Байдаг л нэг блог... : Ахиад л Сиймпл байна аа...

Ахиад л Сиймпл байна аа...

"Сайн уу?" гэдэг үг хичнээн сайхан үг болох тухай би бичиж байж... Хариу болгож "Сайн..." гэж хэлэхийн цаана юу нуугдаж байгааг, тэр хүн нь үнэхээр л сайн байгаа эсэхийг бид даанч анзаарахгүй өнгөрдөг тухай харин тэр үед огт бодоогүй юм байна...

Яах вэ дээ, яг одоо би хэн нэгэнд "Сайн..." гэж хэлвэл... Үнэндээ бол муудаад сүйд болсон юм байхгүй л дээ... Зүгээр л хэсэгхэн зуурын сөрөг сэтгэл хөдлөлийн үе... Өмнө байгаа асуудлуудаа шийдэх гэж хичээхийн оронд зүгээр л энд, харанхуй өрөөнд ганцаараа, янжуур зууж суучихаад өөрийгөө дэмий л зэмлэж, хэн байхыг хүсч байгаа, түүнийхээ төлөө тэмцэхийн оронд хэн байгаагаа дэмий л голж, үүнийг унших хүн бүхэнд гомдоллож суух мөч... Зөвхөн өнөө орой л үргэлжлээд дуусах байх...

Сэтгэл тавгүй ч гэсэн, бодол харин бүх юм удахгүй зүгээр болно оо гэдгийг мартаагүй байдаг тийм мөч...

Уг нь надад өөр хэн нэгний хүсээд ч олдохгүй нандин зүйлс байх юм. Хүн болгонд байхгүй үнэ цэнэтэй зүйл ч байх юм. Бас хүн болгонд олдоод байдаггүй боломж ч олдсон байх юм. Азтай тэнэг. Даанч тэр бүхнийгээ алийг нь ч сэвтээлгүй дааж явах, хадгалж хамгаалж явах чадал, ухаан минь... Чадал ухаан минь хүрэхгүйдээ биш, бүрэн дайчлахгүй байгаа минь л энэ байх даа... Тэгээд яг энэ мөчөөс дайчилж эхлэхийн оронд гомдоллосоор л суух энэ мөч... Ялагдсан юм шиг мэдрэмж...

Намайг гэж итгэсэн олон итгэлээс уучлал хүсмээр санагдах мөч... 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Elegiya

хммм Simple min yaasan be?

Simple

Зүгээр дээ, сүртэй муу юм болоогүй байхад дэмий л сэтгэл санаагаар унаад, хийх ёстой юмаа биш дэмий юм хийгээд байж байдаг тийм үе л байна хэхэ :)

Дээгий (зочин)

Хааяа юунас болоод байгаа нь мэдэгдэхгү ингэж мэдрэгдэх үе байды шүү... Яаж гарах арга замаа мэдэхгү болохоор шууд л унтчдаг... Маргааш нь арай л эрч хүчтэй болцон байдын хэхэ

ZEO ^-^

hudlaa rhyme bichkeed bnuu hahah ene much ene much

Сафо

нээх бүүдгэр өдөр уншцан чинь бүүдийчлээ вайна өөрөө

Арслантай авдар

Миний өрөөсөн гутал байшд чи. Тэгхдээ тэр гутал асдаг, гэрэлтдэг байж магадгүйшд. Асаж гэрэлтдэг гутал байж болку гэсэн юм байхгүүшд. Оролдоод шазайгаад үз. Асч л таараа...

13

гоя бичлэг хүлээж байгаа шүү Сампилаа =P

Бас чи чаднаа. битий залхуураад бай хэхэ

Lacrimosa

baidag l shu de iim medremj

Хармогү

Харин хааяа яг л ийм болчих юм тэ, ингэж суухын оронд хий гээд л өөртөө хэлдэг ч за яадын бэээ өнөөдөр л гэж өөрийгөө хуурчихаад хямраад л.. Заримдаа бас юм юмнаас өөрийгөө чөлөөлчихөж байх зүгээр ч юм шиг дээ

H.Ray

өө надад бол их амархан төрдөг мэдрэмж ш тээ. дасал болчихсон ш тээ үүндээ хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)