Байдаг л нэг блог... : Цас Орж Байна...

Цас Орж Байна...


Гадаа цас орж байна. Нэгэн найзын маань сая надад хэлснээр "Хэнээсээ гуйсан юм бэ?" гэмээр жижигхэн жижигхэн цасан ширхэгүүд. Салхигүй, тогтуухан байгаа болохоор зөөөөлхөн, зөөөөлхөн бууж ирээд л ... Хичнээн гоё байна гээч... Тэгээд бас дулаахан байгааг ч хэлэх үү... Бүр гэгэлзэж, элдэв янзын юм бодогдож энэ тэр(хэ хэ). Олон л хүмүүст адилхан санагдаж байгаа байлгүй.

Ийм сайхан үед санал болгох нэг дуу байна аа. "Let it snow". Би ч Frank Sinatra-гийн л дуу юм байх гэж боддог байсан чинь үгүй юм байна. Анх бүр '45 онд Vaughn Monroe гэдэг дуучин дуулж байсан юм байна. Ингээд Frank Sinatra-ийн дуулсныг нь аплоад хийчихье. Энэ хамгийн алдартай хувилбар нь байх гэж бодож байна. Jessica Simpson, Aaron Neville( нэг дажгүй жазз дуучин бий)-ээс авахуулаад зөндөө л хүмүүс дуулж байсан, тэгээд Зул Сарын түүвэр цомгуудад ороод л байдаг, уг нь тэр баяртай ямар ч хамаагүй дуу шүү дээ. Цас гэхээр л шууд Зул Сартай холбож ойлгоод... Тэгээд бас энэ хэдэн зурагнууд, ерөнхийдөө "Цас ба шөнө" гэсэн сэдвээр түүвэрлэсэн их гоё зурагнууд байгаа(хэхэ)...

Snowy Images

Frank Sinatra-Let It Snow


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
~Freedom writer~

Нээх сайхан гадаа хаялах цасыг харах юмсан....Цонхоороо хараад л алгаа тосоход зөөлөнөөр алган дээр бүжих мэт буух нь ямар сайхан гээч...

Fresh snow (зочин)

hmmmmm tsas orj baixad ene duug sonsood uzeerei mmmmmmmm goyo shu.............,

☺Инээмтгий kkk☺

Би бол ийм 2н хооронд цасанд дургүй ээ. Нээх гоё том том цасанд бол үнэн дуртэй.

Simple

Ugui yahav dee,orson n l ene yum chini :p.

Зочин

Цас ямар нэгэн сайхан үйл явдлыг дагуулаад надад авч ирж өгөөд байгаа юм шиг санагддагийштэ,ер нь л тэгээд байдгийнмаа.лаг романтик сонсогджэну?Гэхдээ л үнэн юм чинь.Тэгээл цас оронгут нэг гоё юм хүлээгээд л гэвтчинэ гэж мэд хэхэ.Сая нэвсийтэл цас ордог өдрүүд байгаа биз дээ ,9 сарын?Тэгэхэд нээрээ шинэ жилийн настр орсоон.Бүр АВВА-happy new year татаж аваад өдөржин сонссон гээд л бод.Тэхдээ нээх хачин нь цас орохоор бороог аймар санадаг аа,үнэр нь бодогдооол хэхэ муухай байна уу?Борооны талаар бас бичээрэй гоешт тэ

Гий

Цас ямар нэгэн сайхан үйл явдлыг дагуулаад надад авч ирж өгөөд байгаа юм шиг санагддагийштэ,ер нь л тэгээд байдгийнмаа.лаг романтик сонсогджэну?Гэхдээ л үнэн юм чинь.Тэгээл цас оронгут нэг гоё юм хүлээгээд л гэвтчинэ гэж мэд хэхэ.Сая нэвсийтэл цас ордог өдрүүд байгаа биз дээ ,9 сарын?Тэгэхэд нээрээ шинэ жилийн настр орсоон.Бүр АВВА-happy new year татаж аваад өдөржин сонссон гээд л бод.Тэхдээ нээх хачин нь цас орохоор бороог аймар санадаг аа,үнэр нь бодогдооол хэхэ муухай байна уу?Борооны талаар бас бичээрэй гоешт тэ

geree (зочин)

tsas geheer l hun bolgond ynz buriin az jargaltai dursamj bodogddog baih. Uneheer goe namuuhan amgalan shunu zoolol zoolon oror tom tom shirhegtei tsasan shirheguud budrahad hairtai hunteigee hotloltsood alhah uneheeriin jargaltai

Simple

Контракт- Нээрээ цас гэхээр дандаа сайхан дурсамжууд бодогддог юм байна шд. Өнгөтэй нь холбоотой юм болов уу? гээд байхгүй юу, хэхэ :p. Тэр намуухан шөнийн цас, хайрт, юу юуг бол үзээгүй болохоор мэдэхгүй юм өө, кинон дээрээс л харж байсан байж магадгүй, хэхэ

Simple

Гий- Энэ өвөл нилээн цастай байна гэсэн, тэгэхээр чи бол нуль аз айн? хэхэ. Бороо гэснээс би бороо ороход л хамгийн дуртай. Бороо орохоор янз янзын юм бодогдоод, гунигтай мөртлөө бороо орох гэхээр баярлаад байдаг... Тэр борооноос төрдөг гуниг нь нэг их гоё гуниг гэсэн үг үү тэгэхээр? Эсвэл би гуниглах дуртайдаа ч юм бол уу? Уг нь тийм гуниглах дуртай энэ тэр баймааргүй анти-эмо... гээд л үү хэхэ

Гана

unshihaas zalhuurav
zurag ni goyiin

Simple

Яадаг муу залхуу вэ? хэхэ. Уг нь өөр олон гоё зурагнууд шейрлэчихсэн байсан юм...

Frank

Анхны бичлэг чинь цасны тухай байсан юм бий. Их сайхан сэтгэгдэл төрж байх чинь. Миний цасанд дуртайг хэлэх үү. Ахиад цас ороосой гэсс. Даанч бараг л сүүлийн цас саяхан орчихсон доо. Өнөөдөр 2010-04-10

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)