Байдаг л нэг блог... : All Would Envy(Сайхан дуу)

All Would Envy(Сайхан дуу)

Энэ Shawn Colvin гэдэг дуучин, Chriss Botti гэдэг бүрээчинтэй. Эхлэлээсээ авахуулаад хэнд ч сонсголонтой, сайхан аялгуутай дуу. Дуучны энгийн юм шиг, тайван хоолой, бүрээний намуухан дуу нийлээд... гайхалтай. Хамгийн анх намайг жаззад сонирхолтой болгосон дуунуудын нэг.

Өгүүлэх түүх нь :

Аав нь баймаар настай эр, гэвч залуу харчууд бүгдээрээ л адилхан бодлогогүй, мэдрэмжгүй санагддаг байлаа. Түүнд лимузин, сарнайн баглаа явуулж, хатан хаан шиг л халамжилж буй тэр ялдамхан эрийн хувьд хүссэн бүхнийг нь биелүүлэхэд ямар ч асуудалгүй.... Яагаад түүнийг сонгож болохгүй гэж? Тэгвэл түүнд "Сарыг авмаар байна." гэж эрхэлсэн ч болох...

Тохитой томоотой эр, үзэсгэлэнтэй залуухан эхнэр... Ийм хосд бүгд л гэмгүйхэн атаархах байсан.

Мөрөөдөж л чадах байсан тансаг амьдрал дундаа, толгодын орой дахь харшид уйтгарлаж сууна. Харшийн гадна, амьдрал буцалсан тэр газарт, хаа сайгүй, тэр өөрөө хөндийрчихсөн найзууд, бүжиг... бүгд байгаа. Тэр тэнд жаргалтай байжээ. Юуг ч өөрчлөх хэрэггүй байж.

Тэр бүжиглэх дуртай ч, нөхөр нь хуучин янзаараа л байна. Түүнд сэтгэл догдлуулсан зүйлс хэрэгтэй, харин нөхөр нь эмээ уучихаад унтахаар явлаа....

Хараад байхад зарим хүмүүс иймэрхүү асуудлыг хөндсөн "уран бүтээл" хийхээрээ "мөнгөтэй хүнд бөгсөө зарсан бла бла..." гэх мэтээр хөөрхий нөгөө муу охиныг хараагаад л, эсвэл залуу нь " Чи амьдралаар минь тоглоод хаячихлаа ш дээ. Баяжиж амжаагүй яваа нь миний буруу юу?" гэж ирээд л уйлан дуугарахаас өөрөөр хийж байсныг нь би л лав мэдэхгүй. Заа тэгээд зарим нь тэрийгээ "Нийгмийн амьдралын үнэн дүр төрхийг харуулсан..." гэж ирээд л дөвийлгөж өгөхийг нь яана. Гэтэл юмыг чинь ингэж харах өнцөг бас байдаг, ингэж илэрхийлдэг, ингэж мэдрүүлж болдог  байх нь байна шүү дээ.

Эцэст нь: Сонсоод л үз, цагийн гарз лав болохгүй ээ гэж хариуцлагатайгаар мэдэгдэе ээ хэхэ.


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Би энэ дуунд чинь чамайг хэлснээс хойш дуртай болоод байгаа. Нээх тийм гунигтай, шөнө сонсмоор дуу.

Simple

Би нээрээ анх сонсож байхдаа утгыг нь ойлгох байтугай Envy гэж юу гэж байгааг ч мэддэггүй байсан, тэгээд их л гоё үгтэй дуу л гэж төсөөлж байсаан... Тэгсэн чинь харин... хэхэ

Frank

Арай нэг өөр мэдрэмж...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)