Байдаг л нэг блог... : Micheal Kenji Shinoda( lil bio and artworks....)

Micheal Kenji Shinoda( lil bio and artworks....)

Заа, тэгэхээр, урьд нь хэлж байснаараа Mike Shinoda-гийн тухай... Эхлээд товчхоон намтрыг нь бичье(Тодоор бичсэн хэсэг). :

Micheal Kenji Shinoda 1977 оны 2-р сарын 11нд Agoura Hills гэдэг Los Angeles-ийн дагуул хотод төрсөн. Анх бүр 6-н настайгаасаа төгөлдөр хуур заалгаж эхэлсэн бөгөөд, гитар тоглож реп хийх болсон нь түүний өсвөр үед хамаарна. 1995 оноос л Linkin Park-ийнхаа үндэс суурийг тавиж эхэлсэн. Харин 1999 онд Art Center College of Design гэдэг коллежийг график дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Ингээд л 2000-н онд Linkin Park-ийн дебют цомог худалдаанд гараад л, манай хүн рок од болж... ингээд л амьдарч байгаа даа. Гэр бүлийн тухайд 2003 онд Anna Hillinger гэдэг эмэгтэйтэй гэрлэж, энэ оны 8-н сард хүүтэй болсон.

Миний хувьд энэ нөхөр LP үүсгэн байгуулагдахад, хөгжмийн чиг хандлага, бусдаас ялгарах ерөнхий стиль үүсэн бүрэлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн гэж боддог. M.Shinoda-г Linkin Park-аас хасаад төсөөлвөл байдаг л нэг рок хамтлаг байх биз, надад л лав тэгж санагдаад байдаг юм,хэхэ. Бас M.Shinoda-гийн реп хийх стиль нь бусад Rapcore хамтлагуудын MC нарынхаас онцгой содон санагддаг. Fred Durst(Limp Bizkit)- ер нь л ихэнхи нь тиймэрхүү байдлаар үглэдэг шд. Flow нь их сайн биш, ихэнхи нь ар талын метал аяндаа тохируулах гээд ч тэр үү... хоолойгоо шахаж ирээд... Харин M.Shinoda-ийн стиль тайван, тогтвортой, энгийн талдаа байдгаараа ялгардаг.( Зөвхөн миний л бодол гэдгийг анхаарч үзнэ үү,хэхэ)

За тэгээд энэ чинь график дизайнер гэж хэлсэн. Сонирхуулахад хамтлагийнх нь DJ Joe Hahn бас тэр коллежийг хамт төгссөн. Энэ 2 хамтлагийнхаа цомгуудын загвар дээр ажилчихна гэсэн үг л дээ. График дизайнерын ажлынх нь тухайд хамтлагуудынхаа цомгууд дээр ажилласан, хэдэн үзэсгэлэн гаргасан. DC Shoes-тай хамтарч хэдэн пүүзний загвар гаргасан... нэг иймэрхүү.Хийсэн ажлуудынх нь хэдэн зургийг оруулъя:

Энэ харин DC Shoes-д хийсэн нэг загвар нь(тэр уландаа лаг гоё зураг мурагтай гэж байгааааа, хэхэ):

Тэрний ажилласан скейтбордууд:

Будсан гитар нь(өөр олон ийм гитарууд байдаг):

Hэг иймэрхүү л хүн дээ, манай Майк. хэхэ. Дараа нь Fort Minor-ынх нь тухай ярина аа
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
13

чиний бодолтой санал нийлж байноо.(= тэр скейтбордууд нь янзтай

~Freedom writer~

Ааан....Имй учиртай байсымуу....Баярлалаа хө

Rocker (зочин)

Zivuun pzda shvv ene neeree...

DramaQueen (зочин)

hiisen yumnuud n bugdeeree l goy yum oo. ter zurag ntr n tasarchjee

DramaQueen (зочин)

hiisen yumnuud n bugdeeree l goy yum oo. ter zurag ntr n tasarchjee

Frank

Fort Minor -г байгуулсанаараа хэн гэдгээ харуулж чадсан гэж би боддог.

uuk (зочин)

deegii oosh ldo eniig harldaa mani yaahiin beeee sayhan huutee bolood patrickiin naidlaga tasarchlaa shde nowsh gej shan zalu shu bas haraal id gej goy duuldagiin yaana...

S0N!C

Hi Simple hamtarch ajlii tehuu nice shu linkin park bol minii anh sonsson rock hamtlag uneheer goy chi bid 2 gar niileh bha nadruu yahoo hayagaa yavuulchaarai boogies_kenji Shu za amjilt

oogii (зочин)

ovoo muu gar shuu te my huvid 2005 onoos hoish ene nohoriig sonsdog bolson roc hamtlagaas hamgiin tasarhai n bish ch gesen duug n sonssod baihaar zaaval 1 shine zuil garaad bdii goe hamtlag shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)