Байдаг л нэг блог... : Бүгд л өөр өөрсдийнхөө төлөө...гэхдээ эмзэглэх хэрэггүй
Сая hehe247 блогоос "Эгоизм бол 666" гэсэн бичлэг уншаад, тэрэнд сэтгэгдэл бичих гэсэн чинь өөрийнхөө блогт бичлэг биччихлээ, хэхэ.

Хүний хийж буй бүхэнд аминч үзэл хадгалагдаж байдаг. Бараг бүх хүмүүст энэ үзэл бий. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл гаргадаг юм шиг харагддаг, бүр жинхэнээсээ тийм хүмүүс ч, хандив тусламж үзүүлдэг, хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдогоороо алдартай хүмүүс ч энэ "бараг бүх хүмүүс" гэдэгт хамаарагдана.

Яагаад вэ? гэвэл...Хамгийн түрүүнд энэ бүхнээс ирэх нэр хүнд тэдэнд хэрэгтэй, тийм биз? За яах вэ, зарим тохиолдолд нэр хүнд хөөцөлдсөндөө л ингэж байна гэх нь хүн чанаргүй, ухамсар дорой хэрэг болох байх. Тэгвэл бусдын төлөө гэсэн үйлдлийн бараг бүх тохиолдолд байдаг илүү сайхан шалтгаан нь бусдад анхаарал тавиж, хайрыг түгээх явдал нь тэр сайхан сэтгэлт хүмүүст сэтгэлийн эерэг, тааламжтай байдлыг бий болгодогтоо л байдаг. Тэгэхээр энэ бол "бусдын төлөө" хэлбэрээр илрэх аминч үзэл. Аминч үзлийн хамгийн сайхан, хамгийн гэгээлэг хэлбэр нь байх.

Албадлагаар, хүчинд автаж, хүсээгүй зүйлээ хийх нь бас л өөрийнхөө л төлөө юм. "Албадлага" гэдэг чинь тухайн шаардлагыг хүссэн хүсээгүй биелүүлэхгүй бол бүр муу юм болно гэсэн үг. Тэгэхээр гадны хүчинд автсан, хүсээгүй үйлдэл ч бас өөрийнхөө л төлөө...

Нөхрийнхөө асуудлыг өөрийнхөө юм шиг л авч үзэж буй сайн нөхөр байна гэж бодъё. Үнэндээ бол муухайгаар бодоход тусламжийн гар сунгагчид маань тэр найз нь хэрэгтэй болоод, цаашдын зам мөрөө бодоод ингэж байж болно. Сайхнаар бодоход ингэхгүй бол өөрийгөө САЙН НӨХӨР, хүн чанартай ХҮН гэж үнэлэх үнэлэмжинд нь сөргөөр нөлөөлнө. Тийм байж чадсангүй гэж шанална. Сэтгэлд нь нэг л тийм сэв суучихна аа даа, тэгээд хайхрахгүй байж нэг л сэтгэл түвдэхгүй( энэ үгийг буруу биччихэв үү, яав? хэхэ). Тэгэхээр эцсийн дүндээ нөхөр ёсны энэ сайхан дэм ч бас хувь хүн өөрийнхөө төлөө л хийдэг зүйлсийн нэг байх нь. Гэхдээ дараагийн удаа найзынхаа тусыг " Энэ ч дээ, өөрийнхөө л төлөө ш дэээээ" гэж чамлах хэрэггүй л дээ, хэхэ. Үнэндээ найзад чинь өөрийгөө гэсэн тийм ухамсар байгаа, тийм байдлаар илэрч байгаад нь баярлаж, бахархах нь зөв юм. Би л лав тэгж боддог.

Хэн нэгэнд их хайртай байгаад түүнийхээ төлөө бүхнийг зориулдаг байлаа ч энэ нь өөрт нь бас л сайхан зүйлийг мэдрүүлдэг учраас л тэр шүү дээ... "Love is joyfull giving" гэдэг дээ, бусдад хайраа өгөхийн сайн сайхныг мэдрэхийн тулд л тэгж байгаа хэрэг... Тэгэхээр цаад утгандаа бас л өөрийнхөө төлөө.

