Байдаг л нэг блог... : Улиг болсон сэдвийн талаар шинэ бичлэг...

Улиг болсон сэдвийн талаар шинэ бичлэг...

Урсан өнгөрөх цаг хугацаанаас бидэнд юу үлддэг вэ? Дурсамжууд, бас үр дагаврууд. Түүнээс бид өөр юуг ч авч үлдэж чадахгүй. Гэлээ гээд энэ нь чамламаар гэсэн үг биш. Хичнээн сайхан, аз жаргалтай, хөгжилтэй, хэцүү үед сэтгэлийн хүч өгөх, ухаарал авчирсан дурсамжуудыг авч үлдэж болох. Эсрэгээрээ ч байж болно. Тэгэхээр энэ бүхэн бас үр дүн мөн. Үр дагаврууд нь бас хайртай дотны хүмүүс, анд нөхдийн хооронд бий болсон холбоо, зовлон бэрхшээл дундаас олж авсан сэтгэлийн хат, сурсан эрдэм, олж авсан нэр хүнд, сургуулийн диплом, хуримтлуулсан хөрөнгөнөөс авахуулаад муу зуршил, хэн нэгний сэтгэлд суулгасан сэв, гэмт хэрэгт холбогдсон бүртгэл гээд юу эс байж болох вэ?

Дурсамжийн тухай эргээд ярихад, хүн амьдралынхаа хэр их хэсгийг санадаг вэ? Яг л нүдний чинь өмнө ургаад л ирдэг, тэр үеийн мэдрэмжийн өчүүхэн хэсэг хүртэл мэдрэгддэг тийм дурсамжуудад хамаарах хугацаа хэр их вэ? Маааш бага тийм үү? Бусад ихэнхи хэсэг нь мэдээлэл төдий л үлддэг.Энэ гэхдээ гол ярих гэсэн юм маань биш.

Тэгэхээр цаг хугацаа гэдэг маань ихээхэн үнэ цэнэтэй. Үгүй ээ үнэ цэнэтэй байлгаж болдог, тийм биш байлгахад бол маш амархан эд. Тэгэхээр та яг энэ мөчөөс юуг авч үлдэж байна? Энэ бичлэгийг уншиж байхад чинь өнгөрсөн нэг минут, түүний өмнөх арван минут, нэг цагийг та хэр зэрэг үнэ цэнэтэй болгож үлдээв? Та юу авч үлдэв?

Тухайн хором мөчөөс үр дүнг авч үлдэхийн төлөө бяцхан тэмцэл хийдэг гэвэл түүнээс мэдрэгдэх зовлон, ядаргаа, эсвэл түүнээс зугтаасны чинь шагнал болох зуурдын тав тух чинь танд үлдэхгүй. Үр дүн л үлдэнэ. "The pain passes, but the beauty remains" - "Өвчин мэдрэгдээд өнгөрнө, гэвч гоо үзэсгэлэн үлдэнэ"  гэж зураач Pierre Auguste Renoir үе мөчний өвчин тусч, хөдөлж ч чадахгүй шахам болчихоод байхдаа зурсаар л байсан хүнд хэцүү үедээ хэлжээ.

За ингээд өчүүхэн ухаарал ханхлуулсан бичлэг маань төгсөж байна. Аягүй бол ингэж бичиж байсан хүн маань ихээхэн залхуу этгээд болохоор маргааш өдийд бас л залхуураад сууж байх биз. Уншсан чамд сэтгэгдэл төрөхгүй ч байж мэднэ, төрлөө ч нэг их удалгүй мартагдчих биз дэээ, одоо яая ч гэх вэ дээ, тийм ээ? хэхэ.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин

Хэн нэгэн үхэхэд түүний булшин дээр үг бичих хэрэгтэй болдог, тэр үгний төлөө амьдар ч байж ч болох

HERO

Цаг хугацаа чи хаашаа одно бэ.

Simple

Зочин - Тэр булшин дээр бичигдсэн үг хэр олон уншигддаг бол? Хэзээ нэгэн цагт балраад арилчихна. Тэгэхээр...? Энэ тухай дараа нь тусдаа ярина байгаа...

АНИРГҮЙ (зочин)

ТУХАЙН ХОРОМ МӨЧӨӨС ЮУГ АВЧ ҮЛДЭХ МИНИЙ ХУВЬД БОЛ ТИЙМ ЧУХАЛ БИШИЙМ ШИГ САНАГДЧИХЛАА. БУРУУ Ч ЯРЬЖ БАЙЖ БОЛОХ. ЯМАРВАА НЭГЭН ЗҮЛИЙГ АВАХ ГЭЖ ӨӨРИЙН БОЛГОХ ГЭЖ АМЬДРАЛЫНХАА ИХЭНХИ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА БОЛ ТЭР Ч ТЭГЭЭД ЭЦСИЙН ДҮНДЭЭ ЮУ Ч АВАХ ГЭЖ ЗОРИХГҮЙ БАЙГАА ЗОРИЛГОГҮЙ НАДТАЙ АДИЛ БИЗ ДЭЭ.

Simple

Аниргүй: "The pain passes, but the beauty remains." Энэ үгийг сонссоны дараа ч гэсэн үү? Чиний амьдралд үлдсэн мөчүүдийг арай дээр байлгах үр дүнг авч үлдэх нь чухал биш гэж үү?

Гий

Хэхэ өчигдөрхөн өдийд би дурсамж цаг хугацаа гэж сэдэвт татагдаад л унтаж өгдөггүй.Гэтэл өнөөдөр эндээс ижил сэдэв олж харж байдаг.күэ мөн!хэхэ.
Тэгэхэээр,хөгшөөн дурсамж ч гэж бас хоосон юм байна лээ.Энэ тухай нэг юм бичнээ бас.Цаг хугацаа гэж бас нээх хийсвэр хоосон ч гэмээр юм уу бараг байдгүйм бишүү хэхэх.Шал солиотой сонсогдож байна аа би нээрэн.Заза дараа уулзалдах байх аа энэ тал дээр хэхэ

Simple

Гий : Харин л дээ... Энэ угаасаа их солиотой сэдэв байх өө, хэхэ. Яахав, дурсамж чинь хүний сэтгэлд л хадгалагдаж үлдэж байгаа л нэг... Ямар ч байсан хүн тэндээсээ юм мэдэрдэг, шийдвэр гаргахад дурсамж нөлөөлдөг гээд бодохоор бас ч гэж...

Frank

Цаг хугацаанаас юм авч үлдэх гэхээсээ илүү цаг хугацаагүй орон зайд амьдармаар юм шиг...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)