Байдаг л нэг блог... : Хайртай хамтлаг минь....:)

Хайртай хамтлаг минь....:)

Заа, нэг дуртай хамтлагийнхаа талаар бичлэг оруулна аа. Яагаад гэнэт энийг бичих болсон бээ? гэвэл өнөөдөр MTV Europe-ийн Top Ten-ээр энэ хамтлаг маань гарсныг үзэж чадалгүй алдчихлаа. Хамгийн сүүлийн клипнийх нь талаас эхэлж үздэг гэж байна шд. Хайран юм, хайран юм. Заа, юун сүртэй юм. Youtube-ээс л үзчихнэ биз гэж бодох хүн гарч магадгүй л дээ. Гэхдээ надад дуртай дуугаа радиогоор явахыг нь сонсох, дуртай клипээ телевизээр гарахыг нь үзэх, дуртай киногоо бас телевизээр, тэр дундаа Монгол телевизээр үзэх бүүр гоё санагдаад байдаг юм аа. Монгол телевизийн дуу оруулалт, орчуулга энэ тэр нь их гоё оо. Бусад нь бол яахав дээ, зарим нь бүр орчуулж байна гэж алаад хаячихна гээч. Өө энэн дээр ингэж хэлээд байхдаа яадаг юм, уг нь ингэж хэлсэн бол илүү гоё, зөв болно ш дээ гэсээр байгаад нөгөө киноны амт нь алга болчихож байгаа юм даа. За за, гол сэдэвтээ оръё оо. Тэгэхээр би одоо нэг их намтарыг нь авчирч, орчуулж тавиж энэ тэр... Тэгж өөртөө илүү ажил удаж, хүмүүст ч уйтгартай болгож яах вэ дээ? Хамтлагийн бүрэлдэхүүн:

Mike Shinoda(rapping, vocals,keyboards

,rhythm guitar)                                           Brad Delson(lead guitar)

===========

Chester Bennington(lead vocals)                 Rob Bourdon(drums)

a

Dave "Pheonix" Farrel(bass guitar)            Mr.Hahn/Joe Hahn(DJs)

aaa

Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд ийм. Aнхны дуучин нь гарсны дараа 1999 онд Chester орж ирснийг эс тооцвол хамтлагийн бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй. Анх 1996 онд M.Shinoda-ийн home studio-д Xero нэртэйгээр үүсгэн байгуулагдсан гэж байгаа.
Гаргасан цомгууд:

Hybrid Theory(2000)
In The End, Papercut, Crawling, One Step Closer... гээд л. Товчлоод бут авсан цомог л гэж хэлье дээ. Борлуулалтаараа ч, дуугаралт, өнгө төрхөөрөө ч. Хүмүүсийн хувьд цоо шинэ хамтлаг гарч ирээд л тачигнуулж өгч байгаа юм чинь. Харамсалтай нь тэр үед би одоо "Бид нар бүгдийг бүтээнэ, бид нар бүгдийг сөнөөнө" гээд ч юм уу явж байсан байх даа хөөрхий,хэхэ.

Meteora(2003)
Нөгөө алдарт Faint, Numb 2 чинь энэ цомогт багтдаг байхгүй юу. Бас Somewhere I Belong, From The Inside, Breaking The Habbit....Мэдээж хүмүүс залуухан Rap-Rocker-уудаас шинэ зүйл хүлээж байсан. Тэгээд...Ахиад л нэг цөм "шаасан" цомог....Энэ үеээр би "Хайрлая чамайгаа, хайрлая чамайгаа..." Камертоны улаан фен явж байлаа гэж...хаха

Minutes To Midnight(2007)-Энд ёстой стиль нь огцом өөрчлөгдсөн дөө. Цөөхөн хэдэн дууг нь тооцохгүй бол урьдын Nu Metal, Rapcore стиль байхгүй болчихсон.Ерөнхийдөө альтернатив тал руу гаа цомог болсон.Зарим хүмүүс бүр U2-тэй төстэй болсон энэ тэр гэж зүтгээд байдийг нь яана, хэхэ

Reanimation(2002) (remix цомог )
За даа, энэ надад лав нэг ч их таалагддаггүй. Дуунуудаа дуу биш болгоод хаячихсан, хачин цомог хэхэ. Яахав сонирхолтой л доо. Forgotten,Points of Authority зэрэг дуунуудын remix нь харин дажгүй болчихсон шүү.

