Байдаг л нэг блог... : Үг гэдэг сэдвээсээ хазайчихлаа.

Үг гэдэг сэдвээсээ хазайчихлаа.

Үг... Үнэнээ л хэлье, яг энэ мөчид юу бичих гээд байгаагаа өөрөө ч бүрэн дүүрэн ойлгохгүй байх шиг байна. Мохоо ухаанд үзүүртээ хүрэхгүй ядмагхан, лазан гэмээр бодлууд, нэг нь нөгөөгөөсөө урган гарах асуултууд эргэлдээд, шийдэл, илэрхийлэл, үгүйдээ л ямар нэгэн тоймтой юм ч алга... Хэлэх гэсэн, биш ээ, бичих гэсэн үгс маань зарим нь гарч ирэхээсээ өмнө төөрч алга болчихоод, зарим нь буруу гэдэг нь ухаарагдаж, няцаагдчихаад байна. Хэр их юм биччихээд, буцаах товчлуур дараад арилгачихав, бүү мэд. Бичих юм олдохгүй ийм холион бантан дундаас заавал нэг юм гаргаж бичих гээд байгаагийнхаа учрыг ч олохгүй байна. Магадгүй яаж ийгээд жаахныг нь илэрхийлэх үг олж, жаахан ч гэсэн ойлгомжтой юм болгоод биччихвэл арай эмх цэгцтэй санагдах байх гэж горьдсондоо тэр байх. Үнэндээ би төөрчихжээ. Олон олон юмс дунд. Бодол дундаа, тэрийгээ илэрхийлэх гэж холбох гэсэн үгс дундаа... Хаа сайгүй д төөрчихөж. Ихээхэн ойлгомжгүй юм болж байна аа даа энэ сараачаан. Үнэндээ хэн нэгэн нь ойлгох эсэх нь надад хамаагүй гэж омог бардам өгүүлж болох авч тэгээсэй гэж бодоогүй сэн бол энд ингээд, олон нийтэд хагагдахаар, блог  дээр нийтлэхээр бичээд сууж байгаагийн учир...? Заааааза ингээд өндөрлөе, би бууж өглөө.
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Гий

Би бас заримдаа яааг ингэдэг өө.Ийм үедээ зүгээр л компьютерээ унтраасан нь дээр юм шиг байгаам.Тэгэхгүй бол нээх ядарсан ухаанаар өөрөөсөө өөр юм бичээд дараа нь танихгүй хачин юм болдогийн билээ шт хэхэхэ

triple (зочин)

Гёте бараг бүх л амьдралийнхаа турш Фаустыг бичсэн гэдэг

Simple

Гий : Заавал нэг бичлэг оруулах гээд байсандаа ч биш л дээ. Бичихийг хүссэн үг, ойлгуулахыг хүссэн бодол зөндөө байсан юм. Даанч бичээд явж байтал нөгөө бодоод л байхаар улам олон салаа асуултууд үүсдэг шиг л юм болоод байсан юм аа... Нэгийг нь санаагаа тайлбарлахын тулд нөгөөг нь бас тайлбарлах хэрэгтэй болоод л... Тэгээд л хамаг үгс сарниж алга болоод байсан.
Triple : Хэнлэх гэсэн санааг чинь даанч ойлгосонгүй. :p

Simple

Гий : Ер нь бол үг гэдэг чинь биднийг хооронд нь ойлголцуулахдаа тийм ч сайн биш, мохоо эд юм аа. Урлаг энэнээс арай дээр ойлголцуулж чаддаг байх, гэхдээ л... гэж боддогоо бичих гээд л будилж будилж аргаа барахдаа ингээд орхичихсон хэрэг...хэхэ

FC

Өөө энэ чинь блогчдийн хувьд энгийн үзэгдэл хэхэхэ үе үе тэгдэг л ийн гэхдээ би хэзээ хамгийн сүүлд ийм байдалд орсоноо санахгүй байнаа

Frank

Эмхлэгдэж, цэгцлэгдээгүй оюун ухаан өөрөө хамгийн осолтой шүү. Эртхэн бодол санаагаа цэгцлэх гэж оролдоорой. Бүр нэг дэс дараалах нь хаашаа юм. Гэхдээ анги бүлэгүүдэд бол хуваагдах хэрэгтэй ажгуу.

Frank

Эмхлэгдэж, цэгцлэгдээгүй оюун ухаан өөрөө хамгийн осолтой шүү. Эртхэн бодол санаагаа цэгцлэх гэж оролдоорой. Бүр нэг дэс дараалах нь хаашаа юм. Гэхдээ анги бүлэгүүдэд бол хуваагдах хэрэгтэй ажгуу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)