Байдаг л нэг блог... : Бүх юм сайн байгаа...

Бүх юм сайн байгаа...

Сайн уу? 

Зүгээр л юу ч хамаагүй бичмээр санагдаад... Шөнөжингөө дэлгэц ширтсэн нойрмог амьтан үүр цүүрээр гэнэт л мэдрэл, мэдрэл юм бичээд эхэлвэл... хэхэ. Юу ч хамаагүй бичье. Бодож, боловсруулж, мэргэн цэцэн хүн болох гэж хичээж яах юм. Зүгэээээр л бичмээр байна, би.

Нэг хүний үхэх цаг нь болж, католик шашны лам ирээд чи энэ амьдрал гэдэг зовлонгоос салах боллоо, одоо чи илүү сайхан газар очих болно энээ тэрээ гээд л ярьж гарч л дээ... тэгсэн манай хүн "Тонилж үз! Амьдрал гайхамшигтай!" гэж хэлээд үхжээ. Үнэн түүх гэнэ лээ, даанч би яг хэн гэдгийг нь санадаггүй ээ.

Миний нэг дуртай хамтлагийн нэг дуунд :

"One man's pain is the other man's pleasure

One man' trash is the other man's treasure" гэдэг... 

Зарим дуунд шөнийн клубт, өөрийнх нь өмнө бүжиглэж байгаа хүүхний өгзөг л гарч байхад, зарим дуунд орчлон ертөнцийг бүхэлд нь дуулж...

Зарим охид "хайртай" дуучин, жүжигчин нь түүнийг энэ дэлхий амьдардаг гэдгийг ч мэдэхгүй гэдэгт шаналж, харин зарим нь аав нь гэртээ эрүүл ирсэнд баярлаж...

Зарим залуус найз охин нь жирэмсэн болсныг сонсоод абортонд орох мөнгө сарвайж, харин заримынх нь хайртай бүсгүй хэзээ ч тэргэнцэр дээрээс босохгүйг нь мэдсэн ч үнэнч үлдэж...

Хүмүүс хоорондоо ийм өөр байх нь байтугай, өнөөдрийн ЧИ, маргаашийн ЧИ-гээсээ тэс ондоо ч байж болох юм.

Өнөөдөр чамд найз нөхөд чинь хөгийн хуурамч, хайрт чинь ч, гэр бүлийнхэн чинь ч гайхмаар сайхан хүмүүс биш юм шиг санагдаад, "I AM GONNA FUCK OOOFFFFF!!!" гэж хэлчихээд хаашаа ч хамаагүй гав ганцаараа явмаар санагдаж байж ч магадгүй. Гэтэл маргааш чи, яагаад ч юм, гудамжинд байгаа танихгүй хүнийг хүртэл барьж авч үнсмээр санагдталаа баярлаж ч магадгүй, хэн хэлж мэдэх вэ...?

. Сэтгэл зовоосон, ууртай, атаархуу, шуналтай бодлуудаа мартаад борооны үнэр, үнсэлт, эмээ өвөө хоёр, жижигхэн хөөрхөн гөлөг, хуучны хайрын дуунууд, нэг их сайхан зөөлөн дэр, мөстэй кофе, ёолк, тавын гаа, юу ч хамаагүй гоё юм бод л доо!

Бороо орж байхад гутал хувцасаа муухай болгохгүй гэж энд тэнд хорогдож зогсохын оронд сэтгэл санаагаа сайхан болгох гэж сайхан норооч!

Зүгээр л "амьдар"!... :) 

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
goyeej

сэтгэл уужраад сайхан боллоо :)

エンフシ

харин тэххх зүгээр л амьдрах сайхан

Maybe (зочин)

Амьдрал үргэлж сайхнаараа

Аясыг нь олоод алхааг нь тааруулаад амьдралд алхацгаая гэснээс яасан сонин хүн бэ Сайнуу.

Алимхан

Амьдрах сайхаан

Norah

haha bi teul 5iin gaa bodloo :) Shan bichleg bn

Simple (зочин)

Goy eej : za boloo doo :)
Enhuush : zugeer l amidrah bish "amidrah"!!! shuu dee... hehe
Maybe : Saaiin, chi sain uu?
Alimhan : mmmhmmm :D
Norah : Haha, teg, teg! bi zuugiin undaa bodloo!!! :p

Elegiya

zugeer l hicheelee hiigeed amidrah yumsan, yu ch bodolguigeer

Lkhamaa (зочин)

Чамайг, бас чиний бичэсүүдийг эргээд хараххад дэндүү сайхан байна. Чи гайхалтай юм аа :-D

Сафо

би хуучин номноос үнэртдэг үнэрийг боджээнэ, ни бороонд зонтиктой явсан зонтикоо хумиж бариад гүйсэн сайхан байсан сэдхил санаагаа гурцлахгүй зүгээр л тайван байлгах гэгэж хичээжээнэ,сайхан болчлоо

Septemberflower (зочин)

Simple ийн бичлэгүүдэд дуртай байсан. Байсаар ч байна даа.

huuhed (зочин)

bayarlalaa setgel iim goy bolchihood baihad bayarlasanaa helehgui bol bolohgui yum shig sanagdaad `````

Хонгороо.Байнгын уншигч

Amidrah dendvv saihaaaannnn

asdfghjkl

wow uilah gjina, yag odoo hetsuu ued unshsan chn uneheer saihan bna shu

"Би ба Би" ... (зочин)

Би бороо орохоор гадуур гүйнээ

♥♥..hermonie..♥♥

Ямар глё бичлэг вэ, тийм шүү зүгээр л энэ мөчүүдээ өнгөрөөж биш " амьдарч" туулах сайхан. Авсан жишээнүүд чинь их таалагдлаа. :) богинохоон бичлэг мөртлөө их хөөрхөн сэтгэлд хүрмээр болж :)

♥♥..hermonie..♥♥

Ямар глё бичлэг вэ, тийм шүү зүгээр л энэ мөчүүдээ өнгөрөөж биш " амьдарч" туулах сайхан. Авсан жишээнүүд чинь их таалагдлаа. :) богинохоон бичлэг мөртлөө их хөөрхөн сэтгэлд хүрмээр болж :)

Хармогү

яг өөртөө ингэж хэлээд л сууж байлаашд. жинхэнэ даварч дарвайсан байна саяын хэдэн өдөр... өнөөдрийн би өчигдрийн би 2 өөр байна гэдэг ч үнэн шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)