Байдаг л нэг блог... : Зүгээр л нэг...

Зүгээр л нэг...

Төрсөн өдөр минь эхлээд 3н цаг хагас өнгөрч байна. Утсанд ирсэн мессежүүдэд хариу бичиж чадсангүй, нэгжгүй байснаас болоод....хэхэ. Шөнө дөлөөр ярилтай нь биш. За за, гол ярих гэсэн юмаа ярья даа.

Хүн сонсоход инээдтэй ч юм шиг... Нэг хүний мэнд хүргэхийг хүлээгээд л.... "Нэг хүн" гэхээр шууд ойлгогдож байгаа байлгүй, хэхэ. Тийм ээ тийм, нэг охин.

Яривал их урт түүх ээ. Товчхондоо бол... товчхондоо бол... бүтэлгүй дурлал. Хөвгүүн сахиусан тэнгэрт дурлачихаж, далавчаа гээчихсэн сахиусан тэнгэр. Харамсалтай нь тэр нь зүрхээ ч гэсэн өөр хэн нэгэнд аль хэдийнээ, бүр мөсөн алдчихсан байсныг ухаарсангүй. Тэрүүхнийг ухаарахад түүнд бүхэл бүтэн 3-н жил шаардагдаж. Тэгээд өөрийгөө ч, түүнийгээ ч зовоохгүйн тулд зүгээр л яваад өгөхөөр шийдэж. Тэр бүх мөрөөдөл, догдлол, мэдрэмжүүд, тэр шаналал зовлонгоо ч гэсэн гэгээн дурсамж болоод л үлдэнэ биз гэж итгэжээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр тийм болоод байгаа ч юм шиг санагдаж. Товчхон, дэндүүүүү товчхондоо ийм л зүйл болоод өнгөрсөн.

Өнөөдөр харин тэр дурсамжуудаа эргээд нэг санаж байна. Гэхдээ өөр юу ч үгүй зөвхөн дурсамжаас жижигхээээн ч гэсэн хүлээлт үүсдэг гэж үү? Жишээ нь яг одоо миний шал инээдтэй юманд горьдоод сууж байгаа шиг ийм горьдлого...? Гэсэн хэрнээ бас горьдож хүлээхгүй ч байгаа юм шиг. Сүүлдээ бүр учраа ч олохоо байлаа. Юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг л замбараагүй сараачааан болж хувирч байна даа... Зүгээр л нэг тоогдоогүй хүний, байдаг л нэг залхмаар гомдоллоон байлаа гэж....

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
joe. (зочин)

zvgeer dee nadad ch bas iim ywdal tohioldoj bsan 2 jil hamt shan bsan hvn neg odor oor hvn bolood yawch diin bn lee kkk tgl vr dvn ni boon shanalal hvleelt bolj bga maa gehdee odoo boltol boddog hewere gehleer l ......

miss dior (зочин)

mmm iim uchirtai bsan yum biivii.. :P o martsanaas Happy Birthday!!!

Simple

Joed:harin tiim neg l odor, ugui yum aa gehed hedhen odriin dotor shaal oor hun shig bolood... tegeel ene yag yasiin bol geel panictaal....haha.
Miss Dior: Thhhh :p. Bayrlalooo

daku (зочин)

sonin l yum bolson bna yunii omno torson odoriin bayriin mend,chi today chmg toruulsan eejiigee l ooroosoo ih bayrluulaarai ok :)

chuups (зочин)

tgd huleesen hun mend hurgeegui baisaar l bn uu.

hjhjhj (зочин)

happy bday :)

Simple

Dakud: :)
Chuupsd: mmmhmm,ongorchihloo doo...hmmmmmm
hjhjhj-d: bayrlaloooo

~Freedom writer~

Төрсөн өдөр болохоор би бас нэг л хүнийг бичих болуу гэж хүлээдэг.....Өөрөө аашлаад миний амьдралаас зайлаад өг гэж хэлчихээд ор тас харицахгүй байсан хирнээ яг л төрсөн өдрөө болохоор л хүлээгээд байдаг....Сонин шүү

Kat_lp (зочин)

joohon gunigtai ch yum shig yum aa te gehdee chi terend iim ih hairtai yum bol ... za za medkum doo bi yamar eregtei huuhdiin setgel sanaag oilgoh bish de gehdee buh zuil shan boloh bh oo

Frank

Simple хүний Single амьдралаа гэж...

Төрсөн өдрөө сайхан тэмдэглэхгүй дэмий юм бодоод л...

ZaYaSh ZaYaSh (зочин)

zuwhun huniig ugeere uuriin bolgodog bsann bol simple ohiduudin setgel g bulaann awch chadaharr bgaz.........

SinГ©ad O'Connor

harin tiin bna zayash sanal neg bna

Nanni

martahiig husevch nuutshan hairlaad bdg n zurh setgel yumdoo,,,

elegiya (зочин)

harin tiimee, gehdee bi oird iim zvil bodohoo bhaar shiidsen ntr amarch yum shig...bitgii neg ih bodlogoshrooroi

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)