Байдаг л нэг блог... : Өнгөрсөн 10-н жилийн хамгийн их борлуулалттай цомгууд

За гарчигаа их тодорхой өгсөн юм чинь шууд жагсаагаад жагсаагад явчихъя.

10. Nelly - Country Grammar.

Eminem энэ 2-оос өөр энэ жагсаалтад цомог нь багтсан хип-хоп артист байхгүй. Тэгэхээр Jay-Z, 50 cent, The Game, Lil Wayne, Kanye энэ тэр маань...???                                                                                                                   

9.Britney Spears -" Oops!... I Did It Again"

Энэ нэг юм орчихсон л байна. Үнэндээ яриад байх юм алга. Ярья гээд ч мэдэх юм хэхэ                                                                                                                             

8. Creed - Human Clay

Тэгж байгаад нэг сонсож үзнэ ээ. "Say I" гээд гоё дуу байдаг, тэрнийхээ үгнээс авч энэ цомгоо нэрлэсэн юм гэнэ. Энэ зураг дээрхи хүн биднийг, бидний үйлийг бэлгэдэж байгаа бөгөөд энэ замын уулзвар дээр байгаа нь хүн бүр өөрөө өөрийгөө олох тэр цэгийг бэлгэдсэн гэнэ ээ.                                                                                                                                

7.Linkin Park - Hybrid Theory

Ямар вэ дээ айн??? хэхэ. Жаалуудын анхны цомог, 2000 он.  "In The End" гэхээр мэдэхгүй хөгжим сонирхогч бараг байхгүй биз. Тэгээд л "Papercut", "One Step Closer" мэдээж "Crawling" гээд явж өгнө дөө...                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

6.Usher - Confessions

Энэ ч тэр үедээ будаа болглсон байх өө. "Yeah", "Burn", "My Boo", "Confessions part II" гээд л... Ялангуяа "Burn" бол бүүүүүүр гоё. Одоо болтол сонсох дуртай дуунуудын нэг.

                                                                                                                                    5.Eminem - The Eminem Show


Жоохон байхад лагерын нэг ах надад энийг зарчихаж байж билээ. Бодвол охинтой уулзах гээд мөнгө хэрэгтэй болоо биз хэхэ. Тэгээд л би CD тоглуулагчдаа хийж байгаад л "Вааят Амээрикаааа" гээд л дагаж орилоод л,тэр үед өөр хэсгийг нь дагах гэхээр хэл ам эвлэдэг ч үгүй, гүйцдэг ч үгүй байлааа хэхэ. Тэр байтугай үглэхтэй нь зэрэг үгийг нь дагуулж уншиж ч чаддаггүй байсан үе шүү дээ хэхэ. "Cleaning Out My Closet", " Without Me" гэж 2 алдартай дуу нь энд бас байгаа.

4.Eminem - Marshall Mathers LP

Ахиад л Eminem. Тэгэхээр энэ нөхөр өнгөрсөн 10-н жилийн хамгийн борлуулалттай уран бүтээлч болж байна даа. Энэ цомог нь бүр Хамгийн хурдтай зарагдаж байсан соло цоиог гэж Гиннесийн номонд бичигдэж байсан юм байна. 50 энэ 2ыг шүтэж явсан ч үе бий гэдгээ нуухгүй ээ, яадаг юм!!! хэхэ. Энэ цомогт нь "Stan" гэж нэг дуу бий...

                                                                                                                                     3. Norah Jones - Come Away With Me

Гоё доо, гоё доо хэхэ. Энэ ёстой гоё цомог оо. Энэ цомогтой холбоотой нэг дурсамж... Анх Norah Jones-той "учирсан" тэр үед 512 MB-тай mp3 гэдэг чинь ёстой лут эд байлаа ш дээ. Нэг тийм юмтай болчихоод л таньдаг ахаараа дуунууд суулгуулсан чинь, одоо бодоход энэ цомгийг нь суулгачихсан байсан юм шиг байгаа юм. Гэхдээ тэр үедээ сайхныг нь ердөө мэдрээгүй. "Мэдрэмж дутах" тэр нь бас өсч хөгжих гэдгийн тод жишээ...

2.N'Sync - No Strings Attached

За ямар ч байсан багадаа клипийг нь өчнөөн төчнөөн үзсэн, сонссон дуунууд "It's Gonna Be Me", "Bye Bye Bye" энэ цомогт багтдаг юм байна лээ.

                                                                                                                                1.The Beatles - "1"

1963-1970 оны хоорондох хитүүдээр нь 2000-н онд түүвэр цомог гаргажээ. Би ч одоо юу ч ярихав дээ. Мэдээж хүн болгоны мэддэг агуу дуунууд нь багтсан байна лээ.

Жагсаалтын үнэн зөв байдлыг би биш, Ройтерс агентлаг хариуцна, буруу зөрүү юм байвал надад битгий уурлаад байгаарай!!! хэхэ

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Billy (зочин)

hehe Beatles-n UVUU nar ch aguu aguuu

Amid hogjmiin eceguud yum chen hehe =D

Mick

Өө гоё юм хийсэнд баярлалаа! Надад таалагдлаа!

Simple

Billy - Omno n yamar uhsen hogjmoor toglodog bsan yum uu? heheh
Mick - Zugeeree, uneniig helehed setgeldeld ch bayrladag shuu.

SinГ©ad O'Connor

EMINEM мундаг шүү,
надаа таалагддын

Frank

Сонирхолтой мэдээлэл байна. Эмэнээм ах ч мундаг аа мундаг. Бас Бэээтлэс өвөө ч бүр тасархай.

verkley (мобайл зочин)

ene gogo yagaad bnaa. humuus opj irku yum bichku in. lol. lp lp lp lp lp lp . eminemiin STAN gogo duu shu. dido toi hamtarsan n buur gogo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)