Байдаг л нэг блог... : Та Нартаа...

Та Нартаа...

Нэгэн найз маань өөрийнхөө блог дээр ноднин, бараг л өдий үед бичиж байсан нэг бичлэгийг нь уншлаа. "Санав..." гэсэн гарчигтай. Яг тэр үеээр гадаадад сурч байсан юм. Тэгээд л мань хэдийгээ санаж байгаагаа бичиж л дээ. "зиа найзуудын талаар гэвэл муу шаарнуудыг ямар их санажээнэ гээч... санаал байна.... дурдвал-" гэж ирээд л бичиж дээ, манай хүн. Тэгээд бас дүүгийнхээ зургийг хавсаргачихсан. Тэр нь гэж нэг сахилгагүй нөхөр. Лав л зурагнаас нь, мань хүний өөрийнх нь ярианаас үзэхэд лав тийм. Тэгээд би ч гэсэн дэмий суухаар найзуудынхаа тухай тухай хэдэн үг бичью л гэж...
Би харин хаа очиж сайн хүмүүсийн дунд байдаг юм шиг ээ... Сайхан хүмүүстэй нийлчихсэн, учирчихсан байна гэдэг чинь нэг бол их азтай, нэг бол өөрөө ч бас их сайхан хүн болж таарах нь. Аль аль нь байж ч магадгүй гээд л үү (хэхэ).
Миний муу найзууд, намайг гээд л хүрээд ирдэг, сайн муу, сайхан муухай, алдсан, оносон, ямар охинд яаж дурлаж, яаж тоогдоогүй (хаха) ... нэг үгээр хэлвэл миний хэр зэрэг арчаагүй, хэр зэрэг  тэнэг, хэр зэрэг муу хүн болохыг мэдээд мэдээд намайг гэсэн сэтгэл, итгэлтэй хэвээрээ л үлдсэн найзууд минь... Бас надаас хүний үнэр хэр зэрэг үнэртдэг, хэр зэрэг... гээд сайн сайхан чанарууд байгаа бол тэрийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэд маань. Тэгэхээр мэдээж миний талаар хамгийн сайхан бодлууд, надад итгэх хамгийн бат итгэл тэдний маань сэтгэлд л байдаг байх(мэдээж гэр бүлийнхнийг маань тооцохгүй бол шүү дээ).

 Энэ тодоор бичсэн хэсгийг надтай нэг их ойр биш хүмүүс уншвал ч унтаад өгөх биз, тиймээс алгасахыг зөвлөе, хэхэ:

Чой, Төөгий, Ба, Тээмий, Одко, бас Төрөө. Бидний нөхөрлөлийн түүх богинохон байж болох ч адал явдлаар баян даа, харин ч нэг(хэхэ). Цаашид урт удаан үргэлжлэнэ гэдэгт итгэдэг. Миний асуудлыг өөрийнхөө юм шиг авч үзэж, тусалж дэмжиж, санаа тавих хүмүүс гэвэл хамгийн түрүүнд Та нарыгаа нэрлэнэ ээ.
Ангийн бусад хүүхдүүд маань: Зул, Заяа, Сарангуа, Ариунжаргал, Мэнджаргал, Ариунзаяа, Даваадо, Батцэнгэл, Ундармаа, Немо, Мөнхөө, 2 Дэлгэрмаа,ЛЖ... Хэн нэгний нэрийг орхичихсон бол тунирхаж энэ тэр тэнэгтэхгүй шүү хөөе!(хэхэ). Насан туршдаа хамт энэ тэр гэж худлаа яриад яах вэ, цагийн урсгал, амьдралын эрхийг дагаад одоцгоож таарах биз. Ямар ч байсан та нарын минь тухай дурсамжаас илүү сайхан дурсамж амьдралын замд минь цөөхөн тааралдах биз ээ.(Аймаар уянгын халилтай, нялуун, тэгээд хонхны баярын уур амьсгалтай болоод ирлээ,хэхэ. Гэхдээ хэлмээр санагдаад болсонгүй,хэхэ)
Ану, Сэсси бас Марс ах. Хамтран зүтгэгчид минь(хэхэ). Одоохондоо жаахан жаахан пактлаад байгаа ч гэсэн хамтдаа их зүйлийг бүтээнэ гэдэгт итгэдэг. Надад байнга санаа тавиж байдагт чинь зөндөөөө их баярладаг.(Ану төрсөн өдрөөр маань нөгөө тортоо ахиад хийж өгнө шүү!)
За тэгээд Шувуу, Хосоо, Буржгар. Нийлж суугаад л "Come as you are, as you are, As I want you to be..." гээд л... Сайхан байж дээ.
Дээр нь бас Заяа, Өнөрөө, Ааанар, Тэнүүнка, 2 Цацаа(Jules эгч, Devil), Bamboo эгч, Mku, Тэс эгч,Соосог, Цээгий, Хурга хэн хэн хэн гээд л олон хүмүүс бий, энэ ангилалд.(хэхэ). Бөөнөөрөө цуглаж аваад л... сайхан даа, сайхан.
Билгүүн, Зоригоо, Амка, Тэмка, Чинүхэй, Цэнгүүнээ, Тэлмүүн, Энхтөр... Гэмгүй сайхан нөхөд минь. Ирэх зуны гурван сар ойрхон байна өө,хэхэ.

