бол доо. Бүхэл бүтэн арван найман жилийн дараа шүү... Чи эр хүн юм уу, зүгээр нэг доороо унжуургатай новш юм уу? Хэл дээ? Чиний эцэг гэж ер нь юу байсан юм? Чам шиг ийм амьтны зулбасга гэдэгтээ гутарч... гээд үгээ дуусгаж амжаагүй байтал дөч эргэм насны бадриун эр түүнийг өмнөхөөсөө улам хүчтэй, унатал нь алгадав.

Аль аль нь уурандаа дэлбэрэх шахсан байлаа. Түшиг хурдан босч ирээд түүний нармай дунд нь зангидсан гараа буулгав. Эцэг нь зөрүүлж цохиход Түшиг ахиад унаж, унахдаа хаалганы хүрээ мөргөж, хөмсөг нь сэтэрчихлээ. Шүд зуун босч ирээд эцэг рүү гээ ахин дайрсан боловч түүнд гар ч хүрж чадалгүй, хэд хэд хүчтэй дэлсүүлээд толгой нь дүйрч, хөл дээрээ тогтож чадахгүй болоод унахдаа чадал тэнхээ нь барагдсан боловч уур хилэн, үзэн ядалтын гал нь дүрэлзэж дуусах яагаа ч үгүй, энэ бүхэн яаж төгсөхийг Түшиг гадарлах ч үгүй байв.

Түүнийг орхиод доош бууж буй хөлийн чимээ, өөрийнхөө судасны лугшилтыг сонсож, цусныхаа бүлээнийг мэдэрч хэвтэх зуур нь Түшигийн толгойд нэг бодол гулсан орж ирэв...

Хэсэг байзнаад тэр босч, өрөө рүү гээ орж, гар утсаа аваад найз руу гаа залгалаа. Уг нь энэ хавийн хөвгүүдийг дуудаж болно. Хийх юмгүй сэлгүүцэж явдаг танил хөвгүүд зөндөө бий. Гэхдээ тэднээс тусламж хүсэхгүй хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, тэнэг юмнууд сагсуурч байгаад хүн алчихаж мэднэ. Хоёрдугаарт, гэр бүл доторхи асуудлыг хамаг амьтанд дэлгэж ээжийгээ, өөрийгөө шившиг болгохыг хүссэнгүй. Гуравдугаарт, тэр тэдэнд итгэдэггүй, нэгийг нь ч жинхэнэ найзаа гэж боддоггүй учраас тэднээс тусламж хүсч сул дорой байдлаа харуулахыг хүссэнгүй. Дөрөвдүгээрт, өөрийнхөө найзуудыг бусад хөвгүүдээс илүү хүчтэй, зоригтой, ухаалаг гэдэгт итгэж байлаа.

Найз нь утсаа авлаа.

- Байна уу?

- Байна, байна. Билгүүн ээ, чи хаана байна?

- Гэртээ байна, яасан? Яагаад байдгаараа амьсгаадчихаа вэ? Чи өөрөө хаана байгаа юм?

- Лагер дээрээ л. Энд харин нэг юм болоод... Чи Батукаг аваад хүрээд ирж чадах уу?

- Нөгөө муу п**** юу? Одоо очлоо. Байж байгаарай... гээд утас нь тасрав.

Билгүүн утсаа таслаад юу хийж байгааг тэр маш сайн мэдэж байлаа. Үй зайгүй андууд, Түшигийн төлөө юу ч хийхээс буцахгүй, дээрээс нь түргэн зантай хүн. Сая юу болсныг Түшигийн ярианы өнгөнөөс ойлгосон, одоо дэлбэрэх шахаж байгаа. Тэгээд аавдаа худал шалтаг зохиож хэлээд, машиных нь түлхүүрийг авч гарах замдаа Батука руу ярьж, юу болсныг хурдхан тайлбарлаад, хурдан гараад ир, очоод авлаа гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр эднийх рүү хар хурдаараа довтолгоно. Хамаагүй давхиж байгаад осол гаргачих вий дээ гэж санаа зовохдоо Билгүүн рүү залгаж Яарах хэрэггүй шүү, зүгээр. Болгоомжтой яваарай гэж хэллээ.

