Байдаг л нэг блог... : Маалингын цэнхэр цэцэгс...

Маалингын цэнхэр цэцэгс...

Цэнхэр тэнгэр, ногоон тал... Салхинд бүүвэйлэгдэх маалингын цэнхэр цэцэгс... Хэн нэгэн нь тэднийг тасалж аваад, ишийг нь боловсруулж, зотон даавуу хийнэ. Тэр нь цүнх, хувцас, майхан... юу, юунд ч ашиглагдаж магадгүй. Хэдэн зуун жилийн өмнө, тэнгист хөвөх хөлөг онгоцнуудын далбааг зотонгоор хийдэг байж.

Эсвэл зураг зурахад зориулсан зотон болгож болно. Тайван нойрсож байсан, тэнгэрийн өнгөтэй цэцэгсийн амийг тасалсныг зөвтгөхөд хамгийн дөхүү шалтгаан нь энэ л болов уу.

Харин үрнээс нь маалингын тос гаргаж аваад, дээр нь элдэв бодис нэмэн өнгө оруулж, тосон будаг болгоно.

Зотон даавуу болсон маалингын иш, тосон будаг болсон үр хоёр нь суут зураачдын гарт ирээд эргэн учрахдаа "Одтой шөнө", "Мона Лиза", "Хашгираан", "Хөгшин гитарчин"... гэх мэт зургууд болоод...

Заримдаа тэдний аль нэгийг нь харсан хэн нэгэн хөгжмийн зохиолчийн сэтгэл хөдлөөд талд ургаж байсан маалингын цэнхэр цэцэгс, уянгат аялгуунд хувилдаг ч юм бил үү?

Үлдсэн хэсэг нь бас л өөр өөрсдийн "хувь заяа"-ны эрхээр одоцгооно. Гэхдээ эцэстээ, ямар замыг туулсан, хичнээн хугацааны дараа байх нь хамаагүй, бүгд л хэзээ нэгэн цагт газар шорооноос ургасан шигээ эргэн шингээд, наран илчээрээ ээсэн ногоон талдаа, маалинга болон дахин ургацгааж...

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Tuugii

Азтай цэцэгүүдийн мөнхөд амьдрах зам нь тэр байхгүү юу нтр :P ххэ...


thx for writhing..

Tuugii

Азтай цэцэгүүдийн мөнхөд амьдрах зам нь тэр байхгүү юу нтр :P ххэ...


thx for writhing..

uujim (зочин)

ene tsetseg ch aztai ymaa ataarhaj bna

Гий

Хэдэн зуун жилийн өмнө, тэнгист хөвөх хөлөг онгоцнуудын далбааг зотонгоор хийдэг байж.гэдэг хэсгээс эхлэн идэж байсан яавлагаа түр хойш тавив.:))) сайхан сэтгэгдэл төрүүлэх шидтэй эд байна өө!

Гий

цэнхэр өнгийн цэцэгс байсым вий вий зураг гээч чинь! :)

neci (мобайл зочин)

ohhh I love you!!!! Unshsan chn neeh saihan bolchlooo....:)

Elegiya

ashgvi neg bichleg nemsen bh shiw unshsan chin vneheer goyo bna amjilt :-)

ZEO ^-^

ххэ салгацан байна тэ :PP

Simple

Morfi : Чи ойрд их лаг ярьдаг болжээ тээ? :p
Уужим : Юу гэж дээ? "Алуулчихаад" байхад дааа? хэхэ
Гий : Зураг гэдэг чинь тэвчээр юм байлээшдээ! гэж та өөрөө нэгэнтээ айлдсан шүү... хэхэ
Лидан : Баярлалааа :)
Зео : Аахаан, арвижуулж байгаан хаха

панда (зочин)

шинэ бичлэг хий!!!!!!!шинэ бичлэг уншиииии лд

talst (зочин)

daraagiin bichelgiig chin huleegeed l bgaa shu hehehe

Bodolxon

blogiin bichlegiig bi bas huleejiina... :-)

~Lonely Wind*~

хөөөөх бичлэг хийлгүй 7 сар болчиж, хаясан юм уу??????

Simple

Бүүүүүр ч хаяагүй л дээ :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)