Анар, Сумъяа, Цэ, Төгөлдөр, Түвшээ, бас бусад маань. Олон олон хөгжилтэй дурсамжууд бий дээ, бид нарт. Гайгүй инээдмийн кино болвол болохоор л юм байгаа даа, тийм ээ? хэхэ. Бидний нөхөрлөл дуусаагүй шүү.
Тэгээд бас орхигдуулж болохгүй нэг хүн байна аа. Gaiety. Чи надад хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн нэг. Яагаад ч юм хамтдаа их л хугацааг, юм юм хийж өнгөрөөдөг байсан, өнгөрөөдөг зарим нөхдөөс минь илүү дотно санагддаг. Бас зарим талаар тэднээс минь илүү намайг мэднэ.  Зүгээр л Асуултын форум дээрх Fort Minor гэсэн сэдэв рүү шагайсан, тэгээд... Тэр үедээ яагаад ч мессенжер ID-г чинь авах гээд чичрээд байсан юм, хэхэ. Би л хувьдаа тэрийг надад таарсан аз гэж боддог оо. 2 жилийн өмнө юм уу даа, тийм ээ? Хэзээ нэгэн цагт чи энийг унших л байлгүй, энд хэлчихье, Gaiety-даа бол магтаалын үгийг харамлахгүй эээ, хэхэ. Манай хүн мундаг аа, мундаг. Ховор хүн шүү, чи. 


Заримтай нь тэгээд холбоо тасарчих юмаа. Тэгээд та нар маань үүнийг уншиж байгаа бол надад хамаагүй болсон, мартсан гэсэн үг биш шүү! Цаг зав,тэгээд бас бус юм болдоггүй юм байна шүү дээ, ойлгож байгаа биз дээ та нар минь? Ингээд л нэг үе салж хагацдаггүй байсан хүмүүс бага багаар холдоод л... заримдаа бодоход гунигтай. Гэхдээ хамгийн гол нь найз минь, нөхөр минь гээд хэлхэлдээд явахдаа биш, бие биендээ итгэж, сайныг хүсч, хэрэг болох үедээ туслах сэтгэлтэй явахдаа л шүү дээ, тийм ээ?
Найз минь гэхээр дэндүү дотночилж, нялуурсан болох гээд байгаа ч юм шиг, биш гэхээр бас болохгүй тийм хүмүүс олон байна аа бас. Аавын дайтай ах гэдэг шиг бас найзын дайтай танилууд гэх юм уу даа, миний энэ толгой эвлүүлээд хэлчихэж нэг л чадахгүй л байна. Ямар ч байсан та нартаа бас л сайныг хүсч, сайхныг бодож, хүндэлж явдаг шүү. Энэ олон танилуудыг хэнд хэрэгтэй гэж нэрлэх вэ, алгасъя даа.
Заа ингээд та нартаа хэлэх үг маань дуусч байна. Нэг үхэх гэж байгаа хүний захиас шиг л юм болчихов уу, яав?(хээх). Дээрээс нь бас нэг л их нялуун юм болж орхилоо, ёстой "чихэр нь ихэдчихлээ дээ"(хэхэ). Өнөөдөр лаг сайхан ааштай байгаа болохоор ийм юм биччихлээ л дээ. Тэрнээс биш дандаа ийм байна гэж битгий горьд оо, та нар! hehe
Хүндэтгэсэн: Simple/Сампил/Батаа нь.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Найз минь гэхээр дэндүү дотночилж, нялуурсан болох гээд байгаа ч юм шиг, биш гэхээр бас болохгүй тийм хүмүүс олон байна аа бас...
Нээрээ ийм хүмүүс зөндөө шүү.