Бүр хэн нэгнийг аврах гэж амиа алдсан байлаа ч өөрийнхөө төлөө. Яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ мөчид ингэж зориг гаргаагүйдээ насан туршдаа өөрийгөө зүхэж, хулчгар амьтан гэдгээ санаж, харамсаж, шаналж явна, тэгснээс одоо ингээд дууссан минь дээр гэсэн бодол л тийм баатарлаг зүйл хийх хүч өгдөг, тийм биз? Энэ бас л "бусдын төлөө" хэлбэрээр илрэх аминч үзэл.

Хүн төрөлхтөн төрөлхийн эгоист мөн чанарыг агуулсан байдаг- Энийг ёстой нэг дураараа задалж, тайлбарлалаа даа...хэхэ. Ер нь ч тэгээд амьтай бүхэнд л агуулагддаг чанар юм биш үү дээ, энэ чинь... Та нар юу гэж бодож байна?

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Kat_lp (зочин)

Tiime 100% sanal niilj bn a. Ugasa hun burt baigalias tiim aminch uzel zayadag bh a. Busdin toloo l gdg mortloo tsaana oor.n hojmin amidral az jargal.n toloo l bdag shude

just (зочин)

,,. энэ нь нөгөө талдаа сайнаар тусах тал олон байдаг... Байгууллагууд өөрийнхөө л төлөө (ашиг, орлого,,,) үйлчлүүлэгчид хамгийн таатай байлгахаар ажилладаг... чи ч бас энэ талаар бичсэн байна
,, эмзэглэж биш талархаж явах хүний чанар ч юм уу?

Simple

Kat_lp: Аанхаан,ер нь амьд амьтан бүхэн л тийм инстинкттэй байдаг ч юм уу? Биологид А-гаас цаашгүй болохоор яг хэлж мэдэхгүй юм. Өнгөц харахад тийм л харагддаг.
Just: Хувиа хичээх нь яаж илэрч байгаагаас л шалтгаалах асуудал. Тэрнээс биш бүгдэд нь ийм араншин агуулагддаг. Ингэж л бодогдсон л юм л даа.

~Freedom writer~

Эго чинь бас хүнд бурханаас өгсөн их том бэлэг гэж манай багш хэлдийн...Бодоод байхад бас их үнэн юм шиг байгаан...

suvaa (зочин)

bi urid ni ingej boddog baisan ch yu ch hel;eggui bailaa shdee humuust..uchir ni namaig adgiin nowsh gej bodchihwii ged l aminch uzel gargaad baidag baisan yum kkk.harin end buren utgaar ni saihan tailbarlaad ogchihoj sain bna6. Simple

Frank

Арай нэг өөр талаас харвал эгоист мөн чанарууд нь Бусдын төлөөх амьдралаар илэрч байгаа биш бусдын төлөөх мөн чанар нь эгоист чанараар илрээд байх ч боломжтой юм. Угтаа энэ бол нэг л зүйлийн хоёр тал ажгуу.

mersan (зочин)

sonin l yum hehe.gehdee tiim ch ih sanal niilehgui bna.

Луу & Мэлхий

Угаасаа нөгөө Адам Смит хэлсэн гэдэг биздээ аливаа сэдэл өөрийнхөө төлөө байдаг, тэр нь ч хамгийн зөв. Үр дүн нь бусдад эерэгээр тусдааг гэж.

Би мундаг боловсон хүчин болно гэж зүтгээд боллоо, наанадаж ээж аав баярлана, өөрөө гайгүй амьдрана, авгай хүүхэдээ тэжээнэ, тэгээд нөгөө мундаг боловсон хүчин чинь улсаа хөгжүүлэхэд нэмэр болЖ байгаа гэсэн үг...хэхэх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)