Байдаг л нэг блог... : Бодит байдал, цаг хугацаа...

Бодит байдал, цаг хугацаа...

Хичээлийн шаардлагаар ийм сэдэвтэй эсээ бичих боллоо л доо, тэгээд өөрийнхөө бодлуудыг цэгцэлж, илэрхийлэх гэж оролдов . Сүүлдээ өөрөө өөрийнхөө бодлууд дунд төөрөөд, нэг тийм будлиантай л юм болчихлоо... хэхэ. Маргааш эцсийн байдлаар бэлэн болох ёстой. Та нар нэмэрлэх санаа оноо байвал хэлээрэй :)


Бодит байдал ба цаг хугацаа

Цаг хугацаа гэж юу вэ?

Орчлон ертөнц даяарх бүх матери, ямар ч хөдөлгөөнгүй болоход цаг хугацаа зогсоно. Зогсоно гэдгээс илүү үгүй болно гэдэг үг оновчтой байх. Орчлонгийн хаа нэгтээ, ганц матери өчүүхэн төдий хөдлөхөд л цаг хугацаа “эргэж ирнэ”. Энд зөвхөн физик хөдөлгөөний тухай яригдаагүйг анхаарвал зохино. Нэгэнт орчлон ертөнц өөрөө хязгааргүй, бүх зүйлс үргэлжийн хөдөлгөөнд оршдог учир зогсолт байх боломж үгүй юм. Мөн цаг хугацааны зогсолтоос ангид юу ч байх боломж үгүй, түүнийг ямар ч ухамсар мэдэж, мэдэрч чадахгүй учир цаг хугацааны зогсолт хэмээх үзэгдэл байх нь утгагүй гэдэг дүгнэлтэд улам ойртож болохоор байна. Үзэгдэл хэмээх ойлголт ч өөрөө цаг хугацаатай салшгүй холбоотой билээ.

Яагаад ямар ч ухамсар түүнийг мэдрэхгүй гэж? Ямар нэгэн ухамсар бүх материйн энэхүү зогсолтыг мэдэрч, байж ядан тарчилж байвал яах вэ? Гэсэн асуулт тавигдаж болох юм. Тэгвэл энд ухамсрын тухай ойлголтыг материалист байр сууринаас авч үзсэн юм. Материализмын үүднээс ухамсар, оюун ухаан гэдэг бол материудын бие биедээ тусдаг, харилцан үйлчилдэг чанарын хамгийн дээд, боловсронгуй хэлбэр учир хэн нэгэн нь сэтгэж байна гэдэг нь хөдөлгөөн байна гэсэн үг юм. Өчүүхэн төдий хөдөлгөөн байхад л цаг хугацаа “эргэж ирэх” тухай өмнө дурдсан билээ.

Энэ бүгдээс ийм дүгнэлтэд хүрч болохоор байна :

Цаг хугацаа нь тасралтгүй, хэзээ ч алга болдоггүй боловч бас “байдаггүй” зүйл, орчлон ертөнц даяархи бүх хөдөлгөөнүүдийн холбоо хамаарал, зэрэгцэн оршихуйгаас урган гарах хийсвэр ойлголт, хэмжигдэхүүн юм. Орон зай, туулах зам оршин байхаас километр, бээр хэмээх зүйлс оршин байдаггүйтэй бараг адилаар хөдөлгөөн байдаг болохоос, “цаг хугацаа байдаггүй” гэж хэлж болох.

Харин бодит байдал хэмээх ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ? Материудын яг одоод буй төлөв байдал, байрлал, потенциалийг бодит байдал гэе. Бид юмсыг алдаатай хүртэж, тусган авч, ойлгодог. Хуурмаг үзэгдэл бол зөвхөн бидний сэтгэлд л оршдог, харин юмс “зүгээр л” оршин байдаг. Тэр цэвэр оршихуй нь бодит байдал юм.

Бодит байдал гэдэг нь “яг одоо”-д байгаа зүйл гэдгэээрээ цаг хугацаатай салшгүй холбоотой. Өнгөрсөн гэдэг бол бодит байдлын хөдөлж ирсэн траектор, харин ирээдүй гэдэг бол бодит байдлын цаашид хөдлөх траектор юм. “Яг одоо” бидэн дээр тасралтгүй ирж, зогсолтгүй яван одож байдгийн адил тэдгээр “яг одоо” тус бүр дэхь бодит байдлууд тэдэнтэй хамт тасралтгүй ирж, зогсолтгүй яван одож байдаг. Иймийн учир, бодит байдал гэдэг нь байнгын хөдөлгөөнд буюу цаг хугацаанд байдгаас бус огт оршин байдаггүй ойлголт биш юм. Ингэж хөдөлгөөн, цаг хугацаа, бодит байдал гурав бие биенээсээ салангид оршдоггүй, нэгэн бүхэл зүйл ажээ.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
...Shake...

