Байдаг л нэг блог... : Хаа нэгтээ...

Хаа нэгтээ...

Арван алхмаас цааш харагдахааргүй тийм өтгөн манан. Өндөр хайсан хашааны хаалгаар дөнгөж орчихоод хэсэг азнан зогсож байлаа. Хашаанд цардмал, эсвэл чулуун зам байтугай явган жим ч байхгүй, эзгүй хээр талд байгаа мэт өвдөг шүргэсэн өвс л халиурах нь маргад ногоон өнгөтэй тэнгис давалгаалах шиг...

Гашуудлын хувцас өмссөн юм шиг, урт цув, гутал, бүрх малгай... өмссөн хувцас маань бүгд тас хар өнгөтэй хэрнээ тансаг юм. Үнэхээр гашуудлын хувцас ч юм бил үү, хэн мэдэх вэ?

Давалгаалж буй харанхуй ногоон тэнгис дундуур өвсөн дээр тогтсон дуслуудад өмднийхөө шууг норгон алхалсаар нэгэн жижигхэн, гантиг чулуугаар гадарласан тансаг хийцтэй байшингийн өмнө талд очлоо. Гэтэл... Энд хаалга байхгүйг бодоход өмнө тал нь биш юм болов уу? Төмөр хашааны сүрлэг том, алтаар өнгөлсөн хоёр арслангийн дүрстэй дааман хаалгыг хүч гарган байж түлхэж орохдоо би төв хаалгаар нь л орж байна гэж бодсон юм сан.

Зүүн тийшээ эргээд, буланг тойрч, нөгөө булан хүртэл явлаа... хаалга байсангүй... Ахиад, ахиад, ахиад... Байшин руу орох хаалгыг олж чадахгүй байгаа нь надад аймшигтай их, зүрхэнд цус хуруулам хяслантай санагдаад байсан нь хачин. Олны газар танил царайг олж харчихаад, хэн гэдгийг нь санахгүй байдагтай төстэй боловч түүнээс хэдэн мянга дахин хүчтэй, шаналгаатай мэдрэмж. Энэ зүгээр нэг уран зүйрлэл биш, шууд утгаараа хэдэн мянга дахин хүчтэй мэдрэмж шүү. Агуйд байхад чинь асар том бул чулуу үүдийг нь гэнэт таглачихсан байхтай, харангадаж үхэхийн даваан дээр чинь давст нуурын эрэгт аваачихтай, аминаас чинь ч үнэтэй эрдэнэс чинь унаж хагарахын яг өмнөх, ширээний ирмэгт дэнжигнэж байх тэр агшинтай... төстэй. Яг түүнийг мэдэрч үзээгүй хүн хэзээ ч ойлгохгүй биз дээ...

Ингэж шаналсаар нэг мэдэхэд би хэдэн удаа тойрсоноо мартчихсан, бас байшингийн дөрвөн тал нь толин тусгал шиг л яг ижил, бүр хооронд нь ялгах хумсын чинээ сэв ч үгүй байсан учраас би аль зүгээс нь ирсэн, хашааны хаалга аль зүгт нь байгааг мэдэхгүй болчихов.

Би бууж өгөөд, тэнд хорогдсоор байсан сэтгэлээ тээн байшингаас холдоход, алхам бүр минь би зүрхэн дээгүүрээ анжисны мөр татуулан алхаж байгаа мэт л байлаа. Жинхэнэ ялагдал гэдэг тэр юм билээ.

Байшин руу алхаж байхдаа юу болох гэж байгааг мэдэхгүй би ирээдүйд татагдаж байв, одоо харин юу болоод өнгөрснийг мэдэхгүй би өнгөрсөнд гацчихжээ.

Давалгаалж буй харанхуй ногоон тэнгис дундуур буцаад алхлаа... Лав л зуугаад алхам алхсаны дараа гайхаж эхлэв. Би хашаанд хүрсэнгүй. Хашааны хаалганаас байшин хүртэл ийм их алхаагүйгээ баттай мэдэж байлаа. Сэтгэлийн тарчлаандаа ухаан минь самуураад, хэр их алхсанаа ч баримжаалах тэнхэлгүй болчихов уу?

Ахиад жаахан алхсаны дараа би зүйрлэшгүй ихээр айж эхэллээ. Амь минь хутганы ирэн дээр байсан ч тэр үед мэдэрсэн аймшигийн дэргэд өчүүхэн зүйл биз. Ертөнц гэдэг нь давалгаалан буй харанхуй ногоон тэнгис, өтгөн, хүйтэн манан, өнгөрсөнд гацсан би, ердөө л энэ гурав юм шиг, өөр ямар ч оршихуй үгүй, цаг хугацаа ч үгүй агуу их хоосон... Хязгааргүй хоосон дунд, үүрд ганцаараа орхигдохоос илүү аймшигтай, тарчлаантай юу байж болохыг би мэдэхгүй юм.

Дараа нь, дараа нь яасан бэ? гэж үү. Яагаа ч үгүй, юу ч болоогүй, би тэндээ үлдчихсэн. Бас би энд байна.

Өөр зүйл битгий асуу, би мэдэхгүй. Хэрвээ чи асуугаад, чамд хариулахын тулд би ахиад хариулт хайж эхлэвэл нэгэнтээ мэдэрч байсан аймшигт шаналалаа ахиад мэдрэх вий гэж айж байна, чамд өрөвдөх сэтгэл гэж бий бол битгий л тэгээрэй, гуйя...

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Elegiya

nvdend haragdchihlaa

Баяртай,

хммм сонин юм шүү...

