Байдаг л нэг блог... : Сайн байцгаана уу? Симпл байна аа :)

Сайн байцгаана уу? Симпл байна аа :)

Бүгдээрээ сайн байцгаана уу? 

Үнэн сэтгэлээсээ асууж байна, бүх зүйлс нь сайн байгаа юу? гэж. Сайн байна уу? Сайн уу? гээд л зүгээр л нэг хэлдэг үг маань угтаа бол, чин сэтгэлээсээ хэлэх юм бол их сайхан үг байгаа юм шүү дээ :)

Зүгээр л, гэнэт энд юм бичмээр санагдаад... Бичээгүй их уджээ... Шалтгаан нь?....... "Завгүй". Ачаалал ихтэй байгаа нь үнэн, гэхдээ л би гараасаа юм гаргахдаа удаан, маш их цагийг дэмий сатаарч үрдэг маань ч бас үнээн :p

Та нартаа хандаж хэлэхэд, ор сураггүй юм шиг байсан хугацаанд минь их юм өөрчлөгдсөөн...

Ноднингийн яг өдийд, цөөхөн ч гэлээ сайн хийсэн бүтээлүүдийг нь үзэж, гаргасан амжилтыг нь сонсоод бахархаж л байсан тэр хүмүүстэй одоо багш-шавь, гар нийлсэн баг, хуурай ах дүүс болцгоосон. Би тэднийг хүндэлж, тэд надад итгэж, үнэлдэг...

Жил хагасын өмнө анх харчихаад "Яммммар хөөрхөн юм бэ?" гэж дотроо хэлж байсан тэр гэрэлтсэн тунгалаг нүдтэй охин... Тэр хажууд минь байхаар хэлэх байхаа олохгүй сандарч олигтой юм ярьж ч чадахаа больдог байсан, уулзахаараа харцаа салгаж чадахгүй ширтээд, дараа нь хамт байсан найздаа "Битгий мангар юм шиг салахгүй гөлрөөд бай л даа!" гэж загнуулахад хүргэдэг байсан жижигхэн хөөөөөрхөн охин... Одоо тэр дэргэд минь байхад би хамгийн тайван байдаг болсон. Тэр МИНИЙХ болсон. Намайг байгаагаар минь л хайрладаг.

Хүнийг өмчилж байгаа юм шиг хандсандаа МИНИЙХ гэж хэлж байгаа юм биш, хүйтэн өдрүүдэд тэр надад л тэврүүлж дулаацахыг хүсэх учраас, хэцүү үед нь гарыг нь чанга атгаад дэргэд нь байж, бүх муу муухайгаас хамгаалж, жаргалтай байлгахын тулд тэмцэх ёстой хүн нь би болсон болохоор, өөр хэнд ч өгөөгүй итгэл, хайр нь минийх болсон болохоор би түүнийг МИНИЙХ гэж хэлж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд шинээр бий болсон, улам батжиж үлдсэн, зам салж одсон, эсвэл цаг хугацаанд уусч бүдгэрсэн нөхөрлөлүүд... Бүгдэд нь л хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье, чин сэтгэлээсээ талархая...

Ээжийн минь үсэнд буурал нэмж, амархан ядардаг болсон. "Үүргээ жинхэнээсээ биелүүлэх ёстой цаг чинь улам дөхөөд байна шүү! Амжиж жаргаах ёстой шүү! Эргэж хэзээ ч ирэхгүй бүхнээ чамд зориулсан амьдралыг нь утга учиргүй болгох эрхгүй шүү!" гэсэн сануулга. "Үүрэг", "ёстой", "эрхгүй", "сануулга" гэдэг үгс ээжийнхээ тухай ярих үед дэндүү хүчгүй, сул юм даа. Гэхдээ үүнээс өөрөөр хэлэх үг олдохгүй болохоор хамгийн ойрхоноор нь ингээд л биччихлээ. 

2009 оны 10-р сарын 20-ны шөнө цастай байсан. Тэгэхэд яг ингээд л кейбоард товшоод, анх удаа та нарт хандаж бичиж байсан хүү өнгөрсөн хугацаанд их өөрчлөгдсөн байна. "Эр хүн бай" гэж өөртөө сануулга болгон бичихдээ, хаа хүрэх ёстойгоо бичиж байсан гэвэл, замаасаа хазайж, ухраагүй. Алгуурхан ч гэсэн, тэндээ хүрч амжихгүй байж магадгүй ч гэлээ хүрэх ёстой оргилоосоо хараа салгалгүй урагшилсаар л байгаа гэдгээ бардам хэлнэ ээ.

