Байдаг л нэг блог... : Хэцүүвтэр асуудал (цэцэрхэв)

Хэцүүвтэр асуудал (цэцэрхэв)

Одоо зурагтынхаа урд очоод монгол сувгуудыг эргүүлээд хар даа? Нуль солонгос кинонууд байгаа биз? Ид үе нь. Тэгэхээр би одоо юуны тухай ярих гээд байна вэ гэвэл, гаднын соёлын нөлөөний тухай.
Тэгэхээр өнөө үед бид гадны соёлын нөлөөнд хэт их автчихаад байгаа юм биш үү? " Угаасаа энэ чинь глобалчлалын эринд..." гээд л эхэлж магадгүй л дээ. Гэхдээ бид чинь зөвхөн солонгосчлогдоод, америкчлагдаад, баруунчлагдаад л байгаа юм шиг, тэгэх гэж хэт мэрийгээд байгаа юм шиг санагадахгүй байна уу?
Тэгэхээр байна аа, ихэнхи өсвөр үеийнхэн, залуучуудын маань сэтгэл оюуныг хоёрхон улсын соёл хувааж эзэмшчих гээд л байгаа юм биш үү? Солонгос, Америк хоёр. Япон, Их Британни араас нь жагсах байх. Мэдээж авах юмыг нь авч, сурах юмыг нь суралгүй л яах вэ. Гэхдээ...
Залуу хүмүүсийн ихэнхийнх нь оюуны гол хэрэглээ байдаг хөгжим, кино хоёрын тухай ярья.
Кино үзвэл солонгос кино, үгүй бол холивудын кино үзнэ(Үнэнээ хэлэхэд би ч гэсэн холивудын киног л их үздэг). Солонгос сериалын тухай дараа тусад нь ярилцацгаая. Холивудын киноны тухайд яах вэ дээ, нэг лаг залуу яваад л буудалцаад л буудалцаад л, тэгээд л нэг гоё хүүхэнтэй үнсэлцээд л дуусдаг кинонууд их олон байдаг шд. Мэдээж сайхан сайхан кинонууд зөндөө зөндөө. Гэхдээ нэг их ач холбогдолгүй, ядмагхан сэдэвтэй кинонуудыг л их сонирхож үзээд байх шиг харагддаг аа, надад лав.
Хөгжим. Энэ тал дээр K-Pop(Солонгосын поп), эсвэл биллбоардад тэргүүлж байгаа хип-хоп, ритм блюз дуунууд л зонхилдог доо, массын хувьд. K-Pop бол би юу дуулаад байдгийг нь ойлгодоггүй ээ, үнэнээ хэлэхэд. Бодвол хайртай дуртай л гэж дуулдаг байлгүй. Минийхээр бол олигтой хөгжим лав биш. Зүгээр нэг продюссер царайлаг(надад лав тэгж харагддаггүй) хүүхнүүд залуучуудыг цуглуулаад л их л чамин чамин клип, чамин дуугаралттай дуунууд хийгээд л, тоглолтон дээр нь клипнийхээ бүжгийг хийдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар секунд бүрд хийх хөдөлгөөнийг нь яс тогтоогоод л гаргадаг шиг санагддаг. Зөвхөн хувийн дүгнэлт л дээ. Ахиад хэлье, минийхээр бол сайн хөгжим лав биш.
Биллбоардын топуудын тухайд бол парти, клуб, секс, гоё бөгстэй охин, зочид буудлын өрөө, дураараа дургихад хангалттай их мөнгөний тухай их дуулдаг шд. Их дуулдаг гэсэн болохоос бүгд тийм гээгүй шүү. Хэдэн жилийн өмнө бол буу, гудамж, гэмт хэргийн тухай сэдэв түгээмэл байсан санагдаж байна. Сонгодог жишээ нь 50. Клипэн дээр нь хүртэл бөгс, хөх, өөрийнх нь булчин, блинг-блинг, долларын дэвсгэрт, үнэтэй машинаас өөр юм гарах нь ховор талдаа. Одоо харин тийм сэдвүүд үеээ өнгөрөөсөн бололтой.
Сүүлийн үед Эмо гэж бас нэг юм их түгээмэл болж байна аа. Энэ тухай бас дараа ярина аа. Энэ гого-ийн блогууд дээр ч тэдний төлөөлөл нилээд олон байгаа. Ороод үзвэл лав л олигтой юм гэж санагдахгүй л байх.
Ихэнхи залуу үеийнхний маань оюуны амьдрал нэг иймэрхүү л хүрээнээс гарахгүй байна даа, яах вэ?
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Таалагдсан бүхэнлүүгээ сарвайн гүйх нь тийм ч сайн зүйл биш л байх...