ZEO ^-^

хахах буруугаар ойлгосон тэхдээ би яг тэрүүгээр л ойлгоноо

Simple

Хэхэ, чи болоогүй байхад нь уншчхым даа, түрүүн цогцолбор цогцолбороороо хуваагдахгүй үргэлж гараад мангар болоод байсын :p

Simple

Инээмсэглэл : Сониоон сонин... хэхэ
Зео : Зөв, буруу гэх хэрэг байхгүй байх өө, хүн хүний л харах өнцөг шүү дээ... Хэдэн үгнүүдийг гаргаад тавьчихсан гэлээ гээд би "Энэ ийм утгатай, чи ингэж ойлгох ёстой" гэж зарлан тунхаглах эрхгүй байх өө, Зүгээр л анх би ямар санаагаар бичсэн бэ гэдгээ л тайлбарлаж хэлэх эрхтэй... :)

Sol@ce

огцолбор цогцолбороороо хуваагдахгүй



хахаха цогцолбор уу.. нэээээх тийм со бодит юм шиг, яаааг жинхэн юм шиг зүүд байдагдаа тэрэн шиг л санагдлааа

Борооны дусал ^-^

Унших гэсэн чинь залхуу хүрчлээ маргааш уншнаа

zochin (зочин)

hooh sonin yum. neg l tm sonin dunsiisen medremj toruulchlee hehe

Борооны дусал ^-^

Mmmmm

~Lonely Wind*~

асуухгүй ээ
хүн болгонд ийм үе бдиймөө
удахгүй бүх юм сайхан болно...

Simple

Тайтгарал : Юундаа хүн шоолоодаагаан, цогцолбор л гэдийм чинь яахын :p.
Борооны дусал : Яг л маргааш нь уншсан байна даа, хэхэ.
Ганцаардсан салхи : Ийм үе ч биш л дээ, угаасаа бүх юм хэвийн байгаа, ямар нэгэн сэтгэлээр унагасан зүйлээс болж бичээгүй л дээ. :) олон хүний дотор "ийм хэсэг" байдаг байх...

~Lonely Wind*~

мммм зөв зөв
тэгүл болж дэээ =]

Simple

Зочин : Ямар нэгэн мэдрэмж төрж л байвал болоо доо болоо хэхэ

talst (зочин)

bi oyunii homsdoltoim boluu kkk. 2 unshij bj hagas dutuu oilgoloo shd. thdee nudend hargdtal bichjee, daanch yu ilerhiileh geed bgaag sn oilgosongui kkk.

Facebook (зочин)

аяаяаяа манай Бадиун ч гараад өглөөлдөө хаха чи тасарчжээ

13

Баярлалаа..(=

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Сая уншаад дуусахад чиний ярьж байснаас бүр хэд дахин илүү МЭДРЭМЖ төрлөө. Би энэ мэдрэмжийг яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй юм. Хммм, ээжийн тухай шүлэг өгүүллэг уншихад хүн өөрийн эрхгүй уйлдаг, аа эсвэл нэг их омогшилтой эх орны тухай зүйл уншихаар хүн бахархах мэдрэмж төрдөг байж болох. Эсвэл хайрын тухай уншихаар догдлох ч юм уу?

Гүй ээ гэтэл чиний бичсэн өгүүллэг, бодролыг уншихаар бүр нэг л тм харанхуй тэнгисийн дундаас гэрэлт цамхагийн тусгал зүрх рүү чиглэж байгаа мэт.

Эсвэл бүр жижигхээн галт цохнууд яг од шиг бүүдгэр гудамд гялтганаад тэгсэн хэрнээ ерөөсөө бариад авчихаж чадахгүй бгаа юм шиг мэдрэмж төрөх юи...

Сонин шүү, чиний дотоод хүн, гаднах хүн хоёр хоорондоо их ялгаатай юм аа...

Чи бол сайн зохиолч шүү...

Neci (зочин)

olon hun iim zuil mederdeg gehdee teriigee ilerhiilj chaddaggui baih tiim ee...nadad ch gesen dotno sanagdjiinaa hehe

Simple

Талст : Яалаа гэж дээ, наадах чинь угаасаа ч тииййм ч тодорхой биш юм чинь...
Фейсбүүк : Хаха, зааз баярлалаа
Цэнхэр Шувуу : Хэн нь хэндээ баярлаад, юу л болоод байна даа, хэхэ. :)
Шүлэгч цэцэг : Хөөх, ямар гоё бичээ вээ? :). Намайг сайн зохиолч байтугай зохиолч гэж хэлэх ч болсон юм уу, үгүй юу бүү мэд хэхэ. Ямартай ч чиний үгнүүд их урам өгдөг шүү
Нээсий : Тийм л байх гэж боджийн :)

Бөби

хоооаа ! кайф байлаа

Lacrimosa

сайхан бичжээ

13

би чамд баярлаад байнаа хэх..дандаа гоё юм уншуулдагт чинь

Simple

Бөби : Болж дээ хө хэхэ. Баярлалаа.
Лакримоса : баярлалааа...
Цэнхэр шувуу : Анхаарч уншдаг, дандаа сайхан үг хэлдэгт чинь бас их баярладаг аа :)

ZEO ^-^

уншаад байсан чинь хүн бодолдоо автах бас аймар шүү хэхэхэ гэхдээ миний эхний ойлгосон яааг өөрийнхөөрөө /хэдэн мянга дахин хүчтэй, шаналгаатай мэдрэмж/ энэ өгүүлбэр шиг ойлгоол яваад байсан яг тийм мэдрэмж төрсөн ер нь хүн өөрт нь ойр байгаа байдалдаа төсөөлөөл явчихдаг байхлдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)