Хориод минутын дараа хар хөх өнгийн Марк-2 машин давхин ирж, байшинг нь мөргөх шахан тоормозлоод, дотроос нь хоёр залуу бууж, байшин руу гүйлдэн оров. Тэр хоёр хаалгыг хүчтэй савж онгойлгоход яг хаалганы өөдөөс харсан буйдан дээр сууж байсан эр босч зогсов. Энэ үеэр Түшиг ч яг нэгдүгээр давхарт бууж ирж таарлаа. Найзынх нь нүүр юу ч үгүй хавдаж, хөмсөгнөөс нь авахуулаад шанааг нь даган цус урссаныг хараад Билгүүн нөгөө хүн рүү үг дуугүй дайрч, араас нь нөгөөх нь дагалаа... Түшиг ч бас...

Олон жилийн дараа гэр бүлдээ эргэж ирсэн нь удахгүй түүний хорвоогоос үүрд явах шалтгаан болно гэж тэр эр мэдээгүйтэй адилхан өөрт нь хүлээн зөвшөөрөгдөөгүй эцгийнхээ өмнө хүчин мөхөстөхгүй гэдгээ, ээжийгээ, өөрийгөө түүнээс хамгаалж чадна гэдгээ л харуулъя гэж шазуур зуусан нь юунд хүргэх байсныг ч хөөрхий хүү мэдээгүй...

Амьдрал яаж ч эргэж болдог...

 

start=-12 , cViewSize=50 , cPageCount=1

38 сэтгэгдэл:

null
Sindrom (зочин)

Yostoi olon um bodogduulchihlaa... Uneheer goyo bichsen baina

FC (зочин)

Ямар аймэр юм бэ үнэн биш л байгаасай билээ
/нүдэнд харагдтал сайхан бичжэээээээ/

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

зиа аймаар нойрмог юм энэ айр урт бичлэгийг уншчаад унтлаа :р

Иргэн Балбар

өөө гоя гоя

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

зиө ямарчилэйсэн уншиж дуусгалаа... нэг юм санаанд ороод бичих гэсэн боловчиг хэл ам эвэлж өгөхгүй дээрээс нь айр балиар нойрмог байнаа унтлаа сайхан амраарай яасан ч орой шахаж байхым хэд ч болжаам :р

Odidas! (зочин)

Сайхан байна оо сайхан байна өөр юу ч хэлэхэв дэ

srk (зочин)

uu ene lag goe bichicheed yasn muuhai duuschwaa

srk (зочин)

er n bolieo tosgol n unendee taalagdahgui bn er n yaagaad ingej togsgoj bgan be???!!! enend urgeljlel hiiwel yasiin ntr kk

anu (зочин)

хэлэхч үг алга төгсгөлөө арайл аймар хийчжээ.. тэгээд эцэг нь үхээд.. хэхэ

chanaga (зочин)

hehehe zaaz gertee ochij bgd duusgii za ehluuleed orhiloo

mep

төгсгөл нээрэ санасанд хүрсэнгүй уг нь өөр хүлээлт байсын гэхдэ яг ямар гэдгийн хэлж мэдэхгүй байна

Simple

Синдром : Баярлалаа... :)
Ээфсий : Угаасаа шал зохиомол шүү дээ.. хэхэ
Мөрөөдөл : Хэхэ, за, хэлэх юмаа дараа хэлэмц
Балбар : Баярлалаа...
Одидас : Тэрийг алгасч уншиж л байдаг чи нээрээ... хаха :p. Тайнкс хөгшөөн.
Срк : Энэ угаасаа дараа нь засагдаж магадгүй ээ... ЗҮгээр л нийтэлчихсэн юм.
Ану : Яадын гоёшд >:)
Чанага : Айл хүндрүүлээд... болиорой чи хаха
Меп : Мммхмм... Би бас бодоод л байгаа...

Зочин

чаддагаараа гоя бичжээ
гэхдээ таалагдсангүй
сэтгэл өвтгөмөөр...
чамаас дандаа гэгээлэг юм хүлээдийшд этр

13

whaaaaat..?? Тайлалыг нь мэдмээр байна..аав нь яагаад орхиж явсан яагаад эргэж ирсэн гээд л..

zochin (зочин)

shine bichleg bn shd bayrlalaa. ziwuun bolson bn hehe

Simple

Зочин : Зүгээр ээ, ямар жинхэнээсээ ийм юм болж байгаа биш дээ, хэхэ. Би харин арай өөрөөр бичиж үзмээр санагдаад... Өмнөх бичсэн юмнуудаа харсан чинь хоорондоо нэг л адилхан, нэгэн хэвийн болчихсон байсан. Тэгээд цаашаа дандаа л тиймээрээ бичээд байх уу? Үгүй эээ гэж бодоод... хэхэ
Цэнхэр Шувуу : Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л бодог гэж бодоод л... :)
ZOchin : Баярлалааа :)

neci (зочин)

hairan zaluu nas..shorond orloo shd...durvun zaluu nas um baina...3 zaluu tegeed eej ni...huurhii eej ni.....

