Байдаг л нэг блог... : Music For Relief( Linkin Park & Others)

Music For Relief( Linkin Park & Others)

 

Дээр үед бичиж байсан нэг юмаа блог дээрээ зөөгөөд авчирчихлаа. Надтай санал нэг байгаа бол www.miniiclub.com ийшээ нэг орж үзнэ биз ээ.

Энэ “Music For Relief” гэдэг маань юу вээ ? гэвэл … за сайхан дураараа монголчилвол сайн санааны байнгын аян л юм даа. Яг тодорхойлохдоо бол “Бид хамтдаа эерэг өөрчлөлтийг бий болгож чадна гэж итгэдэг хөгжимчид, хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд, фэнүүдийг багтаасан grassroots effort(анхан шатны оролдлого гэх юм уу даа.) юм” гэсэн байна.
Үндсэн зорилго нь байгалийн гамшигт нэрвэгдсэн газрууд дахь сэргээн босголт, боловсрол, барилгажилт гэx мэтэд тусламж үзүүлэх. Мөн цаг уурын өөрчлөлтийн талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг багасгах, нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэх гэх мэтээр ирээдүйд тохиолдох байгалийн гамшиг, сүйрлийн үр уршгийг багасгах, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг юм байна.
Анх 2005 онд “Linkin Park”-ийнхан өмнөд азид болсон цунамид өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг хүсч, тэд хандив өгөөд, бусад уран бүтээлчид болон фэнүүддээ хандив өргөхийг уриалвал ихээхэн хувь нэмэр болох боломжтой юм гэсэн санаа байж, ингээд тэр нь цааш үргэлжлэн, өргөжиж тэд одоогийн Music For Relief-ийн үүсгэн байгуулагчид болцгоожээ Music For Relief -д багтдагаас бидний хамгийн сайн мэдэж магадгүй уран бүтээлчдийг нь дурдвал:

Otep, The Used, Tenacious D, Mudvayne, Shady Records, D12, Hoobastank, Good Charlotte, Styles Of Beyond(Fort Minor- ийн Rising Tied дээр хамтарч ажилладаг Ryu,Tak…), 311, My Chemical Romance, Korn, Maroon 5, Jay-Z, Placebo, Static-X, No Doubt, Limp Bizkit(хуучин бурэлдэхүүнээрээ эргэн нэгдсэн :D ), Ozzy, Incubus, Jurassic 5, G-Unitiin Lloyd Banks, Young Buck 2 гээд л зөндөө байна.

Доор байгаа зурган дээрх жаахан хүү Music For Relief-ийн хамгийн залуу дэмжигчдийн нэг нь бололтой. Яг энэ зураг “Never Too Young To Share Love(“Хайрийг түгээхэд хэзээ ч нялхдахгүй” л гэж орчуулъя даа) гэсэн тайлбартай байсан. Сэтгэл хөдөлмөөр биш гэж үү? Гэтэл бид яагаад ядаж л усаа хаа хамаагүй урсгадгаа,гэрлээ асаагаад орхидгоо, машинаа голд угаадгаа больж, даавуун тор хэрэглэдэг, хогоо хогийн саванд хийдэг байж, хөдөө талд бэлээхэн машин явдаг жим зурайсаар байхад түүгээр явалгүй нэмж газар талхлан давхидгаа болиж болохгүй гэж? Бид нараас их зүйл шаардана гэж үү? Тэгээд ч эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаална гэдэг маань уг чанартаа сайхан сэтгэл, буяны үйл биш зүгээр л өөрсдийнхөө л ирээдүйг хамгаалж байна, өөрсдийгөө хорлоод байгаагаа зогсоож байна л гэсэн үг шүү дээ? Үнэн биз дээ?

Надад бол хамгийн чухал асуудал маань байгаль орчны асуудал л гэж санагдах юм. Ядуурлыг хэзээ л бол хэзээ багасгаж болно оо, капитал гэдэг чинь шилжиж, гүйлгээнд байж байдаг, хэнд ч очиж болдог зүйл учраас. Боловсролыг хэзээ л бол хэзээ дээшлүүлж болно, хязгааргүй түгээж болдог нөөц учраас. Жендерийн тэгш эрхийг хэзээ ч баталгаажуулж болноо, тэр чинь биетэй оршин байдаггүй, хүний сэтгэлгээнд бий болдог, боловсролтой ижил шинж чанартай учраас. Харин бид нар ширгээсэн голоо буцаагаад урсгачихаж чадаж байгаа бил үү? Бүр мөсөн устгачихсан амьд биеийн зүйлүүдийг эргээд гаргаад авч чадах бил үү? Туйлуудынхаа мөсийг хайлуулж дуусчихаад, "За за, буцаагаад хөлдөөчихье" гэж, oзоны давхаргаа цоолж хаячихаад, "За за, нөхөөс тавичихъя" гэж чадах бил үү? Цэвэр усны нөөцөө дуусгачихаад өөр орлуулах юм олж чадах бил үү?

Яг, яг одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтлоо шүү!!!

PLEASE SAVE OUR NATURE, SAVE OUR PLANET, SAVE OUR CHILDREN, SAVE OURSELVES!!!

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Kat_lp (зочин)

ene shinodagiin aimar hoorhon garsan zurag bn te

Kat_lp (зочин)

zov zov...

uuk (зочин)

waa deegii ene mike g harldaaaaa hadaas hadahdaa hurtel iim novshiin huurhun bhda yahavde

Simple

Kat_lp, Uuk: Ээээ, мэдсэн бол энэ Shinoda-гийн зургийг тавидаггүй л байж, гол юманд нь анхаарлаа хандуулахгүй юм ааа, та нар. хэхэ. Одоо авч хаяхаас залхуу хүрээд байна :P.

Frank

Дээр нь нэмээд хэлэхэд "Save your native language." эх хэлээ хайрлая.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)