Одоо огт үгүй ... зөвхөн ... ирээдүй болоод өнгөрсөн л орших ...

ZEO ^-^

цаг хугацаа гэж юу вэ? хариулт энэ арай л дутуу бас өрөөсгөл байнааа бас бодит байдал гэж юу вэ? үүнд хариулт авы хэхэ :P бодоод байвал эссэ биш элийрэл болохнээ хэхэхэ

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Надад юу ч орж ирдэггүй, гүүглээр нэг санаа олох санаатай БОДИТ БАЙДАЛ ЦАГ ХУГАЦАА гээд хайсан муу найзын минь блог л гараад ирхиймдаа гэж...

Одидас! (зочин)

Цаг хугацаа нь хүний өөрийн бий болгосон хэмжүүр гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ метр нтртэй адил бишилдээ. Дахин давтагдахгүй гэдгээрээ ялгаатай. Аа харин бүх матери зогсоход цаг хугацаа зогсоно гэдэг туйлирсан асуудал гэж бодож байна. Бас дундаасаа хадуураад явцан ч юм уу

Simple

Явж байгаад харин цаг хугацааны зогсолт гэдэг зүйл байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн л дээ? Тухайн нэг орчинд бол байж болох юм л даа, харин орчлон тэр чигтээ цаг хугацааны зогсолтод орно гэдэг бол байж боломгүй зүйл гэж бодогдоод байгаан. Тэр хадуурах нтр-ийн тухайд мэджаагаа ч юм алга өөөө, бөөөөөн будлиан... :p. Манай хүн аргагүй л түрүүчийн семестр философи үзээд кредитээ авчихсан хүн шиг ярьж байна дааа... хэхэ

ZEO ^-^

заа филсофи үзээгүй хүний үг хэхэ бирмуд гурвалжны учрыг олчихсон хүн шиг л байнадаа манай хүн хаха тэгээд хойт нас уншинзззз хахаха

13

сайхан л болсон байшд..надаа лав нэмэрлэх юм алгоо ххэ

Simple

Юуууууун учрыг нь олох, бүүүүүүр төөрчөөд байхад :p.
Цэнхэр Шувуудаа баярлалөөө :).
Бүжээ одоо бас бичих гээд л над шиг өөрийнхөө бодсон юман дотор төөрөөд л сууж байгаа байх даа? хэхэ

Student (зочин)

nugu filosofin olimpiadad oroltsoh gej baigaa yumu? erdemtdin uzel sanaan dr tulguurlaj undeslegeetei bichvel dr bha. gehde mash sn blson bnashde

neci (зочин)

BRAVO!!!!

Erdenekhuu (зочин)

Bi ingej boddog bidnii bid bugdiin eh bol tsag hugatsaa harin ter tsag hugatsaan huuhed bol delhii ogtorgui hun torolhton amid bie bid buhen hervee tsag hugatsaa baigaagui bol bid ingeed amidraaad bj bhgui bsan tsag hugatsaa bol bidnii hooson oron zaidah eh mon bid ene ehiig her une tsenetei gedgiig medehgui baidag bidnii ene eh ih hurdan bidnees naad zah ni myanga dahin hurdan. Tsag hugatsaa bidnii eh bish hun buhnii tus buriinh ni hooson oron zaidah eh bid uheheer bidnii eh boloh tsag hugatsaa nadtai hamt uhne bidentei urgelj hat orshij bidniig hurdan buh zuilee amjuulj hichee gej baidag tsag hugatsaag gomdooj chadahgui harin oor hen negniig gomdoovol tsag hugatsaa hamt gomdon ter tsag hugatsaa hezee ter gomzliig martahgui iim l bna minii bodl olon dahin neg yum nurshij tenegtsen bol uuchil bi zugeer ooriin bodloo delgeh gej baahan yum bichchihlee

Erdenekhuu (зочин)

hooye minii deer bichsen yum bi ter tsag hugatsaa gej yu ve gedegt ni hariulsan shuu busdig ni neeh anzaarsangui ntr kkkkkk

Erdenekhuu (зочин)