Green (зочин)

Угаасаа тэгээд зурагт радио гээл бүх төрлийн мэдээллийн сувгуудаар нь явж байгаа гарч байгаа юм нь тэр шд. Сонирхож болно оо тэр хувь хүний асуудал. Гол нь хэт туйлшрахгүй байвал зүгээр л дээ. Хэмжээндээ л байх нь зөв. Хажуугаар нь хийх юм аа хийдэг л байх хэрэгтэй.

kukla (зочин)

жоохон жоохон хїїхдїїд со олон ангит киног дурлаж їзээд байгаад л их санаа зовды шд. Манай 5 настай дїї тэр нєгєє юу билээ эхнэрийн урхи билїї тэрийг бол аймар їзнэ ямар сайн даа л тэр муухай шулам шиг хїїхний нь їхїїл таарна гээд ярьж байхав дээ.
Їзэж, сонсож байгаа юмандаа хэт автахгїй байвал зїгээр байхаа

АНИРГҮЙ (зочин)

мууу юм байхгүй л дээ энэ солонгос сериалд манай дүү үзэж л байдаг тэгээд өөрөө уйдаад ирхээрээ больчихно нэээг их санаа зовоол орилоол байх зүйл биш гэж бодож байна

АНИРГҮЙ (зочин)

гэснээс симплэ гэж 2 блогээр байгаам уу нөгөөдөх нь их таалагдаадбайсан энэ арай өөр симпле байна

Simple

Авдар ах: Тэр ч үнэн л дээ. Нөгөө талаас бас сониучирхана гэдэг нь мэдлэг олж авах, шинэ юм сурахын эхлэлийг тавина гэж байгаа. Хэмжээг нь тааруулна гэж нэг сайхан юм байна даа тийм ээ? Ер би таны хэлснийг нэг л гүйцэд ухаарсангүй юу даа?
Ногооноо: Мэдээж хувь хүний асуудал. Сонирхож болохгүй, тийм юм үзэж байгаа нь тэнэг энэ тэр гээгүй л дээ. Тэгээд одоо чинь хэн нэгнээс хараат бусаар мэдээлэл авч болоод байгаа нь сайхан шүү дээ. Үгүй ядаж л номын тавиураар нь дүүрэн сайхан сайхан ном байхад шар сонин, эрээн сэтгүүлээс өөр юм шагайхгүй байгаа хүүхдүүд... Ингээд бодохоор хамаг бурууг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү чихээд байж болохгүй тийм ээ?
Кукла: Харин наадах чинь. Тийм жаахан амьтанд үхэж хатаасай гэж хэлэхэд ч хүргэхээр их үзэн ядалт бий болгосон байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Аниргүй: Мэдэхгүй, би лав ганцхан, хэхэ. Яахав, хүн чинь бас үзэж, сонсож, уншиж байга юмнаасаа төлөвшил авна аа даа... Тэрнээс биш ганц солонгос киноны асуудал дээр санаа зовоод орилж бархираад байгаа ч юм биш л дээ...

☺Инээмтгий kkk☺

Хэхэ орилоод бахираад байх зүйл биш гэснээс би бас саяхан орилж бахирхаа шахсышд иймэрхүү чиглэлээр нтр хэхэ.

Коала

холливүүдийн кинонд хэлэх юм байхгүй ээ. Үнэхээр л дэлхийн хэмжээний зүйл. Ухаарч авах ч юм их байдаг. Харин тэрийгээ ялгаж салгадаг болох нь маш том соёл байх дөө

Frank

Аль алинд нь автчихгүй
Аа бас хоцорчихгүй гэлдэрсээр өнөөг хүрлээ.
Хэзээ нэг өөрийнхөөрөө
Монголоороо үлдэх юм бол доо?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)