Collision Course(2004)
Jay-Zийн дуунуудтай өөрсдийнхөө дуунуудыг mix хийчихсэн. Энэ цомгоос Numb/Encore нь-ийг мэдэхгүй хүн цөөхөн байх өө. Бас энүүгээрээ нэг аялан тоглолт хийчихсэн гэж байгаа. Сүүлд Fort Minor-ийн "Rising Tied" дээр Jay-Z гүйцэтгэх продюссер хийж өгсөн.

Өөр өчнөөөн олон хажуу мажуугийн, ремикс, андерграунд, дададда гэсэн юмнууд зөндөөө байгаа. "Шал сонин, нэг дуугаа хэд ч болгож дуулдаг юм наад хамтлаг чинь" гэж хүн хэлвэл би л лав өмөөрөхгүй дэг, хэхэ.
Сүүлийн үеийн сониноос гэвэл Chester "Dead By Sunrise" гээд side project-оороо "Out Of Ashes" гээд цомог гаргасан. Надад лав таалагдсан. Гэхдээ Linkin Park-ийн дуунуудтай харьцуулвал жирийн л нэг нилээн сайн болсон рок цомог... Тэгээд ирэх жил яг Linkin Park-ийн шинэ цомог гарна гэж байгаа.
Ингээд цомгуудыг татах линкүүд:

Hybrid Theory(Password www.maxalbums.com)

Meteora(Password: www.maxalbums.com)

Minutes To Midnight(Password: www.maxalbums.com)

Оройжингоо л суулаа... хэхэ. Дараа нь MIke Shinoda-ийн тухай тухтай ярина аа...

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Miss Dior

ayayya yaar ch hudulmurch iin.. hehe 2doh unshigch bailaa gej... esuul comment bichigch ch yumuu...

13

Mike bol zugeer l aguu...hurdan bicheerei za

~Freedom writer~

LINKIN PARK-тай юу ч ярихав дээ....хаха. САйхан хамтлаг. Би ч дуртай

Цоомоо

сайхан хамтлаг

Rocker (зочин)

“Шал сонин, нэг дуугаа хэд ч болгож дуулдаг юм наад хамтлаг чинь“ гэж хүн хэлвэл би л лав өмөөрөхгүй дэг, хэхэ.-whahaha vnen vnen. Ali 97,8n onii uyed bichuulj baisan demonuudasaa hoish suuliin m2m hurtlee shine duu zohiogoogui baih aa naaduul chini :p

Simple

Miss Dior: Хөдөлмөр ч ч юу байх вэ, дуртайд хүчтэй, юу сайхан дур сайхан гэж...хэхэ... Харин зурганд нилээн цаг үрсээн. Уг нь ч эд нарын зураг олдохгүй байна ч гэж юу байх вэ, тэгсэн мөртлөө нэг л санаанд таарах зурагнууд олдож өгөхгүй, баахан л юм болсон хэхэ.
Гийгүүлэгч : Биччихсэн байгаа, хэхэ.
Freedom Writer: аанхаан :D
Цоомоо: :)
Рокер: Харин ийм нэг дутагдал байгаа юм аа, хэхэ. Сүүлд тэр Songs From The Underground дотор байгаа 8-н track-аас зөвхөн интро нь л шинэ юм байгаа юм даа.хаха маннннгар хогийн наассс :p

Kat_lp (зочин)

goy oo goy LP g guitseh hamtlag yer n tsoohon shu

duba (зочин)

