Байдаг л нэг блог... : Мэнд мэдэх гэсэн биш...

Мэнд мэдэх гэсэн биш...

Яагаад ч юм зүгээр л бичмээр санагдлаа. Зүгээр л дотор байгаа зүйлсээ бүх хүмүүст дэлгэчихмээр мэдрэмж гэнэт төрчих юм... Тэгээд... Сайн байцгаана уу? хэхэ...

Ойрдоо өгүүллэг гэж нэрлэж болохуйц зүйл бичих гэж оролдох болсноос зүгээр л нэг бичээгүй удчихжээ.

Хийх ёстой юмнууд овоорчихсон байхад л... хэхэ. За яахав, бичиж л орхиё. Ойрд нэг л бичиж байгаа зүйлстээ сэтгэл хангалуун биш ч юм шиг санагдаад байх шиг... Нэг л голонгуй... Түр зуурын хямрал юм болов уу...?

Зав ч багатай, үр бүтээл ч багатай хүн нэг ширхэг байна өө. Хамгийн том дутагдал, намайг хойш нь чангааж байгаа зуршил маань дэмий цаг үрэх явдал гэж би боддог юм. Өөрөө өөрийгөө эрхлүүлж, тав тухтай байхад хэт тэмүүлэх юм. Тэмцэж дийлнэ гэж аль дээрээс хойш л бодсон. Бахь байдгаараа л байх юм.

Хүний бодол санаа, сэтгэл гэдэг яаж ч хувирч болдгийг ойлгосоон. Үүрд..., Хэзээ ч..., Юу ч тохиолдсон бай... гэдэг амлалтыг ахиж өгч байхгүйгээр шийдчихсэн. Бас хэн нэгэнд итгэлээсээ өгөхдөө ийм тодорхойлолтуудаас холуур байлгана. Гэхдээ нэгэнт хүн гэдэг (эсвэл би өөрөө л тийм байх) шал хувирамтгайгаас хойш тун удахгүй хэн нэгэнд иймэрхүү амлалтууд өгч байж ч мэдэх байх өө...

Өөрийгөө нэг их сайн хүн гэж нэрлэх эрхгүй болж байх шиг байна даа...

Тэр хүнийг гомдоосон... Цагаа тулахаар намайг гэсэн сэтгэлийг юман чинээ бодохгүй явж чадах л хүн юм билээ, би. Уучлаарайгаас өөр юу ч үгүйг минь уучлаарай. Одоо үүгээр дамжуулж уучлал гуйж байгааг минь бас...

Бас тэр хүнийг... Зуун хувь миний буруу биш, тэр хүн намайг ойлгохгүй байгаа ч гэсэн тэр хүн надад гомдсон нь үнэн.

Тэр хүнийг ч бас... Сүйдтэй юм болоогүй ч их бага ямар нэгэн хэмжээгээр гомдсон л байх даа, эмзэгхэн юм болохоороо... Уучлал гуйж даанч чадахгүй. Гомдоосноо мэдсэн ч уучлал гуйвал бас болохгүй нөхцөл байдал байдгийг энд анх удаагаа ойлгосон. Өмнө нь бол яахаараа тийм юм байдаг юм? гэж ирээд л үг сөрөх байсан биз ээ...

Ямартай ч би хэнийг ч зовж шаналаасай гэж хүсээгүй ээ. Ямар нэгэн байдлаар хэн нэгнийг гомдоосон ч гэсэн түүнд сайн сайхан, аз жаргалыг л хүсэх байна.

Хийчихсэн хойноо ингэхийг хүсээгүй гээд хээв нэг сууж байхыг муухай л гэж боддог. Эр хүн юм бол хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн суух хэрэгтэй гэж том дуугардаг хүн нь хэн билээ дээ? Гэтэл одоо би хүсээгүй ээ гээд сууж байгаа нь бас хэн бэ? Хөгтэй ч юм аа даа...

Гомдоосноосоо илүү олон хүнийг баярлуулсан байлгүй дээ гэж л өөрийгөө тайвшруулж, өөрөөсөө өмөөрөх юм даа хөөрхий...

Бас олон зүйлсийн, олон хүмүүсийн харанхуй талыг нь, хоосон талыг нь, хуурамч байсныг нь хараад байх шиг байна...

Дандаа л энэ дээр бичигдээд байгаа шиг онцгүй байгаа юм биш л дээ? Би тийм ч муугүй л байна. Сайхан зүйлс бас зөндөө л байгаа. Асуудал хэзээд ч байдаг, тэднийгээ л биччих шиг боллоо... Мэнд мэдэх гэсэн биш баахан зовлон тоочиж орхилоо доо. Баяртай, удахгүй уулзацгаая :).

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Ицми

сайн муу бүхий л зүйл тэртэй тэргүй ээлжилдэг

ZEO ^-^

зааз баяртай маргааш уулзы хэхэ заа тэр яахуу гүй ээ тэхдээ миний бодлоор тэр гэхээсээ илүү чамайг тэгтэл чинь гомдоосон гээд өөрийгөө тэр хүн бодсон байгаасай гэж найды

guess who? (зочин)

yu geech chi l lav minii medeh hamgiin sain, uhaantai, goy humuusin neg n shuu, uuriiguu muu hun gej bodoh hreggui ee zza :D

Sol@ce

хэзээдээ ийм олон хүнийг гомдоочвооо.. гэхдээ чи л тэгж бодоод байгаа болхоос цаадуул чэн тоохгүй байгаа байхөө кк

хавар болоод эмзэгшээдайнуу гүүюү

Сансрын нисгэгч

Нээрээ сонин шүү, заримдаа хэн нэгний толгойд нь ороод өөрийгөө мэдрүүлж өөрийгөө сануулахыг боддог мөртлөө, заримдаа хэн нэгнийг өөрийг чинь бодож шаналахгүй байхыг хүсэх юм.
Ямартай ч сайн сайхан зүйл нь л их байгаа байх. Бүх зүйл дуусна

Bodolxon

нээрээ л сайн муу ээлжилнээ. гэхдээ л хүн гомдоохгүйг л хичээсэн нь дээр дээ тэ. за амжилт хүсье. сайхан бүхэн өмнө тань дэлгэрч байг.

Турьхан

Нэгэнтээ өнгөрсөн зүйлийн хойноос шаналлаа гээд сэтгэлээ л зовоохын нэмэр дээ. Худлаа ч гэсэн инээ, нэг л мэдэхэд жинхэнээсээ инээнэ

Шувуухай

цикл зогсчихбол амьдрал зогсоно

Edelweiss

мангар минь матартаад байгаарай битий

Арслантай авдар

Энэ хүмүүс чинь бүгд цоорцорж гээч. Гэтэл би ер нь хаана яваам болоо

talst (зочин)

bi law chamaig sain dajgui hun gej boddog shuu. zarim humuus ni hiisen hoinooo gemshih ni bitii hel tooh ch ugui heewneg bgaad bdii shd. chi buruugaa oilgoj gemshjiina.

Elegiya

Vnendee hvn ooriigoo ch meddegvi. Bainga l huwisan oorchlogdoj bdag. Neg odor amlana, daraa ni amlasnaa martana. Tehdee ter hvniig vvniih ni toloo buruutgah ni haashaa ch yum. Hvn bvr l iim shvv dee.

Зочин

би чамд хайртай байсан тэнэг эээ!





одоо ч....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)