Байдаг л нэг блог... : Жирийн нэг өглөөний жирийн нэг бичлэг (Сиймпл)

Жирийн нэг өглөөний жирийн нэг бичлэг (Сиймпл)

Сая "Өглөө эртийн гудамж" гээд ноднин зун бичиж байсан нэг бичлэгээ уншсан чинь дурсамж сэргээд сайхан байлаа. Өнөөдрийнх шиг, дэмийрч суусаар байгаад нойргүй хоночихсон ч гэсэн их л аятайхан мэдрэмжтэй өглөө байсан. "Чи хэрвээ саяхан СУИС орчмоор явсан бол..." гээд эхэлдэг бичлэг. Жил гарангийн өмнө шүү дээ. 

Харин чи өчигдөр орой 6-н цаг өнгөрч байх үед СУИС орчмоор явсан бол, үүдэнд нь зогсож байсан хар хөх өнгийн Freelander гэдэг машинд 5-н залуу, нэг мангар бацаан суучихаад юунд ч юм инээлдэж байхыг харсан бол... Тэр мангар бацаан нь би байсан :p. 

Яг одоо бол...  Яг одоо сууж байгаа, хар өнгөтэй модон хаалган дээрээ 301 дугаартай, шилэн ханаар хоёр хэсэгт хуваагдсан энэ өрөө...

Зүүн талын хананд шахаж тавьсан буйдан... өмнө нь байгаа шилэн тавцантай намхан ширээ... Тэр ширээн дээр миний "хувийн эзэмшлийн", ихэнхидээ л дотор нь кофе юм уу, кола хийдэг аяга, бас хайрцагтай тамхи, үнсний сав байна... Гэхдээ бид өрөөндөө тамхи татаж байхгүй гэсэн дүрэм мөрдөж эхлээд байгаа. 

Шилэн хаалттай хар өнгийн шүүгээ, дотор нь "48 hours" кино наадмын цом, кино урлагтай холбогдолтой номууд, бас зургийн аппарат байгаа...

Өрөөний маань шилэн ханаар тусгаарлагдсан нөгөө хэсэгт нь сандлууд, тэгээд ширээ... Тэр ширээн дээр харин ус буцалгагч, савтай кофе, байхуу цай, ёотон, аяганууд байдаг. Тэгээд бас нэг буйдан, тэгээд хоёр ширхэн түшлэгтэй модон сандал, нэг буланд нь камерын хөл, гэрэлтүүлэг гэх мэт зүйлс хураалттай байдаг. Бас нэг самбар бий. Тэнд санах хэрэгтэй зүйлс, хийх ажлын төлөвлөгөө гэх мэт зүйлс бичигддэг. Заримдаа бичигдсэн юм нь маш олон хоногоор байгаад л, байгаад л байдаг юм, хэхэ...

Тэгээд мандаж байгаа нарны туяа цонхоор орж ирж байгааг, Bill Withers-ийн "Ain't No Sunshine" гэдэг дуу, бас машин замын чимээ, ханын цагний чимээг нэмбэл яг энэ мөчид, миний байгаа орчин бүрэн дүүрэн дүрслэгдлээ гэсэн үг. 

Хамгийн анх энэ өрөөнд орж ирж байснаас хойш ердөө л 3-н сар 7 хоног болж байгаа ч гэсэн нэг л танил дотно санагддаг болчихжээ...

Нээрээ, янз нь"Ain't No Sunshine" гэдэг дуунаас хэзээ ч уйдахгүй бололтой.

Нэг иймэрхүү л сууж байна даа. Одоо, цаг 7 40 болж байна. Энийгээ биччихээд түрүүн ярьсан буйдан дээр, пальтогоо нөмрөөд хэсэг нойр авна.  Тэгээд сэрээд сургууль руу гаа явна. Одоогоос жилийн өмнө тэнд буюу хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ сурах болсондоо их баяртай байснаас авахуулаад олон сайхан дурсамжтай, дасал болсон газар.

Хичээлдээ суучихаад эргээд эндээ ирнэ. Харин орой болоход... ГЭР лүү гээ... :)

Намайг гэртээ очиход ээжийн царай гэрэлтээд л явчих шиг санагддаг. Түүний сэтгэлээс илүү халуун намайг гэх сэтгэл хаана ч байхгүй болохоор хамгийн дулаахан мэдрэмж... Энэ хүн намайг бий болгосон, энд ирсэн хамгийн анхны мөчөөс л надтай хамт байсан учраас түүний инээмсэглэл нь хамгийн дотно инээмсэглэл... 

