Байдаг л нэг блог... : Өөрийнхөөрөө байж чадаж байна уу, чи?

Өөрийнхөөрөө байж чадаж байна уу, чи?

Хүмүүс яагаад өөрийнхөөрөө байж чадахаа больчихдог вэ? Яагаад тэгж өөрийнхөө эрх чөлөөг хасчихдаг вэ? Ихэнхдээ бусдад таалагдах, хүндлэгдэх, сэтгэлд нь нийцэх гэж л... Тэгвэл:

Чи хэн нэгэнд таалагдах гэж боддогоосоо өөрийг ярьж, дадсан заншсанаасаа өөрөөр биеэ авч явж байгаа бол, ингэж дүр эсгэх нь түүний, тэдний сэтгэлд нийцэх гэсэн зориулалтаа биелүүлж байлаа ч... Хэрэггүй дээ... Чи биш, чиний тоглож байгаа дүр, чиний зүүсэн баг л тэдэнд таалагдаж байгаа нь тэр. Өөр сайхан зүйл юу ч байхгүй.

Чи байгаагаасаа илүү ухаалаг, илүү чадварлаг ч юм уу, бодит байдалд тань нийцэхгүй сайн, сайхан сэтгэгдэл, ойлголт төрүүлэхийг хичээх нь эцэсдээ чамд худлаа ярих, дүр эсгэж байхаас өөр аргагүй эрх чөлөөгүй байдал, эсвэл цаад хүнд чинь урам хугаралт болоод л дуусна. 

Иймэрхүү аргаар хэн нэгэнд хичнээн сайхан сэтгэгдэл төрүүлсэн байлаа ч та 2ын дунд сайхан харилцаа тогтохгүй. Их л бодож "Сайхан юм шиг" л харилцаа үүснэ...

Ямар нэгэн сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хэт хичээх нь заримдаа шал эсрэгээрээ үр дүн авчирдаг. Хиймэл дүр эсгэлтээс үүсэлтэй утгагүй тэнэг ярианууд, тэнэг үйлдлүүд, дараа нь бодохоос ч ичмээр хийрхлүүд олон байдаг.

Хэн нэгэнд чиний дүр эсгэж, худал ярьж байгаа чинь анзаарагдах тоолонгоор түүний чамайг гэсэн сэтгэлийн гэрэл нь бүдгэрч, чамайг өөрт нь итгэдэггүй юм байна гэсэн бодол лавширч байдгийг санаарай.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Симплээ чамайг ёстой ухаантай хүүхэд гэж боддог шүү.

Miss Independence

Өө би бол өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг хүн дөө хэхэ...Тэрэн шиг сайхан юм хаана бна тийм үү??

chriss (зочин)

he, yasan goy layouttai blog be! :-)

Simple

Хэрцгий хэрэм: Баярлалаа. Энэ хүн магтахаар өөдөөс нь "Баярлалаа" гэх нэг л учир дутагдалтай юм аа. Өөр юм хэлнэ гэхээр " Үгүй эээ, тийм биш!" гээд чичрээд байхаар, сайхан үг хэлж байгаа сэтгэлийг яаж ч байгаа юм дээ... хэхэ
Үүлхэн: Аанхаан.

Simple

Chriss: Би ч гэсэн энэндээ дуртаайй.

Данги

Гадаад хүмүүс тийм юм шиг санагдадгышд. Угийн соёл нь юм уу жүжиглээд байгаамуу бүү мэд

Triple

Баг өмсөхгүйгээр , худлаа жүжиглэхгүйгээр байгаагаа яаж мэдрэх вэ ?

Хулан

үнэн бичсэн байнаа би бас тэгж боддог юм юманд шудрага л байх хэрэгтэй хэн нэгэнд таалагдах биш өөрөө өөрөө таалагдаж байвал л болоодоо.

Simple

Данги : Өрөөсгөл...
Triple: Яахав, хүнд чинь өөрөө өөрийгөө мэдрэх мэдрэл, юуг яах гэж хийж байгаагаа бодох ухаан байна биз дээ?
Хулан: Өөр өөрсдийнхөөрөө байгаад бие биендээ таалагдвал бас гоё, тийм ээ?

~Freedom writer~

Байнга багүй байвал багтай хэддээ идүүлчих гээд бх болсон нийгэм....Гэхдээ л хэн нэгэн багтай байвал өөрөө өөрийгөө үгүйсгэж, өөртөө сэтгэл дундуур бдагийн илрэл юм боловуу даа хөөрхийс....