ZEO ^-^

Их юм бодогдуулкаал зүэр ингэж дуусгах гээд байдын хэхэхэ хүндрэл учруулсымуу дугараарай хэхэхэхэ :P

Edelweiss

хэхэ гоя өгүүллэг бна Гэхдээ цаашаа юу болох нь их л сонирхолтой юм . Одоогын залуум их огцом ууртай болжээ этр мимими

Lacrimosa

хмм нээрээ аав нь яг юунаас болж явсаныг нь мэдмээр санагдаж байна

ulaan (зочин)

ер нь бол дажгүй бичжээ

Lacrimosa

миний нэг таньдаг найзын маань хамаатны залууг хойд эцэг нь хутгалаад аласан хүн гэдэг дэндүү харгис юм

Эрдэнэбаатарын Бүжинлхам

хэхэ би чамд хэд хэдэн сана дэвшүүлсэн ш дээ, залуу ;) үргэлжлэл бавуул гоя

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Энэ өгүүллэг надад их таалагддын

Simple

Нэси : Харин тийн, ээж нь хамгийн хэцүү нь...
Ширүүн мөндөр : зөөз... :p.
Сээкрэт Аая : Хэлээд юу гэх вээ... нтр гээд хэхэ
Лакримоса : Тххх. Би өөрөө ч тэр талаар яг таг ийм тийм гэсэн юм бодоогүй ээ...
Романтик Театр : Баярлалаа
Шүлэгч цэцэг : Аанхаан. Дэлгэрүүлээд, үргэлжлүүлвэл зөннннддөө юм байна аа, даанч яалт ч үгүй чадвар дутагдаад байна өө... Дараа хэзээ нэгэн цагт яг энэн дээрээ ахиад ажиллана аа л гэж бодож байгаа :)

13

Болор-Эрдэний хойд эцэг гэдэг өгүүлэгийг уншаад би тэр нэгэн хүнийг үзэн ядах биш харин ч талархах сэтгэл төрсөн..ганц өгүүлэг л хүний хараагүй ойлгоогүй байсан зүйлийг ойлгуулж байна гэхээр..

Сансрын нисгэгч

Энэ бол аав гэх тэр хүний өөрийнх нь л буруу, Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтах ёстой л гэж боддог. Уул морийг зовооно, уур биеийг зовооно

Бөби

гүй мөн ойр бваа

ZEO ^-^

Bi er n uguullegeer oroldnooo

Борооны дусал ^-^

goy bichjee taalagdlaa
good luck!

Аймааар иртэй хутга

Хөөх ямар гоя юм бээ

Өгөөмөр (зочин)

эвгүй л зохиол байна... залуу хүн ааг омогтой байх ч бас ухамсар гэж зүйл үнэхээр дутагдаж байгаа юм шиг санагддийн зарим хүмүүсийг харахаар...

Аймааар иртэй хутга

Өгүүллэг бичиж чаддаг хүмүүс үе үе атаархдаг шүү. Үнэхээр олон жилийн дараа гэнэт гарч ирвэл би лав уучилж чадахгүй байхаа. Гэхдээ бодлогогүй алхам хийхгүйг хичээнэ

talst (зочин)

unen bish bgaasai, ghdee yum bodogduulalaa

Elegiya

yamar aimar yum be gehdee amidraldeer iim yum bii shvv dee
hvn gdg amitan ene teneg bardam zangaa awaad haychdag ch voloosoi

H.Ray (зочин)

ярилцах гэдэг зарим үед хэцүү, гэхдээ үл ойлголцолыг үүнээс өөрөөр тайлах ямар ч арга байхгүй л дээ...

өөрөөрөө (зочин)

мааш их таалагдлаа. бүүр дотор нь орцон уншжийшт

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Адгийн шаар ч гэсэн амьд байж байгаасай гэж хүсдэг нэгэнд аавыгаа өгчихгүй дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)