Намайг хүлээж байгаа ойрын арван хэдэн цаг лав иймэрхүү... Миний л таамаглаж байгаагаар... Гэхдээ илүү сайн, эсвэл жаахан муу юмс тохиолдож ч магадгүй... 

Гэхдээ, ямар ч байсан амьдрал гэдэг чинь ийм л сайхан байна шүү дээ, хүмүүс минь!

Ингэж дэмий сууж, дэмий юм бичээгүй их удчихжээ. Хэнд ч хэрэггүй дэмий юм бичсэн ч гэсэн сайхан л байна. Угаасаа би ямар хүмүүст хэрэгтэй юм биччихээр тийм лут амьтан ч биш, хэхэ.

За, баяртай, хүмүүс ээ!  :D

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Simple

Нэмэх нь
Нэг чухал хүн нэг юманд санаа нь зовоод л байгаа. Өөрөө тэр асуудалд их санаа зовж байгаа ч гэсэн удахгүй бүх юм хэвийн болчих учраас зүв зүгээр :)
Бас нэг чухал хүн гурван цаг гучин минутын дараа холын хол газрыг зориод ниснэ. Ямар ч байсан явахаас нь өмнө уулзаж амжсан болохоор бас л сэтгэл хангалуун байгаа :)

Борооны дусал ^-^

:)

Simple

Бас удааааан хугацаанд холбоо бариагүй, хол газар байгаа 2 ч хүнтэй ёстой ханатлаа "холбоо барьсан", бас л сэтгэл хангалуун :)

Ицми

чи зохиолчуу?

зохиолч биш бол зохиолч бол гэж хэлмээр байна хэхэ. мундаг дүрслэлтэй бичиж байна шүү. маш сайн вээри гүүд. ооочень хорошо :Р

чи угаасаа л мундагшдэй :)

амьдрал сайхан байноо... чамд амжилт

ZEO ^-^

Чамаас бичлэг хүлээгээд их уджээ тэхдээ байнга хамт байгаа болохоор киноны санаа энэ тэр гээд хэсэг зохиолоос чинь хальт сонсоод байгаа. Чи мундаг зохиолч болноо тань хэд нь чамд найдаж байгаа шүү анд минь.Энэ бичдэгийн хувьд бол байнаа ххэ ээжтэй хэсэг үнэхээр таалагдллаа ээжийн царай гэрэлтээд л,,дотно мэдрэмж,,дулаахан инээмсэглэл,,хайр гэрэлтсэн харц ээжийгээ хайрлаж яваарай хүмүүсээ !!!

Edelweiss

хэхэ хүүе
бүдүүнээ хайртай шүү! Нэг л сайхан дулаахан бичлэг байна. Яахав амьдралд асуудлууд байгаа ч гэсэндээ болноо болышд хэхэ. Чи муу нээрээ хөөрхөн шүү!!

Tuuk (зочин)

Engin herne owormts........ Amjilt : )

Simple

Ицми - Харин зохиолч болхымсөөөөн гэж боддын :)
Зео - Баярлалаа хө
Эделвейс - Хэхэ... баярлалаа
Төөк - Чамд ч бас !

Хариука

өөрөө хол явна аа хэхэ
зөндөө дуртай блогд чинь, блогоо хөтөлдөг чамд

maya

гоё юмаа,,,гоё өгүүллэг бичжий

13

миний сээгий алга болцон байхын..)=
нэхх ч онц юм биш л дээ..
бичлэг бичжий за юу ядаж сард 1

Сансрын нисгэгч

Энгийн зүйл илүү сайхан юмаа

Odidas! (зочин)

Ямар нэгэн бичлэг оруулахыг их л хүлээлээ..,,, За тэгээд түр зуурын юм зөндөө тохиолдох байлгүй дээ хэдэн жил эсвэл сарын дараа ам бардам сууж байх вий

Simple

Hairuuk : Bayrlalaaa :)
Maya : Hicheenee :)
Tsenher shuvuu : Harin yagaad ustgatsnaa helsen tee? hehe :p
Astronaut : :)
Odidas! : Yes! Be strong, man!

~Lonely Wind*~

гоё шд кк :D

Elegiya

dotno bichleg dotno medremj :-)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)