Байдаг л нэг блог... : Солонгос кино бол...

Солонгос кино бол...

Солонгос кино бол... МАЙ шүү! хэхэ


Өмнөтгөл бичихэд, үзэж байгаа хүмүүс нь тэнэг мангар гэж дайрч доромжлох гэсэн, сөнөтүгэй, зайлтугай гэж савсаганасан бичлэг биш болохыг мэргэн уншигч та саруул ухаандаа болгооно уу...(Хэн нэгэн нь надад бүү шалчиганамой гээд хэлээд алиач) хэхэ

Одоо харин товч бөгөөд тодорхой өгүүлэх нь:

Хэхэ, за маяглах ч яах вэ. Ерөнхийдөө гурвалжин, дөрвөлжин, тарвалжин дурлалаар холбогдсон хүмүүс гол дүрүүд нь байна аа. Дурлалт хосууд гэр бүлийнхэний эсэргүүцэл, хэн нэгнийх нь эргэлзээ, тэнэглэл, зэрэг зиндааны ялгаа, тоогдоогүй үлдсэн этгээдүүдийн яс хаялт, гэх мэтийн олон саад бэрхшээлийг давж байгаа явдал бол ерөнхийдөө бүх солонгос о.а.к-ны үйл явдлын зураглалын эскиз юм. Тэгээд төөрсөн садан төрлийн тухай асуудал нилээд гардаг шиг байгаа юм.

Ямар нэгэн эдгэршгүй өвчин, ихэнхдээ хорт хавдар, цусны өвчин зохиолынх нь ерөнхий өрнөл, хандлагыг тодорхойлох гол хэрэглүүр. Ер нь түгээмэл ашиглагддаг хэдхэн "хэрэглүүр" бий. Их боловсролтой, ухаалаг хүний дүр гаргах бол намтарт нь Америк, эсвэл Францад суралцсан болгоод л гүйцэх нь тэр. Шаардлагатай бол дэгжин костюм өмсгөж, амнаас нь цөөхөн, чухал чухал үг унагана. Харин охин шиг хувцасладаг, сэтгэлийн хатгүй, зөрүүд, учраа мэдэхгүй гэнэн тэнэг, ямаан омогтой залуу бол солонгос залуучуудын нийтлэг гол дүр. Харин гол дүрийн эмэгтэй ихэнхи тохиолдолд бас л залуучуудынхаа адил байдаг. Аль ч дүрийнхээ сэтгэлээр унасан, хямарсан байдлыг нь илэрхийлэх бол мал болтол нь архидуулах, эсвэл орноос нь босгохгүй хэвтүүлэх(ээж, эгч нь миний хүү/охион, хоолоо ид л дээ гээд л...), хүнгүй газар бархируулахад л болно. Өөр илүү дутуу юм хэрэггүй гэж байгаа. Байдал бүр хүндэрсэн тохиолдолд амиа хорлох оролдлого хийлгэнэ, гэхдээ тэр нь бүтэх нь ховор.

Эсрэг дүрүүд бол хүн биш ээ, чөтгөр. Гол дүрүүд нь ч бас хүн биш, бурхан. Тэд нар нь үгүй ээ мөн сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, ухаалаг, цагаан цайлган улсууд. Ялангуяа түүхэн сэдэвтэй киноны гол баатрууд нь бол бурхаан бурхан. Эрдэм чадал, тэсвэр тэвчээр, хүнд байхгүй сайхан юм алга аа тэд нарт нь, хэхэ. Яах вэ, ийм байдлаар бага залуу үедээ эх түүхээ хүндлэх хүмүүжил олгож байгаа бол болж байна аа, болж байна. Тэгээд монгол хүүхдүүд үзээд тэдний түүхэн хүмүүсийг шүтэж бишрээд л...?

Нэг иймэрхүү л ядуухан зохиол, ядруухан зохиомжтой "юмнуудаас" залхах болсон юм биш үү дээ? Би ч тэгээд киноны тал дээр сайн мэдлэггүй л дээ, гэхдээ илүү баялаг, сайхан, жинхэнэ бүтээлүүд олон л байгаа шүү дээ.

Магадгүй та дүүгээсээ, хүүхдээсээ солонгос кинонд гардаг ордны доторхи амьдралын тухай асуухад тэндхийн ёс журмын тухай, оточ, маарамба хоёрын ялгааны тухай гэх мэтээр асуухад хялбархан хэлэх мөртлөө цэргийн зохион байгуулалтын аравтын системийн тухай, хааны хэвтүүл гэж юу болох тухай асуухад чинь юу ч мэдэхгүй гайхаад зогсож байх вий. Ингэхлээр бас бодох л асуудал байгаа биз?

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Frank

Тархи угаалт бол арай л хэтэрч байна. Магадгүй солонгос ахуй монголтой их ойрхон болохоор хүмүүс их л сонирхоод татагдаад байдаг байж магад юм. Яг үнэнийг хэлэхэд би ч бас цаг гарвал солонгос сериал хараад сууж л байдаг. Сэтгэлд үлдсэн кану бас байнаа. Hotelier, Өвлийн хайрын дуу нтр гээд ярьвал ярина. Гэхдээ өнгөрсөнд хамгийн том жишээ болон одоог хүртэл дурсагддаг Халтар царайтаас ч илүү сүр хүч аваад байгаа энэ СО сериалууд нэг л бишээ.

zochin (зочин)

hehe ymaan omogtoi zaluus. chi shuu estoi goy helsen bn. ene sawangiin duuriig jinheneesee uzen yddag hun bi bn kk

Edelweiss

хаха чиний хэдэн бичлэг намайг удахгүй там уруу цөлөхнээ .

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)