~Freedom writer~

Хэхэ...Найз гэдэг хол ойр байхдаа гол нь биш харин сэтгэл зүрхэнд орших эсэхдээ гол нь байдаг юм шигээ.

Kat_lp (зочин)

hehe minii ner alga bn ntr zugeeree gehdee chi ch bas minii nz shu

Simple

Undriga: Харин тийм. Юу юу ч болоогүй байж найз минь, нөхөр минь гээд байхаар долигоноод ч байгаа юм шиг, эсвэл найз нөхөр гэдгийг тийм үнэ цэнэгүй зүйл гэж хүлээж авдаг ч юм шиг... Тэгээд зүгээр л танил гэхээр бас үл тоомсорлож байгаа юм шиг... тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд хайрлаж хүндэлдэг, үнэлдэг, итгэдэг... Тэгэхээр тийм “завсрын“ хүмүүсийг юу гэж байвал зохих вээ? хэхэ
Freedom Writer: Харин тийм. Зарим тохиолдолд зэргэлдээ шахуу амьдарч байж л хөндийхөн болчихдог. Харин заримдаа... тийм ээ? :)
Kat_LP:Харин тэгээд заримыг нь дурдахаа мартчихсан байж магадгүй шүү энээ тэрээ гээд анхааруулаад байхад даа...хэхэ

☺Инээмтгий kkk☺

Хэхэ хөөрхийнмаа. Бүр атаархачлаа. Ёстой гого бичжээ.
"нэг үгээр хэлвэл миний хэр зэрэг арчаагүй, хэр зэрэг тэнэг, хэр зэрэг муу хүн болохыг мэдээд мэдээд намайг гэсэн сэтгэл, итгэлтэй хэвээрээ л үлдсэн найзууд минь... Бас надаас хүний үнэр хэр зэрэг үнэртдэг, хэр зэрэг... гээд сайн сайхан чанарууд байгаа бол тэрийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол тэд маань."
энэ гэсэг ёстой гого. Их юм байвал алгасах дуртайгаараа алгасаал уншчлаа.

Jagaa (зочин)

:)) kekekke
huurhiisht muu Sampil n kkk
mani chn tend tsohij ibna ain kkk
manuus hamtda bhad j goe bjdee
mana kontoknii bagiihan kkk
hahaha eniig unshsan chn nre gereeslel shg sanagdchlaa hahah

Jagaa (зочин)

nre minii zulzagiin neriig ji bijeegum shg bhii!!!

Simple

KKK : :)
Жагаа : За за, засвар хийчихлээ, загнаад л байж гэнэ, хэхэ. Харин сайхан байсаан. Сүүлд уулзахад бас сайхан байсан. :)

Frank

Миний муусайн найзууд...
Цөөрсөөр цөөрсөөр хэн үлдэх юм болдоо. Одоо байгаа 2 нь нэг болох гээд ч байх шиг. Их л хаалттай хүндээ би...

teni (зочин)

Тээмий: hehee bi bn oo chi bid nariin talaar bichsen gedgee helehgui nzan unshij bgad ix olon yavdluudiig sanlaa shuu u'll be ma friend f

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)