Гий

Бүх л хүн эхэндээ масктай л байдаг байх дөө хэхэ.Танихгүй орчинд хүн серёозный масктайгаа нилээн хугацааг авна.Ухаантай үг хэлэхийг хичээж,эргэн тойрондоо тал авчих гэж худлаа дүр бүтээгээд л,тэ?Энэ ч яахав.Бүр энийгээ арга хэрэгслээ болгоцон ч гэдгиймуу,хүсэхгүй байж хүчилсэн царай гаргаад дадсан хүмүүсийг харахад хэцүү байдаг өө.энэ бас нэг амьдрах хэрэгсэл юм шиг байгаам,ийм хүмүүс цааш явах тусам олшроод л байхым шиг байна билээ шүүьхог гэж.хэхэ.Ядрахгүйн тулд нүдээ дасгацгаая!:DDD

~~~Heartbreaker Vampire boy~~~

Дажгүй болжээ
үнэхээр таалагдаа
гэхдээ би үргэлж өөрийхөөрөө байдаг гэж боддог
чи бас ухаалаг санагдлаа

Zeusy (зочин)

зөв зөв. Баг юунд хэрэг болохов дээ. Нөхөрлөлийг үгүй хийдэг зүйл шүү дээ. Сайхан бичиж

13

чадаж байгаа...гэхдээ анхны сэтгэгдэл хэзээд буруу байдаг

Frank

Багтай байхыг амьдрал үргэлж шаарддаг. Мөн чанар хэзээд ил тод байдаг ажгуу. Бодоорой залуусаа

Joe.

гэхдээ дандаа өөрийнхөөрөө байна гэж бас юу байхвээ нэн хоёр удаа өөр хүн шиг байсан л байх тийм байх шаардлага гардаг шдээ

Зочин

Freedom Writer : Барьж идэх нь ч хаашаа юм хэхэ. Бусдаар бол санал нийлж байна өө.
Гий : Харин тийм. Ер нь бол шинэ орчинд би өөрөө ч баг зүүдэг болж таарлаа хэхэ.Гэхдээ энэ арай өөр асуудал ч байж болох юм... Яривал зөнннндөө юм болно оо, тийм ээ?
Цус сорогч : Баярлалөөө...
Batsy : Харин дотночилж бодож явсан хүмүүс надад хиймэл зан гаргахаар гонсойгоод явчихдаг аа. Тэгж сүртэй гонсойж байснаа санахгүй байгаа ч гэсэн тэгэх муухай гэдгийг яагаад ч юм мэдээд л байгаа юм даа, хэхэ.
Цэнхэр Шувуу : Хэзээд биш ихэнхдээ гэвэл зөв байх аа...
Фрэнк : Хоёулаа түрүүн энэ тухай мессэнжерт яаьчихсан тийм ээ? хэхэ
Joe : Өөө, нэг хоёроор тогтохгүй байгөөө. Гэхдээ зүгээр хайртай эмэгтэйнхээ дэргэд тамхи татахгүй байх, ажил хэргийн холаоотой хүнтэй маазраад байхгүй байх гэх зэргийг бол тооцохгүй байгаа ш дээ би, хэхэ.

Simple

Өөө, зочин гээд биччихдэг гэнэ ээ.

hongoroo

oohhh,,,kkk bi uug ni aimar ooriinhooroo bdag bsiinmoo,,,daanch gadaadad irsenees hoish joohon dur esgedeg bolchihsoonnn,,,hmmm

~Freedom writer~

Идүүлнэ гэдгийг шууд утгаар нь биш ашиглуулах, эсвэл хууртах гэсэн утгаар бичсэн болно. хихи

☺Инээмтгий kkk☺

Ер нь бол байгаагаараа байх шиг гоё юм байку.
Гэхдээ би бол байнга байгаагаараа байгаад байж чададгүмөө. Тийм байхыг боддог ч гэсс. Дандаа тийм байдаг гээд худлаа яриад ч яахуу.

Simple

Хонгороо: Яахав дээ, хүн чинь харанхуйд чөлөөтэй хөдөлж чаддаггүй ш дээ, орчин тойрондоо юу байгааг мэдэхгүй бол. Тэрэн шиг л юм болж байгаа байлгүй хэхэ
Freedom Writer : Аанхаан. Би болохоор нь бусад нь үзэн ядаад л сүйд болно гэж байгаа юм байх гэж ойлгоод оо, хэхэ.
kkk : мммхмм...

FC

Ер нь бол баг зүүж амьдрах нь нийгмийн нэг хууль болчихсон шүү дээ гэхдээ чадах газраа чадах үедээ бол өөрөөрөө л байсан нь 100% зөв шүү

davka (зочин)

bi uuriinhuuruu bj chaddaggui ym aa gehdee ene ni hen negend taalagdah gej bus zugeer l aidsaaraa uuriiguu hulchihdegt gol uchir ni bgaa uuriinhuuruu bj chaddaggui humuusees asuuhad ingej hariuldag bi ch gesen gehdee zarim ni bas hen negend taalagdahiin tuld gedeg l dee

Гана

chadalgui yahav de.... yag odoo bol jinhene utgaaraa uuriinhuuruu bgaa... uur ch arga alga kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)