Байдаг л нэг блог... : Xэн нэгэн тэнэгийн ямар нэгэн тэнэглэл

Xэн нэгэн тэнэгийн ямар нэгэн тэнэглэл

Үүр шөнийн заагт хийх юмаа олж ядсан, хулжсан нойроо дуудаж чадахгүй, тэгье ч гэж хүсэхгүй байгаа хэн нэгэн тэнэгийн ямар нэгэн тэнэглэл.
Заримдаа ухаан санаа саруулсаад ирэх ч шиг, эрүүл ухааныг мохоодог тэр хүсэл, мэдрэмжүүд замхраад алга болчихсон юм шиг, чи гав ганцаараа үлдчихсэн юм шиг, цаг хугацаа зогссон юм шиг мэдрэмж төрөх үеүүд байдаг даа? Тэгвэл яг одоо надад тийм байна.
Эхлээд, жишээлбэл чи. Юу чамд хамгийн үнэтэй вэ? Чи юуны төлөө амьдарч байна вэ? Чи хаана хүрэх гээд зүтгэж байна вэ? Амьдралын хамгийн сайхан нь юу вэ? Юу чамайг жаргалтай болгодог вэ? Сайн бод доо. Мэдээж бүгд дор дороо ямар нэгэн юм хэлнэ, ихэнхи хариулт нь гэгээлэг, сайхан байх болов уу? Тэгвэл чи өнөөдөр, эсвэл өчигдөр энэ сайхан зүйлсийнхээ талаар бодсон уу? Мартчихсан л явж байсан байх.
Заримдаа бид аар саар юманд хэтэрхий их сатаараад гол зүйлс маань, хамгийн үнэ цэнэтэй зүйлс маань, хийгээд байгаа зүйлсийн маань мөн чанар нь мартагдчихсан байдаг. Магадгүй заримдаа бүр мөсөн мартагдчихдаг.
Жижигхэээн жишээ гэхэд, аягүй бол оюутан чи мэргэжил эзэмших гэж сургуульд явдгаа мартаад багш нарыгаа аргацаах гэж л сургуульд очдог болчихоод байгаа даа.
Уг нь чи энийг ойлгодоггүй биш ойлгодог, харин яагаад ч юм түүнийг ойлгосон ухамсар чинь шүүгээний ёроолд хэвтэж байдаг, хааяа гаргаж ирээд хардаг, юунд ч ашигладаггүй ямар нэгэн хэрэггүй эд шиг л болсон байдаг.
Өөр олон жишээ бий.

Хүн болгон, гэр бүл нь гэж бөөн аз жаргалын уурхай байна гэдгийг бодоод явдаг нь юу л бол?
Хайртай хүнтэйгээ маргалдчихаад байхдаа тэр чинь л хамгаас үнэтэй, хамгийн нандин, ийм нь ахиж олдох эсэх нь тун ч эргэлзээтэй эрдэнэ гэдгийг мартчихдаг л биз?
Ээж чинь, аав чинь хамт байгаа нь хичнээн их зол заяа, аз жаргал юм бэ гэдгийг ихэнхи нь л мартчихсан явж байдаг шүү дээ. Хааяа нэг тэднийхээ тухай юм унших, дуу сонсохдоо л тэр тухай санадаг биз, ихэнхи нь.
Зарим нь тэгээд мөнгөний төлөө амьдарч байгаа биш гэдгээ, үхэн хатан, хамаг юмаа гаргуунд нь гаргаж зүтгэсэн зорилгоо биелүүлснийхээ дараа яах, ямар байх талаараа бодохоо таг мартчихсан л мөнгө, мөнгө, мөнгө гээд л чичрээд байдаг болчихсон яваа.
Зарим охид нөхөрлөл гэдгийн мөн чанарын тухай ойлголтыг мартчихсан л өвөр хоорондоо хов хутгаад явж байгаа.
Зарим хөвгүүд ер нь нилээн олон юмыг мартчихсан, Garnett4 ч юм уу, ямар нэгэн пүүзний тухай бодол толгойноос нь салахгүй яваа даа.
Зарим хүүхдүүд бас бүүүр олон юмыг таг мартчихсан, би үхмээр байна, амьдрал утгагүй байна ухааны юм яриад, бэлэн амь царайлаад сууж байх юм.
Тэнэглэл ингээд дуусаг дээ... Би харин одоо юуг мартчихаад ингээд солиороод сууж байгаа бол доо, золиг гэж....

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Хүсэл гэгч нь хязгааргүй л юм гэдэг. Гэхдээ л өндөр үнэтэй авсан дотоожиндоо, хайрлаад унгаж ч чаддаггүй хүн байдаг гэсэн. Тэхээр энэ нь бас л нэг төрөлийн ..... байх тэ?

Frank

Бид хүн чанараа, ичих нүүртэйгээ зоориндоо хийж хадгалчихаад, өглөө бүр тольнийхоо өмнө хүн шиг баг хийж өмсөөд өдөржин нохой шиг урцалдан амьдрахуй доор ухамсар гээч нь шалаар нэг явж баймуй. Ай хүний амьдралаа гэж...

orshikhoo (зочин)

амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ мартахгүйн тулд ахиад нэг тэнэглэчихэе хэрэв хэрэгтэй бол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)