Байдаг л нэг блог... : Бодол минь үзүүртээ хүрсэнгүй, ухаан минь хурц биш байна даа...

За, бодъё. Романтизм, сентиментализм, угтаа бол нэрийг нь сонссоноос цаашгүй шахам байж яриандаа хэрэглэээд байдаг философи гэгчээсээ ч, хальт мультхан уншсан ганц номноос цааш мэдэхгүй буддизм, уншсан номнууд, үзсэн кинонууд, сонсдог дуунуудаасаа ангид, энгийнээр бодъё доо. Газарт бууж байгаад, хар ухаанаар эргэцүүлье.

Би хэн бэ? Бусад хүмүүсийн нүдээр? Үнэндээ хүнээс илүү юм надад алга. Мэддэг, чаддаг юмаар маруухан. Хувийн сахилга бат, хичээл зүтгэлээр ч тааруу. Мэдээж ийм хүнд чинь хүрсэн амжилт, эзэлсэн байр суурь, "Энэ байна!!!" гээд гайхуулчих юм юу байх вэ дээ? Чи мэддэг чаддаг юмтай байх нь нэг их хамаагүй. Тэр чинь өөрт болон өрөөл бусдад ашиггүй бол, баталж харуулахгүй бол үнэ цэнэ, ач холбогдолгүй эд бололтой. Нэг үгээр би "Loser" байх нь. Азгүй амьтан гэж орчуулаад байдаг даа, кинон дээр. Угтаа бол бага зэрэг ялгаатай л даа. Гэхдээ энэ гол нь биш, ямар ч байсан би "Loser". Хэлэх гээд байгааг минь ойлгосон гэж найдаад орхилоо.

Мэддэг чаддаг юм... Энэ нь угтаа бол хүч. Хүчтэй нь ялна, хүчгүй нь дийлэгдэнэ гэсэн хууль, баримтат кинон дээрээс, араатнуудын хооронд болохыг нь хардаг тэр тэмцэл бидний дунд бага зэрэг өөр хэлбэрээр байж л байна. Математикдаа муу хүүхэд x4 гэж бичсэн, (x2)2 гэж бичсэн хоёр  нь адилхан юм гэдгийг ухаарахгүй байгаатай л адил. Ийм тэмцэл дуусахгүй. Ганц хувь байгаа зүйлийг 2 болон түүнээс дээш хүн зэрэг хүсэхээ болих тэр үед, ер нь хүн бүрийн сэтгэл ханамжийн мэдрэмж өөр өөр, бие даасан болох тэр үед, нөөц хязгаарлагдмал байж, хүсэл хязгааргүй байхаа болих тэр үед л ийм тэмцэл дуусах биз. Тэмцэл байгаа цагт ялагдагч байж л таарна. Гэтэл ийм тэмцэлд, тоглоомд бүгд л оролцохыг хүсч, оролцдог атлаа хэн ч хожигдохыг хүсдэггүй.

За за, хэлэх гэсэн санаанаасаа бүүүүр холдоод явчихлаа. Ер нь бол "Муу санаатай, хүчтэй байх хэрэгтэй." гэсэн ухааралд хүрэх гэж хичээсэн чинь харин ийм хачин юм болчихдог байна. Ингээд л орхичихоос дадададада блах блах вааалалала.....

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
~Freedom writer~

хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг нь байгалийн жам. Харин санаатай амьдрахгүй бол болохгүй нийгэм болсон доо.

Simple

Өнөө үед л ийм болчихоод байгаа биш, угаасаа л иймэрхүү байсан байх өө.

SinГ©ad O'Connor

УХААНТАЙ ХҮҮХЭД ШҮҮ ЧИ НЭЭРЭЭ

Little Kat (зочин)

хүчтэй нь ялна гэдэг байгалийн хууль гэдэгтэй санал нийлнээ гэхдээ сайн санаж явбал сул дорой байсан ч ажил амьдрал өөрөө аяндаа тэгшрээд ирдэг гэж шашны сургаалд байдаг даа тийм болохоор хүчтэй бас сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу

Simple

ХЭРЦГИЙ ХЭРЭМ: Харин л дээ хө. Ухаантай нь ч юу л бол хэхэ.
Little Kat: Хүч нь сайхан сэтгэлээсээ илүү үнэлэгддэг ээ л гэсэн санаа... Тэгээд тэрийгээ рекламдахгүй л бол үнэ цэнэгүй юм шиг байдаг байх аа... Ингэж л бодоод байгаа хэрэг.

Гий

Энэ үед "ядарсан" үе байж тэ simple?Бодол гэж нээрэн түр зуурынх,ер нь бүгд нээх хоосон.Энийг чи мэдэж байгаа л даа зүгээр л бичлэгээс чинь төрсөн сэтгэгдлээ бичжага нь энэ шүү хэхэ.Тэгээд дээр нь лүүзэр лав ийм байдгүй шт.Энийг чи өөрөө ч мэдэж байгаа хэхэ.Амжилт гөгшөөн!! :DDD

Simple

Гий : Уг нь ч гэртээ дураараа сайхан идээд л, унтаад л, жаргаж байсан л даа, энэ өдөр, хэхэ. Аанхаан, харин нэг тийм... йиөрыөамйлгөсйыбабыйө ер нь нэг иймэрхүү тийм ээ, бодол гэдэг? хэхэ. Би яахав, Америкийн ч юм уу, ахлах сургуультай кинонд гардаг Looser-үүдээс өөр нь ч өөр л дөө, хэхэ. Гэхдээ одоо бол өөрийгөө looser гэж хэлэхгүй ээ... :D

Гий

аан, харин, тиййм ядрах биш болохоор хашилтанд хиижуга ухаантай байхад даа.Нэг тийм үе байдагшт,,яг тийм үнэр үнэртээд бичлэгээс нь.америкийн лүүзэр биш гэдгийг чинь ч харсаан харин хэхэхэ.Энэ бичлэгтэй хобоогүйгээр, зүгээр, юутай ч холбоогүй асуухад чи зөрүүд байх аа нэг ммммввввв гэсэн байдаллтай хэхэхэ

Simple

Аан зөв зөв. Чи намайг яааааг зөв ойлгоод байх шиг байна аа. :D.
Зөрүүд гэдгийн тухайд харин... Үгүйсгэх, хүлээн зөвшөөрөхийн алинийг нь ч чадахгүй нь ээ, яг одоо бол... хэхэ

Frank

Хэрэв чи Loser биш бол Winner гэсэн зарчим үйлчилэх хорвоод амьдарч байгаа хэрэг үү? Хорвоо хоёрхон талтай гэж үү? Харин би 3 бүр 4 дэхь талыг нь олохоор зүтгэж байгаа нь том тэнэгтэл бололтой дог. /Чинийхээр.../

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)