Hun ter hooson oron zaidah ehee toohgui anzaarahgui ul tooh yum bol hezee ch amjiltand hurehgui ul tooson huniig tsag hugatsaa orhino odno ter tsag hugatsaag hezee udirdaj bolohgui tsag hugatsaand hayagdsan hunii amidrald suirne ter amidralaa dahin ehley gevch ih hetsuu bh bolno tiimees ehneesee l tsag hugatsaa buyu ter ehteigee uraldaj buh zuiliig hiih heregtei hezee hojigdoj bolohgui ter ehdee urgelj tsag hugatsaag guitsej turuulj tsag hugatsaag ardaa orhih heregtei tegwel ter hooson oron zaidah eh chin ch ter busad humuus ch ter chamaig hundleh bolno chi yamar neg huniig bus hooson oron zaidah ehee l guitsej yalah heregtei tegsen hun l amjiltand hurne

Shuudriin Dusal (зочин)

Bi bas yag 5 dahi odriin ogloo n bichsen shdee. bi buur toorogdson yum bichsen. chms ch toorogdson yum. Bi tsag hugatysaa, bodit baiodal ali aliig n todorhoiloogui, bur todorhoiloh zuils gj bichsen hehe.
tgd bas jhon uyngiin haliltia bichtsen hehe

Бөби

зөв зөв

1_khuu (зочин)

2too shalgarch chadsanuu

Simple

чадаагүй эээ.... :P

Batsy

Цаг хугацаа бол хэмжээс, уртраг өргөрөг гэдэгтэй адил аливаа зүйлийн хэм хэмжээг заадаг зүйл. Урт, өргөн, өндөр, хугацаа гээд 4дэх хэмжээс.
Цаг хугацаа бол нэгэн төрөл биш(хаана ч гэсэн адил утгатай биш). "Орчлон ертөнцийн цаг хугацаа болон матери болгоны цаг хугацаа". Орчлон ертөнцийн цаг хугацаа нь ороомог шиг гэнэт хурдсаж дараа нь асар удаанаар явдаг тэгээд буцаал хурдсаал. Харин матеруудын цаг хугацааг бид секундээр хэмждэг тогтмол хэмжигдхүүн. Бидний цаг хугацаа орчлон ертөнцийн цаг хугацаатай огтолцож болдог. Тэр үед нөгөө оньсого шиг тайлагдашгүй нууцууд бий болдог. Гэх мэтчилэн ...

даварцан DOVE

пээ, мань мэтийн Ая Кү хүрэхгүйн байна :ъ

Сансрын нисгэгч

Материалын бодит байдалын хөдөлгөөн дахь цаг хугацаа хийсвэр байдал дахь хөдөлгөөний цаг хугацаанаас зөрдөг. Харин бидний хийсвэрт байх матер зарим нэг(Жишээ нь хүн бүхний мэдэх физикийн хуулийн хүн бүхний мэдэх биет)-ээс бусад нь бодит байдалд гарч ирэх боломжгүй. усыг аяганаасаа буцаад лонх руугаа татах хүчний эсрэг орж байна гэж хийсвэрт төсөөлж чадах бол бодит байдал дээр ийм зүйл оршиж чадахгүй. Яг ийм зарчмуудаас цаг хугацаа харьцангуй ойлголт болно.

no matter (зочин)

uhaan hurdegguie.ehnees ni unshjagaad shuud orhiloo heha

Simple

Хэхэ, миний ч гэсэн толгой хүрэхгүй байгаамөөө гэсссс :p

goo (зочин)

ih shn bichjee;owormots sanagdlaa

Индра (зочин)

Мундаг бичсэн байна аа

мөөгий (зочин)

баярлалаа юу бичих вэ гээд олохгүй байсын

nzuunnast@yahoo.com (зочин)

орчлонд цаг хугацаа гэж байдаггүй орон зай хөдөлгөөн л гэж байдаг

Simple

Аанхаан, бараг наадхыг чинь л хэлэх гэж оролдсон юм :)

dulguun (зочин)

nadad tuslaach bi harin (ireedui) (tsag hugatsaa) (bi) gesen 3 sedveer esse bicheh bolchood yg yu gj bichehee sain mededgue ta buhend sanaa baival helj uguuch.

алтантүлхүүр (зочин)

дажгүй юм аа

алтантүлхүүр (зочин)

дажгүй юм аа

me amero (зочин)

ENE EREGTSUULEL TAALAGDLAA ENE ESSEG BICHSEN OYUTAN NADTAI XOLBOO BARIRAI UTAS 88594220

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)