 Эцэст нь хэлэхэд, амьдрал гэдэг чинь гайхамшигтай шүү дээ :) 

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
ХөрШ

сайн сайн байна уу :) сайхан сэтгэгдэл төрүүлсэн бичлэг байна даа,,за амжилт хүсье ээ

Simple

Би яахаараа дандаа юм бичих болгондоо л уяхан хайлган хүний дүрд хувилж, амьдрал яриад явчихдаг юм бол оо! :p

ХөрШ

одоо уг хүн нь л тийм юм байлгүй дэээ ,,:р

... Shake ... (зочин)

Zyak ergeed ireedehsen n bolj

Nuna (зочин)

Ямар их хүлээв дээ...кк...Дахин чиний бичлэгийг уншихад таатай байна.

undraa

аз жаргал хүсий зөндөө юм бичиж бай л даа

Batsy

Би ч одоо оргил булаацалдах тэмцэлд нь биш жуулчлалд нь яваад байх шиг. Бас эргэлзмээр зүйлс байгаамшүү

Runner

сайхан бичлэг байна

Зочин

Үнэн шүү хүмүүс минь уяхан хайлган даа бишээ цаадах чинь БАЙГАА ДЭЭР НЬ БҮХ ЮМЫГ ДЭЭДЭЭР НЬ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ЭЭЖИЙГЭЭ БАС ААВИЙГАА БАЙГАА ДЭЭР НЬ ЧИН СЭТГЭЛИЙН УГААС ХАЙРЛАН ХАЛАМЖЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Misheel

ҮНЭХЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЧАДАХ БҮХ Л ХЭРЭЭРЭЭ ХАЙРЛАСАН ШИГ ХАЙРЛААРАЙ

Misheel

нэг л зэврүүн өдөр бүх юмс хоосорч цусаар уйлсан ч буцахгүйгээр одсон байдаг юм шүү

Сафо

амьдрал ч үнэхээр гайхамшигтай шүү дээ тийм болохоор хүмүүс салж чадкуу яваадийдэг байх

Misheel

нэг л зэврүүн өдөр бүх юмс хоосорч цусаар уйлсан ч буцахгүйгээр одсон байдаг юм шүү

Misheel

нэг л зэврүүн өдөр бүх юмс хоосорч цусаар уйлсан ч буцахгүйгээр одсон байдаг юм шүү

Elegiya

sain sain uu ho bichlegiig chin yamar udaan hvleewee nogoo mon ch ih hvleesen shvv gdg shig kkk amjilt hvsyooo blogoo ergej toirch bai l daa ho kkk

Золу

Сайн. Сайн байна уу...Сайхан бичлэг байна...Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Тинкэрбэлл (зочин)

mmhn shn bichleg

Атаархуу Азаа

за болж болж эргээд ирсэн л бол болооо амжилт бүтээлээр дүүрэн л яваан байна да

Simple

Бөгдөөөөөрөнд нь баярлалаааа :D

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Сайхан сэтгэгдэл төрүүлсэн бичлэг байнаа ...амжилт хүсье даа хө

Norah

Amidral ch gaihamshigtai shuu...Az jargal husie :)

khanso (зочин)

uneheer gaihaltai bichleg bn amjilt amidral uneheer shn gertee buld ni az jargal husie

Millie

https://www.facebook.com/photo.php?fbid=299249083499921&set=a.276500132441483.63510.266886846736145&type=1&theater
ene linkruu orood demjeed uguuvh :)

engiin negen ohin (зочин)

Saihan yumaaa, er hvn gegeg chini iim l baih heregtei baihkuyo! Eej chini, naiz busgui chini, ireeduin huuhduud chini ih aztai yumaa, jo ataarhachlaaa kkk ^_^

Зочин

Чиний өмнөөс баяртай байна. Би ч бас сайн байгаа. Тэгэхээр миний өмнөөс ч гэсэн баярлаарай, анд минь!

Simple

Зочин : Хэнэ вээ чии? :)

Аз

Зочин би вайна этр :P

Худлаа худлаа танай блог гоя шүү...

Хулан

ёстой гоя
ойрд блогшроогүй
чиний блог гоё шүүү болж өгүүл блогоо хөтлөөд бичээдийгаарай...
өө нээрээ сайн байгааг чинь мэдлээ би сайн сайн кк

teddy (зочин)

Az jargal husii and mine

Simple

Чи яагаад байна? нээх салж хагацах гэж байгаа хүн шиг юм яриадаахын? :p

Simple

Чи яагаад байна? нээх салж хагацах гэж байгаа хүн шиг юм яриадаахын? :p

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)