Linkinpark bol aguu hezee ch dawtagdahku ilvv medeelel bicheerei

Frank

Сонирхол нэг юм байна. Чамайг камертон сонсож суухад би LP-г сонсоод явж байсан бээншд. Нэг хэсэг ээмэр сонсдог байж дээ. Одоо ч сонсдог. Бүх цаг үеийн цомгуудыг нь цуглуулсан гэжугаа. Гэхдээ бас үлдээцэн байна лээ. Тээд одоо бол арай өөр намуухан хөгжим сонсоод л хааяа сэтгэл хөдлөлөөрөө LP сонсоод л явж байна даа.

uuk (зочин)

this is LiNKiN PaRK. LP is me. mineeeeeeee...

akuk (зочин)

I love this man

Хулан

хэлэх үг байхкүуу агуу агуу хэхэ

FUCK Rocker (Зочин) (зочин)

Хөөе малааа (Rocker Зочин) Муу хар үмхий новшоо LIKNIN PARK Hybrid Theory Meteora Minutes To Midnight цомогт багтсан дуунууд бүгдээрээ шинэ дуунууд за үмхий гичии минь Rocker (Зочин). Харин Hybrid Theory цомогт багтсан зарим нэг дуунууд нь өмнөн зохиож байсан дуугаа шинжилж дуулсан дуунууд нь байдээн яаадаг үмхий хар биздаа вэ.

FUCK Simple (зочин)

Simple муу хар гичнээс төрсөн гөлөгөө. LPUnderground жил болгон гаргадаг юм гөлөгөөө. Тэр нь дээр заавал шинэ дуунууд оруулах ёсгүй байдэээн яадаг хар зулбасга вэ.

Аниргүй (зочин)

хүн хүний үнэлэмж өөр энд нэг хүний хайртай хамтлагийг би мангар тэнэг гэж хэлкү учир нь энэ хүний хайртай хамтлаг шүү дээ харин би гүйцэх хамтлаг байхгүй гэж хэлэхгүй энэ нь бусдын үнэлэмжийг доош хийж байгаа хэрэг гүйцэх хамтлаг гэвэл зөндө л байна шүү дээ

Tsolmon.T (зочин)

Hi, bichlegii chin sanandgui ym haij bgaad unshlaa, taalgdlaa. Uchir ni ene hamtlag bol minii horvod hun bolj mendelsnees min hoish zogsoltguigeer tatagddag zuilsin maani neg... ;)2000 ankh udaa Hybrid theory giin cassetaar ni ahtaigaa hamt sonsoj blaa, odoo ch nadad hamgiin hairtai zuilsin maani neg heveer hadgalagddag kkk tgheer chi bid 2 neg hamtlagt dyrtai uchir amjilt husey gj! ;)oo neeree sonirhuulahad minii zuun gar deer Meteora covernii shivees bdag, gehdee bi ooroo zohiomjilj hiilgesen... Hybrid theory Meteora 2 bol gaihimshig, dahin hezee ch davtagdaj chadahgui bh... bidniig chinii heldgeer buteene sonoono ntriig sonsoj hiij bhad tend iim gaihimshiguud zereg turj bsan geheer...gj haya boddog l ym kkk Za dahin amjilt!

Tsolmon.T (зочин)

kkk zuun gar gechij baruun gar deerldee ) dund ni Chester ch bas bga daraa tm shiveestei huntei taaraldval bi bolno ;)

Hosanna (зочин)

ugaasaal lp iig guiceh hamtlag bhqshdee

エンフシ

ЛИНКИН ПАРК ХАМТЛАГЫГ ИХ Л СОНСДОГ БАЙЛАА ШДЭЭ 2000 ОНООС ОДОО ХҮРТЭЛ БАРАГ ЦОМОГ БОЛГОНЫГ HIFI ГААС ХУДАЛДАЖ АВЧ СОНСОДОГ БАЙЛАА. ОДОО 20 ИОД ДИСК НЬ БГАА БХ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)